Гоё хөлтэй хүүхэн гоё харагддаг гэхээр нь

89519322

Би зав гарвал энэ сайтыг их сонирхож уншдаг. Хэн нэгэндээ сайхан зөвлөгөө өгч бас буруу зүйл хийж байгаагаа загнаж хүртэл байдаг нь таалагддаг. Би арай өөр зүйлээр зөвлөгөө авах гэсэн юм мэдэх юмаараа туслана гэж найдаж захиа бичиж сууна. Би нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг гайгүй ажил хийдэг 40 дөхөж яваа жирийн нэгэн эмэгтэй. Би их бүдүүн булчинтай /шилбэтэй/ юмаа. Ихэнхдээ янз бүрийн өмд өмсдөг. Саяхан манай нөхөр ТВ үзэж байгаад гоё хөлтэй хүүхэн гоё харагддаг гэхээр нь би яагаад дасгал энэ тэр хийж байгаад гоё шилбэтэй болж болохгүй гэж бодоод та бүхэндээ хандаж байна надад туслаач… Би нөхөртэй таалагдмаар байна. Яавал гоё нарийхан булчинтай болж богино банзал өмсөх бэ туслаарай хүмүүсээ…

секс.мн дээр ирсэн захидал

Зохиогчийн тухай

бичсэн 15980 нийтлэл байна.

52 Сэтгэгдэлтэй :: “Гоё хөлтэй хүүхэн гоё харагддаг гэхээр нь”

  • ХАЙР 2 March, 2010, 8:33 нд бичсэн

    нөхөртөө урд нь ямар байхад суулаа гэж хаяа сануулж бай. сэтгэлээр унах хэрэггүй.

    Thumb up 6 Thumb down 0

  • soronz 2 March, 2010, 8:42 нд бичсэн

    Ýã÷ýý òà áîëüäîî áàéãààãààðàà áàéõ øèã ñàéõàí þì áàéõã¿é á¿ä¿¿í øèëáý áàðàã áàéõã¿é áîë íü ãýæ áàéõã¿é áóë÷èí íü çàíãèðñàí ñàéõàí õ¿¿õýí ãýæ áîäîîä àìüäàð ë äàà áè ÷ áàñ òàíòàé àäèëõàí áóë÷èíòàé ãýõäýý ë òýãæ ñàíàà çîâæ áàéãààã¿é þì áàéíà ÿíç á¿ðèéí ãóòàë ºìñºæ ÷àäàõã¿é ë áàéäàã ãýõäýý ë ñàíàà çîâäîãã¿é øäýý äàñãàë ýíý òýð áàéäàã þì óó ñàéí òóðâàë àëãà áîëäîã þì áèëýý

    Thumb up 0 Thumb down 0

  • жирийн бүсгүй 2 March, 2010, 8:46 нд бичсэн

    Аеробик хий. 7 хоногт тогтмол 3 өдөр яв. 1 цаг аеробик хийчихээд 1 цаг төмөртэй бэлтгэл хий. Бодигийн багш нар заагаад өгнө. Шилбэнд зориулсан тусгай дасгалууд байдаг. Шилбийг гадагш, эсвэл дотогш эргүүлж хөгжүүлж болдог юм. Хэдхэн хийгээд л дуртай болж, 7 хоногт илүү олон өдөр хиймээр санагддаг, гэвч 3 байхад хангалттай. Харин өөртөө үнэнчээр тогтмол хийж дадаарай. Үүнийг амьдралынхаа нэг хэсэг болговол амьдрал маш баяр баясгалантай гэгээтэй болдог юм. Хэсэг хугацааны дараа аяндаа жин хасагдаад. булчингууд зөвөөр хөгжөөд ирэхээр ямар ч эмэгтэй сайхан харагддаг болдог. Ганц хөл ч биш, бөгс, цээж, мөр гээд л хүний хараа булаадаг олон зүйл бий шүү дээ. Одоо фитнессийн үнэ ч гайгүй боломжийн болсон байна лээ. Амжилт хүсье.

    Thumb up 6 Thumb down 0

  • xongorzul 2 March, 2010, 8:49 нд бичсэн

    -Nuhur chine chamaig taalaad avch suusiin bishuu hoo

    -gehdee sportoor hicheellene gedeg chine zov shuu hicheelleerei

    Thumb up 2 Thumb down 0

  • namona 2 March, 2010, 9:10 нд бичсэн

    -нэтээр хайвал хөл нарийхан болгох янз бурийн дасгалууд англи хэл дээр байдаг шд
    -хувцаслалтаар засаж болно,осгийтэй гутал холийг нарийхан харагдуулахааас гадна хар болон уртаашаа судалтай тирконууд болно
    -монголд байдаг эсэхийг мэдэхгүй юм гэхдээ хол нарийсгадаг урт оймс байдаг, зарим ни бур шөнө зууж унтдаг, хайгаад узээрэй амжилт!;)

    Thumb up 0 Thumb down 1

  • өйа 2 March, 2010, 9:41 нд бичсэн

    Ийм сэтгэлтэй эхнэр нөхрүүд олон байдаг бол ч хөгшрөлт гэдэг юм ард хоцрох байсандаа хэхэ

    Thumb up 1 Thumb down 2

  • puujee 2 March, 2010, 10:22 нд бичсэн

    Hidden due to low comment rating. Click here to see.

