Бид чинь хүчирхэг шүү дээ!

dv2051009

Манай бүсгүйчүүд их сонин юмаа. Салж ч чадахгүй яаж ч чадахгүй хүүхдээ бодоод амьдраад байх юм. Би одоогоос 4 жилийн өмнө охиныхоо ааваас салсан. Тэр хүний арчаагүй байдлыг тэсэхээ байгаад мөн охиноо хэрүүл маргаан дунд өсгөхийг хүсээгүй юмаа. Хийж бүтээх насан дээрээ архинд толгойгоо мэдүүлчээд эхнэр хүүхдээ зовоосон хүмүүсийг гайхах юм. Би охиноо ганцаараа өсгөж бүх зүйлийг ганцаараа хийж ирсэн. Эмэгтэйчүүд бид яагаад эрчүүдэд дарлуулж араараа тавиулж доромжлуулж явах ёстой гэж. Хүүхдээ өөрөө өсгөөд хэрүүл хийж нервтэх юмгүй хүсвэл хааяа 1 толгойгоо сэргэтэл партидаад яагаад эрх чөлөөг эдэлж болохгүй гэж яагаад гэртээ сууж хүүхдээ харж эр нөхрийхөө гарыг харж гэрийн буга царайлах гэж битгий тэгж амьдрал даа.

Гэртээ суугаад байлгүй гадуур гар найз нартайгаа уулз эсвэл шинэ юм сурж толгойгоо цэнэглэл дээ. Амьдралаа авч явж чадахгүй 1-нээс эртхэн салаад амьдралыг өөрөөр хар л даа. Би одоо хүссэн ажлаа хийгээд охинтойгоо жаргалтай амьдарч байна. 1 л өдөр би яагаад ингэж амьдрах ёстой гэж би охиноо өөрөө өсгөөд явж чадна гэж бодоод тэр хүнээс салсан мэдээж охин маань эцгийн хайрыг мэдрээгүй ч эрүүл саруул тайван орчинд хэрүүл шуугиангүй амар амгалан өсөж байна. Би 1 юмыг их гайхдаг юмаа. Эмэгтэйчүүд 1 нөхрөөс саллаа гэхэд удахгүй дахиад 1 юмтай очоод наалдчих юмаа. Тэгээд ямар хүн болохыг нь ч сайн таниагүй байж ахиад л хүүхэдтэй болчихсон байх юм.

Эр хүнгүй болохоор тийм их хэцүүдээд байдаг юм болуу. Би бол гэр бүлийн үнэ цэнийг тэргүүнд тавьдаг хүн. Хүүхэд амар амгалан тайван орчинд өсөх ёстой гэж боддог. Тийм дээ ч одоо охин маань тайван орчинд өсөж байгаа. Аав нь гэх тэр хүн одоо бид 2-той холбоогүй байгаа би ч холбоотой байхыг хүсдэггүй юм. Би ганцаараа амьдралаа аваад явж чадаж байна.

Тиймээс бүсгүйчүүд минь бид чинь чадалтай шүү дээ. Эрчүүдийг гарын аясаараа хөдөлгөж чадахаар тийм л хүмүүс дээ. Бүх бүсгүйчүүд дээ амжилт хүсье.

24 Comments

  1. MglausCom says:

    Их зоригтой эмэгтэйчүүд л ийм байдаг байх. Ямар ч байсан хүүхдээ өнчрүүлэхгүйн төлөө л салахгүй байгаа хүмүүс бий нь бий л дээ. Гэхдээ л бас тэднийг буруутгаж болохгүй ээ. Угаасаа анх суухдаа сайн таниагүй бол тэр хүн архи ууж, зодож нүддэггүй ч зөрөлдөх зүйлс аяндаа л гардаг ш дэ. СУУХААСАА ӨМНӨ 2 НҮДЭЭ САЙН НЭЭЖ СуУСАН ХОЙНОО ХАГАС АНЬ гэдэг шүү дээ. Ер нь бол хүнийг өөрчилнө гэж хэзээ ч байхгүй  юм байна лээ. Сурсан занг сураар боож болохгүй гэдэг шиг. Гэхдээ л аль нэг зүйлийг хэмжээ саванд нь байлгах эсэхийг эмэгтэйчүүд л тохируулна ш дээ. Саллаа гээд чамд сайхан байгаа ч охинд чинь тийм ч сайхан байгаа гэж битгий бодоорой. Охин хүүхэд аавыгаа л гэдэг юм. Хир бараг йн буруу өгдөггүй хүмүүс байдаг. Нөгөө талаар чи одоохондоо нас залуу байна. Нэг хэсэг гялалзана даа. Гэхдээ нэг л өдөр унтрах цагт нурууг чинь тэврээд дулаацуулах хүн байдаг ч болоосой гэж бодно гэдэгт бүү эргэлзээрэй! Амьдралын давс хужрыг нь тааруулдаг хүмүүс чинь эмэгтэйчүүд байдаг болохоос хаалга саваад гараад байвал чиний амьдрал чинь амтгүй л байсныг чи нас ахихаарай мэдрэх вии гэж би өмнөөс чинь айж байна.

