Эмэгтэй хүн эхнэр болоход ийм хэцүү байдгийн бол ганцаараа жаргалтай явах нь дээр ч юмуу…

tn

Сайн байцгаана уу. Нөхөр бид 2 суугаад хамт амьдраад 2  жил болох гэж байна. Суухаас өмнө 2 жил уулзаж явсан. Өмнө нь захидал бичиж байсан. Комментоос авахыг аваад хаяхыг хаяад инээхдээ инээгээд өнгөрч байлаа. Гол асуудалдаа орьё. Бид 30+ насных. Одоогоор хүүхэдгүй хэн хэн нь хаширлаал байна. Нөхөр урьд нь хүнтэй суугаад салсан 1 хүүхэдтэй салсан эхнэрт нь байдаг. Тэр эхнэр нь зан ааш таарахгүй байна сална гэсээр байгаад салсан гэсэн.

Сүүлийн үед нөхөр намайг хуураад байх шиг байна. Анх суухад тогтсон ажилгүй байсан. Гэхдээ өөрөө сэргэлэн болохоор найз нөхөдтэйгөө хамтарч ажил хийгээд мөнгө олдог завсараар нь машинаараа халтуур хийгээл явдаг тогтмол ажил байнга хайна, ажил олдохгүй л байна. Ерөнхийдөө би гэрээ авч явдаг үндсэн ажил цалин бага ч хажуугаар нь  чадахаараа хүн амьтанд тусалж, хүний юм зарж дундаас нь жоохон ашиг гаргаж, юм оёж, бага сага хүүтэй мөнгө зэлдүүлж, хамт амьдрах байрны түрээс тог ус бүх л юмаа болгоод 2 идэхгүй хоосон хонохгүй явж байна. Жоохон мөнгө цааш нь  хийж байгаа. Хашаа байшингаа байг гэхэд ядаж хоосон хашаа авна даа.

Хэдэн 7 хоногийн өмнө миний утсаар фэйс орчоод гараагүй байсан байх би ажил дээрээ ирээд утсаараа нэт ортол бөөн фэйс смс ирсэн. Чамтай байхад сайхан байлаа тэр шөнө хамгийн сайхан гэх мэт. Яг гүйцэд уншихаар яг унтчаагүй ч юм шиг. Тэгээд хэлээгүй ээ. Итгэж чадахгүй байсан. Би уг нь маш их итгэдэг. Өөрөө ч их цэвэрч нямбай гэр бүлээс гадуур харилцааг тэвчдэггүй тиймэрхүү юм гаргасан найз нөхдөө буруутгаад надаа ярьдаг байсан болохоор бат итгэдийн байна. Дараа нь нэг эвтэйхээн тэр ямар найз чинь вэ гээд смс бичсэн найзыг нь асуусан чинь уурлаад яах гэж хүний юм уншдаг юм тэр чинь манай найзын эхнэр нөхөр нь үхсэн аль дээрний найзууд энэ тэр гээд уурлаад би ч мөчөөгөө өгөөгүй хэрэлдээд нус нулимс болоод. Ямарч хүнд тийм юм ирвэл буруугаар бодно.

Би харин ч ярилцах болуу гэсэн тэгээгүй шууд үгүйсгээд намайг балиар хартай энэ тэр гээд уусан үедээ тэрийгээ яриад боож унагаад зодох шахсан. Тэгэхэд найз нь эхнэртэйгээ манайд байсан тулдаа зодоогүй байх. Тэгснээ фэйсийн найзтай хардаад балиар хүүхэн одоо манай найз намайг эхнэрээ зоддог гээд ойлгочихлоо гээд над руу уурлаад байсан. Тэр тэгсгээд намжсан. Ямарч уучлалт ярилцалт ойлголцолт байхгүйгээр. Миний дотроос гарахгүй л байна.

