Хэзээ ч битгий эхнэртэй хүнтэй орооцолдоорой…

Woman-Sitting-Alone

Энэ өдрийн мэндийг хүргэе! Би одоо 28-тай. Одоогоос 3 жилийн өмнө өөрөөсөө 4 насаар ах залуутай томилолтоор явж байхдаа танилцаж уулздаг болов оо. Тухайн үедээ гэр бүлтэй гэдгийг нь мэдээгүй юм. Удалгүй эхнэр 2 хүүхэдтэй гэдгээ хэлээд зүгээр хамтрагч байя гэж санал тавьсан юм. Надад тэр залуу маш их таалагдаж байсан учраас би ч татгалзаж чадсангүй. Удалгүй эхнэр нь төрж 3 дахь хүүхдээ хүлээж авлаа. Би бас л санамсаргүй мэдчихлээ. Энэ бүх хугацаанд бид сардаа 1 их юм уу 2 уулздаг байв. Гэхдээ удахгүй ээ буудалд 2 цаг л болдог байсан. Заримдаа 3, 4 сараар уулзахгүй байх үе ч бий. Би түүнээс бага багаар зугатааж, болихыг хүсэж байсан ч түүнд сайн байсан болохоор 1 л мэдэхэд эргээд уулздаг байлаа.

new_banner

Тэр өөрөө над руу залгадаг, би огт залгадаггүй байсан. Бидний хооронд зөвхөн секс л байсан. Одоо бодоход бид зүгээр 1 удаа ч болзож, хоол ч хамт идэж байгаагүй юм байна. Бас тэр миний нэрийг мэдэхгүй, төрсөн өдрийг ч мэдэхгүй. Уг нь би нилээд хэдэн удаа хэлж байсан ч тэр тогтоож аваагүй байх. Бас надад баяраар бэлэг өгдөггүй юмаа гэхэд баярын мэнд хүргэж үзээгүй. Харин заримдаа уулзмаар байна мөнгөгүй явж байна гэдэг. Тэр үед нь би төлдөг. Гайхдаг л даа. Өөрийгөө их сүрхий энэ тэр гэдэг мөртлөө бас бусадтай (найзууд, хамаатан садан г.м) уулзахдаа мөнгөтэй байдаг атлаа надтай уулзах үедээ мөнгөгүй болчихдог. Гэхдээ байнга биш л дээ, зарим тохиолдолд л тэгдэг байсан.

Харин одоо би түүнээс бүр мөсөн салаад 3 сар болох гэж байна. Харин тэр надаас салж чадахгүй учир нь надад хайртай гэсэн. Харин би үүнд зүгээр л итгэхийг хүсээгүй. Хүн үнэхээр хайртай бол хичнээн нууц амраг нь байлаа ч арай өөр хандах байсан байх гэж бодсон. Харин би л түүнд хайртай байсан болохоороо өдий 3 жил хүсэж хүлээж шаналж, тэгээд түүний төлөө, эхнэр хүүхдийнх нь төлөө салсан. Миний шийдвэр зөв байсан. Одоо л би сэтгэл амар тайван байна. Өөрийгөө зүхэж буруутгахгүй, хүний хүнийг хүлээж шаналахгүй, эрх чөлөөтэй мэдрэмж дүүрэн байна.

Охид, бүсгүйчүүддээ зөвлөхөд чи хэдий өөрөө дурласан ч хэзээ ч битгий эхнэртэй хүнтэй орооцолдоорой. Эцэст нь чи л өөрөө шаналж дуусдаг юм шүү. Нүдээ нээгээд харвал эргэн тойронд чинь чамайг гэсэн ганц бие сайхан залуус зөндөө бий гэж хэлье дээ. Бас чамайг л гэх хүнийг сонгоорой. Өвчтэй байна гэхэд чинь эдгэрэхээр нь уулзъя гэх биш эм бариад гүйж ирэх хүнийг сонгоорой. Маргааш уулзъя гэчихээд таг болох хүнийг биш хэзээ ч чамайг хүлээлгэдэггүй хэлсэн үгэндээ хүрдэг хүнийг сонгоорой. Чиний нэрийг сонсоод мартах хүнийг биш чи хэлээгүй байсан ч чиний тухай бүхнийг мэдэхийг хүсдэг чин зүрхнээсээ чамайг л гэх хүнийг сонгоорой.

