Нас 27 гарсан, гэрлээгүй юу. Тэгвэл та “А” зэргийн бүсгүй

stock-footage-cute-chinese-woman-looking-at-camera

Нас тань 27 гарчихсан уу. Гэрлээгүй юу. Ийм бүсгүйчүүдийг Хятадад юу гэж нэрлэдэг гээч. “Үлдэгдэл”. Бүр ийм нэр томъёог төрийн төв хэвлэл нь гаргаж, хүнтэй суугаагүй 30 дөхөж яваа бүсгүйчүүдийг сэтгэлзүйгээр нь шахаж, нөхөрт гаргах бодлого барих болжээ. Үүнээс болоод ганц бие амьдралдаа сэтгэл хангалуун яваа бүсгүйчүүд хүртэл сэтгэл санааны дарамтад орох болсон байна. 

Бээжингийн нэгэн радиод ажилладаг Хуан Юанюан бүсгүй хэдхэн хоногийн дараа 30 хүрэх гэж байгаагаа бодох тусам стресстэх болжээ. Учир нь, тэрээр одоо хүртэл ганц бие, найз залуугүй, гэр бүлийнхэн нь түүнийг хүнтэй суу гэж байнга шахамдуулдаг. Гэхдээ тэрээр өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, биеэ даасан эмэгтэй. Цалин орлого ч сайтай, хувьдаа байртай, Хятадын хамгийн нэр хүндтэй сургуулийн нэгд магистрын зэрэг хамгаалсан, найз нөхдийн хүрээлэлтэй. Гэтэл түүн шиг бүсгүйчүүдийг “Үлдэгдэл” гэж нэрлэх.  Өмнө нь түүнийг гэр бүл, найз нөхөд нь шахамдуулдаг байсан бол одоо телевиз радиогоор хүртэл янз бүрийн нэр хоч өгөөд, амар суулгахаа больжээ.

Ер нь, энэ нэрийг 2007 оноос Хятадын хэвлэлүүд хэрэглэж эхэлсэн бөгөөд тэр үеэс жендерийн тэгш байдал алдагдлаа, эхнэр олдохгүй хэдэн сая эрчүүд байхад хүүхнүүд нь хүнтэй суухгүй байна гэсэн шүүмжлэл гарч эхэлсэн юм.

Нэг хүүхэд бодлогын улмаас хятад гэр бүлүүд хүүхдийнхээ хүйсийг мэдэж байгаад үр хөндүүлэх нь түгээмэл болсон учир жендерийн тэгш байдал алдагдаж, хүн ам дунд эрчүүдийн эзлэн жин нэмэгджээ.

Хятадын Үндэсний Статистикийн хорооноос хийсэн судалгаагаар 30-аас доош насныхан дунд гэхэд эрчүүдийн тоо эмэгтэйчүүдээсээ 20 саяар давсан байна. Энэ их тоо Хятадын эрх баригчдад цочроо өгч, улмаар ганц бие, нөхөрт гардаггүй бүсгүйчүүдийг шахах бодлого барьж эхэлсэн байна. Хэвлэлийн шог хошин зураг, нийтлэл, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, судалгаа, мэдээ гээд сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл бүрээр энэ тухай мэдээллийг цацах болжээ. Учир нь, одоо Хятадад 25-29 насны таван эмэгтэй тутмын нэг нь хүнтэй суугаагүй байгаа юм.  Хамгийн сонирхолтой нь, энэ насны эрчүүд дунд гэрлээгүй үлдсэн залуус нь бүсгүйчүүдээсээ ч олон байдаг гэнэ. Гэтэл тэд яагаад хоорондоо суучихаж болохгүй байна гэвэл энэ их учиртай.

Хятадад, ер нь Хятад гэлтгүй хаа сайгүй эрчүүд гэрлэхдээ өөрсдөөсөө нэг шатаар дутуу бүсгүйчүүдийг сонгодог хандлага бий. Насны хувьд арай дүүмэд, боловсрол мэдлэгийн хувьд ч өөрөөсөө бага зэрэг дутмаг бүсгүйчүүдийг тэд эхнэрээрээ сонгодог. Үлгэрлэвэл “А” зэргийн эрчүүд “В” зэргийн бүсгүйчүүдтэй, “B” зэргийн залуучууд “C” зэргийн хүүхнүүдтэй.  Цаашилбал “C” нь “D”-тэйгээ гэх мэтчилэн. Гэтэл энэ логикоор явбал “А” зэргийн бүсгүй хоосон хоцорчихоод байгаа биз. Тэдэнд зөвхөн “D “ зэргийн залуус л үлдчихээд байна. Тэгэхээр та өдий насны, биеэ даасан ганц бие бүсгүй бол өөрийгөө “А” зэргийнх гээд ойлгочихож болно.

