30 насны асуулт?

download

30 настай эрэгтэй. Амьдрал их сонин юмаа. Элэг бүтэн гэр бүлийн хайранд өсөж торниод сайн сайхан амьдарч байгаа хэдий ч эхнэртэй болж чадалгүй 30 хүрлээ. Ганцаараа амьдраад 5 жил болж байна, сүүлдээ өөрөө ч зожиг болж байгаагаа анзаараад янзан бүрийн event, уулзалтанд явж битүүхэндээ хань ижлээ хайдаг боллоо. Огт бүсгүй хүнгүй байсан гэвэл мэдээж худлаа 2-3 бүсгүйтэй үерхэж хайрлаж байсан ч яагаад ч юм амьдрал болоогүй хэн хэндээ хал палгүй салцгаасан.

Өдий болтол ганцаараа байгаа хүн мэдээж сексийн асуудлыг янзан бүрээр л зохицуулж  явлаа. 25 нас хүртлээ шоу цэнгээн, харилцан ойлголцол, худалдан авалт зэргээр бараг зуугаад эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон ч 28 хүрээд л тэр бүхнээс залхсан эргээд бодоход 2-3 л чин сэтгэлээсээ хайрлаж дээ. Одоо тийм зүйл бодохоос ч дургүй хүрэх юм. Энэ бүх хугацаанд эхнэр болох хүнээ танилгүй өнгөрвуу, эсвэл хэтэрхий их ач холбогдол өгөөд түүнээсээ болоод хүнтэй чин сэтгэлээсээ байж чадахгүй байна уу бүр мэдэхээ байлаа…

Уул нь амар тайван гэр бүлд өсөж төрсөн болохоор эмэгтэй хүнд гар хүрэх ч юмуу, гэр бүлийн хэрүүл маргаан, хардаж дарамтлах гэх мэт ямар ч тийм ойлголт надад байдаггүй, үерхэж байсан охин ч чи надад хайргүй болохоор харддаггүй гэж хэлж билээ. Эсвэл бүсгүй хүмүүс даруухан дөлгөөн биш тийм ширүүн хүнд дуртай байдаг юм болов уу мэдэхгүй юм. Эцэст нь сайн сайхан хань ижилтэй болсон эрчүүдээсээ асуухад анх өөрийнхөө эхнэрт дурлаад хайрлаж байхдаа энэ хүн яг миний эхнэр болох хүн гэсэн бодол хэр хугацаанд хэр итгэлтэйгээр төрсөн бэ гэдгийг асууя. Баярлалаа та бүхэнд.

36 Comments

  1. mimi says:

    25aas doosh nasnii ohid chamaig toohgui, uyiin goy zaluus uchnuun baidag bolohoor ter! 25-30 nasniih ni ihenhi ni uyiin zaluuchuudaa 25 hurheesee umnu olj avaad suuchihsan, 30aas deesh nasnii nuhurgui emegteichuudiin tsenzurt chi hurehgui baigaa bolohoor chamd dugui duguigaa olj taarsan humuus taarch bgaa uchir chi tedniig bas toohgui baigaa ym. ingeed jinhene durlal hair, haniin zayagaar bish yvaandaa golson ym gold orj shilsen ym shild orno gegcheer neg huntei suuh l bhdaa!!! olon emegtei holij solij baisnii chini gor gej bod meduu!!!! zambaraagui baliar yvdaltai humuust iim tavilan zayadagt bur bayrlachihlaa bna!

  2. KEKE says:

    Ork markiin hvvhen gej ymar hvvhev bdiin haha

  3. baluu says:

    хардаад тэнэгтээд бай гэсэн үг биш. санаа тавь. анхаарлаа хандуул гэсэн үг. ийм юм ойлгохгүй байхдаа яадаг юм 30 гарчаад. 

  4. UB says:

    Гайгүй хүүхнүүд хаагуур  байнаа?! дан орк маркын хүүхнүүд л байхын.  

