Зүрхээ дагах уу? Тархиа дагах уу?

bigstock-beautiful-young-woman-choosing-48833492

Би юунаас эхэлж ярихаа өөрөө ч сайн мэдэхгүй л байна. Би одоо 23-тай дөнгөж сургуулиа төгсөөд ажил дээр гарсан бас  мастертаа суралцаад явж байгаа бүсгүй. Одоо амьдрал минь дөнгөж эхэлж байгаа болохоор ажил мэргэжилээс илүү насан туршдаа амьдрах хань ижлээ л зөв сонгож ирээдүйн амьдралдаа итгэлтэй болохыг юу юунаас илүү хүсэж байна.

Би дөнгөж 17-той байхаасаа л анхныхаа хайртай учирч тэрэнтэйгээ 5 жил үерхсэн юм л даа. Хамтдаа маш удаан хугацааг өнгөрүүлсэн. Ирээдүйн амьдралаа бараг өдөр хоногоор нь төлөвлөж хэзээ ч салахгүй гэж бие биедээ амлалт өгч үнэхээр гэнэн балчир хүүхэд зангаараа бие биеэ хайрладаг байсан.

Гэхдээ манай хүн хартай. Эхэндээ ч нээх мэддэггүй л байлаа. Сүүлдээ эх сургуулийн төгсөлтийн жилүүдэд улам их хардаж эхэлсэн. Хүний урманд барьж аваад хардаад байхаар юу ч болоогүй, ямарч холбоотой хүн байхгүй болохоор манай хүн миний алхсан газар уулзсан хүн болгоныг асууна шалгаана.

Тэд дэх өдөр тэдэн цагт хаана байсан, ямар хүмүүстэй байсан. Хэн хэнтэй байсан, тийм ч хүнтэй битгий нийл ийм ч хүн дэмий гээд л алхам бүрийг минь заах нь холгүй аашлана. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг найз гэж хардаггүй юм гээд л хар багын минь найзийг хүртэл ад үзнэ. Хэд хоног завгүй уулзаж чадахгүй байж байгаад уулзахдаа бүр ихээр хардана. Би эсвэл хардах гэж ойлгодог байсан ч юмуу!!

Уулзаад л шууд утсыг минь аваад фб-г минь хамгийн түрүүнд үзнэ, тэгснээ уулзаагүй өдрүүддээ юу юу хийсэн, хэнтэй уулзсан гэх зэргийг ширхэг бүрээр нь яриулж байж санаа нь амарна. Надад тийм амьдрал үнэхээр хэцүү санагдсаан. Бид 2 зөвхөн тэр шалтгаанаас болж өчнөөн муудна сайндана. Би битий ингээч гэж зөндөө гуйна гувшина, аргадна, сална гэж хүртэл айлгана. Хэд хоног ч салж үзнэ.

Тэгж явсаар нэг л өдөр тэвчмээргүй санагдаад би салий гээд л салчихсан. Эхэндээ найз залуу маань өмнөх шигээ хэд хоноод гуйлаа. Би зөвшөөрөөгүй дараа нь сар болоод гуйлаа. Би бас л нийлэхийг хүсээгүй. Гэхдээ мэдээж дотроо хайртай болохоор нийлмээр байсан ч ийм маягтай ийм хартай хүнтэй үлдсэн амьдралаа өнгөрүүлж зовж байснаас одоо л жоохон тэсчих хэрэгтэй гэж өөрийгөө хуурч байсан юм. Тэгээд найз залуу маань сүүлдээ ч намайг гуйхаа больж хүссэн үедээ эргээд ирээрэй би чамайг хүлээж л байна гэсэн. Би ч тэгээд 2 сарын дараагаас одоо байгаа хүнтэйгээ танилцаад уулзаж эхэлсэн. Ер нь одоо энэ хүнтэй уулзаад 8 сар болох гэж байна.

