Гэр бүл болон ажил дээрхи таагүй харилцааг хэрхэн зөв тийш чиглүүлэх вэ?

Таны эргэн тойронд тааламжгүй харилцаа бий болоод байна уу? Тэгвэл та дараахи зөвлөгөөг хэрэгжүүлэн өөрт хэрэгтэй энергиэр өөрийгөө болон бусдыг цэнэглэж эерэг харилцаа таатай уур амьсгалийг бий болгоорой.

Гэрийн хэрүүлийн асуудлыг шийдэх

Таван махбодь дотроос оюун ухааны модон махбодь нь хамгийн удаан энергийн урсгалтай махбодь гэж үздэг. Хоёр хүн хоорондоо маргалдаж байх үед хамгийн бохир төмөр махбодын урсгал гэрээр нь болон, тухайн хүмүүсийн биед хуримтлагдсан байдаг. Хэрүүлтэй айлын хүүхэд өвчлөмтгий ч байдаг. Тиймээс үүнийг зогсоохын тулд оюун ухааны модон махбодын сэргээж өгөх хэрэгтэй ба үүнийг засах олон арга бий.

  1. Гэрийнхээ зүүн талд нуур, цөөрөм мэдээж маш тунгалаг, цэлмэг тэнгэртэй, харахаар л сэтгэл сэргээсэн зураг байх ёстой. Мөн тунгалаг горхины зураг гэрийнхээ зүүн талд өлгөх хэрэгтэй.
  2. Хэн нэгэн нь ямар ч хэл үггүй чимээгүй байх. Хүн чимээгүй байх үед оюун ухааны модон махбодь нь маш хурдан нөхөгдөж байдаг байна.
  3. Гэрийнхээ төв хэсэгтээ чернэлэн ягаан өнгийн лаа асаах хэрэгтэй.

Эхний ээлжинд дээрх энгийн аргуудыг ашиглаж модон махбодыг хурдан нөхөж болдог юм шүү.

Зөрүүд хүнтэй ойлголцож, асуудал шийдэх

Зөрүүд хүмүүс бол цэвэр байгалийн бүтээл, цаанаасаа л төрцөн хүмүүс байдаг. Учир нь зөрүүд хүний харилцааны төмөр махбодь, хайр энэрэлийн гал махбодь нь маш их дутагдсан байдаг учраас дараах арга хэмжээг авч махбодыг нь нөхөж өгөөрэй.

  1. Бэлэг өгөх. Бэлэг бэлэг дотроо өмд бэлэглэх хэрэгтэй. Жинсэн өмд, хилэн ямар ч материалтай байж болно.
  2. Үсийг нь хамт явж чи өөрөө дааж мөнгийг нь гаргаж засуулах хэрэгтэй. Энэ нь Төвдийн лам нарын бас нэгэн арга.
  3. Гутал пүүзийг нь угааж цэвэрлэж өгөх эсвэл гутлын салонд өмнөөс нь цэвэрлүүлж өгөх хэрэгтэй.

Эхний ээлжинд энэ гурван аргийг хэрэглээд үзээрэй. Үр дүн нь гайхалтай байх болно.

1 Comment

  1. Зөрүүд хүн says:

    Болтугай болтугай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.