    Thumb up 0 Thumb down 5

  • tuul 2 March, 2010, 11:09 нд бичсэн

    yavgan yavj bai.hodolgoonoo ihesgeed idehee bagasga.

    Thumb up 0 Thumb down 0

  • Ramirez Sanchez 2 March, 2010, 12:15 нд бичсэн

    Эгч миндээ ихлээд амархан юмнаас эхлээч алхаад үз гэхдээ ороо ютай гэдгээ мэдэж бгаа биз дэ.

    Thumb up 0 Thumb down 0

  • minii bodloor 2 March, 2010, 12:22 нд бичсэн

    Эхнэрэээ л ийм байдалд оруулахгүймсан. Санаа зоволтгүй дээ. Наадах чинь жоохон давраад байна уу гүй юу

    Thumb up 0 Thumb down 0

  • mikki 2 March, 2010, 12:37 нд бичсэн

    Hidden due to low comment rating. Click here to see.

    Thumb up 0 Thumb down 4

  • jeni 2 March, 2010, 15:28 нд бичсэн

    Hidden due to low comment rating. Click here to see.

    Thumb up 0 Thumb down 4

  • uka 2 March, 2010, 21:28 нд бичсэн

    hi chamd zuvuluhud usgiitui gutal bainga umsuj сур тэгвэл болно би гоё хултуй байнга усгийтой гутал омсдог харин нэг удур ч юмуу намхан гутал умсухухуур булчин задрах гэж байгаа юм шиг увддуг шуу тиймээс усгийтуй гутал умс ок чамд амжилт

    Thumb up 3 Thumb down 0

  • uka 2 March, 2010, 21:30 нд бичсэн

    хи чамд зувулухуд усгийтуй гутал байнга умсуж сур тэгвэл болно би гоё хултуй байнга усгийтой гутал омсдог харин нэг удур ч юмуу намхан гутал умсухухуур булчин задрах гэж байгаа юм шиг увддуг шуу тиймээс усгийтуй гутал умс ок чамд амжилт

    Thumb up 0 Thumb down 0

  • 1 2 March, 2010, 21:59 нд бичсэн

    өөрийн чинь шилбэтэй амьдраад бгаам уу бие сэтгэл нь чухал юмуу яахяв дээтэр хүний бодол шүү дээ өдий хүртэл амьдарчаад шилбэнээс болж салахгүй бхоо
    /булчин/

    Thumb up 0 Thumb down 0

  • тээгий 2 March, 2010, 22:50 нд бичсэн

    Элдэв дасгал хийж шилбэнийхээ булчинг хөгжүүлдэг гэж сонссоноос нарийсгадаг гэж сонсоогүй юм бн. Хүн хүнд өөр өөрийн гоё харагддаг талууд байдаг. Нөхөр чинь тэрийг нь олж харсан болоод л чамайг сонгосон бгаашдээ. Санаа зоволтгүй дээ.