  5. Zuvlugch says:

    mun nemj helehed anh ehnerteigee taniltsaad l itgel unemshil gerleh husel mash ih turj bsn, zarimd ni ih udaan bolj bj ene itgel unemshil turdug bh,

  6. Zuvlugch says:

    Bi odoo 35-tai 25 nasandaa ehnertei bolson, ter ued nz nar dundaa l oroitoj bailaa, gol ni 30 garaad ireheeree hun shalguur undur bolchdog um bnlee, zaluuhanniig teneg joohon ohin geed uuruusuu ahmadiig ni arai hugshin gej haraad taalagdsan neg ni huuhedtei esvel nuhurtei geed asuudal ih shuu. tegeheer yah yostoi ve geheer zugeer l ter olon shalguur tsenzuree boli, huniig yag baigaagaar ni huleej avaad l teriig ni huleen zuvshuuruud amidar, zasrana ene ter gej bol hudlaa zasna gej ch hudlaa, zugeer hunii zan chanart ni evlereed l amidar, chamd gej helehed chi oroitson bn shuu, huuhed chin 10 jilee tugsuhud aav ni neg uvgun baival ontsgui shuu dee,

  7. Gurvaljin zurh says:

    Mongold 30 bol oroitoh nas mun sh dee.mah ih iddeg ers tes uur amisgaltai hund huchir ajil ihtei.humuusiinh ni naslalt bogino.erchuud ni 40-60nasandaa yvaad ugdug.

  8. Zaxidliin ezentei ungu ijil says:

    Zaa zaxidliin ezentei Adil baisan chin mani xashir xanitai bolood awax shig bolloo shvv odoo barag l bi vldeegeerei svvlchiin mogikan gdg shig kkkkk

  9. Zaxidliin ezentei ungu ijil says:

    Zaa zaxidliin ezentei Adil baisan chin mani xashir xanitai bolood awax shig bolloo shvv odoo barag l bi vldeegeerei svvlchiin mogikan gdg shig kkkkk

  10. БОЛД says:

    ЭМЭГТЭЙ ХҮН БОДОХООС ДУРГҮЙ ЧИНЬ ХҮРЧ ЗАЛХАЖ БАЙГАА БОЛ ОДОО ЭРЧҮҮДТЭЙ УНТААД ҮЗ. БАС Л ӨӨР МЭДРЭМЖ. ЧИ БАНЗАЛ ЮМ ЧИНЬ ОЛОН ЭРТЭЙ ЯВЖ ЧАДНАА.

  11. Хишигээ says:

    аааан тийн чамд хүүхэд байхгүй гэдэгтээ чи үнэхээр итгэлтэй байна уу,  30 гарсан эрэгтэйчүүд хаа нэг газар хүүхэд нь байдаг юм байналээ, хүүхэдээ байдаг гэдгийг ч мартчдаг юмуу, би нэг чам шиг сайхан амьдрал ярьсан залууг танина, үнэхээр их гэр бүлтэй хүүхэдтэй болохыг хүсч байна гээл байдаг, эргэн тойрон нь ч бүр хүнтэй суулгачих гээллл, гэтэл саяхан тэр залууг хамгийн дотны найзаас нь 12,13 орчим насны хүүхэдтэй гэж сонсооод шоконд орсон, хүн гэж нээрээ, ялангуяа эр хүн гэж, байгаа хүүхдийг байхгүй гээд бодцон, хүүхэдтэй болмоор байна гээлллл ёоо … … … за тэр яахав хэхэ, ер нь би гэж эр хүнд итгэхээ байсан гар болж байх шиг байнаа 🙁

  12. Хишигээ says:

    мммм би эмэгтэй лдээ, бас ганц бие, би бодохдоо чамайг их олон бүсгүйтэй унтах хэрэггүй байсан байхдаа л гэж бодож байна, мэдээж өнгөрсөн юм өнгөрсөндөө үлдэнэ, одоо яах тухай нь биш энэ захидлыг уншиж байгаа залуусдаа хэлэхэд хараад таалагдсан бүсгүйтэйгээ танилцаж чадсан бол удаан харилцаа тогтоохыг хичээж байгаарай, биеэ үнэлэгчид болон нэг шөнийн хүүхнүүдээс аль болох татгалзаж байгаарай, энэ нь эрэгтэй хүнд хэцүү байхлдаа, гэхдээ л хичээгээрэй, энэ захидлын эзэн бол арай л юмаа 100 гаруй гэж байна .. .. энэ бүгдийг эцэст чи эмэгтэй хүнийг хүндлэх, таних тал дээр бүрэн толгой чнь эргэсэн байх болно, хувь заяа гэж хэлж ч болно, ингээд л энэ залуу шиг завхай амьдралаас залхсан ч заяаны замаасаа хазайцан хүн ингээл сууж байхаас өөр яахавдээ .. .. 