Гэхдээ л  “А” зэргийнх байлаа гээд бүхний дээд нь гэж ойлгож болохгүй.  Улс орондоо тогтвортой сайхан гэр бүл үүсгэж, ирээдүйн өндөр боловсрол мэдлэгтэй, ген сайтай үр удмыг бүтээх эхчүүд ийнхүү залуу сайхан насаа ганцаар туулж байгаа нь улсын ирээдүйд, хүн ам зүйн бодлогод ч таарахгүй. Тэр тусмаа хэт олон хүн амынхаа генийг сайжруулах зорилготой байгаа Хятад шиг улсын хувьд мэдлэг боловсролтой чадвартай эрэгтэй, эмэгтэйг хооронд нь гэр бүл болгож, ирээдүйн сэхээтнүүдийг бэлтгэхийг яарч байгаа юм. Тиймдээ ч зарим муж, хотод ганц бие залуусыг  хооронд нь уулзуулж танилцуулах ажил зохион байгуулдаг болжээ.

Чен бүсгүй Бээжин дэх хөрөнгө оруулалтын нэгэн компанид ажилладаг. Ажилдаа гаршсан тэрээр Бээжингийн амьдралдаа тун дуртай. Эцэг эх нь түүнээс алс хол өмнөд мужид амьдардаг бөгөөд сүүлийн үед бараг холбоо тасрах гэж байгаа гэнэ. Учир нь, тэрээр 38 настай, хүний ганц охин атлаа одоо хүртэл хүнтэй суугаагүй. Түүнийг ээж аав нь сүүлийн үед нутагтаа ирээд хэрэггүй гэдэг болсон бөгөөд өдий насанд хүрчихээд нөхөрт гараагүй хүүхэдтэй гэдгээ нутаг усныхандаа мэдэгдэхийг хүсдэггүй гэнэ. Найз нөхөд, хөршүүд нь элдвээр ярих вий гэж санаа нь зовсондоо хөгшин эцэг эх нь охиноо харалгүй удаж байгаа гэнэ. Тэрээр өнгөрсөн хугацаанд эцэг эхийнхээ төрөл бүрийн шахалтад орж байжээ. Тухайлбал, энэ жилдээ багтааж хуримаа хийхгүй бол эцэг үрийн тангараг тасарна,  хүнтэй суухгүй юм бол нэгмөсөн нутагтаа ирж, ээж аавтайгаа амьдар, зуучилж өгсөн залуутай нь суу гэх мэтээр түүнийг ээж аав нь янз бүрийн аргаар шахдаг гэнэ. Гэвч зуучилж өгсөн залуус нь сэтгэлд хүрсэн удаагүй бөгөөд хэвлэлүүдээр ч ийм эмэгтэйчүүдийг их голомтгой шилэмтгий гэж шүүмжилдэг байна. Харин Чений хувьд элдэв янзын шаардлага тавиагүй, ердөө л үнэнч, хариуцлагатай, хүнд хань болохоор хүнийг л хайж яваа гэдгээ ярьж байна.

“Хөөрхөн охидод хүнтэй суухын тулд боловсрол хэрэггүй. Тэд зөвхөн царай зүсээ тордоход л болно гэдгийг мэддэг. Харин гэрлэдэггүй, ердийн л царайтай бүсгүйчүүдийн хувьд боловсрол мэдлэгээ дээшлүүлж байж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ гэж итгэдэг учраас сурсаар, ажлаа хийсээр хамаг цагаа өнгөрүүлдэг. Гэтэл тэд магистр, доктор болж албан тушаал нь ахих тусам шарлаж буй сувд шиг нас нь явж байгааг мэддэггүй нь харамсалтай” хэмээн Хятадын нэгэн хэвлэлд бичжээ.

1986 онд АНУ-ын “Newsweek” сэтгүүлд гарсан нэгэн өгүүлэлд “40 насандаа хүнтэй гэрлээгүй эмэгтэйчүүдийн нөхөрт гарах магадлал нь террористуудын гарт амь үрэгдэх магадлалаас ч бага байдаг” хэмээн бичсэн нь тухайн үедээ ганц бие бүсгүйчүүдийн уурыг барж байв. Энэхүү үгэнд бухимдсан эмэгтэйчүүдийн гомдлыг “Newsweek” бүр хожим, 2010 онд тайлсан бөгөөд одоогоос гурван жилийн өмнө хийсэн судалгаагаар боловсрол мэдлэгтэй, ганц бие 40 насны бүсгүйчүүдийн гуравны хоёр нь нөхөрт гарсан байна гэдэг “баярт” мэдээ дуулгажээ.