  2. sara says:

    Er hunguigeer amidral yamar ch utgagui. Hosooroo amidrah horvoo. Hania l zuv songoh heregtei.

  3. tseegii says:

    alivaa yum 2 taltai. ali talii ni chuhalchilj songohoo tuhain hun ooroo l medeh bhda

  4. sunshine says:

    yag minii tuulsan amidral blaa. tghdee tsag hugatsaa unguruh tusam er hunii numur nuulgiig husdeg bolj bn. ohinoo hunii gar haruulaad yahav dee gj bodsn ch gantsaarddag bolj bn. sn humuus zunduu l bgaa sh dee. horvoog 1raa tuulah chin hetsuu shuu dee

  5. MglausCom says:

    Buruu zuviig cag hugatsaa l haruulna. Hunii sain muug hanilan bj medeed taarch tohirohgui bolool mor moroo hoogool biz zaaval sur bolgood 

  6. huurhun says:

    Huuhed gargah baas gargahtai adil bish shuudee. Yah gej uursuu buruu hunteigee suuj huuhedtei bolj huuhdee hagatsliin tamd unagaj huuhed zovoodog ym. Huuhed zon sovingooroo etsgiigee sanaj betgerch bdg ym bilee. Busdiin huuhduud aavtaigaa togloj bhd tani ohind medeej mash hetsuu bgaa shdee. Ta ch gesen sain hun taarval suuh l heregtei shdee. Hosoor amidrah horvood daraa ni ohin chini nadaas bolj eej mini nasaaraa gantsaaraa yvsan geed shanaldag ym bn lee. Ene deer bichsen emegtei yg unen bichij bn. Harin emegtei hun uhaalag huchirheg bh heregtei.

  7. юм 2 талтай says:

    Та миний ээж шиг боловсролтой хүчирхэг эмэгтэй бололтой..Би үр хүүхдийнхээ төлөө өөрийн жаргалаа золиослож чаддаг бүх мундаг ээжээр бахархдаг. Хүүхдээ хойд аавын гар харуулахгүй гэж ганцаараа бүхний туулдаг тан шиг бас ээж хүмүүсээр хүүхдээ өнчрүүлэхгүй гэж хэцүү байсан ч хог новш шиг амьдралыг тэвчин суудаг ээжүүдээр бахархдаг нэг нь болохгүй байхаар салаад нөгөөд нь итгэн суугаад хойд аавын гар харах үрээ өрөвдөн өмрөн суух ээжүүдийг би буруутгаж чаддагүй.Аав маань ажил ихтэй ээжийг минь орхиод өөр хүүхэн дагаад явцан юм гэсэн.Тиймээс надад ээждээ гомдоллох эрх байхгүй.Ээж маань яг тан шиг охиноо ганцаараа өсгөсийн.Одоо ч ганцаараа бусдын төлөө амьдардаг хүн.Би амгалан тайван орчинд азжаргалтай өссөн.Гэхдээ! гэхдээ л аав нь хүүхэдээ цэцэрлэгээс авахыг хараад, аав надаа энийг авч өгсийн гэх найзуудын үгэнд, ааваа ааваа гэх хүмүүст үнэхээр атаархаж бас ааваа үзэн ядаж хүн болсын.Нэг удаа ээж минь намайг аавтайгаа уулзахуу гэж асуусан хүүхэд байсан болохоор их баярлаад шууд л тэгье гэсэн.Тэгэхэд аав намайг үнсээгүй тэврээгүй би уг нь хайрлуулахыг хүссэн юм шиг байгаан.Аав бодвол тулгамдсан байх л даа..Тэр цагаас хойш надад хүүхэд нас байгаагүй.Эхэн үедээ нулимсаа нуулгүй уйлдаг байлаа харин ээж минь нэг өдөр амьдрал нулимсанд дургүй байдын битгий уйлж бай гэж хэлсэн.Тэрнээс хойш нулимсаа залгидаг болсон.Хүнийг уучилж чадахгүй өсөх үнэхээр аймаар шүү.Миний хамгийн эмзэг сэдэв бол ААВ.Бусад хүмүүс яадгийг би мэдэхгүй миний л хувьд аавын тухай ярианаас дандаа халгаж зугтдаг.Энийг бичихэд хүртэл нулимас урсч байна.Би аавдаа гомдож өссийхөө төлөөсөнд 15хан насандаа элэгний хүнд өвчин туссан.Энэ үед л ээж минь ганцаараа байхын зовлонг ханатлаа амссан.Би одоо хүүхэд олохгүй зовж байна.Эмэгтэйчүүдийн өвчинг эр хүнд гомдсноос болдог өвчин гэж уншчихаад аавдаа гомдож амьдарсан он жилүүдээ амьдралаасаа арчмаар санагдсан.Одоо бол би ааваа уучилсан.Харин одоо би ээжийнхээ өмнө буруутай юм шиг сэтгэл өвддөг.Ядаж л ээж минь хүнтэй суугаад дахиад хүүхэд гаргацан бол би арай л өөр, хүүхэд гаргаж чадахгүй байгаадаа энэлэн шаналах минь ч бага байсан байхдаа гэж боддог.Өөрийгөө зүхэж амьдрах ямар хэцүү гээч.Хүний л амьдрал болсон хойно олон зүйл тохионо гэхдээ эрчүүд минь өөрийн үсэрсэн цус тасарсан амиа жоохон ч гэсэн санаж сэтгэл гаргаж байгаарай.Та ч гэсэн хүүхэддээ аавынх нь тухай сайхан дурсамж ярьж болж өгвөл аавтай нь хааяа ч атугай уулзуулж аавын хайр гэдгийг мэдрүүлж өсгөөрэй.Эцэст нь хэлэхэд хүн хорвоод ирчээд хайрлаж хайрлуулах учиртай атлаа хайраар хүнээрээ дутаж амьдрах л хамгийн хэцүү зүйл юмдаа.

