Цэвэршилтийн 3 үе шат

Эмэгтэйчүүдийн нас ахих үед өндгөвчний ажиллагаа аяндаа буурч даавар боловсруулан ялгаруулах чадвараа алддагтай холбоотой биений юм зогсч цэвэршинэ.

Цэвэршилт нь 3 үе шаттайгаар явагддаг. 

Цэвэршилтийн урьдал үе

Бэлгийн даавруудын хямрал, бууралттай холбоотой 45 наснаас эхлэн биений юмны мөчлөг алдагдаж улмаар зогсох хүртэл 5-10 жил үргэлжиж болно.

Урьдал үед ажиглагдах биений юмны мөчлөгийн алдагдал нь: Биений юм 1-2 сараар саатаж мөчлөгийн хугацаа уртсах, биений юм удаан үргэлжлэх, цус алдах эсвэл биений юмны хэмжээ эрс багасах байдлаар илэрнэ. Цэвэршиж байгаа эмэгтэйчүүдийн зөвхөн 5-10%-д урьдал үед илрэх ямар ч шинж тэмдэггүй, мөчлөгийн хямралгүйгээр биений юм зогсоно.

Цэвэрших үе

Биений юм зогссоноос хойш 1 жилийн хугацаа өнгөсөн тохиолдолд цэвэршсэн гэж тооцно. Эмэгтэйчүүдэд биений юм нь зогсож цэвэрших дундаж нас 48-51 байна. Тамхи татдаг, ерөөс жирэмсэлж, төрж байгаагүй, умай авах мэс засал хийлгэсэн эмэгтэйчүүд харьцангуй эрт цэвэршинэ.

Цэвэршсэний дараах үе

Цэвэршсэний дараах эрт үе – биений юм зогссоноос хойш 6 жил

Цэвэршсэний дараах хожуу үе – энэ нь цэвэршсэний дараах эрт үеийн сүүлчээс амьдралын төгсгөл хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Цэвэршсэний дараах үед өндгөвч харьцангуй тайван байдалд орно. Бэлгийн даавруудын дутагдал бие махбодид нөлөөлнө. Гэвч эстроген дааврын туйлын дутагдалд орохгүй, захын эдүүдэд ба бөөрний дээд булчирхайд үүссэн андрогенаас эстроген даавар бага хэмжээгээр нийлэгжинэ. Захын эдэд үүсэх эстрогений хэмжээ их байх тутам цэвэршилтийн хамшинжийн илрэл бага байна.

1 Comment

  1. Хүү says:

    Цэвэршсэн аниа нар ч сайхан шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.