Тэгтэл би ердөөсөө хайртай болохгүй юм. Хайр гэдэг чинь яаж ч болгохыг хичээгээд гардаг эд биш юмаа. Уг нь энэ хун маань их сайн хүн л дээ. Их зөөлөн, тайван, хардаад зовоогоод байдаггүй. Бас их надад хайртай. Одоо бол гэрлэнэ л гэж ярьдаг болсон. Гэтэл миний чин зүрхэнд 5 жил үерхсэн хартай залуу минь л байх юм. Юу ч болсон байнга бодогдно, 2 дахь найз залуугаа байнга харьцуулж голно. Нэг л цаанаасаа дасахгүй юм.

Гэтэл саяхнаас удаан харьцаагүй хуучин найз залуу маань надтай холбоо барьлаа. Эхэндээ ч энгийн л юм ярьсан, ажил төрөл амьдрал ахуйгаа мэдэлцээд сүүлдээ 2-лаа бие биенээ л их асуулаа. Найз залуу маань шууд хэлсэн, би чамаас хойш хэд хэдэн охидуудтай үерхлээ, ердөөсөө болохгүй байнаа. Би чамаас өөр хүнтэй хамт байж чадахгүй нь чи найз залуутай болоогүй бол бас надад хайртай хэвээрээ бол эргээд ирээч гэсэн, өмнөх шигээ хардаж зовоохгүй одоо ухаарсан бас засарсан гэдгээ байн2 хэлж байсан.

Би тэр үед үнэхээр их түүнийгээ санасан байсан болохоор өөр хүнтэй болсон гэж хэлж чадаагүй ээ. Тэгээд бодох хугацаа өгөхийг л гуйсан.

Тэгээд одоо ямарч асуудалгүй хирнээ миний сэтгэлийг татаж чадахгүй байгаа энэ сайн хүнийг гомдоож миний тэвчээрийг барсан ч хайрыг минь булаасан хуучин найз залуу дээрээ очих уу? Аль эсвэл нүдээ аниад хайргүй хүнтэйгээ амьдрах уу? Эмэгтэй хүн дасаж дурладаг юм гэнэ лээ, хүүхдийг нь гаргаад хамт байхад хайртай болж л таараа гэж өөрийгөө бас хуурах юм…

Зүрхээ жаргалтай байлгъя гээд энэ сайн хүнийг гомдоож, явлаа гэдэг үг амнаасаа гаргаж чадахгүй нь. Хүний сэтгэлээр хэтэрхий тоглосон хэрэг болно шүү дээ.

Нөгөө талаас нь бодоход хэрвээ энэ хүнийг гомдоогоод хуучин дээрээ очтол төд удалгүй дахиад л хардаад эхэлвэл яах вэ? Ер нь хар арилдаг юмуу? Энэ үед ямар шийдвэр гаргахаа үнэхээр мэдэхгүй юм. Зүрхээ дагах уу? Тархиа дагах уу?  Над шиг байдалд орж байсан бүсгүй байвал туслаач…

49 Comments

  1. cahirmaa says:

    8 хаг сар болж байж юундаа яараад байгаа юм бэ, хартай юм чинь яваг, наад залуугаа хэдэн жил харзна юу юуны туханд хүрэлгүй хүүхэдтэй болчоод гонгиноод байваа

  2. Ooo says:

    Zurh ch ugui, tarhi ch ugui bj yun sonin yum asuugaad bgaa hun be?

  3. Түвшин says:

    ер нь анхны хайр тэр тусмаа анхны хайрттайгаа 5 жил хамт үерхэсэн бол мартахад их хугацаа зарцуулах байх. Ер нь таныг хардаж байна гэдэг таныг явдалтай араар нь тавьдаг замбал янхан л гээд л хэлчихлээ та аль эсвэл тийм явдалтай бүсгүй юу? Эсвэл 5 жил найзалсан залуу чинь өөр шигээ санаад хардаад байдаг байж болох юм аль эсвэл найз заллуугын чинь эцэг эх салсан аав ээж шигээ боддог байж болох. Хартай хүн хий хараасаа болоод гар хүрэх бүр амь насыг нь хөнөөж буй драмын гунигт жүжигүүд хүртэл бий. Харин хартай найз залуу чинь засрах болов уу? яах бол?