  8. Negen zaluu says:

    Ene saitatd bichsen zuiliin ihenh huvi ni dan erchudees bolson bn ene ni ch amidrald yag unen yum shig bn yer ni ailiin ohin awch suuchihaad zowoodog humuus ih bh yumaa bi ch gesen hardah zowooh, arhi uugaad agsan zan gargah asuudal gargadag l baisan ene buhendee dugnelt higeed bolison , ene delhii deer 2 hon l huisiin hun bga shuu dee biy biy ee hairaar dutaahgui amidarwal saihan sh dee ehnertee baiga bish yumaa gehed hayaa ch gesen anhaaral tawih heregtei yum bn lee adgiin naad zah ni huwtsas hunar chini yaaj bn daarch bn uu haluuchaj bn uu geed l ene ni jijeghen yum shig bolowch emegtei hund asar saihan setgegdel turuuldeg yum shig bgamaa zaawal anhaaral tawij bn geed tom yum yarih awch uguh ni chahal bish yum shig sanagdaad baidgiin,mongol erchuud uursdiguu burhan gej bodood l baih shig bgamaa buh yum emegtein buruu geed l araa zohichuulj chadahgui bol yaah gj huntei yawalddag yum we buh hun emegtei hunees tursun gedgee sanah heregtei sh dee eregtei hun emegtei hunii gariin aysaar hudulj bolno bas zarim zuil deer er hun gariin aysaar hudlugdug l baihgui yu daa iimees amidral 50*50 huwiaar saihan amidrah l heregtei dee ene minii l bodol ene delhii deer h humuus bugd l eruul saruul uwchin zowlongui amidrawal saihan naaaaaaaa

  9. ganaa says:

    mundag gj de tng ymaa odoo chi shn shoudad gantsaraa ybsan ch nasnii etsest chi zobno chmg uhsenii daraa ohin chin zobno tng busgui ymaa uuriinhuu jargaliig bodsn iim erguu tng huuhnuud olon bl hetsuu l ym bn 

  10. Zaluu 32 says:

    Ger bul salaad baival emegteichuud huchirheg bolchihgui shudee. Chi huntei suuhdaa l buruu songolt hiisen baishd. Daraa n salaad baival baahan etseggui ehgui huuhduud l osoj boijno.  Argi uudag amidraliin idevhgui zoddog sul doroi er huntei suuhgui l bh heregteishd. Ger bul boloh gedeg hunii amidraliin hamgiin chuhal songolt. Zurh setgelees gadna tarhia sain ajilluulj songoltoo hiilder busguichuud mine. 