    Thumb up 0 Thumb down 0

  • жирийн бүсгүй 2 March, 2010, 23:40 нд бичсэн

    Төрөл бүрийн ачаалал булчинд өгсөнөөр булчинг томруулах зорилготой гэдэг ойлголт хуучраад удаж байна. Дасгалыг яаж хийснээс болж томрох багасгахыг алийг ч хийж болдог. Хүнд жингийн ачаалал өгч цөөн тоогоор хийхэд томорч, ачаа өгөлгүй буюу ямар нэгэн туухай зүүлгүй олон тоогоор хийхэд булчингийн хэмжээ багасах үр дүн гардаг. Мэдээж зааланд очоод хийхэд мэргэжлийн багш нар зөвлөгөө өгөөд байж байгаа шүү дээ. Багшийн хяналтан дор хийхэд зөв үр дүн гарна. Мөн аль ч фитнесст очоод бүртгүүлэхэд эхлээд биеийн хэмжээг хэмжиж тэмдэглэдэг. Энэ нь дараа нь үр дүнгээ харьцуулж харахад тустай. Фитнесст ороод харахад зарим нөхдүүд мөрөн дээрээ том төмөр тавиад өлмийгөө бяцхан өргөөд зогсож байх нь таарна. Тэр чинь шилбэний дасгал хийж байгаа нь тэр шүү дээ. Хөл, өлмийг яаж байрлуулсанаас булчинг зөв хөгжүүлж гадагш эргэсэн булчинг дотогш болгон хөгжүүлж болдог. Өөрөөр хэлбэл майга шилбийг засч болно гэсэн үг. Ганц үүгээр зогсохгүй гуя, гуяны 4 толгойт гэх мэт булчинг хөгжүүлэх олон төрлийн зориулалтын дасгалууд бий. Ерөөсөө ч хүнд биш. Тэдгээр дасгалууд ямар ч хөлийг гайхалтай гоё хэлбэртэй болгодог нь нотлогдсон зүйл. Мэдээж нэгэнт фитнесст явж эхэлсэн хүн ганц хөлийн булчингийн дасгал хийгээд явчихгүй бусад дасгалуудын амтанд орж хийгээд л байдаг юм. Сар хагасын дотор өгзөгний хэлбэр засч тонтойлгоод, нуруугаа хотойлгочихож болдог. Бүсгүйчүүдийн гаргадаг нийтлэг алдаа бол зааланд оччихоод ойр хавийн хүмүүстэй дэмий баахан ярьж цагаа нөхцөөдөг. Өөрөөр хэлбэл зорилгоо ухамсарлаагүй байдаг. Гоё хөлтэй биш гоё залуутай болох гэсэн охид бүсгүйчүүд дийлэнх байдаг гээд хэлчихвэл бараг онох байх. 1 цаг гэдэг маш бага хугацаа. Тиймээс минутаар хуваарилаад булчингуудынхаа дасгалыг хийхэд бараг л хүрэлцдэггүй. Мөн дасгал хооронд их амарч алдаа гаргадаг. Ингэснээр халсан булчин хөрч хийсэн дасгал үр дүнд хүрдэггүй. Дэмий баахан хөдөлнө гэсэн үг. Дасгал хийж байхдаа анхаарлаа булчиндаа төвлөрүүлж хаана ачаалал өгч байгааг анзаарах нь чухал. Мөн тэр булчингаа яаж хөдөлж байгааг төсөөлж хааш нь хөгжүүлэх гэж байгаагаа бодож байх хооронд эргэн тойрноо анзаарч амжилгүй л цаг өнгөрдөг. Зааланд очсон хүүхнүүд харвингаа яахав мэтийн дэмий юм асуугаад яг анхаарал нь төвлөрөөд дасгалаа хийж байгаа хүнд саад болоод байдаг. Тэгэхээр багштайгаа сайн харьцаж ажилла. Бас нэг чухал зүйл нь явах фитнессээ зөв сонгох хэрэгтэй. Би анх Хар ирвэсийг бассейнд байдаг байхад нь очиж бүртгүүлээд явж эхэлсэн эхний өдөр л таалагдаагүй. Нэгд хувцас солих өрөөгүй, нэг фанерийн ардуур арай гэж сольж байхад эсрэг хана нь том тольтой байх жишээтэй. Зааланд байгаа хүмүүс хувцасаа сольж байгаа бүсгүйчүүдийг чөлөөтэй харж болно гэсэн үг. Тэгээд ч эр эм ялгаагүй тэр фанерийнхаа ард хувцасаа сольдог байсан. Анх явсан эхний өдөр байсан болохоор багшаасаа л асуухаас өөр аргагүй. Гэтэл багш нь дасгал зааж өгөхдөө биед хүрээд байсан нь огт таалагдаагүй. Мэр сэр шалиг нөхдүүд байдаг юм шиг байна лээ. Тэгээд л тэнд би дахин очоогүй өөр фитнест явсан. Харин тэднийх тэндээсээ нүүсэн гэж сонсогдсон, бодвол орчин нөхцөлөө сайжруулсан биз. Тэгэхээр эхлээд орчиноо судалж хувцас солих өрөө, душтэй эсэх, дасгал хийх чөлөөтэй орон зайтай байна уу эсвэл хамаг төхөөрөмжүүдээ шавааралдуулаад заал дүүрэн төмөр байна уу, үнэ хөлс нь ямар байна, хэдэн сар явахад хямдрал үзүүлдэг эсэх, цаашдаа байнгын үйлчлүүлэгч болоход хөнгөлөлт байдаг эсэх гээд өөрт хамаатай олон хүчин зүйлийг тооцож судалж үзээрэй. Монгол бүсгүйчүүд гуяны гадна талд галфи гэж нэрлэдэг буруу хөгжсөн булчинтай байх нь элбэг. Энэ нь хөлийг муухай харагдуулахад их үүрэгтэй байдаг. Үүнийг хөлдөө ямар ч туухай зүүлгүйгээр савалт хийж арилгадаг. Хэрэв туухай зүүж ачаалал өгвөл булчин томорно. Хэрэв бүр туранхай бүсгүй энэ булчингаа томруулж аятайхан хэлбэртэй болгоё гэвэл туухайг бага жинтэйгээс эхлэн зүүж савалт хийгээд аажмаар жингээ нэмээд байдаг. Харин арилгах гэж байгаа хүн туухайтай хийвэл буруу. Огт туухайгүйгээр аль болох олон хийнэ. Мэдээж анх эхлэхдээ өөртөө тохирсон тодорхой тоогоор эхлээд системтэйгээр тоогоо ихэсгэнэ. Хоёр хөлөндөө ижил тоотой хийхгүй бол хоёр өөр хөлтэй болчихно шүү. Үүнийг гэртээ сандлын түшлэг барьж байгаад хийхэд болдог. Би фитнесст олон жил явсан туршлагаасаа хуваалцаж байгаа болохоос мэргэжлийн хүн биш шүү. Явсаар байгаад аяндаа мэддэг болчихдог юм аа. Хэн нэгэнд тус болох зөвлөмж өгсөн байх гэж найдаж байна.

