Би эмэгтэй шүү. Манай найз охин, бас миний үерхдэг найз залуу, түүний хоёр найз ингээд бид тавуулаа нийлдэг байлаа. Анх найз залуутайгаа уулздаг байхад миний найз бид хоёр хэлхэлдээд л уулздагаас бид тавын найзлалт эхэлсэн юм.
Бид 10 жилийн сургуулиа төгсөөд оюутан болсон байх үедээ аймагтаа ирж уулзаад, амралтын газар ууж хонолоо. Би согтоод найз залуутайгаа өрөөндөө ороод унтчихлаа. Хэсэг унтаад сэрсэн чинь өрөө харанхуй, манай найз залуу ч алга байв. Тэгэхээр нь босоод “Ууцгааж байгаа юм байх” гэж бодоод гартал манай найз охин дээр тэр гурав цуварч байсан. Би харсан ч хараагүй юм шиг гараад явснаа одоо болтол ойлгодоггүй юм.
Хэсэг гадаа сууж байгаад ороод ирэхэд бүгд больчихсон, юу ч болоогүй юм шиг сууцгааж байсан. Би энэ тухай сөхөж асуугаагүй. Мэдээж нэг худлаа юм зохиогоод л сууцгааж байсан байлгүй, би сонсохыг хүсээгүй юм.
Түүнээс хойш би тэр хоёр найзтай нь ч, найз залуутайгаа ч, найз охинтойгоо ч дахиж хэзээ ч холбоо бариагүй. Тэд ч надтай холбогдоогүй. Манай найз охин ч намайг мэдснийг мэдсэн гэсэн үг.
Эрчүүд яагаад ийм юманд дуртай байдаг юм болоо гэж одоо болтол гайхдаг юм.