  4. HHHHHHHHHHHH TSSSSSSS says:

    Tsaad gemgvi daruuhan sain zaluug hairgvi bj hudlaa niilj baidag ni yaj bgn hugiin hvvhen be! AMIA HICHEESEN HUBIA BODSON HVVHEN MINE DABRAAD BAIGAARAI!

  5. Нээрээ says:

    Хүүеэ дөнгөж 23 тай байж. Би бол алийг нь ч сонгохгүй. Цаг хугацаа бүхнийг харуулаад өгдөг. Хэдэн жил нэг тогооноос хоол идэж үзсэн биш чи сайн хүн гэдгийг нь яаж мэдэж байгаа юм? Хамт амьдраад ирсэн чинь өөрийн болгочихсон гээд новшийн зан гаргаад байвал яах юм?

  6. avatr says:

    zass har joohnooroo yun zawtain suraad bolloo suuh hun haa bn gd yawj bdag surch bolowsorch naad yalzarsan tarhia tsenegle. Zugeer neg er haij hunii srtgeleer zugaatsaj saltaagaa samruuldag huuhen shig sanagdlaa. Салтаандаа санаа зовж суухаар наад тархиа цэнэглээд олигтой ажил амьдралтай болсон үед тэр сайхан залуучууд чинь аяндаа гараад.ирнэ. наад хоёроос чинь өөр сонголт байхгүй биш ямар. Сүүлд нь.нөхөрт гарчихаад анхны залуу сайхан шаадаг байж гэж бодоод сууж бхй гээ юу. Чи ер нь хүнтэй суух талаар бодоод ч хэрэггүй. Олигтой эрдэм ном сур биеэ зөв.авч яв. Тэнэг дагз вэ.яадаг

  7. kkk says:

    2lang ni hayaad gantsaaraa heseg yvkuyudoo. hairgui hunteigee hamt baih shaardlaga baigaa ch yumuu gu ch yumuu. harduulan baij butsaj niileh heregtei ch yumuu gu ch yumuu. 

  8. Зочин says:

    ЯМАР ХҮНИЙГ ЗӨРҮҮД ХҮН ГЭХ ВЭ?
    ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЗӨРҮҮД ГЭНЭ.
    ЯАГААД ГЭЭЧ “ТҮЛХ” ГЭСЭН БИЧИГТЭЙ ХААЛГА БАЙХАД Л ТАТДАГ ГЭДЭГ ШИГ ХҮН ТЭГЭЭД ЯВЖ ЯВЖ БУРУУ ХҮНЛҮҮГЭЭ Л ТЭМҮҮЛЭХ ЮМ ДАА.
    БИТГИЙ ХАЯСАН ШҮЛС, БӨӨЛЖСӨН БӨӨЛЖИСӨӨ ЭРГЭЖ ДОЛООГООД БАЙГААЧ!!!

  9. zakhidliin ezen says:

    za za bi bugsuu dagakhaar shiidsen

  10. zochin says:

    shulmasuud dandaa 2 bolon tuunees olon ertei zereg yawaldana, tegeed hend ni bair sav, unaa madhin, mungu bn gj tandaj bgaad tiish n naaldchihna, zawaan shuu.

  11. Балуу says:

    чи алийг нь ч сонгосон дараа нь харамсана, бас нөгөөг нь сонгосон бол дээр байж гэсэн бодол насан туршид чинь дагана. энэ бол эмэгтэйчүүдийн нийтлэг чанар, эмэгтэй гэлтгүй ер нь хүний чанар. тэгэхээр чи хувь хүнийх нь хүмүүжил, ёс зүй, ухамсар, удам угсааг нь хардаг монгол ёсоо дагавал зөв болно. хожим нь нэг хүний гарын чилээ гаргаж харамсаж суухаар, ямар халамжгүй юм бэ гээд харамсаад сууж байсан нь дээр.