    Thumb up 32 Thumb down 0

  • mongol busgui 3 March, 2010, 2:11 нд бичсэн

    та шатаар өгсөж уруудаж бай. би 2 хүүхдээ төрүүлчихээд нэг хэсэг жаахан таргалсан. манайх 9н давхарт байдаг би ганц удаа лэфтэнд сууж үзээгүй дандаа явган явдаг үр дүн маш сайтай. хөлийн илүүдэл өөх арилаад хөлийн,гэдэсний булчин бас чанграад их гоэ болно. өгсөж уруудахдаа бөгтийж бишшүү нуруугаа чэх, гэдсээ татаад, бөгсөө оцойлгоод шатаар өгсөж уруудаж байгаарай. мөн гэртээ дасгалийн зориулалттай дугуй тавиад унаж байвал их үр дүнтэй байна та хэрэглээд үзээрэй.

    Thumb up 1 Thumb down 0

  • hehe 3 March, 2010, 4:09 нд бичсэн

    урт нарийн тэгш хөлтэй болмоор бнуу? тэгвэл өндөр өсгийтэй гутал байнга өмсөж бай. энэ хамгийн оновчтой зөвөлгөө шүү

    Thumb up 0 Thumb down 0

  • ХАЙР 3 March, 2010, 4:52 нд бичсэн

    би машинтай болсоноос хойш хөдөлгөөн багасаад бага зэрэг махлаад байгаа. одоо жоохон турах арга хэмжээ авахаас гэж бодоод байгаа. цагираг эргүүлэхээр бөөр өвдөхийн. хоолоо сойхлоор толгой эргээд байхийн яах вэ.

    Thumb up 0 Thumb down 0

  • Xongorzul 3 March, 2010, 7:17 нд бичсэн

    whahaha Xair tegej aimar genet hooloo soij yaj bgaan baga bagaar dasgáj ain

    Thumb up 0 Thumb down 0

  • ХАЙР 3 March, 2010, 7:36 нд бичсэн

    харин тиймээ. кк

    Thumb up 0 Thumb down 0

  • saak 3 March, 2010, 8:43 нд бичсэн

    Bi 35 tai. Nadad l lav buduun shilbetei egch nar aimaar seksi haragddag. Joohon mahlag,taaztai bol bur saak. Deer ni garaad bulj baihad denduu goye gej tusuuldiin. Daanch bi tiim egchnartai seks hiij uzeegui. Naidvartai tiim saihan egchtei taniltsah yumsaaaan…

    Thumb up 0 Thumb down 2

  • saak 3 March, 2010, 8:57 нд бичсэн

    Өндөр ч биш,намхан ч биш жоохон махлаг тааз сайтай бүдүүн шилбэтэй эгч нар нээрээ гое шүү. Тэгээд тийм ч урт биш банзал өмөсцөн хар шилэн торькотой сандаал өмсөөд яавж байвал миний эрхтэн шууд босоод хатуурчдийн хэ хэ. Тийм сайхан нас тогдсон 40 өөс дээш насны айна нар байвал хаяга өгөөч…Битгий намайг буруугаар ойлгоорой. Зүгээр сайхан майлаар харьцаж байя. Бас би донтон,гуйлагчин,архичин биш. Гэм нь жоохон яариа хадуурвал машин яарьчихгээд байж магдгүй.хэ хэ.