Эмэгтэй л хүн хойно баярлахыг хүсэлгүй л яахав, их том бэлэг нтр гэхгүй ч эрээн цаастай чихэр ч болтугай баяраар өгдөг хүнийг л сонгоорой. Ямар ч байсан чамайг баярлуулахыг хүссэн, мартаагүй л байна гэсэн үг шүү дээ. Зочид буудлын өрөөнд уулзахыг хүссэн хүнийг биш зоогийн газарт, цэцэрлэгт хүрээлэнд, эсвэл зүгээр л хамт алхахыг хүссэн хүнийг л сонгоорой. Орой үдшийн цагаар биш олны хөл татраагүй үед уулзахыг хүссэн хүнийг л сонгоорой. Хамгийн гол нь чиний инээмсэглэлийг харах дуртай, чамайг баярлуулахын тулд, инээлгэхийн төлөө бүгдийг хийж чадах тийм л хүнийг сонгоорой. Чиний нулимсыг ч хайрладаг тийм л хүн чамайг гүнж мэт жаргааж чаднаа. Тиймээс охид минь ээж аавынхаа төлөө урсгаагүй нулимсаа эхнэртэй эрийн төлөө урсгаж сэтгэлдээ бүү сэв суулгаасай гэсэндээ энэ бүгдийг туулаад гарсан эмэгтэй хүн…

29 Comments

  1. Eegii says:

    Sn bnauu ene zahiag unshij bui tanid ene udriin mend hvrgey bi ta bvhnees Zuwulguu awah gsiima….
    Nmg E gdg 23nastai gadaadad amidraad 5n jil bolj bga oyutan bnaa… Bi umnu ni 2 3n udaa vyrhj bsan ch hvntei untaj bgagv l de… Bi belen bish bs sanaandgv jiremsen bolchihwii gd ih aidag… Udii hvrtel tsuungv erchvvd sex hiiy gsn ch ogt zuwshuurch bgagv. Harin, Sayhnaas neg zaluu nad uruu yum bicheed bga bi ch durgvtseegv.. Bi heden sariiin umnu restaurant ni dadlaga hj bsiin.. Ter gazriin ahlah 30n nastai, ehnertei zaluu..
    Dadlaga duussanaas hoish heden sar yu ch bichdeggv bsan yum (fb dr nz).. 2 3n 7honogiin umnu nad uruu yum bicheed tvvnees 2 3n udriin daraa nadtai sexiiin tuhai yarij ehelsen ehendee bi mash ih gaihsan l da ehnertei hvn ingj bolohgv gj ch hlsn… Bi umnu ni hezee ch zgr sex hamtragchtai bolohgv gj boddog bsan bvvvr hezee ch ehnertei zaluutai holbogdohgv gdg bsan… Gtl odoo bid 2 barag sex hheer bolichihloo bi ehendee vgvi gj bgad uchigdur zuwshuursun.. bi gants biy emegtei hairtai zaluu ch bhgv odoogoor tmes ter zaluutai neg udaa sex hiichihey gj bodson ghde uurtuu itgelgv l bna… Belgewchtei hh uchraas jiremsen bolohgv bh… Ter zaluutai sex hh esehee yag shiideegv l bna ta bvhen ndd sanal bodloo helj tus bolooch… bayarlalaa

  2. tungaa says:

    ooriigoo tataad salj chadna gedeg mash sain baina ehnertei huntei l bitgii dahij uulzaarai daa mongo sonon bish ooroo ene amidralaa bosgovol iluu amttai shuu

  3. Tsarailag tseverhen zaluu bn says:

    End davaasuren daajaa bolor 2 yu bolood bgaan? End neg ohin setgel zovlongoo neegeed bichij bhad ta 2 ene ohind uram ugchihgui bi chi deeree tultsan hereldej bh yum, 2lang chin nuurelduulj bgaad neg orond oruulj bgaad duusgaad hayachina shuu.

  4. Даваасүрэн даажаа says:

    Нөхөр маань хангалттай ойлгогдохоор хариу өгсөөн. Манай нөхөрт сайн муу олон найз бий. Энд угаасаа бичсэн байна лээ бас

  5. Ehnertei zaluu says:

    Zahidaliin ezend.

    Bi bas ger buliin haritsaanaas gaduur huntei uulzaj uchirdag. Gehdee naad zaluu chini arai bishee. Jaahan setgel gargadag baij baij NUA bolno shte. Urgelj bishch oir oirhon mend usiig ni asuuj, hayaadaa beleg ene ter avch ogch, hamtdaa hogjiltoi zuil hiij chamaig bayasgaj baival yadaj chamaig uneldegee haruulna shuudee.

    Ooriig chini Uneldeggui hunteigee bitgii zuurraldoo.

    Er hunii zugees Busad erchuudee helehed Naiz ohin esvel NUA ch baisan tedniigee hundelj hairlaj bas tsag ni bolhoor taviaad yavuulchij chadah MUJIK baij baij humuustei holbogd. Chadahgui bol yostoi nogoo heldegeer chatsaga tsarailaad baij bai. Bitgii ene huuhnuudiig zovoogood baildaa.