  13. Temuulel says:

    Yer n bol nas suuder adilkhan yum bn. Bi urid n huntei suuh talaar ikh ch boddog blaa. Gexdee 1-rt uuriiguu ger bultei bolhod setgel zuin tal deer belen bish bsn uchir
    2-rt Surch bolovrsoh tal deer tulhuu anhaarch blaa.
    3-rt ter bolgon yag hani boloh busguichuul bish bsn bolxoor neeh tegj yaarsangui. Yaaran sandran bolson boloogui 2 iin hoorond ger bul bolj salj, niilj bsnaas yag ene l hun nadad tushig bolhiin bn gesen uyedee l huntei suusan n deer. Daraa n hen heniigee gomdoohgui n tuld. 

  14. eegii says:

    yor ni bol hvnee zow songooroi l gej helmeer bna. my ah 35 hvrtlee hvntei suugaagvi gants bie shan zaluu yawaad l bsan tegsen 2 jiliin dotor ahiin mini amidral shal oor bolson. neg l tom alag nvdtei bayan ailiin gants ohin shig gangan heentser hvvhen daguulaad l irsen. tegsen hadag tawidag deer haana ochij tawihaa medehgvi omno haana ch amidarch bsiin bvv med eej aaw ni salj niilsen yostoi utgagvi amidraltai za ter ch yahaw gol ni ter ch yahaw ahad hani bolhod bolno geed l ongorson. odoo tegsen ahiig ajlaas ni gargatsan mashiniig bairiig ni zaruultsan gadaad yawj amidraya geed etsest ni hvvhdee  harj chadahgvi ee geed orhiod yawtsan tegsen hernee hairaa geed zalgaad yariad baidag vneheer utgagvi. ah neg heseg arhi uudag bolson bsan odoo l uhaarch bh shig bnaa.

  15. Yag yagaad iim bolson be gevel says:

    chi ooroo ooriinhoo amidraliig iim bolgoson baina shuu. Ter olon huuhnuudiin buzar bolson baina. Bas emegtei huniig hundetgedeggui yum baina. Hundetgedeg hun hezee ch ingej olon huntei untdaggui yum. IImd odoonoos emegtei huniig herhen hairlah ve gej hundetgej bai. Tegvel chamaig ter hairnaas chin iluu hairlah tiim hun oldono. Ooroo ehleed huniig sain hairla. Ugui bol urgelj ingeed jargalii honoogood suuj bai.

  16. Залуу says:

    Би бас сингл залуу 32 настай. 25-28 насны хооронд хэсэг шоудсан. Гэхдээ чам шиг тийм олон хүнтэй унтаагүй худалдан авалт бүр хийж байгаагүй. 30 дөхөөд үнэхээр залхдаг юм билээ. Ер нь тэгээд их зожиг болдог юм байна. Найзууд бүгд гэр бүлтэй бараг 3 4 хүүхэдтэй бүгд л ажил амьдралаа босгож яваа хүмүүс болохоор уулзалдах ховор. Бидний үе чинь завсарын үе юм байна. Чи өөрөө л хичээл зүтгэл гаргахгүй бол аяандаа заяаны хань зам дээр гэдэг чинь худлаа. Ажил дээр чинь суух хүн байхгүй ажил гэр гэж яваад дэмий шаналсан хүн байгаа биз дэ. Танилын хүрээгээр хүн сураглаж хайгаад үз. Маниус шиг хашир чононууд харанхуйгаар удам судар болоод хувь хүний мэдээлэлгүйгээр танилцаж гэр бүл болж чадахгүй байхоо

  17. ama says:

    энэ залуутай төстэй асуудалтай хүн бна. ялгаа нь олон хүнтэй таньлцаагүй. учир ньгадаад-д бсан болхоор. сэтгэлээсээ ярилцах бүсгуй байвал бичнэ үү? email: amidralok@yahoo.com

  18. dorlig says:

    Amidral zohioj chadahgui bol oortoo gomd doo. Chamaig amidrah chadvargui l gej dugnene dee.