    Thumb up 0 Thumb down 1

  • Tuul 3 March, 2010, 9:56 нд бичсэн

    Саакаа юугаа бичээд бгаан бэ, танилцах сайт биш шуу дээ

    Thumb up 0 Thumb down 0

  • korea-s 3 March, 2010, 12:11 нд бичсэн

    -Бүдүүн хөлийг ч бас гоё харагдуулж болдогшд. хөл бол нэг их тураад нарийхан болчихгүй байхоо. stylist ч юмуу мэргэжилийн хүнээс зөвлөгөө авсан нь амархан байх

    Thumb up 0 Thumb down 0

  • odmaa 4 March, 2010, 9:02 нд бичсэн

    та оортоо арчаатай 1эн б.а та дасгал сайн хийгээрэй оортоо сэтгэл ханалуун нохортоо гоэ харагдах шиг сайхан юм бхгуй ээ

    Thumb up 0 Thumb down 0

  • sain 4 March, 2010, 11:04 нд бичсэн

    bi gadaadad surdag. irsneesee hoish amidraliin hemnel oorchlogdood ch teruu nileen jin nemj baigaa. yalanguya ogzog guyaraa. buur kalpitai ch bolchloo. nileed sanaa zovood gymd burtguulsen l dee. fitnessiin tusgai hutulburt hamragdii geheer surch baiga nadad uneteideed baidag. busad tuhuurumjuudiig n yaj zuv ashiglahaa sain medehgui bolhoor zugeer baisnaas geed 7 honogtoo 3-4 udaa ochood guiltiin zam der guij baigaa. yamar hayagaar orj fitness iin dasgaluudiin talar uzej boloh ve? ogzog guya gedesnii hesgeer turj ene hesgiin bulchingaa hugjuulehii gevel yamar turliin tuhuurum deer n tulhuu ajillaval deer ve? zuvulguu ogooch.

    Thumb up 0 Thumb down 0

  • jiriin busguigees asuuy??? 4 March, 2010, 11:18 нд бичсэн

    Jiriin busgui-ees asuuh zuil bainaa…
    Chinii bichsen zuvluguu ih taalagdlaa, tegeed mongold haana gaigui sain fitness baidag ve? Bagsh nar n sain zugluulj chigluuleed ugdug, yag l chinii helsen shig fitness heregtei baina. Ner, hayagiig n bichij tuslaach pls. Bayarlalaa

    Thumb up 0 Thumb down 0

  • Huslen 5 March, 2010, 6:15 нд бичсэн

    Тэр пуужээ гэдэг тэнэг бацаан юу гээд байнаа?Хэдэн настай хун энэ сайтэд орохийг заах гээд байгаам уу? Хуний эрхийг боогдуулж болохгуй байх шуу.

    Thumb up 0 Thumb down 0

  • zochin 5 March, 2010, 6:25 нд бичсэн

    будуун хол муухай гэж хэн хэлсэн ум бэ.зузаан гуя булчинлаг хол тачаангуйн шинж биш гэжүү?мини омс,хувтсаслалтаа зоригтой оорчил танд амжилт хусч байна.

