Унтах байрлал таны гэр бүлийн харилцаа ямар байгааг илтгэдэг


Хосууд ямар байрлалаар унтаж байгаагаар нь тэд ямар харилцаанд байгааг тодорхойлж болно гэдгийг сэтгэл зүйчид хэлдэг. Та дээрх зургаас хараад өөрийгөө сонжоод үзээрэй.

14518238_10155205030129045_892418876_n

Байрлал №1. Хосууд бие биедээ хайртай боловчхарилцааныхаа тийм ч сайнгүй үе шатанд явж байгааг илтгэнэ. Түрүүлгээ харж унтдаг хүмүүс зөрүүд, дуугүй, бага зэрэг дотогшоо хүмүүс байдаг. Харин дээшээ харж унтдаг хүмүүс бусдаас хамаарах дургүй, биеэ даасан зан чанартай.Нэгнийхээ хөлөн дээр хөлөө давуулж унтдаг хүмүүс бие биедээ итгэдэг, мөн эзгүй үед нь санаж, үгүйлдгийг илтгэнэ.

Байрлал №2. Хосууд бат бөх, найдвартай харилцаа тогтоосон. Энэ хүмүүс үргэлж хамт байхыг хүсдэг. Гэхдээ л хосууд өөрийн гэсэн хувийн орон зайгаа хадгалахыг хүсдэг нь биеэ даасан занг илтгэнэ.

Байрлал №3. Ихэнхдээахмад настай хосууд энэ байрлалаар унтдаг. Ийм хүмүүс бие биедээ итгэдэг, хувийн орон зайг нь хүндэтгэдэг. Гэвч хосуудын хүсэл тачаал аль хэдийн унтарчээ. Эсвэл хоорондоо муудалцаж, ямар ч үнээр хамаагүй өөрийн зөв гэдгээ харуулах гэсэн хосууд ийм байрлалаар бас унтдаг байна.

Байрлал №4. Энэ байрлалд унтдаг хосууд хоорондоо маш өөр. Сонирхол, найз нөхөд гээд. Гэвч тэд бие биедээ итгэдэг бөгөөд араар нь тавихыг төвдөггүй. Гараа бие дээр нь тавих нь ханиа муу зүйлээс хамгаалахад бэлэн байдгийг, эсвэл муудалцсаны дараа буцаж найрамдахыг хүсэж байгааг илтгэдэг байна.

Байрлал №5. Хосууд маш сайхан харилцаанд байгааг илтгэнэ. Тэд дурлалт хосууд төдийгүй маш сайн найзууд бөгөөд хүнд хэцүү цагт бие биедээ түшиг тулгуур болж чаддаг. Нэгэндээ бүрэн итгэдэг.

Байрлал №6. Мөрнөөс нь тэврэх гэж байгаа мэт унтах нь хайр халамжаар дутагдаж байгааг, мөн нөгөө хүнээ хайрлаж, хамгаалахыг хүсэж буйг илтгэнэ. Харин буруу харж унтаж байгаа нь бага ч боловч эрх чөлөөтэй байхыг хүсэж буйг илэрхийлнэ.

Байрлал №7. Харилцаанд нэг нь хэт давамгайлдаг болохыг илтгэнэ. Гэвч энэ хосууд маш аз жаргалтай, бат бөх харилцаанд байдаг. Сексийн амьдрал нь маш идэвхтэй, гүйцэтгэх үүргүүдээ тодорхой хувааж авсан.

Байрлал №8. Хойноос нь тэврэх нь анхаарч, халамжлахыг хүсдэгийг илэрхийлнэ. Хамтдаа сайхан байдаг ч энэ хосуудын хариилцаа эргэлзлээр дүүрэн бөгөөд ирээдүйд хэрхэхээ мэдэхгүй байгааг илтгэнэ.

Байрлал №9. Гар хөлөө давхарлаж, чанга тэврэн унтах нь бие биеээ ихэд хүсэмжилснийг илтгэнэ. Энэ хүмүүс хосынхоо хайр халамжийг маш ихээр шаарддаг, эсвэл өмчлөх дуртай, хартай занг илтгэнэ.

Байрлал № 10. Хосууд тийм ч сайхан харилцаанд байхгүй байгааг илтгэнэ. Их зөрүүд, өөрийнхөө зөв гэдгийг харуулах дуртай хүмүүс. Хайр халамжаа үзүүлээд байдаггүй боловч гэрийн тэргүүний үүргийг булаацалддаг занг илтгэнэ.

Мөн ямар байрлалаар унтахаас илүү ямар байрлалаар өглөө сэрж байгаа нь таны харилцааг илүү сайн илэрхийлдэг гэнэ шүү. Мөн зарим сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хайрлаж, халамжлах байрлалыг зориуд сонгож унтах нь хосуудын харилцааг сайжруулдаг гэнэ.

1 Comment

  1. Uka says:

    Buh bairlalaar ni untdag 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.