  19. bbayaraabb@yahoo.com says:

    Bas neg gants bie zaluu bn. Mail bicheh hun baival bicherei

  20. Say says:

    Manaihan 30 hurcheel hohshirloo ene ter geed soliorood yavaad ogoh yum daa.adilhan aziin oron japan korea zaluus todorhoi medleg bolovsrol,ediin zasag geh met zuilde ehelj anhaaraad dara n gerlehee boddog.35.36tai jaahan huuhduud shig tseverhen goe zaluus zondoo.getel.manaihan 30 hurlee l bol buduureed gedes n unjaad za balarlaa ehner huuhed nohor gej soliorool yu yugui baragbuhlee gej yarial yavah yum..yaana daa zarim neg humuusiig…

  21. zochin says:

    Ma mongolchuud ihenh ni untaad jiremsen bolool suudag yum shig sanagddag. Vr xvvxed l ger bvliig xolboj bdag. Uhaantai ch yumuu aztai ni nasaaraa amidarna. Teswer tewcheergui vvreg xariutslagaa uhamsarlaagui xvmvvs ni saldag yum. 

  22. zochin says:

    busdiinhaar bish uuriin uhaan, medremjeer shiidee, harin yaarch l bolohgui shuu, eriin huslen bolson shulamnuud tsaana chin zunduu, hailsan tugalga shg avirlaj bgaad, ehner bolonguutaa “uurchlugddug” etgeeduud bii shuu, zarim neg zaluu ehneriinhee huts, solior gh mteer avirladag tuhai bichsen bn, teriig unshaarai. Chugantsuudad huurtagdaj bolohgui.

  23. 30tai says:

    Нас бол чамайг хорвоод амьдарсан болон цаашид хэр удаан амьдрахыг харуулах тоо. Битгий нас бол зүгээр тоо гээд шаагаад бай. 
    Би эхнэртээ дурлаад Энэ хүнтэй амьдрал босгох гээд үзвэл яадаг бол гэж бодоод аваад суусан одоо алдсан юм алга би 27 тойрог хураахдаа суусан одоо 30 тай гэр бүл дажгүй болоход л байна 

  24. win says:

    нээрээ, өөртөө таалагдах хүндээ таалагдахын тулд өөрөө тэрэндээ таалагдахаар бай гэж үг байдаг 

  25. Нээрээ says:

    Хүн болгон хорин хэдтэйдээ сууна гэсэн хууль дүрэм, журам байхгүй шүү дээ. Яахав масс тийм байдаг болохоор л хүмүүс оройтчихлоо гэж бодоод шаналаад байдаг бололтой. Зүгээр л хүүхэд холбож гэр бүл болсон хүмүүсийг бодвол харин ч чи азтай байна. Нэг сайхан нартай өдөр чиний зүрх сэтгэлийг догдлуулсан өөрийн болгомоор санагдсан бүсгүй чинь тааралднаа. Тэр болтол хайгаад явж бай. Харин ч оройтож гэр бүл болсон хосууд илүү жаргалтай байдаг судалгаа байдаг. 40 хүрэхэд үеийн эрт гэрлэсэн хосууд сексийн амьдрал нь бөхөөд үр хүүхэд нь том болоод уйтгартай болчихсон байхад үр хүүхэд нь дөнгөж өсөөд инээд хөөр бэлэглээд улам л аз жаргалтай байх жишээний. Би лав наанадаж 35 хүрч гэр бүл болно гэж бодож байгаа.

  26. win says:

    одоо үед залуус ер нь шууд үерхэж хосууд болохоо больсон гээд олон улсын судалгаа байсан. болзоонд явж, таалагдвал нилээн удаан нэг тийм зүгээр уулзаж бие биеэ мэдэх маягаар явдаг, ер нь тэгээд үерхэхээсээ өмнө унтаж мунтаж таалагдах тохирох эсэхээ мэддэг болсон гэсэн шүү мэдэхгүй хэхэ. залууст бас сонголт их болсон болохоор илүү дээр хүн гарч ирж магадгүй гээд л яваад байдаг гэсэн, энэ ч үнэн байх