    Thumb up 0 Thumb down 0

  • жирийн бүсгүй 6 March, 2010, 9:48 нд бичсэн

    Асуултанд хариулъя: Би Тайхарт нэлээд хэдэн жил явж байгаад хүүхэд гаргаад явахаа больчихсон байгаа. Одоо тэнд ямар багш зааж байгааг сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэнд эр эм хувцас солих өрөө тусдаа, мөн тусдаа душтэй, хувцасны шкаф бүр түлхүүртэй, заал нь хоёр талдаа том цонхнуудтай учир саруулхан, зайтай, төхөөрөмжүүд нь бие биенээсээ зайтай байрласан учир яг дэргэд хэн нэгэн баки нөхөр амьсгаадаад хашгичаад байдаггүй, толь сайтай /толь чухал шүү/, багш нар нь анх бүртгүүлэхэд хэмжилт хийдэг /яг үнэндээ надад хийгээгүй, хүсвэл хийлгэ л гэж байсан, бусад хүнд хийж байхыг олон харсан/ аеробикийн багш нь цаг барьдаг, сайн дасгалуудыг багцалж чадсан, тэнд гайгүй түвшингийн хүмүүс явдаг учир ядаж л хараалын үгс сонсогдохгүй зэрэг олон хүчин зүйлийн улмаас би сонгож хэдэн жил явсан л даа. 3-р хорооллын монгол фитнесс билүү дээ анх нээгдэхэд нь орж харахад төхөөрөмжүүд нь хэт ойр санагдсан. Тийм байвал надад тухгүй гэж бодогдсон. Одоо ямар болсоныг мэдэхгүй. Лав л үнэ нь нэлээд хямдарсан байна лээ. Тайхарт анх ороод л би багшаас шаардлагатай хэдэн дасгал заалгаад хийж эхэлсэн. Анх явж байгаа хүн мэдэх шаардлагатай хэд хэдэн зүйл бий. Юуны өмнө бие халаалт. Зааланд үүнийг хэд хэдэн янзаар хийж болдог. Дээс үсрэх, дугуй жийх, гүйлтийн зам дээр гүйх. 5 мин орчим эрчимтэй хийхэд бие хална. Тэгээд л шууд дасгалдаа орно. Би үргэлж аеробикийн дараа шууд төхөөрөмжид хийж эхэлдэг байсан тул халсан булчинд илүү үр дүн өгдөг байх гэж бодогдсон. Багшаас анх заалгасан дасгал өөрийн биед байгаа өөтэй хэсгүүдийг яаж арилгах вэ гэсэн асуулт байсан дасгалыг гарны булчингаас хийж эхэлсэн. Эхний үед булчин бүрийн бүрийн дасгалыг 15 удаа 3 давтаж хийдэг байсан. Нэг дасгалыг 45 удаа гэсэн үг. дунд нь дөнгөж амсхийнэ. Булчинг хөрөхөөс өмнө үргэлжлүүлэх нь зөв. Би жүүс нэг балгачихаад үргэлжлүүлдэг байсан. Дасгал дуусмагц булчин бүрт ямар дасгал хийсэнээс хамаарч сунгалт хийнэ. Сунгалт маш чухал. Зарим хүмүүс тухайн өдөрт ямар дасгал хийхээ бичиж ирээд харж байгаад дэс дараагаар нь хийж байдаг юм билээ. Ерөнхий дэс дараалал бол эхлээд гар мөр, гарын 3 толгойт /суганы харалдаа сул унжаад байдаг хэсэг/, 2 толгойт/ эсрэг булчин/, дараа нь нуруу, харвин, бэлхүүс, тэгээд хөлийн 4 толгойт /гуяны урд хэсэг/, гуяны арын булчин, өгзөг, өгзөгний дээд булчин нурууны бүлчинтай хамт /үүнийг хийхэд гоё өгзөгтэй болдог/, гуяны галфины савалт, хайчин суулт, гэдэсний таталт зэрэг дасгалуудыг хийдэг байсан. Анх аеробикийн дараа бүх булчингийн дасгалаа хийдэг байснаа хэсэг хугацааны дараа дасгалаа хуваарилж тухайн өдөр өөр өөр дасгал хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл юуг хөгжүүлэх шаардлагатай түүнд илүү анхаарал тависан гэсэн үг. Би голчлон гэдэсний таталт, штанганд суух /өгзөгний дасгал/, нурууны булчингийн таталт/савалт ч гэдэг байж магад/ зэрэгт голчлон анхаарч хийх болсон. Бусад булчинг тэр өдөр орхихгүй, яагаад гэвэл аеробик дээрээ үргэлж бүх булчингийн дасгал хийгдэж байдаг учир. Тэгэхээр шаардлагатай булчингийн дасгалуудыг илүү хийж илүү ачаалал өгч байсан гэсэн үг. Ингэснээр хэсэг хугацааны дараа өөрийн биед гарч байгаа гайхалтай өөрчлөлтийг харж мэдэрч барьж үзэж болох болно. Үнэхээр кайфтай. Ямар ч хувцас, мини, таараад л зохиод л байдаг юм. Бүсгүйчүүд нэгэнт л үүнийг хийхээр шийдсэн бол зааланд очсон хойноо тэнд байгаа хүмүүсийг харж зогсох, хэн нэгэн сайн идэвхитэй хийж байгаа хүнээс юм асууж саад болох, бусадтай дэмий ярьж тас тас инээх, гоё хувцас өмсчихөөд л заалан дундуур тайзны алхаагаар гунхаад байх үнэн сонин санагддаг юм шүү. Бас амандаа бохитой байхыг яана. Тэнд дасгал бүр минутаар хэмжигдэж байдаг бөгөөд танд нэг өгүүлбэр хэлэхэд л булчин хөрчихдөг юм. Тиймээс асуух зүйлээ багшаас асууж зөвлөгөө авч, төхөөрмжтэйгээ зөв харьцаж сурах хэрэгтэй. Хэзээ амьсгал авах, хэзээ гаргах, нуруугаа хэрхэн зөв байрлуулах зэрэг анзаарагдахгүй мөртөө чухал зүйл их байдаг. Буруу хийснээс гэмтэл бэртэл авах боломжтой байдаг. Гэхдээ аяндаа сурдаг юм өө. Яг дасгалаа хийж байгаа улсууд хоорондоо бараг ярихгүй, эрчүүд л ганц хоёр үг солилцож байгаа харагддаг. Харин эмэгтэйчүүдийн тал нь өөр зорилготой байх нь анзаарагддаг. Амжилт чамаас өөрөөс чинь л шалтгаална гэдэгийг ойлгох чухал. Их зүйл бичсэнд уучлаарай. Тэвчээр гаргаж уншсан хүнд хэрэг болно байх. Учир нь анх надад хэнч ийм ерөнхий ойлголт өгч байгаагүй. Мэдэж байхад илүүдэхгүй.