  11. kkk says:

    Aan avah yum ch bn avahgui yum bn timl huhed bodsnch tin hunii hajuu huhed hetsv chich hetsv ghde eniig neeh emegtchvvded sal gj oilgulad bhshig ghde boljil taran od chi shn ajilt shn ohint bs ch hez neg tsagt chi hunde suun hoid etsegiin sain hunl olohgui bl huhed gdegshn hetsvv shvde amjilt husie

  12. Doctor says:

    Archaagui zaluutai suuj alniihaa zagatnaag gargachaad yu ged bna chi. Buh erchuud tiim bdag ymshig yriad bh ym. Iim zaluutai suuj elii balai ym yrij bgane chinii hohi bitii morooro ywj bga zaluusin neriig buzarlaad bai. Buh nasaara hunte suuhku alaa archlahku ywah ymshig eliirdeg bshd. Aygui bol bard j ywaad chihduulj bulaiga delgene. Ohiniigchin ymar ch sn hoid aav nud vzvvrlej l taara ter ved naad tolgoi al 2 to gutarad tawij chadha bolino aygui bol. Eh hun gedeg iim bdgui ym neg l bardam huuhen chi yaag barnaas chihduulne teged shonojingo banana ideed ai kkkkk bolildo ta nar iim l bizde

  13. Er Xun says:

    Emegteichuud min at nart zoriulj unheer saihan zvil bichij….iimel baih Estoi.

  14. otgoo says:

    zarim neg n bolku talaas n bodsoor bgad ymarch ym unshisan doromjloloor ehelj doromjloloor l duusgah ymaa ene bichsen hun sn l bnshdee hamt amidarch chadku blod l salaad ohinoo sn hun bolgoj bga n yu n buruu ym be ene hunii zuw zuw demjij bn

  15. otgoo says:

    zuw bichjee amjilt husie

  16. bi says:

    Neere baldanobiin heldgeer chi erchuudiig gariin ayasaaraa hudulgudug yum bol nuhruu tegeh hin yasiin be hudlaa gar bn doo chin helsen hisen chin zuruud bdag kkk

  17. Er hun says:

    Зүгээр л суухаасаа өмнө…. хүүхэд гаргахаасааа өмнө л сайн судалж байж гэрлэ……….албатай юм шиг гэрлэснийхээ дараа болж бүтэхгүй байна гээд сална, хүүхэд өнчрүүлнэ, хагас өнчин гэж явна, хойд эцэг, дагавар хүүхэд ………за мэдкүэээ

  18. unshaarai uuniig says:

    Zov shuu busgui mini. neeree ch arhi uusan hunii hajuud emegtei hun ih aidastai baidag huuhed bol bagadaa mededgui tom bolson huuhduud aaviigaa uzen yaddag baihdaa.

  19. minjee says:

    baldanov aa zov unshad zovolgoo ogooch.naad hunii chin honor arhind orson geh yum yu ch alga.zov saihan niitlel bna

  20. Bandanov says:

    lol timel erchudiig gariin aysaar hudulguj chadah bsiim bol nuhruu ygad arhind orulchivda. Chamtai baihda arhind tolgoigo medulsim bishu. Uurigu bodson huvia hichesen zantai showujin ehnertei bgad setgeler unaj arhind orsiim bishu.Odohondo chamd erh chuluu amtagdad sxan bgal baix. Neeh udku…

  21. happy says:

    zov zov. hvvhedee bodood geed hvvhded huchirhileliig boditoor haruulan haruulan tevcheed hereggui. bas ter 1s ni salaad l shuud nuguuhuus ni hvvhedtei boldog gedeg bol yag vnen. hvniig tanij medehed hugatsaa heregtei yalanguya omno ni 1 aldsan bol ahiad aldahguin toloo songoltoo chambai hiih heregtei shuudee. bvsgui min chamd amjilt hvseye.

  22. Hero says:

    Zow zow heterhii dowiilgej.  Salsan bol ter l biz yund busdigaa urialnam be. Busdin ur huuhed onchruuleh chin dutaa yu boliz uz 

  23. tamiraa_euro2008 says:

    mundag ymaa

  24. Boogi says:

    Chi ooriigoo ih zow talaasaa magtlaa Aa harin sul tal chin….? Ymarwaa yum 2 taltai bdag chamaig magtahig ogt hussengui

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.