  27. Zahidliin ezen says:

    bodloo sanaagaa huwaaltsah huntei holbogdoh geed iim hayag neechlee email bicheerei 
    zahidalezen@yahoo.com 

  28. GegeenCom says:

    Chi emegtei huniig hundeldgui hairladaggui nandignaj busdaas chuhliig n medruuldeggui ugaasaa ch chamd ter medremj turulgui udsan yum shig bn. Uul n sergelen huuhnuud bol gaigui zaluusiig uursduu erguulj bgd suuchdag huuhdeer torgooh gj hucheer jiimeeddeg geed tumen shidiin arga heregledeg gsn shw. Chi neeh gadar saitai bish yum bn zaluu ohid chamaas zuuraldq bhyg bodohod. Bas shiidemgii eregteileg sharguu davshingui chanar chini haachsiin bgn zavgui l bgd bdg hun yum shig sanagdlaa. Chi uuruu l ach holbogdol ugch haij guidguin bol uul n yostoi uzehee uzcen odoo l togtvorjdog deeree bgm bn da. 30 garchihaar yu gej genen itgemtgii uye shigee dogdolj goyochilj harahavdee dasaj masah n l haashaan gehees boditoor unelgee ugch sursan bga biz. Zaluu bhd goy l haragdsan bol ter amidralaa avch yavah chadvar suuhnuu edr bol hudlaashd. Udiid l uul n uuriiguu yamraa medercen uur hunees yu yug n taarch zohicoj bolohoor bnu geed shalguuraa medcen bjidag deeree bga bh. Bolomjiin hun taarval uuriiguu uguud l uz de kkk uhsendee haramlaad bdyn be hugshirch uhlee erchuud l gehees huuhnuud n bol 30 garaal uldsen hagas amidraliinhaa cycle ru shidegdchihne. Erchuud bolq bol 10-20 duu ohiny aash oloh geed argadaad suuj bhd yahavde

  29. Naraa says:

    Zahidliin ezen haygaa vldeecheech yriltsaj vzii ?

  30. huurhnuu says:

    Zahidliin ezente taniltsaj bolhuu hayaga uldeegeere

  31. hdhdfhhf says:

    Ystoi buu med chmd medregdenedee 

  32. хм says:

    Зүгээрээ. З0 нас бол ид гэрлэх тухай бодох, учрах, хүүхэдтэй болох нас. Одоо манай нийгэмд энэ бол энгийн л үзэгдэл болсон. Өдий болтол суугаагүй цуг амьдраагүй тэр хүмүүс бол чамтай хамт амьдрах хувь зохиолгүй болоод л өөрийн замаараа явсан байгаа. Чамтай амьдрах ёстой бол тэр хүн гараад л ирнэ. Гэхдээ 30-35 насанд гэрлэе гэж шийдвэр гаргавал тодорхой зүйлийг буцалтгүй хийх хэрэгтэй. Эс бөгөөс яваад бвал ганцаараа их орой болтлоо ч явж бно, яг л эмэгтэй хүн шиг хүүхэд гаргалгүй яваад л байдаг шиг. 

  33. Esergene says:

    Орчин vед за шууд гэрлэе гэсэн бодол терехгvй ээ. Дээр нь зожиг болсон бол. Гэр бcл болсны дараах шалгуур гэр бvл болоxoос емнехеес огт еер зvйлvvд байдаг.  Уулзаад явж байтал болно доо

  34. M says:

    udku hani ijiltei boloh blguide mani chamtai adilhooon hhe

  35. Матрикс says:

    1. Нас бол зүгээр л үг нас гэсэн 30 д  битий ач холбогдол өг.
    2. Яаран сандран хайргүй хүнтэйгээ суух болон хайргүй хүнээсээ хүүхэдтэй болох хэрэггүй л болов уу.
    3.Тайван хүлээцтэй хүлээж байгаад хайртай хүнтэйгээ  суувал зүгээр дэ хүүхэд өнчирүүлж бас нэг өрх толгойлсон эмэгтэй нэмэх гэсэн биш .

  36. Z says:

    dandaa l exnertei esvel salsan zaluus l bdag yum bolov uu gesen chin iim gants bie zaluu bdag l yum bn kkk… minii xaaguur ni ongorood bdag yum bol doo… 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.