  6. zochin says:

    Davaasureen, naad bolr novshiig chin hashraagaad ugie, heleed ug

  7. Даваасүрэн даажаа says:

    Болор н чи нмг пункер, шулам гээд байсан. Чмг энд надтай хамаагүй шоглох тоглохын завсар бичээд байна гэж бодсон чинь чи жинхэнэ хумсаа нуусан муу бсн бн. Чи синий алдаа оноог заавал нөхөлүү уичиж ховлох хэрэг байснуу. Чмг линк, face хаяг тавина гэхээр тоглоод байна л гэж бодсон. Гэхдээ нөхөр чамд.биш надад итгэж байгаа. Амьдрал хорлож уусьнуулах гэсэн хүн тийм юм face хаягаар нь тэгж бичсэн гэж бодож байгаа. Чи өөрөө шулам болох гээд нөхөрт маань амаа таглуулсан чинь багадаад бн уу. Чамд манай нөхөр АЛНА ШҮҮ л гэсэн. Яахавдээ энд төрсөн сэтгэгдэл алдаа оноогоо бичиж дотроо онгойлгохдоо дан хотынхон ордог сайт гэж бодож, бас дотроо уудлах найзгүйдээ (найз олон байгаач тийм юм ярьж болохгүй итгэл даах хүн байхуу тийм зүйл дээр) энд бичсэн. Чи өөр яаж намайг хоролмоор байна дуртайгаа хийдээ. Арай түргэдсэн.юм бишүү чи. Адилхан эмэгтэй хүн байж. одоо миний бүх юмыг чи үгүй хийх гэж үзлээшдэ. Нөхөрт хэлж, миний нандин гэж үхэн үхтлээ нандигнах хайрыг минь нөхөр, нөхрийн найз нарт тараагаад. Өөр яамаар байнадаа. Тэгдээ дуртайгаа хий. Би эх хүншдээ угнь

  8. Ih medegch says:

    Zarim neg huuhnuud ohiduud unshaad uhaaraad honshoortoi amidraarai

  9. ok says:

    Өнгөрсөн бүхнийг сургамж гэж бодоод бүхнийг мартаад амьдралаа шинээр эхэл.Чи салсан болсон юм.Угаасаа наад залуу чинь чам дээр ирсэн ч чамайг үнэнчээр хайрлаж чадахгүй залуу байна

  10. dorlig says:

    Harin ch sain ahtai boloh ni zarim ued heregtei tiim bolool ehnertei huntei yavdiim. Herev hun saitai ger bultei huntei yavaldval huuhnee suga ood ni tatna nasaaraa mahiigaad ch hurehgui amjiltand hurgej chadna. Ene bol huvi hund mash ih tsag hugatsaa hojdog. Medeej ehnertei huntei yavah deeree tulval oort ashigtai bhiig bodoltsoj tohiroltsoh yostoi ene bol ali alindaa ashigta biznes. Zaaaa tegeed tegj chadahgui bol hairan zaluu nasaa ureed jonhuunii amidralaa ugleed shaalguulsanaa gaihaad uldene biz. Huvi hunii l songolt bdiim etssiin etsest chadsan saihan amidarch chadaagui ni booliin uglee uglej yaduugiin gachigdlaas garj chadku hogshirno. 

  11. Boljdee uhaaraad ooriigoo tataj avsan bn, setgel gedeg joloogui ch zov buruu hoyriig ylgaj yvah heregtei bolohgui zuil hezee ch boldgui bolgii geed ch boldoggui,hund durlaj hairlaj bolno gehdee ger bultei hund bish ene bol yos bus zuil,shan amidraliig husch bolno gehdee hunii togootoi hoolond hoshuu durj bish, deerees ni ene ger bultei baij ohid busguichuudiig huurch yvalddag nohruud bol bas l novshiin bgaan zovhon huviin jargalaa hoogood haa haanaa hudlaa helj guigeed zavaan novshnuud bas buruurai, teden shig nohdod bitgii bolomj olgoldoo busguichuul mini hen hohiroh ve emegtei hun l hohirno, bas ehner huuhedtei huntei yvalddag yvaldah gj bga yvaldana gj boddog humuust helhed bitgii ooriigoo huurch amidar hamgiin orovdoltoi zuil shuu, huuhdiin amttan pamprasnii mongo togrognoos avhuulaad tanagdah zuil buu hiilge 

  12. GegeenCom says:

    Harin ch ardaa bga avgai n ayagui opasnii yum bishu yaj ch mediishd amidral ru n savraa bugsuu dureed yavaad bdg ulsuudiig shoroond bulchaad shorondoo yavdag ulsuud bn shu de yana

  13. jak says:

    Эхнэртээ эрчүүд яасийн Харин ч секс хамтрагч байхад хамгийн найдвартай хүмүүс ганц бие олон бэлгийн хамтрагчтай дон жуануудаас л дээр 

  14. undral says:

    Ene ih uhaalag emegtei sanagdlaa

  15. Даавка says:

    Хахаххаа атаархсан, нөхрөө нууцхан хармалсан өөртөө итгэлгүй хүүхнүүд энд харинч их бн уу даа.