Саяхан бас хөдөө ажилд явах гээд өдөр найзтайгаа уулзчаад хүүхэдтэйгээ уулзчаад оройтно гэхээр нь заза гээл хөдөө удах юм чинь гээл хамаг юмыг нь бэлдээл аятайхан хоол хийгээл гэрээ цэвэрлээл өөрийгөө ч тордоол ганц 2 лааз пиво авж тавиад л аминдаа хүлээгээд байсан утсаа ч авдаггүй мсж бичээд хариу байдаггүй. Тэгж тэгж бүүр орой залгаснаа 1-р хороололд байна хүүхдээ тоглуулсан гээд худал ярьсан хүүхэдтэйгээ халти уулзаад уг нь өвөө эмээд уулзуулаагүй ч байна лээ. Яг тэр үед ах нь надаас юм асууж залгахад нь мэдсэн юм. Дараа нь ахиад залгасан чинь ингээд очлоо ангийнхаа нэг найзтай уулзаад гэснээ утсаа салгаагүй би үргэлжлүүлээд сонсчихсон чинь.. өөрөөс нь өөр эрэгтэй хүн байгаагүй 2 хүүхэн байна маазарч өгжийнөө мань хүн юм авч өгөөл дайлаал, урьд нь уулзалдаж байсан юм шиг байгаа юм 1-тэй нь их л дотно яриал байсан. 30 минут сонссон…

Би бүр хөшчихсөн бүр яахаа ч мэдээгүй. Тэр охин нь 20 хэдтэй охин байна лээ би фэйс инстаграм ажил төрлийг нь ч мэдсэн. Гэр нь 1-д юм байна лээ. Би одоо яах вээ. Одоо нэг гэрт 2 тусдаа унтсан хоорондоо юу ч ярьдаггүй 2 хүн байна. Өөрөө л эхэлж тусдаа унтаад эхэлсэн. Хамгийн гол нь шөнө 1-т ирээд өглөө нөгөө ажлынхаа сургалтыг таслаад нөгөө ажил нь авахаа больчихсон.

Би маргааш нь эвээр асуусан яагаад надад худлаа хэлээ вэ, энэ тэр гээд. Тэгсэн чинь бас худлаа хэлээд л булзааруулаад. Одоо хүртэл ярилцах гэхээр ярилцахгүй домбойгоол юм асуухаар уурлаал зайлбал зайлахгүй байгаад л байна. Одоо яг яах естой вэ? Энэ маягаараа түрүүчийнх шиг би хартай авгай болоол юу яасан нь тодорхойгүй ингээл өнгөрөөх гээд байгаа юм байхдаа. Эмэгтэй хүн дороо хөрчдийн байна. Одоо ингэж байна нүднээс далд юу болдогийг мэдэхгүй. Цаашдаа ч яахыг мэдэхгүй надаас ч бас тэвчээр тэсвэр гарах эсэхэд эргэлзэж ингээд дуусчихдаг юмуу гээл гайхаал дотроо шаналаад байна. Миний бүх хичээл зүтгэл амьдралаа гэсэн тэмцэлийг хүн олж хардаггүйн байхдаа. Эхнэр нь хүлээж байхад өөр хүнтэй зугаацаал ирээл намайг мордоно гэж бодсон байхдаа. Чи ямар зорилгогүй юм бэ маргааш эрт ажилтай байхад энэ амьдралаас чинь тийм чухал юмуу тийм хүмүүстэй цагаа өнгөрөөж ажлаа ч алдаад гэж хэлсэн. Би ёстой новш юмаа л гэхийн. Бүх гэр бүлд ийм юм байдаг уу?

Аан бас би нөхрийн утас энэ тэрийг үздэггүй заримдаа хүн залгаал энэ авахгүй таслаал байдгийн дараа нь мсж бичээл байдын. Би хэн юм гэхээр аан тэр найз энэ найз гэдэг худлаа л байж. 1  бол хүүхдээ гэчдийн.