  12. ulemj.s@yahoo.com says:

    Kjh-emegtei 29.uu nadruu mail yawuulna u.bi mailer fb.ee ugii.ene taniltsah zar bishiig medej bnaa.sorry

  13. Emma says:

    Emegtei hun tgd hairtai hunee l songodog doo. hichneen heleed nemergui chi neg l udur hamt baij baina. Getel tsaana chini buhel buten amidral huleej baidag udur bur hartai huntei amidrah gej uu? Salj hagatsaj chadahgui baigaa bol heseg hugatsaag uursdunduu zoriulaad daraa ni tuuniig yavuul. Harin suuliinhee zaluug yagad ashiglaad baidag yum be? Muuhai bish uu?

  14. Ih medegch says:

    Hartai hvn zasrahgue, yalanguya chi uuruus ni iluu bwal. Hezee ch zasrahgui. Yahw anhniih chn blhr l chi tgj bgam. Tgd ch uuruu medeed salsan bna zuw. 
    Shine zaluutga suuh gj yundaa yaarahw bjil bai. Setgel amar ineemseglej amidrah yamar gaihaltai geech

  15. эр хүн says:

    Хүүхнүүд ийм л тэнэг байдаг. Хайртай хүнийхээ боол болсоноос хайргүй хүнийхээ хаан нь бай гэж байна цаана чинь. амьдрал аяндаа сургадаг.

  16. Sunmoon says:

    Битгий балайраад бай. Хартай хүн хэзээ ч засардаггүй юм. Ер нь эргэж бөөлжсөө долоох дэмий л байдаг юм.

  17. zochin says:

    Chi zurkhee ch bish tarkhia ch bish zuvkhun bugsuu dagakh khuukhen bnoo………..kk sorry gashuun bolovch unen shuu

  18. Amaraa says:

    oroo hairtai bish oort chin hairtai huntee gee suu

  19. ВТ says:

    Хайртай хүндээ оч. Чи одоо ингэж байгаа юм чинь нѳхѳрт гараад хүүхэд гаргаад бүр ч долоон дор юм болно. Дасаж хайртай болно гэж байдаггүй юм зохицож амьдардаг юм. Зүрхэндээ ѳѳр хүн тээгээд бас нэгтэй нь амьдарч болно л доо. Гэхдээ сэтгэл чинь үргэлж гунигтай амьдарна.

  20. xxx says:

    20 насандаа хүн зүрхээ (сэтгэл гаргах) дагах хэрэгтэй юм шиг.
    30 хүрэхээрээ тархиа (ухаан зарах) дагавал ч зүгээр юм шиг.
    40 гарчихвал ч харин салтаагаа (эрүүл мэндээ л хичээх) л бодох нь зүгээр юм шиг.

  21. hdhdfhhf says:

    Bi ch amidral shiischihseen chi bol oor zaluutai uulzaad uz nudee tail tgleech odii 23,4zaluu neeh tolowshood bsn yum bhgui bhaada

  22. hdhdfhhf says:

    Huntei suuh gd yaraad hereggui neere shu 

  23. hdhdfhhf says:

    aling ni bitgii songo zgr hiih yumaa hiigeed yw huuchin chn bol zasrahgui bhada 

  24. kjh emegtei 29 says:

    ulemjee facee uguu, I BET U DON’T KNOW ME, 29 nastai emegtei hunii zugees zuvluguu ugj baigaa yum shuu gesen uudnees nas huisee bichsen bolhoos taniltsii taliin tsetseg gej bicheegui shu, gehdee bas yahavdee gaigui zaluu baival taniltsii naizuud bolii, bi sain naiz baij chadii shu

  25. hh says:

    za daa. neg l ih hair yarisan humuus. chi yagaad umnuh zaluudaa sain baina ve gevel chamaig zovooj baisan uchiraas l sain baigaa yum. emegtei hun yamar ch undur academic bolovsrold hureed uhaan ni urtasdaggui yum daa. chi huuchin zaluu ruugaa ergej ochloo huuhedtei bolloo tegeed 2 dahi zaluu maani uneheer sain zaluu baij dee geh bolno. gehdee ehnii zaluu ruugaa och dahiad terend bolomj olgo. gehdee huuhedtei boloh gesnii hereggui. chamd nas baina. buh bolomj chinii umnu baina. zorigtoi. uragshaa.