  16. Bodrol says:

    Davka comment ustgadag bolsond tnx

  17. zochin says:

    bolor h gej neg muhai buzar awgai bnaa, 

  18. zochin says:

    bolor emee zailaach, chugantsaa

  19. харш says:

    Даавка шууд л үнэнийг хэлжээ. чухам үнэнг цөөн үгээр кк.  өөрийгөө үнэлж чаддаг хүний үг

  20. Азжаргал says:

    Teneg ergvv al ehner hvvhedtei hvntei ywchaad hezeech bitgii ywaarai genvv
    Chmaig nuhurtei bolsn chni chamd bas yg iim zuil tohioldono nuhur chni araar chni tawial

  21. Мнщьщь says:

    Даваасурэнд сургамжтай л юм

  22. Christie H says:

    Давка нээрээ цаанаасаа муухай коммент бичнэ шүү нээрээ(Хүн яагаад ийм болдогийн бол).
    Үгэээээ тэгээд чи өөөрөөөөө Цагаааааааан уууууууууууууууууууу ааааааааааааааааааййййййнн?………………………………

  23. Uhaarsan bn shdee sain bn amidrald n az jargal husii

  24. sainakh_81@yahoo.com says:

    Нууц амраг, явдаг хүүхэн 2 шал ондоо шүү. Хүүхнүүд 1 л ойлгохгүй байх шиг байдаг юм.

  25. зочин says:

    3н жил болоход нэрээр нь дуудаж үзээгүй…жинхэнэ маанаг.Ер нь эхнэртэй эрчүүдээс унтаж хэвтэхээс өөр сэтгэл гардаг юм уу?Энэ түүний нууц нь гэсэн гэж хэлүүлж явах хамгийн гутамшиг.,ганцаараа явж байсан дээр

  26. Нээрээ says:

    Ямар төрлийн эр хүнээс зугтааж явбал зохилтой гэвээс: нэн тэргүүнд гэр бүлтэй эрчүүд. Гэхдээ наад залуу чинь бас арай хэтэрхий шог залуу байна. Ямар ч байсан чи ухаарсан нь яамайдаа. Хичнээн олон бүсгүйчүүд “би хайртай” гээд мангартаад явж байна гээч. Ер нь ивээн тэтгэдэг ч байлаа гэсэн хүний нууц амраг байх хүн болж төрсний хамгийн муухай гутмаар зүйлийн нэг гэж боддог.

  27. ооо says:

    Бусдад сургасан нь сайн бна. эхнэртэй хүний зугааг 3 жил ямар харамсам залуу нас вэ. Гэр бүлтэй хүн хэзээ ч бусдыг гэхгүй. Хайран сайхан ганц биеэ битгий л тэгэж золиослоорой

  28. Christie H says:

    Яааааааг ҮНЭН…

    Жч: “Эмэгтэй л хүн хойно, баярлахыг хүсэлгүй л яахав, их том бэлэг нтр гэхгүй ч ганц эрээн модон чихэрч болно” гэж хэлсэн тиймүү. Зүгээр боддоо та нар. Эмэгтэй хүн, эх хүн Бүхэл бүтэн ХҮН энэ Дэлхийд бэлэглэж, амьдралыг өнгө гэрлээр нэмэж, үр хүүхдээр сэтгэл дүүргэж байхад ТЭД ЭРЧҮҮДЭЭС, мууу ааар сааархан бэлэг горьдох БҮРЭН ЭРХТЭЙ заа.
    Энийг муусайн эрчүүд унших хэрэгтэй…………. (ин муууу явуулын хөргөгчөөс ахуулаад)

  29. GegeenCom says:

    Aldaj uzej bj uhaarsan ulsuud ingeed zunduu ugleed bhd nemergui genen tuulainuudaa hairan 3 jil ain hairan une tsene tsag hugatsaa. Gehdee ugiin ur ashiggui unguruudug ulsuudad bol yahav heseg daalgaad sxn bla l boldiin bgazde hen medehev uursudduu une buhii zuil hurteeh chadamj n hurq bol odoo uur hunii huuhdiin hoolnoos bulaacaldaal suuj bhasda

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.