Тэрний маргааш өглөө утсыг нь сэм авч үзсэн тэр охины утас нь байна лээ. Өчигдөр нэгжгүй болчоод утсаар нь хүн рүү залгахдаа ахиад үзсэн чинь хамаатныхаа ахаар дугаарыг нь хадгалсан байсан. Тэр оройноос хойш тэр ах нь залгаал байсан. Би ах чинь залгаад байгаан юм бишүү гэсэн аан юм л гуйгаад байсан гээд утсаа авахгүй байсан ийм л учиртай байжээ. Их л салж хагацаж болохгүй хүн юм байх даа. Одоо би яах вэ? Тэр чинь юугаараа илүү юм гэж орилмоор, уйлмаар ч юм шиг байнга бодогдоод. Би зүгээр үедээ орилж цамнаад байдаггүй хүмүүс намайг дөлгөөн нүдэнд дулаахан итгэлтэй  ажилтай анхиатай хэнтэй ч ахаа эгчээ болоод амьдралаа аваад явчиж чадна. Энэний найзууд нь хүртэл надад сайн. Эмэгтэй хүн эхнэр болоход ийм хэцүү байдгийн бол ганцаараа жаргалтай явах нь дээр ч юмуу…

28 Comments

  1. ....... says:

    ochool maajaal hayachihaach… tegeed er ni sal doo demii yum bna. udval ulam l chi zovoh bolno

  2. mimi says:

    huuhedtei boloogui chni aziin sugalaand hojsonoos ch tom bolomj shuu dee!!!!!!!!!!!!! yg odoo ug duugui uter turgen naad har hog novshnoosooo sal!!! hun bur helseer btal tegehees tegeh gesen ym shig bitgii naadahtaigaa zuurald. naizuudiinhaa derged chamaig booj unagasan gedeg chini odoo yu gesen ug veeee burhan tenger mini. sain duraaraa amidralaa tam bolgovoooo chi!!!!!!!!!!! yg odoo sal. sain saihan erchuud mongold zunduu bii, albatai ym shig iim muu ymnuudtai buu zuurald

  3. Jaguar says:

    Oo muu hogshin boov chin mungutei bolohooroo zaluuhan huuhend goojood baidgiin baina ldaa, zailuulaach naadhaa.

  4. dfsdfh says:

    Chamaig hundlehgui baihad zuger bolih heregtei yund naidaad bgaam be ? 

  5. Bb says:

    Ерөөсөө ойлгосонгүй тэгээд салах нь зөв үү буруу юу гэх гээд байгаа юм уу эсвэл яах гээд байгаан. Ер нь ийм амьдрал гэж юу байдагийн.

  6. Single.man says:

    Chamaar bol unen naaddiin bna. ehnereesee salchaad dahiad huntei suuchaad bas gaduur yawaldaad naadah chini butehgui gar bna, Xamgiin muuhain chamaig nuguu huuhendee muuhai aashtai aimshigiin xartai gej bgaa daa. Xarin ch chi aztai bna. shuud sal haya. 

  7. anhuush says:

    Yu unshchihwaa yasan hetsvvn we amidrald dongoj hol alhaj hvntei amidrah gj bga nadad vneheer hetsvv sanagdlaa erchvvd mini emegtei hvniig hairlaldaa 

  8. zaya says:

    Ydargaatai urt ymbe ajilgvu ynhan shouchin salaach chi uuruu ym bvhniig bvtee chheer ym bishvv

  9. ВТ says:

    Ѳлѳн зѳлмѳн амьдралд нухчуулсан монголчууд маань гэрэл гэгээ олж харах ганц зам бол завхайрал гэж итгэжээ.

  10. Zul says:

    Chi zugeer l zolios bn sh dee. Gaduur zugaalj yavaad l chinii beldsen hool und bair saviig ashiglaad l baij baidag tegeed bas deer n uuriiguu doromjluulaad ene amidral mun uu chi Henii tuluu amidraad bainaa

  11. Zulaa says:

    Egch mine 30 nast er hun togtson ajilguicger orongui ghr ih l a
    rchagui er yumu da. Odo id hj butedeg ue bizde. Tanid hairgui yum bishu. Zuger l tetguldeg yum bn. Jiremsen bolchhor chin banzaltaad hayad yvah hun bn

  12. zaya says:

    sal sal bas dahin sal, zasrahgui ee, chamd tiim ch hairtai bish yum bn, ooriigoo bod, iim yum bsanaas bgaagui ni deer