Ер нь, түүхэн цаг хугацааны явцад эмэгтэйчүүдийн боловсрол, мэдлэг чадвар өндөрсөх тусам гэрлэх нас хойшилсоор байдаг гэдгийг судалгаа харуулж байдаг.

1950-иад оны үед хятад эмэгтэйчүүд дунджаар 20 наснаасаа өмнө хүнтэй гэрлэдэг байв. 1980 онд гэрлэх дундаж нас 25 болсон бол одоо 27 болж хойшилжээ. Эрчүүд ч бүсгүйчүүдийн гэрлэхэд тохиромжтой нас бол 27-гоос өмнө гэж үздэг болохыг санал асуулга харуулсан байдаг. Санал асуулгад оролцсон 10 эрэгтэй тутмын ес нь эмэгтэйчүүд 27 наснаасаа өмнө нөхөрт гарах нь зөв гэж хариулсан бол 60 хувь нь 25-27 бол яг тохирсон нас гэж үздэг байна. Харин ердөө нэг хувь нь л эмэгтэйчүүдийн эхнэр болох тохирсон нас бол 31-35 гэж хариулжээ.

Эх сурвалж: www.assa.mn

30 Comments

  1. Sisi says:

    Bi odoo 34 nastai. Gadaadad olon jil surch mongoldoo irsen.
    Mongol hunteigee suuya gej bodoh bolovch uneheer taarsan Hun oldohgui yum.
    Manai mongold iim nasnii humuusiig hoorond n uulzuuldag baiguulga baival zuitei yum bolovuu.
    Tegvel yadahdaa A zereglelee gadagshaa gargahgui baihgui yu.

  2. Angel says:

    хаха би ч Монголдоо А зэрэглэлийн хүүхэн юм биш үү лол

  3. bi hyatdad bn says:

    mgl hun uujuu taivan uhamsartai bh btal nud soxorno gj haraadag gene . kkk. chi nudtei bj jinhene sohor hunees haralgan um da. muuhai har heltei helni chotgortoi mgl hun ghu de

  4. bi hyatdad bn says:

    bi mgl hun . gehde bi mgl hun gd archagui hudla yarij bid mglchud gj tseetsee deldehgui. sain shan zuil dr mgl gvel  gadni humusin drged baharxdag. mini torson nutag gazar shoro. bi haana yamar ch shan amidarch bsan mgldo otsixoro gj boddog. hyadtad har shar yadu zudu bsan ch segsger ch gsen eej mini siimxi ch gsen ger min gegcher buh uls undesten torson nutag usara baharxdag, harin suulin yed hadaas shg uharsartai humus eh ornixo nerig gutaj bnt gj boddog uma. hog hayna haraana zalhu teged yaduu. zalhu bh tusam yaduu . uhamsar doroi. archagui tged bi mgl hun gene kkk

  5. single zaluu says:

    28t zaluu b.a bi busdin umnu ireedvin ehnerinhee umnu hariutslagtai amidarch irsen busad shig aaw eejde daramt vvsgej huuhedee haruulHgui vvnees vvdeltei munguni asuudal vvsch 3 jin 4jin asuudal vvseed huuhedt bolchood irgvvtej salaad sariad bga nuhufuudig gaihaad b.a odoobol ni ajilt bairt henig ch tsarai aldahgui amidrch b.a 

  6. aa says:

    Hunii naslalt urtasch bgaa biz dee, tegeheer gerleh nas bas arai hoishloh ni zuin hereg. Hunii dundaj nadlalt 40 bval 14, 15tai gerlehees uur argagui, hunii dhndaj naslalt 80 bol  35 orchimd tohiromjtoi, 60 bol 25 havid ch yum uu. Zaluu nasaa urtasgavsl shsn biz dee.

