Үхээд босоод ирсэн нохой

0

Харгис эзэн нь өлсгөсөөр хөл дээрээ ч тогтож дийлэхгүй тураалын туйлд хүргэн жинхэнэ утгаараа яс арьс болсон нохойг аварсан түүхийг танд хүргэе. Аймшигтай туранхайгаас нь болж шпаггетти “Барилла” гэсэн хоч авсан энэ нохойг амьдарч чадна гэдэгт хэн ч итгэхгүй байсан ч хаягдсан, тэнэмэл амьтадыг асрах төвийн эзэн Эдуардо Родригес уйгагүй арчилсаар 7 долоо хоногийн дотор үхлийн амнаас булаан хөл дээр нь босгож чаджээ.

new_banner

1

“Barilla” нь ердөө 7 кг жинтэй байсан бөгөөд тэжээлийн бодис, амин дэм бүхий дусал тасралтгүй залгаж байсан ч гэлээ түүний дотор эрхтэнүүд нь хэзээ ч бүрэн ажиллагаагүй болж болзошгүй гэдгийг аврах төвийн ажилтнууд бүгд мэдэж байсан.

2

Родригес “Манай төвд анх ирэхдээ Barilla дэндүү тураалтай байсан тул сүүл, толгой хоёроо л сул хөдөлгөх төдий байсан. Булчин гэхээр юм огт байхгүй болсон байсан ” гэж ярьжээ.

3

“Би бүр хүүхэд байхаас л тэнэмэл, хаягдсан нохойг авчр байсан бөгөөд тэдний өвдөж зовсон байхыг хараад дасчихсан байсан ч Барилла шиг аймшигтай байдалд орсон амьтаныг ганц ч удаа харж байгаагүй”.

4

“Малын эмч нь нохойг ахиад нэг шөнө амьд хоновол их юм гэж бодож байсан тул түүнийг амьд гарсныг хараад бидэнд аз дайрсан байна гэж хэлж байлаа. Бариллаг хооллож эхлэхийн өмнө ядаж хоол идэх тамир оруулахын тулд бүтэн зургаан цагийн турш дусал залгасан”.

5

“Туйлдаа хүртэл сульдсан байсан болохоор тэр хэвтээгээс л хоолоо идэх чадвартай байсан. Долоо хоногийн дараа 4 кг нэмээд байхаад ч хөл дээрээ тогтож чадахгүй, босох гэж оролдох болгонд нь хөл нь дийлэхгүй унаж байсан”.

6

7-н долоо хоног тасралтгүй эрчимт эмчилгээ хийлгэсний дараа л Barilla огт өөр нохой болсон.

7

Аврах төвийн эзэн Родригес “Түүний эргэн сэргэсэн тохиолдол үнэхээр гайхамшиг “гэж хэлж байна.

8

“Ийм байдалд орсон бусад нохойнууд гарцаагүй үхэх байсан гэж малын эмч хэлж байсан. Одоо Барилла бид хоёр хамгийн дотны найзууд болсон. Би Бариллаг анх харсан даруйдаа л түүнийг асарч, халамжилна гэж хамт ажилладаг хүмүүстээ хэлж байсан одоо ч асарч халамжилсан хэвээр байна”.

9

10

5 Comments

  1. dorlig says:

    Aztai nohoi bna

  2. Odno says:

    Ug ni ih huurhun nohoi bsn bnshde. Huuchin ezen gej mal ni yaj baigan bol huurhii amitniig.

  3. tbd says:

    Gaihaltai. Vnexeer setgel xudulchluu. Sxan setgeltei xvmvvs yumaa

  4. Bolor H says:

    Өөөө хэлээд юу гэхэвээ хөөө.

  5. Bb says:

    Uneheer saihan humuus bnaa amitan hairlana awrana gdg asar ih buyan huraadag 😉

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.