  13. zochin says:

    Iim hugiin zaluus bas baidgaa. Ugaasaa anhnii ehnertee ch iim zan gargaad l salaa bizde.  Salaa. Hezee iim nuhur baidiin. Uuriiguu bod. Zovoh gj tursun bish

  14. GegeenCom says:

    Ergej haralgui ug duugui zailuul. Bi bas ih taivan uur utsaargui hun bj bgad yostoi neg novshtoi tsagaa ureed orilmoor bagtarch uhmeer uurlaj tsamnamaar baidald orood bolj uguhgui bsn. Gehdee tesch tevcheed uuriiguu stresstuulehgui bj suraad yerunhiiduu hunii toonoos hasaad joohon sanaatai l amidardag bolson salahad tulbal setgelzuin beltgeltei sanhuugiin huvid buhnee uguud zailuulsan ch hurdan seheh huch chadaltai bolj bgd zailuulsan. Yostoi haramsdaggui boon az jargal bhguid n uneheer amidraliinhaa une tseniig utgaar n amsaj az jargalaa unelj surch bn. Tiim novshtoi taaraagui bol jargasan ch jargalaa unelj medq bas neg daraagiin ertei azaa turshih geed uluntuud l yavj bh bsn bhda.
    Nadad bol naad huneesee boliod uur deerduuleh bolomjoo uusgeed bjisan n deer sanagdlaa

  15. hdhdfhhf says:

    Yooy unshihaas zalhuu nz ohindo zowlongo toochij bgaa bishdee ene tsewer ta hoyriin asuudal tolgoi tarhi zurh chin medeel bga bizdee 30nastai togtson ajilgui gheer hetsuul sanagdlaa 

  16. gggggg says:

    Наад залуу чинь сэтгэл зүрхгүй юмуу аль эсвэл чамд хайргүй юмуу захианаас чинь бүтэхгүй л харагдаж байна чи ч гэсэн үнэхээр хайртай юу сайн бод хүүхэдгүй бол сална гэдэг нүгэл бишээ

  17. lai l bn says:

    ter zochin ntr bol zail shuu, ooroo ingj banzaltaj ywdag psdakuud l ingj neg ngniigee omoorch bgaa bz. ymar ch hun ingeed sejig ogood bwal hen ch hadana za yu. manai ex ehner bas iimerhuu yum bolood l bsn neg yumtai boltsn l bsan. naaad baliar yumnaasaa salaa. iim hachin yumtai jargasan ch yumgui nasaaaraa zowj amidrana gj yu bsiin. chi chadnaaaaa

  18. Solo says:

    Chi shuud hvvhedgui deeree yumaa avaad ergej haralgui sal. Ter chamaas Salj chadahgui bgaa ni hairtaidaa bish erdool chi ter hvniig mungu yaahuu, hool undaa yaahuu geh zergeer sanaa zovolguigeer amidrahad ni tusaldag 1 yosondoo eej aaviin uureg guitsetgej bn. Hervee chi hvvhedtei Bolvol chi ter hvnd ogt hereggui bolno esvel ter ajild orood tsalin mungu sain avch ehelbel chamd ch hyalailgalgui ter zaluugan hvvhentei suugaad l yavna daa. Uul ni burhan chamd bvh zuiliig uridchilj haruulaad taniulaad bhd chi uhaantai bj uuriiguul bodoochee. Iim amidral gej bhguiee. Chi zorig, zvrh odool gargaad tevcheed sal bvh zuil dordhoos uridaar chi uuriiguu bod, zugt. 

  19. zochin says:

    chi naad zaluugaa taiwan suulgadaggui, bainga utas, message, fb uudiig uhaad l uu sev ereed yawdag adair awgai bn shd, chi naad hundee, naad hun chin chamd tohirohgui ee, zugeer l holdoj uz, hunii zailahiig huleej baisnaas uuruu zailchihval bno shde.

