Бодит байдлаас тэс өөрөөр цагаан морьтой ханхүү хүлээгээд байгаа юм болов уу?

150318_503369169675991_1765606448_n

Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхнээс чин сэтгэлийн зөвлөгөө хүссэндээ энэхүү зүйлийг бичиж сууна. Би одоо 33 настай. Өөрийгөө өөрчилж хөгжихийн тулд гадаадад ирж суралцаад 2 жил гаран болж байна. Миний та бүхэнд ярих гээд байгаа зүйл бол би одоо болтол ганц бие. Олон жилийн өмнө нэг залуутай бараг суух шахаад салсан. Хүн үхэн үхтэлээ хүнийг таньдаггүй гэдэг үнэн юм шигээ. 3 жил гаран үерхэхэд тэр залуугийн тухай миний мэдэхгүй юмыг олон хүн надад хэлж байсан. Бид хүүхэдтэй болсон боловч аав болох болоогүй гэхээр нь авахуулсан.

Тэр өдрөөс л энэ хүн надад хань болох хүн мөн үү гэсэн бодол үргэлж бодогдох болсон. Яагаад ч юм бэ нэг л хүйтэн хөндий санагдаад тэгээд д харьцаагаа тасалсан даа. Гэхдээ одоо бодоход надад би чамд хайртай гэсэн үгийг хэлж байгаагүй юм байна лээ шдээ.  Одоо тэр гэр бүл үр хүүхэдтэй сайхан амьдарч байгаа гэж сонссон. Тэрнээс хойш би нэг ч хүнтэй үерхээгүй өнөөдрийн хүрсэн. Хүмүүс үерхэх санал тавьж байсан ч сэтгэлд нэг л хүрдэггүй болохоор зүгээр л татгалзаад харьцаагаа тасалдаг.

Энд би өмнөх найз залуугаа буруутгах гээгүй л дээ гэхдээ оюутан ахуй ид сайхан нас минь тэр хүнтэй цуг өнгөрсөн болохоор жаахан харамсдаг юмаа. Найз залуутай гэсэн шалтгаанаар найзуудын төрсөн өдөр уулзалт зугаалганаас дандаа зугтдаг байж билээ. Магадгүй би өөрөө архи дарс шоу цэнгээнд дургүй болохоор найз залуугаараа шалтагдаад очдоггүй байсан юм шиг байгаа юмаа. Одоо ч тэр байдал хэвээрээ 33 нас хүртэлээ 3-4 удаа л пиво ууж үзсэн. Аав маань архи дарс хэрэглэдэггүй байсан болохоор ч тэрүү тийм зүйлээс дэндүү хол байдаг юм л даа.

За өөрийнхөө талаар ярьвал ээж аав маань намайг бие эрхтэн бүрэн мэдлэг боловсролтой ямар нэгэн муу зуршилгүй төлөв даруу энгийн нэгэн болгож хүмүүжүүлсэн. Гэтэл яагаад ганц бие байдаг юм бол ойлгохгүй юм. Найзууд маань гэр бүлийнхэн маань бүгд чи дэндүү даруухан гадуур орж гарч хүнтэй танилц амьдарлын хэмнэлээ өөрчил гэж байнга хэлдэг. Тиймээс сургууль төгсөөд ажил гэр гэсэн маршруттай байсан намайг гэр бүлийнхэн маань амьдрал үз хүнтэй танилц өөрийгөө өөрчил гээд гадагш нь явуулсан.

Гэтэл одоо ч энэ байдал хэвээрээ сургууль цагийн ажил гэр. Гадаад хүнтэй суух хүсэлгүй болохоор сургууль дээр найз байхгүй. Харин цагийн ажил хамт хийдэг оюутангууд байдаг ч бүгд надаас дүү хүмүүс байх юм. Нэг 5, 6 насаар дүү залуу надтай арай дотно гэх юмуу хаашаа юм бэ дээ өдөр бүр хөөрхөн харагдаж байна ийм хөөрхөн байж яагаад хүнтэй суугаагүй юм энэ тэр гэдгийн \би өөрийгөө хөөрхөн гэж боддоггүй ээ байдаг л эмэгтэй\ бид 2 ажил тараад цуг метрогоор явдын алхаж явахад үе үе гар хөтлөнө надаас өндөр болохоор өөдөөс харж зогсоод үс үнэрлээд тансаг үнэртэй шүү л гэнэ  үе үе бэлхүүсээр тэврэх гээд л гар үнсэж ч байх шиг зарим үед хацар дээр 2, 3 удаа гэнэдүүлж байгаад уруул дээр үнсчихсэн гэхдээ энэ бүх үйлдэл нь надад хайртай болсондоо биш зүгээр л дотно харилцаа үүсгэх гээд байгаа юм шиг санагдаад байх юм.

