Та хоёрын харилцааг шинжье

Биеийн хэл бол мэдээллийн самбар. Таныг ямаршуухан хүн хэн бэ? гэдгийг гаргаж буй дохио зангаа, үйл хөдлөл, босож суух, унтах идэх зэргээр амархан уншиж болох мэдээллийн сан юм.

Тэгвэл биеийн хэлэмжийг ашиглан хосуудын хэрхэн унтаж буйгаар нь хоорондын харилцааг тодорхойлж болно. Өдрийн урт аялалаа дуусгаж амрахаар хэвтэхдээ өөрт ямар байрлал эвтэй байгаагаа ажиглаарай. Эсвэл хосоо хэрхэн унтаж буйгаар нь харилцаагаа шинжиж болно шүү дээ.

Таны хувьд аль нь вэ?

  1. Тогтмол ийм байрлалаар нойрсдог хосуудын 80 хувь нь хайр дурлалдаа умбаад удаагүй байгаа гэж үздэг. Нөхөр эсвэл найз залуу нь илүү халамжтай, харилцаагаа аль аль нь эрхэмлэдэг. Мөн хүүхэд “хүсч” байгаагийн шинж гэж үзжээ. Гэхдээ тэдний харилцаа хялбар зүйл дээр тасрах магадлал их байдаг гэнэ. Бас биеийн хэлээр энэ байрлалыг эмэгтэй нь эрэгтэйдээ “Би чамд итгэж байна” гэж хэлж байгаагаас ялгаагүй юм. Патти Смит энэ байрлалаар унтдаг хосууд хатуу хэцүү бүхэнд хамтдаа байхаар амлацгааж, шинэхэн хосуудын дүр зураг гэж үзсэн юм.
  1. Мэдээж ингэж унтах хэцүү шүү дээ. Таныг сайхан амрах гэж байхад хайртын тань амьсгал нүүрэнд чинь мэдрэгдээд байвал тухгүй байх нь тодорхой. Сэтгэл зүйч Патти Смит ийм байрлалыг тогтмол “сонгож” унтдаг хосуудын аялал урт зам туулах боломжтой гэж үзжээ.
  2. Шинжээчид энэ байрлалыг “хосуудын хооронд хайр халамж бий гэдгийг тодорхойлно. Мөн сексийн амьдрал нь гайхамшигтай байна гэдгийг илтгэж байна” тодорхойлжээ. Нөгөө талаас энэ байрлал нь бие биедээ анхаарал халамж тавьж байгааг илэрхийлнэ. Энэ ч утгаараа хосууд нэг, нэгэндээ хандив өргөж байгаа юм.
  3. Хэрэв эмэгтэй нь эрэгтэйнхээ цээжийг дэрлэж унтдаг бол хосуудын итгэлцэл өндөр түвшинд байгааг харуулж байна. Энэ байрлал нь ихэвчлэн хосууд харилцааны эхний үе шатанд яваа романтик байдлын илэрхийлэл ажээ. Ихэнх хосууд хэдэн сарын дараанаас энэ байрлалаас татгалзаж эхэлдэг юм. Ямартай ч та хайрттайгаа удаан хугацаанд хамт амьдарч байгаа төдийгүй ийм байдлаар унтдаг бол та хоёрын дунд итгэлцэл эвдрээгүй байна гэж үзэж болно.
  4. Энэ байрлал нь хосууд өөрсдийн хувийн орон зайтай болсныг харуулж байна. Гэхдээ тэд энэ орон зайг хүндэтгэдэг. Зургаас харахад эрэгтэй нь эмэгтэйгээ хамгаалахад бэлэн байна гэдгээ илэрхийлж байна. Хэрвээ хосуудын харилцаанд зөрчил үүссэн бол энэ байрлал нь дахин ойртох гэсэн оролдлого болохыг харуулж байна.
  5. “Энэ бол аль хэдийн хайр дурлалынхаа ойлголцолд хүрсэн хосууд. Тэдний аль алинд хайртай хүн нь анхаарал халамж тавиасай гэж хүсдэг боловч өөр өөрсдийн хилийг өөрийн мэдэлгүй бий болгоно. Гэхдээ тэдний харилцаа маш бат бөх” гэж Доктор Свийт тодотгов.
  6. Шинжээчид энэ байрлалыг “хосуудын хооронд хайр халамж бий гэдгийг тодорхойлно. Мөн сексийн амьдрал нь гайхамшигтай байна гэдгийг илтгэж байна” тодорхойлжээ. Нөгөө талаас энэ байрлал нь бие биедээ анхаарал халамж тавьж байгааг илэрхийлнэ. Энэ ч утгаараа хосууд нэг, нэгэндээ хандив өргөж байгаа юм.
  7. Та ингэж унтахаасаа өмнө хайртынхаа хацрыг илдэг үү? Магадгүй энэ төрлийн хосууд “маш тайван, бие биедээ тав тухтай” байгаагийн илрэл юм. Тэдний харилцаа доод тал нь жилээс дээш хугацаанд үргэлжилсэн гэдгийг илтгэнэ. Бас тэднийг удахгүй учрах амьдралын элдэв саад бэрхшээлүүд харилцааг нь цэглэхээс аль аль нь айдаг гэж тайлжээ.
  8. Энэ бол маш түгээмэл байрлал. Хосуудын бараг 27 хувь нь ийм байрлалаар тогтмол нойрсдог. Бас энэхүү байрлал нь хосуудын харилцаанд ойрын хугацаанд лав аюултай зүйлс ажиглагдахгүй байгаагийн илрэл юм.
  9. Хоёр үг л хангалттай. Удахгүй салах. Таны хамтрагч ор байтугай бүхий л өрөөг, бүр цаашлаад харилцаа, амьдралын бүх зүйлийг өмчлөхийг хүсэгч юм. Та хоёрын харилцаа үнэхээр төвөгтэй байдалд байгааг үгүйсгэх аргагүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.