  20. zochin says:

    chi eruul u salaach, chamd hairgui 

  21. kjh emegtei 29 says:

    chi yagd hamt bgaad bgaan? uur goyo hun hai l daa, salaad uur hun amitantai taniltsaad uz, naad hun chin zasrahgui enuugeeree baina, chi odoo 30tai bgaa deree eshyo bolomj baigaa deeree uur hun amitantai tanilts, chi teseed uldlee gehed chamaig 40 gargaad 50 duhuud ireh ued chamaig orhihgui gesen batalgaa baihgui shd, ter ued chi yosto gonjii joo yun huntei taniltsah yun huntei suuh oldohgui l bh daa, zaluu bga deeree borlogdoh bolomj bgaa deeree sal daa sal

  22. zochin says:

    Nad ch gesen salsan ni deer gej bodogdloo. 

  23. Molly says:

    Huuhedgui baigaa deeree bolison deeree. Dandaa yahara emegtei hun zobj shanalj baih yostoin bas teneg gej boddog umuu haashain baliar banzal umnuud. Ugasa hooloi etrig chin hunii hajuud toohgui boochood chamruu buhaad baigaa bol ugaasa shal oliggui zaluu baina. Chi saihan ajil turuluu hiigeed mungu tugruguu hurimtaluulad baij baital sain hun oldonodoo. Odoo ugasa 30 garchaad tuvhnuugui zaluu yu l bol ajil turul ch baihgui 

  24. Хишигээ says:

    чи дээр нэг “тогтсон орлогогүй байж хэдэн цаас олохоороо  хүүхэдээ л гэх юм, намайг боддоггүй, салсан эхнэртэйгээ уулзаад байх шиг байна эдр гэж захиа бичиж байсан тээ, тэр үед чамайг мангар юмуу хаашааен хүн юм чинь хүүхэдээ л гэнэ шдээ гэж бодож байсан би лав .. энэ захиаг уншаад бас л  чамд хайргүй юм бишүү гэж л бодлоо, хайртай л бол хуурсан байсан ч тэвэрч унтах гээл чамаас уучлалт эдр гуйгаад эвлэрэх арга зам хаймаар юмдаа, та 2ын амьдрал биш чиний амьдрал юм шиг санагдаж байна, тэр чамтай хамтын амьдрал эхлүүлсэн энэ миний эхнэр гэж биш зүгээр л хамт амьдарч байгаа хүн юмшиг байхы .. .. хүүхэд байхгүй бол өөрийнхөө амьдралыг бодвол яасы

  25. Zahidal bichigch says:

    Бас нэг зүйл мартжээ. Дээр найз нь томоохон ажил томчуудтай  ярина гээд хамт  яваад энэ нөхөр  бас морин жолооч хийнэ гэснээ гадаа нь хүлээсэн чинь пиво өгөөд уугаад машиндаа нам унтчиж   нөгөө хүмүүс нь шоудаад гээд өглөө согтуу ирсэн. Би нөгөө найзынх нь эхнэртээ гэртээ шөнөжин хүлээсэн.   Яг шөнө дунд утсаа салгаад үүрээр нээсэн өөрөө унтцан утас унтарцан байнлээ гэж байсан л даа . Угаасаа л намайг хууржээ. Яг тэр охины гэрийн тэнд л дээ тэр уулзалт нь
    Новшийн юмаа новш новш

  26. Deegii says:

    Naad hvn chini demii nohor bn da. Hvvhedgvi baigaa deree salaa. Odoo chamaig huurch, gar hvrch bga ym chini tsaashdaa alh ni baina sh dee. Zvgeer l sain saihniig hvseed yaw 

  27. anji says:

    erthen huuhedgui deeree bolison l der l bhaa

  28. hutga says:

    Бүсгүй хүн эр хүнтэй цуг сайхан амьдрах ёстой.. Муу амьдрахыг би ганцаараа ч чадна. МЭрилин монро
    Цаг хугацаа ТЭР ТУСМАА залуу нас УРСААД ӨНГӨРНӨ. Бүсгүй хүний амьдрал ханиа хэрхэн сонгохоос эхэлнэ. Бүтэлгүйзалуугийн дэргэд бүсгүй хүн өнгө алдаж хатсан мод болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.