Бэлгийн замын халдварт өвчин аюулын харанга дэлдэж байна

sahbklm682212827201407261113

Өнгөрөгч мягмар гаригт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хаалттай хуралдаанаар Бэлгийн замын халдварт өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцсэн байна. Тус хуралдааны талаар шум сонсвол манай улсад Бэлгийн замын халдварт өвчний өвчлөлт 30 хүртлэх насны залуучуудын эрс нэмэгдэж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрээд байгаа бололтой.

-“ХУВЬСГАЛЫН ҮЕИЙН ӨВЧИН” ТЭМБҮҮГЭЭР ӨВЧЛӨГСӨД НЭМЭГДЖЭЭ-

Хэдхэн сарын өмнө мэргэжлийн хүнээс сонсоход сүүлийн жилүүдэд тэмбүү гэх аймшигт өвчний тоо нэмэгдэж байгаа талаар дуулгаж байв. Ялангуяа 16-30 насны охид, залуус энэ өвчнөөр өвчлөх нь нэмэгдсэн байна. Тэртээ хувьсгалын үед хамаргүй хүмүүс Хүрээгээр дүүрч байх үед Орос ах нарын буянаар улаан тариагаар дарж авч байсан өвчин юм. Бэлгийн замбараагүй хавьтлаас үүдэлтэй энэхүү өвчин сүүлийн 80 жил нам жим байсан уу гэвэл бас үгүй. Гэхдээ өнөөгийн хэмжээнд болтлоо нэмэгдэж байсан нь дуулдаж байгаагүйг мэргэжлийн эмч нар толгой сэгсрэн хэлж байсныг нуух юун. ХӨСҮТ-өөс эдгээр өвчнүүдийн талаар нарийн тоо судалгааг олон нийтэд зарладаггүй бололтой. Нэг хэсэг монголчуудыг айдаст автуулж байсан ДОХ-ын тохиолдол ч бага багааар нэмэгдсээр байна. Шинжилгээнд хамрагсдын дунд тэмбүү, трихомониаз, заг хүйтэн өвчний оноштой залуус хэдэн арваараа нэмэгдсээр л… Эрэгтэй хүмүүсийн хувьд эмнэлгийн шинжилгээнд хамрагдах нь тун бага байдаг аж. Тодорхой шалтгаанаар шинжилгээ өгөх албан шаардлага гардаг учраас л шинжилгээ өгдөг бөгөөд энэ нь бэлгийн замын халдварт өвчний илрээгүй тохиолдол олон байх эрсдэл байдгийг албаны хүн хэлж байлаа. Албан бус эх сурвалжаас сонсоход тэмбүү өвчнөөр өвчилсөн гэх 300 гаруй хүн байгаа бөгөөд түүний цаана хичнээн хүн энэ өвчний халдвартай байгааг мэдэх аргагүй юм. XXI зуунд амьдарч байгаа монгол залуус хойч үедээ бэлгийн замын халдварт өвчин л үлдээх гэж үү!!!

-БЭЛГИЙН БОЛОВСРОЛЫН ТАЛААРХ МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ ДУТМАГ БАЙНА-

Даяаршсан нийгэмд амьдарч байгаа хэмээн ярих дуртай бидний хувьд “Гаднаа гяланцаг, Дотроо паланцаг” гээч нь л болж. Танил эмч минь хэлэхдээ “Цэцэг цэврүү шиг жаахан охид тэмбүү, заг хүйтэн тусчихсан л ирдэг. Ганган, дэгжин харахад цэвэр цэмцгэр залуус ч хүртэл энэ өвчнөөр өвчилсөн л явж байдаг. Манайд ингэж их бэлгийн замын халдварт өвчин гарч байгаа нь залуус бэлгийн боловсролын талаар мэдлэггүй байгаагийн шинж. Ядаж сардаа биш юм гэхэд жилдээ ганц удаа шинжилгээнд хамрагддаг бол” хэмээн халаглан хэлж байв. Хотоор дүүрэн дэн буудлууд байгаа нь ч бэлгийн замын халдварт өвчний нэг үүр уурхай болж байгаа юм. Биднийг дунд сургуульд байх үед л бэлгийн замын халдварт өвчний талаар заадаггүй байсан. Бэлгэвчний талаарх мэдлэг нь сурталчилгааны дайтай л байв. Сүүлдээ ч сургалтын хөтөлбөрөөс энэ талын хичээлийг хассан сурагтай. Бэлгийн замын өвчний талаар мэдлэг, мэдээлэлгүй хүмүүс энэ зуунд монголд л амьдарч байгаа бололтой. Гэтэл бэлгийн замын халдварт өвчин нь далд үетэй байдаг учраас залуучууд мэдэхгүй явсаар бусдад халдаах, сүүлдээ эрүүл мэнд, амь насаараа хохирох нь ч бий. Тухайлбал, тэмбүү өвчин нь бэлгийн зам болон халдвартай жирэмсэн эмэгтэйгээс урагт, халдварлагдсан цус, цусны бүтээгдэхүүн, зүү, тариураар дамжин халдварладаг. Архаг удаан явцтай, олон эрхтэнг гэмтээдэг байна. Өнөөдөр хэдэн тэмбүү,заг хүйтэн өвчинтэй охид, залуус бидний дэргэдүүр өнгөрч байгааг тааварлах аргагүй. Хүүхэд залууст энэ талын сургалт, мэдээлэл, боловсрол хэрэгтэй байгааг Боловсролын салбар, Эрүүл мэндийн салбар нь анхааралдаа авахгүй бол хэдхэн жилийн дараа хамаргүй монголчуудаар дүүрч мэдэх нь…

Т.БАТСҮРЭН
SOURCE: unen.mn

4 Comments

  1. GegeenCom says:

    Danjaaduud ajlaa sain hiij ehelj de hanguguud ch bas

  2. zochin says:

    Uher mongolchuud teneg malnuud gazar nutgaa zaraad darluulaad yawj baihdaa taarsan archaagui nowshnuud. Yamar ch uls ornoo hogjuuley amidarlaa deeshluuley gesen bodoltoi hun bdaggui shou zugaa tsengeen hooj onoo margaashaa l yaj argatsaahaa boddog. Odor shonogui ajilj olson mongooroo yapunchuudiin haysan seg , hujaa nariin barisan baishing lizingeer avch nogoodhoo toloh gej yawsaar nasiig bardag. Amidarliin utga uchir ni bair, mashin, mongo. Ene bol ta nariin onoogiin jinhene dur torh.  

  3. S says:

    Uurtuu gar hangalaga hiigeed hevtej baih l ayulgui yuma 

  4. zochin says:

    Nuhurte ih itgedeg bla getel ene ubchniig haldaasan da

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.