    Thumb up 11 Thumb down 2

  • bodol 12 March, 2010, 14:09 нд бичсэн

    өргөн шилбэтэй хүүхнүүд өвдагнийхөө доогуур үл ялиг татсан даашинз өмсөөд өндөр өсгийтэй туфль өмсөөд өөртөө итгэллтэй алххахад гое харагддаг.амжилт фитнессээр хичээллээрэй.

    Thumb up 1 Thumb down 0

  • el 14 May, 2010, 11:51 нд бичсэн

    түрүүтэй гутал өмсөөд алхахад өргөн шилбэ ёстой гоё л харагддаг шдээ эгчээ. нарийн булчинд түрүүтэй гутал холхиод ээжийнхээ эгчийнхээ гутлыг өмсчихсөн юм шиг л харагддаг. байгаа юмаа битгий голооч дээ, харин тэрний оронд гэдэс харвин өгзөгөө анхаар гэдэг дээрхи зөвлөлгөө таалагдлаа. таньд амжилт, таны нөхөр таниас уйдахгүйээ :)

    Thumb up 0 Thumb down 0

  • Juliana 22 May, 2010, 0:27 нд бичсэн

    шилбэ будуурэх чинь өөр өөр шалтгаантай байдаг. Тэрнээсээ шалтгаалаад хийх арга хэмжээ нь өөр байдаг.
    Таргалаад өөхөлсөн шилбэ бол дээрх шатаар дээш доош гүйх ч ютуу дасгалууд нөлөөтэй байх. Харин булчин нь томорсон шилбэ бол(барьж үзэхэд их хатуу байдаг) ийм үед булчинд ачаалал өгсөн дасгал хийх нь буруу. Иллэг хийх хэрэгтэй.

    Thumb up 0 Thumb down 0

  • enkuush 23 June, 2010, 8:31 нд бичсэн

    jiriin busguid maash ih bayrlalaa.

    Thumb up 1 Thumb down 0

  • herlen 10 September, 2010, 15:47 нд бичсэн

    ugzugnii dasgal sain hiij tgdul hul chin ayanda urt haragdaj ehelne…het ih dasgal hiibel shilbe muuhai buduurdeg … sxn usan sand ymu aqua futnesd yabuul deer bish uu

    Thumb up 0 Thumb down 0

  • uchral 29 September, 2010, 12:46 нд бичсэн

    миний булчин бас будуун болохоор их хэтсүү байдийн. хуссэн юмаа омсож ч чадахгуй. хумуус их сайхан зоволгоо огчээ надаа жирийн бусгуйгийн зоволгоо их таалагдлаа. явдаг ч юм билуу гэж бодогдлоо . баярлалаа

    Thumb up 1 Thumb down 0

  • ganaa 31 December, 2010, 15:42 нд бичсэн

    40 гарсан хун бурхэг болдиймаа зугээрл бгаагаар чн хайрлаг тэгж уарилаа гээд биээ зобоох хэрггүйээ бутку шуу мунгу тсагийн гарз тийм хөлтэй бсн бгагуй нөгөөдх руу чинл хийн биздээ анх хайртай гээл суусийн бгаан биздээ

    Thumb up 0 Thumb down 0

  • devil 3 May, 2011, 23:41 нд бичсэн

    оо та өсгийтэй гутал бнга омсоод бай тгхээр хөлний булчин байхгүй болчихдог юм байна лээ,тгээд бас турах хэрэгтэй фитнсд яв,эмэгтэй хүн байнга л сайхан харагдахгүй бол болохгүй заавал нөхөртөө сайхан харагдахын тулд ч биш таньд бас ажиллах бүтээмжийг чинь ихэсгэж өөртөө итгэлтэй байхад бас чухал нөлөө үзүүлдэг юм шүү ок эгчээ урагшаа

    Thumb up 1 Thumb down 0

  • ууу,! 5 June, 2012, 14:45 нд бичсэн

    За за нөхөртөө биш өөртөө таалагдаж амьдар юун нарийн шилбэ…зомгол шиг л харагдана биз…би өөрөө өвчний улмаас тахир хөлтэй болсон хүн..хүмүүс дооглоод байдаг..ойлгохгүй юм…гэхдээ нөхөр маань сайн ойлгодог….би өөрийгөө муухай гэж боддоггүй..бас хүнд таалагдах гэж амьдардаггүй….би бол сайхан эмэгтэй гэж…

