Сайн байцгаана уу? Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа надад санамсаргүй байдлаар ар араасаа тохиолдсон явдлаас болж нөхөр маань хардаж, уурлаад дуугарах ч үгүй хүнд байдалд ороод байна аа.
Хэд хоногийн өмнө хөрш айлын залуу дрил барьчихсан явж байхаар нь гуйгаад ханын зургаа тогтоолгосон юм. Тэгээд яг гарах үед нь нөхөр маань гаднаас орж ирж таараад л өнгөрсөн. Удалгүй маргааш нь хүүхдийнх нь бөмбөг манай террас дээр уначихаар нь аваад өгөх гэсэн чинь тэр хавь нь дан шавар байхаар нь өөрөө ороод авчих гээд гаргах үед нь бас л нөхөр таарчихсан. Өнөөдөр бүр сонин тохиолдлоор охиноо агаарлуулж яваад ирэхдээ өрөөсөн бээлийгээ хаячихсан байсныг нөгөө хөрш залуу олоод оруулж ирж өгөхөд нь нөхөр маань яг таарчихлаа.
Дарааллаад гурван удаа ийм байдлаар таарчихлаа гээд нөхөр маань ямар ч тайлбар сонсохгүй, уурлаад надтай дуугарахгүй байна. Би яг л нэг гэм хийчихсэн хүн шиг л өөрийгөө буруутгаад шаналаад сууж байна. Хүүхдээ хараад дөрвөн ханын дунд байгаа над шиг эмэгтэйд энэ байдал дэндүү хүнд тусч байна аа. Эмэгтэйчүүд ээ, ийм үед яавал дээр вэ?