  26. ulemj.s@yahoo.com says:

    Hi kjh_emegtei 29.uu chi nadruu mail bicheerei.minii tanidag hun shg sanagdaad bna

  27. mal says:

    HAR HEZEE CH ARILAHGUI IIM BAGA NASANDAA INGEJ HARDAJ BAIGAA YUM JAAHAN HAMT AMIDARAAD IREHEEREI BUR HUDLAA TIIMEES HAYSAN DEEREE HAY NAAD SHINIIGEE CH HAY 23 NASANDAA YUN IHIIG BODOJ UURIIGUU ZOBOODGIIN AMIDRAL URT SHUU DEE BAS TEBCHEER HEREGTEI

  28. silenceman26@yahoo.com says:

    30tai zaluu yamr bh estoin ?

  29. busgui says:

    Setgelee l daga daa. Dashramd helehed emegtei hun dasch durlana gedeg chin ulger ym bilee shyy. Dassan setgel l bii bolno uu gehees hairtai bolj yagaad chaddagguim bilee shyy. 10 jil oroldood ch hair ni bii boloogui l bn. Hairaa songohoo ayulgui baidlaa songoh uu chinii l songolt. Hair setgeliig huitseh ym baiddagguim doo. Gehdee hardah gedeg ovchtei bn uu ugui yu gedgiig ni sain medeh heregtei bh
     

  30. Esergene says:

    Анхны залуутайгаа хэсэг уулзангуут 2дахидаа хайртайгаа ойлговол яах вэ

  31. kjh emegtei 29 says:

    http://www.glamour.com/story/olivia-wilde-s-advice-for-turning-30   mai eniig unsh   english bhgu bol translate googledeed ok chinii yag ene asuuj baigaa zuild chin tovch buguud todorhoi zuvlusun bga

  32. kjh emegtei 29 says:

    chi neg bur neg argaa barsan 50 garj yavaa yamar ch songoltgui bolson avgai shig yarihii hahahahahhhhh, esvel chi tiim argaa barsan tsarai muutai yum u, bi ch gesen tsarai muutai l daa gehdee chinii hajuud aimar uurtuu itgeltei yum bn, zunduu l sain zaluuchuud baigaa shd dunguj 23tai baina songoj shilj yavah stag hangalttai baina shuu dee, bi hervee chinii orond baisan bol negent dogdolj setgel hudulj some spark enee teree baihgui bgan bol ter sain zaluug olon yum bodolgu shuud yavuulah baisan, uur zaluu garaad l irdiishd, esvel une tsenegui bolj yavdaltaigaaraa duuduulmaargui baina geed ter bodoldoo barigdaad bga yum u, tegvel ohin min chamd nasan turshdaa hamt amidrah hania zuv songoh buren erh bii shuu gej helii, heterhii davhcuu bodoldoo barigdaad baigaagaas bish busdaar bol zuv bodoltoi ohin baina, yu yu ch ugui jiremsleegui baina, bas amidraliin hania ertnees bodoj songoj yavaa chin zuv, mglchuudiin naiz zaluu bodoj yavah nas chin bish gej ohiduudaa bagaas n zagnaad bdgiin oilgodogguin, lam gilenmaa l bolohgoogui bol amidraliin hamgiin chuhal zuil shd, yu yu ch ugui untaj hevtej hereggui ee, busdaar bol yamar huntei iluu niitsej baina, yamar hunii hajuud yag uuruuruu baij chadjiin, yaval iluu uchiraa ololtsoj baina gedgiig chin gants 2 huntei uerheed l medchihdeg zuil bish shdee

  33. Better says:

    Өмхий янхнууд үргэлж л цаанаа хэн нэгтэй байх юм. Хэхэ. Хөгшин залуу ер ялгаагүй.