Гэхдээ тэр надад таалагддаг олон насаар дүү болохоор амьдралын хань биш шүү гэж бодогдоод би түүн рүү илүү ойртож чаддаггүй юм л даа. Ажлынхан бол бид 2-г холбоотой гэж боддог юм шиг байна лээ. Гэхдээ бидний хооронд ямар нэгэн дотно харилцаанд орсон зүйл байхгүй. Тэрний хийдэг үйлдэл энүүгээр зогсохгүй л дээ гэхдээ надад хүүхэмсэг хүний хийдэг үйлдэл санагдаад байх юм. Уг нь чин сэтгэлээсээ бол өөрийгөө эхлээд таниулах ёстой биз дээ. Намайг дандаа гэнэн хүүхдээрээ хэзээ том болно оо гэхийн. Үнэхээр би жаахан хүүхэд шиг сэтгээд өөр юм хүлээгээд байна уу? Та бүхэн юу гэж бодож байна? Өмнө нь ганцхан залууг ч хайрлаж сохор юм шиг амьдарсан болохоор бодит байдлаас тэс өөрөөр цагаан морьтой ханхүү хүлээгээд байгаа юм болов уу? Чин сэтгэлээсээ зөвлөөрөй…

6 Comments

  1. hmm says:

    Suuliin ued nuhurgui huuhnuud yasan ih bolj bnaa

  2. zochin says:

    bug ers buh talaaraa taalagdah albagui bhoo, eruusuu undug shig uugui etgeediig burhand ZAHIALBAL YAASIIM BE.

  3. Z says:

    Nadaa ene bdal chin taalagdaxgui bn gedgee xel… yer ni yu bodoj yu mederch bgaga shuud l xelsen ni dr shd…

  4. Z says:

    Chi zov bodoj bn aa…nas oroitloo gd oort toxiroxgui xunteigee niilj boloxgui… gexdee xeterxii daruuxan blaa gd bas yu ch xojixgui… shuud l ooroos chin yu xusch bgag ni asuuchixoo… 

  5. GegeenCom says:

    Huuye mongolynhoor bol chi uldeh nasniihaa suuliin tal ru helbiicen hugshirch yavaagiin toond orno harih geseer baital 35 hurchuul mgld bol career amidral shineer ehluulne gj emegtei humuust duhlaam bishu henees yunaas haramlaad bga biye setgel ve zunuj uheh gjij hun har ch tanij sudlah chancegyi avah yum n aimaar humuustei taarch barisan azgui tuuh alga gehdee tohioldloo gehed surah yumaa suraagui medehgui yavj bn gdg dongio taldaa gsn angilald orno. Baga zergiin yum chamd bh shig bnaa tsoo eruul bol hund tegj genen tuulaigaaraa duuduulchaad bayasaad suuna gj bhguide. 

    Umnuh zaluugaasaa bolood setgeciin jijig gemtel avciimu yaciin mgld daanch onoshlogoo emchilgee n bhguimda uguin iim hun yum bol yaj harin ganc ch bolov huntei uyerhej uzej amjsiin setgeld n hurq bsaar bgd uur sergelen avgaid aldcan bn shd. 

    Jiimeedej bsyn bol gargachihguide yadaj garaasaa hutluh hanitai bolj amjq bol lav undugnii chini chanar ogtsom buurahad jil hurq hugatsaa uldsen bn eruul chiireg ur udmaa uldeej amjval hun bolj tursunii utga uchraa oilgono. Umnu n uhuulj tonhuuleed ih l bolchimgui yum hiijdee haniin zaya uriin zaya yadaj neg n tushih bgada hairhaan. Eceg eh n hurtel asuudald n sanaa n zovoid talhand guilgej bgd tend tuurtsuun yavjidag naad gadaadaasaa setgelzuich olj avaad yah gartsaa hai chiglel barimjaa av

  6. hfjjs says:

    Herwee chamd “alban yosoor” hairtai durtaigaa ilerhiileegui hernee ingeed baigaa bol yavtsgui zaluu. Chamd uneheer durlasan zaluu chamd tiim amarhan hurch chadahgui. ZUgeer taalagdsan yavaldanaad zowohgui salna gevel ok.

    Haanahiin hun shashin shutleg, undesnii soyol , uzel bodol taarahgui zugiin hun bol erthen zaigaa avsan n der.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.