    Thumb up 1 Thumb down 0

  • erka 17 June, 2012, 14:31 нд бичсэн

    танд амжилт хүсье

    Thumb up 0 Thumb down 0

  • erka 17 June, 2012, 14:31 нд бичсэн

    танд амжилт хүсье

    Thumb up 0 Thumb down 0

  • мика 22 June, 2012, 14:14 нд бичсэн

    за зөв бурууг мэдэхгүй юм зүгээр сонирхуулахад манай дүү шарлаад гэртээ 2 сар хэвтрийн дэглэм нам сахисан юм бараг идэхгүй байнга сахартай ус уудаг яг л шар өвчний үеэр сахидаг дэглэм тэгээд 2 сарын дараа эдгэрээд хөл гар бүх бие нь аймшигтай нарийн туранхай болсон байсан гэхдээ буцаад хоолондоо орхоор таргалаад байсан хэвэндээ ордог л юм байна лээ ззүгээр тэр хэвээр нь нарийн үлдээх арга байдаг бол гое л нарийхан болдог юм байна лээ таны насны хувьд нөхөрт чинь хандаж байгаадаа цадаж амьдар гэж зөвлье нас ахих тусам намба сууж арай өөр холын юманд үр хүүхэддээ ч юм уу санаа тавьсан нь дээр ш дэээ 40 жил засаагүй юмыг 4 хүрэхгүй сард засна гэдэг үлгэр ш дээ

    Thumb up 0 Thumb down 0

  • oonoo 10 July, 2012, 9:50 нд бичсэн

    миний хөл их нарийхан яаж бүбүүн булчинлаг хөлтэй болох вэ

    Thumb up 0 Thumb down 1

  • jiriiin busuigees asuuya 4 August, 2012, 17:42 нд бичсэн

    jiriin busgui nadad hariulaaach.bi neteees haij uuriiinhuuu galbirt taarsan dasgalh hiiij bgaaa gehdee bas yag ch zuw hiiigeed bgaaagaaa medegyi yum miniii hulniii bulchin gadagshaaa eregcen dotogshooo erguuuleh ymar dasgal bdagiiin be. bas ugzug urguh dasgal,guyaaaraaa nariiihan booloh nadad bas ter guyaniii kalpin bdag teriiig arilgah er n guyaniii ard urd hajuuu gadan gesen buh dasgaluuud.garniii bulchingaaar nariiihan boloh dasgal edgeeeriiin dasgaluuudiiig zaaaj uguuch.bi pitnest yawmaaar l bn daana ch gadaadad bdag mun gerteee huuuhdee hardag hun bolhooor cagiiig ur ashigtai unguruuuh heregtei.targan bish gehdee biyeniii zow turhtei bolmooor bn tuslaaach nadad idiiigaa uguuuch tegeed jich harcaj bolohuuu

    Thumb up 0 Thumb down 0

  • onon 5 January, 2013, 3:05 нд бичсэн

    SOLONGOST SHIlbe nariisgah nariin mes zasal hiidegiin bnlee mongold iim mes zasal hiideg emneleg bdag boluu

    Thumb up 0 Thumb down 0

  • onon 5 January, 2013, 16:59 нд бичсэн

    Solongost shilbe nariisgah nariin mes zasal hiideg gesen yamar baidgiin bgaan mongold tiim emneleg baidag boluu?

    Thumb up 0 Thumb down 0

  • onon 5 January, 2013, 17:00 нд бичсэн

    Solongost shilbe nariisgah nariin mes zasal hiideg gesen yamar baidgiin bgaan mongold tiim emneleg baidag boluu?

    Thumb up 0 Thumb down 0

  • jiriin busgui gees tuslamj awah gsen ym 25 April, 2013, 22:33 нд бичсэн

    hol nii shilbnii bulching nariisgahda sawalt hiine gj ta todorhio biched ogoh u? minih sul bulchin ooh ntr tei yaj turaaha medehgui. tanii bichsen ymiig unshad ih taalagdlaa..

    Thumb up 0 Thumb down 0

  • mmm 22 August, 2013, 17:28 нд бичсэн

    Solongos bolon Japand bulchin zasah mes zasal tugeemel bolson. Mash engiin odoo Asia huuhnuud barag bugd l hiilegej bh shig bn. mash amarhan zuugeer l avchdiim shig bnle, buur tairch mairah mes zasal bish. netees Calf reducing ged haigaarai. Ali emneleg songohoosoo hamaarad 5000-6000USD bdiin gej unshlaa.

    Thumb up 0 Thumb down 0

  • bugd hamtdaa 17 April, 2014, 14:42 нд бичсэн

    гуяны галфины савалт гээд байгаа дасгалыг сайн дэлгэрэнгүй заалгаж авмаар байна. би гуяараа тарган , тааз өргөнтэй болхоор өмд өмсөхөд тэр бүр гоё харагддаггүй. бас галфитай. таазаа нарийхан болгож галфигаа арилгамаар байна. зөвлөгөө өгч туслаач.

    Thumb up 0 Thumb down 0

Сэтгэгдэл бич

Gravatar бол таныг илтгэх жижиг зураг. Та өөрийн gravatar-г эндээс үнэгүй аваарай!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Cekc.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Copyright © 2014 Секс.мн. All rights reserved.
WordPress ашиглав.