  34. GegeenCom says:

    Belgiin sulraltai bolood yumu buuraad buuraltaad ureheerre busad humuusiig uluntuhuu boliod zasarchdiin ble. Gehdee ter boltol chi tam dunduur tuuchij zaluu nasny hairan jiluudee az jargalaar byalhuulj amjq gehdee jargaad bgaga ch medrehgui l amidrana. Yag unendee chi hartai zaluugaas salsandaa udur bur talarhaj ungulug saihan udruudiig uzej bgada bayarlaj yavah baital unelj chadq uramgui l tovarish bn da. Yer n 23 nasand tegj ih yarch huntei suuh amidral ru shungah n uuriig chini ulam l doosh n jivuulne gehdee erch huchniihee ed bahiig edelj barq olon single uud bdg l bh. Naiz zaluutai shuu uhaantain bol uur yumnuudaa zulgee shal demii yumand ert uimreed suuhiin. Uul n end ordog erleg ch toohgui er emuudiin derged bas ch gui huniig tatah chanartai l busgui bololtoi. Zaaval huntei baimaar bdyn bol 3dagch etgeediin ereld gar. Chi 2 eksdee alind n ch hairgui uurtuu l hairtai ter n ch buruu zuil bish. Huvia hicheej bsn n l hojdiim shig bn do

  35. ariuka says:

    Chi dunguj 23 tai bn. Yund n hen hent n suuh gj yaraad bga yum be. Ajilaa hiiged sur.da sueaad l yvj bai. Er hunguu bval uhcgeed bnuu 33tai bga bish. Huuchintgaa niiled hereggui l bolvuu. Zasarsan gj hudla shu salsan hoinoo hent banzaldsan gd l ehlene de. e e zaluutga ch gsn hairlahgui bol ashuglaad bj yahnav de taviad yavuul uur sain ohintoi uchrag busdad bolomj olgo. Chi hairlaad bj chadahguigeed hoish hajuda blgaj yanam be. Tgjital ayndaa hairtga uchrana. Bitii huntei suuh gj yaar. Bolovsroltoi ajilt amidralaa bosgood yvj bhd hairtgaa uchirval jil daraalllaad hd ch turtsun yahav de tiim bizde. Hart hunt suuj nasaara zovj huujde chirj salsnaas deer

  36. Ааш муутай биш ээ кккк says:

    Ухаалаг залуухан бvcгvй минь ээ тархиа дагасан чинь дээрээ зvpx чинь энэ байдлаараа сайхан гэрэлт ирээдvйд хvpгэх шинжгvй байна шvv kkkk.
    Xvндэлж, итгэдэг бол тэгтэлээ айхтар хардах учиргvй л баймаар. Хэт цагдаж зовоож мэдэх анхны хайр байна даа. 
    Хоердох хvний хувьд сайн xvн юм бол еереесее хэт тvлхээд байлгvй харзнаж л бай! 
    Эмэгтэй хvний зvpxэн дэх зорчигч байнга солигдож байдаг гэж vг бий дээ. Бид чинь дасаж дурладаг гайхалууд юм шvv дээ ккккк. 

  37. Zochin says:

    23-han nasand 100 huvi itgelteigeer suuya gej bodson hun baihgui ergelzeetei baigaa bol yundaa yardag bainaa. Uuriiguu sain hugjuulj tuguldur bolgovol hezee neg tsagt chamd taarsan tugs tuguldur hairlah hun garch irne dee

  38. zochin says:

    Chi uuruu jinkhene shulam bnada neg zaluug ashiglaj uur khun bodoj yavdag khuuchin khartai khairtai geed bgaruugaa ochij uuruu zovj amidar sain khuniig gomdooson khun  khezee ch uuduldugui taarsan taar shuudainuud niileed naad khariin dontoi nukhurtuu aluullaa geed ene saitad bichigekhiig eruue

  39. boldoo says:

    Дөнгөж 23 тай байж. Шулмас шиг хүүхэн байна. Наад сайн залуугаа эртхэн явуулаарай. Бусад нь яахав. Сайн залууг хуурч байх гэж дээ. Чи явж явж алинтай нь сууж чадахгүй.