  7. MglausCom says:

    A class busguid D class-n zaluus uldenee kkk

  8. jhg says:

    Baruund bol 27toi bol barag l ihenh ni single bna, 40 hureed dunguj gerleh yurdiin uzegdel, 40tei anhnii turugch gaihaad bh yum bish, mongolchuud yagad ch ugui ert gerlechiheed, tegeed yagaad ch ugui saltsgaaj, b a ahan urh tolgoilson huuhnuud, etseggui ussun huuhduud  bii bolj bna. Uureg hariutslaga, hun chanar gedeg ugsiig mongol helnii ugsiin sangaas hasay

  9. хадаас says:

    Дээр бичсэн “bi hyatdad bn” чи монгол биш за. Чамайг мэдэж байна. Өмхий хужаа, эсвэл их бодож эрлийз байгаа. Монголоор халтар мултар бичих гэж оролдож байгааг харвал эрлийз л байх. Наад хужаадаа үх. Монголруу битгий өнгийж хараад бай. Нүд чинь сохроно шүү.

  10. Someone says:

    Zuun tiishee harlaa France haragdaj baina bas Iceland … WOW

  11. nergui says:

    энэ ч тоглоом биш шүү. бүх талаараа дажгүй бүсгүйчүүд нөхөрт гараагүй аль олон тохиолдлыг хэлж барах вэ? одоогоос хориод жилийн өмнөөс л энэ асуудал эхэлсэн дээ. тэгэхээр ардчилалтай зэрэгцээд гарсан үзэгдэл гэсэн үг. Энд заавал хэлэх хэрэгтэй нэг зүйл бол миний үеийнхэн өөрөөр хэлбэл социализмын үеийнхэн айх юмгүй хүнд итгэхэд ядаад байх юмгүй байдаг байлаа шүү дээ. Одоо элдвийн юм байдаг болж. Хүнд итгэхэд хэцүү. Тэгээд ч итгэлийг хөсөрдүүлчихээд юман чинээ бодохоо больсон байна шүү дээ

  12. zassss says:

    oo manai mongol huuhnuud gadaad l gevel ymar material golohiin bish w, y, tseg taslal hurtleh zeregleiin hujaa nartai suugaal bgaa biz dee. 20 sayaas manaid ydaj 500 myngan hujaa ni ehnertei bolno biz

  13. huurhun busgui says:

    bi tsarailag 27 toi gerlej bgagui busgui bna. “Хөөрхөн охидод хүнтэй суухын тулд боловсрол хэрэггүй. Тэд зөвхөн царай зүсээ тордоход л болно гэдгийг мэддэг. nadad taalagdaj bna ene niitlel uuriiguu huntei suuh nas min oroitoj bna gej boddog bsan. harin minii nas boloogui bgaan bna. ymarch bsan 30 hurtelee nadtai uchirah aztai zaluug haisaar bh bolno. neeren oroitoj huntei suuh ih olon davuu taltai ym shige. dagvar huuhed bhgui. zan bdal mani yg l huuhdeeree bgaad bh shig. ovor bagatai bolood ch teruu? uuriiguu hugshir ch bna gej ogt boddoggui. urgelj l huuhed zangaara bh ym shig l. iim busgui hovor shu zaluusaa oldvol bitgii aldaarai. nadaas duu ohiduud minii hajuud egch haragddag geed boddoo. tiime bi A zeregleliin busgui…

  14. victory says:

    manai bagsh professor huuhnii nohor n mathematikch (bas l mathematikiin professor yum shig blee). haaya hicheeliin zavsar nohroo shurguulj yarihad ataarhdag bsan shuu. ooriinhoo zindaanii huntei suuhaar adaglaad hoorondoo yum yarihaar nogoodoh n oilgono. oyutan bhdaa taniltssan yum shig bsan.

  15. naizuud says:

    someone-tai taniltsya! herwee chi naanaasaa tolgoigoo zuun tiish erguuleed usan deeguur harval neg gazar haragdana. tend baigaa. yag tsahilgaanii engineer bish yum aa gehed oiroltsoo chigleliinh.

  16. aa says:

    Hujaad yamar ch gesen iim uhuulga yavaad baigaa ni unen. Minii tanidag 2 ch hujaa huuhen yag uuniig yarisan (ug ni bol 30 hureegui huuhnuud). 1 ni bi ch nohort garah nasnaasaa ongorchood nohor oldohgui baina ntr geed bsiin. 

  17. Someone says:

    Bi eregtei 35 tai single tsahilgaanii engineer . Amerkt suurchij amdardag .
    BI hedugeer zeregleld oroh bol ? Gerleegui zaluus olon shuu . Humuus hudlaa mongoloor
    duuren single okhid baina geek baidag hudlaa shuu .

  18. Арабелла says:

    A зэрэглэлийн хүүхнүүд л хөөрхий юм байна л даа.

