“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НУУЦ ШИВНЭЭ”-Д ЯМАР ПОСТУУД ОРДОГ ГЭДГИЙГ ТА НАР МЭДЭХ ҮҮ, ЭРЧҮҮД ЭЭ?

Ёоо сда юмаа, үнэхээр бухимдаж байна, энэ төрд гомдож байна! Эмэгтэйчүүдийн нууц шивнээ дээр ямар постууд ордог гэдгийг та нар мэдэх үү, эрчүүд ээ? Улс орон, санхүү, эдийн засаг, боловсрол дорой байх тусам эрчүүд нь адил хүн чанар, ёс зүйгүй, амьтанлаг завхайрал, бэлгийн хүчирхийлэл хаа сайгүй зүгээр гэмт хэрэг биш юм шиг болчихсон.

Саяхан 4 сартай жирэмсэн эмэгтэй 4 залууд хүчирхийлүүлчихлээ, нөхөртөө хэлсэн чинь “янхан” гэсэн гээд пост уншлаа. Ангийн охиноо 7-уулаа нийлж хүчиндэнэ, хүчиндсэн эрэгтэйчүүдийн дунд хамаатан нь хүртэл явж байна. Эмэгтэй хүмүүс хэзээ ч олуулаа нийлж ийм зүйл хийхгүй дээ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн охин хамгаалалтын байранд ирэхэд цагдаа нар нь нийлж хүчиндэнэ. Та нар яачихсан юм бэ?

Багадаа бэлгийн ямар нэг дарамт, хүчирхийлэлд өртөж байгаагүй эмэгтэй гэж ховор, насаараа сэтгэлийн шархтай. Гэмтэн нь дандаа ойр тойрны хамаатан садан дундаас гарна, ихэнх нь тас нууна, хохирогчийг буруутгах хандлагатай. Ууж үзээгүй эрэгтэйчүүдийг ингэнэ гэж мэдэхгүй үедээ залуу охид согтсон, тасарсан байхад нь хүчирхийлэх явдал хаа сайгүй зөндөө болж байна. Эрэгтэй хүн боломжийг хэзээ ч алдахгүй, ээжийгээ ч чадна. Өсвөр насны хөвгүүд ээжийгээ тасарсан байхад хүчирхийлсэн тухай сэтгэгдлүүд зөндөө уншиж байлаа.

Зодно, нүднэ, элдэвээр дарамтална. Бас мөрийтэй тоглож эхнэрээрээ тэжээлгэнэ. Бүгд биш ээ, сайн эрчүүд бий. Гэхдээ ихэнх нь нэг тийм амьтанлаг… Ийм аймаар хэрэг гарч байхад төр нь юу хийж байгаа юм бэ? Огт болгохгүй байх ёстой биз дээ? Хүүхдийн хүчирхийлэл гэж бүр яриад ч хэрэггүй, тоогоо алдсан. Багаас нь “Хүн байх” хичээлийг хамгийн түрүүнд оруулмаар байна. Эрэгтэй хүүхдүүдтэй тулж ажилламаар байна. Эмэгтэй хүнд дураараа, хүчээр хүрч болохгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хуулиа чангалж, хүчингийн болон хүн амины хэрэг дээр хүнд ялтай, насаар нь хорих ял өгмөөр байна!

Давалгаалаад түгээгээд өгөөрэй, үнэхээр өр өвдөж байна. Гэр бүлийн араар тавилт бол зүгээр л аймаар болж байна…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.