  40. win says:

    буцаад нийлвэл чамайг энэ салсан хугацаанд ямар ямар хүнтэй яаж уулзсан гээ л өдөр өдрөөр нь тайлан гаргуулах байх даа хаха. чи мөрөөрөө байхгүй дундуур нь нэг хүний сэтгэлээр тоглож өөрийгөө зугаацуулаад бас гэнэн царайлах гээд ядчихаж

  41. hartai nuhurtei says:

    Baisaan baisan. Amidral yag l har darsan zuud baisan daa. Salj setgel min amarch  taivan untdag bolson. 

  42. 30 tai zaluu says:

    Tengeriin muuhai arildag hunii muuhai arildaggui. Dunguj 23han nasandaa hair bish hardalt tandalt ul itgelcel dunduur 5jil tuulaad irsen gej bodhoor uneheer haramsaltai. Laridma geed kinog uzneerei shiidwer gargahaasaa umnu

  43. Zaluu 33 says:

    Dunguj 23tai baijeej zaaval suuh geed yaaraad yahavdee. Zugeer uerhej bgaad l ahij hardahaa bolison n unen yumuu gedgee medej bolnodoo. 

  44. dorlig says:

    Tsag hugatsaa er huniig uhaan suulgadag yum nas ni yavaad ireheeree hartai hun hardahaa bj uhaajij chamaig zovooj bsandaa gemshij iluu ih hairlah bolno. Gehdee chi negent oor huniig dasgachihaad teriig ogt bodohgui omnohdoo shaalguulahiig husdeg oodgui yanhan l yum bn.

  45. зочин says:

    Өөдгүй санаатай хүн цаашдаа жаргахгүй л байх,хамгийн гол нь худалч хуурамгт чинь дургүй хүрлээ.Нөгөө хайртай залуудаа хүнгүй гэж хуураад ,хөөрхий энэ залууг хайртай гэж хуураад.Хоосон хоцров доо эвгүй загнаж байж,ер нь чамд хартай залуу чинь таарах бололтой,сайн хүнийг бол чи нүдээ аньж бгаад л ангайлгах шинжтэй.Туйлбартай бай л даа.Агуу хайрын чинь золиос болох гэж буй сайн залууг чинь  өрөвдөж бна шүү.Чиний зүрх тархи чинь тус тусдаа ажилладаг юмуу,тархи ажиллаж байж зүрх мэдэрч хайрладаггүй юмуу.

  46. zochin says:

    ehnii eregchin uurchlugduhgui, chi zowlon ruugaa mun ch ih temuulj bn daa, teglee geed 2 dahi eriig ch huurah hereggui, ashig honjoonii nudeer eriig songoh ni buruuu. chi eruusuu l ex deeree ochij jargah zovohoo uzsen chin deer bh.

  47. зочин says:

    Хайргүй байж нүдээ аниад дүр эсгээд наад хүндээ итгүүлж чадсан чи бас явцгүй хүүхэн бна даа.Яахнав дээ наад сайн залууг чинь үнэн сэтгэлээсээ хайрлах сайн бүсгүй зөндөө бишдэ,Наад мөрөөрөө хүнээ цаашид зовоож байхаар хачин хайртай залуугаа сонгож өөрөө зовсон чинь дээр.Юун заваан юм зүгээр гэмгүй хүн хуураад

  48. zaya says:

    Har arilahguiee hoeulangaas ni salaad gantsaaraa heseg bgaad uzehgui yu esvel hartai zaluu deeree ochij neg hashirchaad ir

  49. hen negen says:

    chamd neg l yum helii hardalt hezee ch arilahgui ee ter bol batalgaatai unen. chi yumuu naad hartai zaluu ta 2iin neg ni uhsenii daraa duusdag yum shuu zugeer teriig l sanaj ybaarai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.