  19. Kkk says:

    Mongold er ch bai rm ch bai ooroosoo deeguur zimdaanoi huntei suuhig husdeg bolchihson tegheer esregeeree D zergeliinhen l uldeh bh shuu.  Gunhsan neg ni namaig toohgui gutlaa chirsenig ni bi toohguu gedeg ug  uunig batlaad bga yum bish uu

  20. bi hyatdad bn says:

    bolovsrolgui ble ghd johon uhamsartai bai. herhen hun bh ni chuhal shu ternes hyatad mgl har shar ni chuhal bish bha

  21. bi hyatdad bn says:

    hyatad ghere hun bish umu? uher mongol ghu teged. danda l muu muhai um bichne shu

  22. bi hyatdad bn says:

    za admin guai ta usan tolgoitoi umu ? hudla mede ogoho boli .chinad 22nas hurj bj ger bul bloxig ghuuliar zovshoordog . 30 dohoj 30garch  bga hunig gerlegui ghed ogt gaixdaggui zalu hun gdeg. gdr bul gdeg chn harutslaga uchras gerlesni dara huhed gargadag. bi olon jil chinad surch agillaj abn. hudla medelel orulaha boli. mash mundag er ch bai em ch bai gerlegui humus zondo bdag. abuh humus huvi zayatai terige l dagana. harin manaihan shg oyutan bj huhed gargadagui togsod agild orj bj huhed gargadag. manai angid doctorto jiremsen hun yavj bsan

  23. urelgen bus says:

    hyatadiin huuchinsag uzeltnuud n shine uyeiin chadaltai busguichuudee muulsan bna. guitsehgui bolohoorooo

  24. problem says:

    энэ бол яах аргагүй бидэнд тэр байтугай дэлхийд хамаатай. Энэ хуужаа нар арай л олон юм аа дэлхийг бүр эзэллээ ш дээ. Хужаагүй юм байхгүй. Хүн олонтойгоороо юм болгоныг хямдхан хийж бусад улс орнуудыг өөрөөсөө хамааралтай болгож байна. Манайд хичнээн дотооддоо үйлдвэрлэллээ ч хужаагаас хямд хийж чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр бид аль хямдыг нь л сонгоно биз дээ. Эд нар арай дэндүү хурдан үржих юмаа. Харх шиг л… Манайд чанартай генийг олноор төрүүлмээр байна. Нэг айл л гэхэд ядаж 3-4 хүүхэдтэй байдаг ч юм уу. Монгол ген ч уг нь цэвэр цусных бол их сайн ген байгаам шдээ. Бусад орныхоос арай л өөр шүү бүүр цаанаасаа нэг адтай.

  25. jaal says:

    Mongold ohiduud n olon yum chin tgeed iluu garsanguud n hujaagiin F zeregleltein suuh yum baina ldaa ed naraas bolj mongold muu gen ih turj bga shde

  26. Тайван says:

    Ха, хятадууд 20 сая борлогддоггүй D зэрэглэлийн залуучуудаа вагонд ачаад Монголд ажилчнаар илгээчихвэл чамд хамаагүй л байгаад байх уу? D зэрэглэлийн тэдгээр залуучууд манайд ажиллаж цалин аваад, хувцасаа сольчихвол C, зарим нэг нь бүүр B болох байлгүй. Хүүхнүүдэд ямар цус, үндэстэн, гадны дотны гэсэн хүчтэй хөгжсөн ген байх биш. Зөвхөн халамжтай, ажилсаг, хүнийг ойлгодог гэх мэт сайн чанарыг агуулсан эр хүн л хэрэгтэй гэдэг. Ийм байхад бидэнд хамаагүй л байх уу.

  27. irgun says:

    ene hyjaa yah vee  oorsdiigoo hicheegeed saihan amdariya mongolchuudaa

  28. Хэнд хамаатай юм. says:

    Монголын үрс маш олон болтугай гээд сексдээд л бай. Бид 10 сая хүн амтай болчихвол. Хужаа нарыг нухна дөө.

  29. Хэнд хамаатай юм. says:

    Хэнд хамаатай юм. Монгол бол Хятад биш.  Тэгээд ч Хятад бол дундаж наслалт өндөртэй болохоор 30 хүрээд хүнтэй суухад оройтох юм байхгүй. Хүн ам нь багтаж шингэхгүй байгаа хужаа нар оройтож суух тусмаа сайн л биз. Тэнэг админ хүнд хэрэгтэй мэдээлэл оруулж бай. Хужаагийн яах нь, бас ямар бодлого баримтлах бидэнд ямар хамаа байна аа. Т1.

  30. Vol says:

    Ugaasaa vldeh n oilgomjtoi shdee A-s deesh tuwshin bh bish

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.