Орд ордны бүсгүйчүүдийн онцлог зан чанар
2017/09/13
Эрчүүдийн хэлээр: Төгс эмэгтэйг илэрхийлэх 40 зүйл
2017/09/14
Бүгдийг харуул

Очих минь яавдаа, ганц удаа ч гэсэн царайг нь харчихгүй гэж өөрийгөө зүхээд л зүхээд л зүхээд л…

Би 38 настай нөхөртэйгөө амьдардаг. Нөхөр маань надаас 11 ах. Бид 2 суугаад 7 жил гаран болоход хүүхэдтэй болдоггүй эмнэлэг, лам, бөө, бариач гээд л яваагүй газаргүй шинжилгээгээр нөхөрт асуудал байна гээд өнгөрдөг. Өвөл нөхөр хагалгаанд орсон боловч найдвар муутай 100-ны 5% л гэсэн. Эмч нөхрийн дүүгээс эс авч лаборторийн аргаар цацаж үр тогтоож болно гэсэн ч нөхөр маань зөвшөөрөөгүй. Нэг бол хүүхэд өргөж ав гэсэн ч хүлээж аваагүй. Яагаад ингээд байгааг асуухаар би тэгж өөрийгөө хуурч чадахгүй ер нь 2-лаа л өтөлвөл яасын тэр гуай хөгшинтэйгээ хоёулхнаа тийм сайхан өтөлж байгаа энэ гуай тийм гоё байсан ч гэх шиг.

Гэтэл би чинь эмэгтэй хүн шдээ. Хорвоо дээр эмэгтэй хүн болж төрчөөд бүх насаараа үр хүүхэдгүй дандаа гундуу амьдарна гэдэг миний хувьд тэсвэрлэшгүй санагдаж их гомдсон. Миний эгч, найз нөхдүүд цаадах чинь ямар муухай амиа бодсын тэр чинь ч яахав түрүүлээд явчихдагийн байгаа биз чи хойно нь яах вэ ганц бие үлдчихээд гэртээ ганцаараа үхэх үү гэж загнадаг. Сүүлдээ чи ганц өвгөн харж энэ насаа барж байхаар салсан ч яадгийн салахаа байг гэхэд сэмхэн өөр хүнээс хүүхэдтэй бол эцсийн эцэст чи л хохирно гараас хөтлөх ганц үртэй болчуул чамд л хэрэгтэй шдээ яадгийн хорвоо дээр тэр байтугай л байдаг шдээ гэхэд нь би их цочирдож уурладаг байсан.

Нөхөр бид 2 анх нэг нь 30 хүртлээ нэг нь 40 хүртлээ ямар ч хүнтэй холбоогүй явж байгаад цэвэр хайраараа суусан болохоор 2 биедээ их хайртай. Манай нөхөр уг нь надад маш их хайртай халамжтай, уур уцаар элдвийн зангүй хүнд л тус болсон сайн хүн байдгийн. Ганцхан хүүхдийн асуудал дээр хачин болчихдог юм. Сүүлдээ нээрээ өөр хүнтэй унтчихвал хүүхэдтэй болчидгийн болуу ч гэх шиг янз янзын бодол толгойд орж ирээд нөхрөө бодохоор өрөвдөөд. Анхнаасаа нөхрөөсөө өөр хүнтэй хобогдож байгаагүй хүн чинь, яаж ч бодоод чадахгүй юм байна даа. За тэгээд ямар намайг хүүхэдтэй болгоод өгөөч гэж хэнийгээ гуйгаад явхав дээ. Тэгээд ч тийм сайн хүнийг хуурчихаад яаж нүүрийг нь харах билээ гэж өөрийгөө зэмлээд л. Заримдаа хүүхэдтэй л болж байвал яасан ч яахав гээд хачин хачин юм бодогдоод байх болсон.

Сар гарангийн өмнө бие өвдөж эмнэлэгт хэвтдэгийн байна. Хоёр хонож байтал хажуугийн өрөөнд миний үеийн залуу ирж хэвтсэн. Тухайн үедээ тэр залууг анзаараагүй л дээ. Маргааш нь коридорт тааралдаад би өөрийгөө яагаад байгаагаа ойлгоогүй. Тэр нүдэнд их дулаахан даруухан хараад л баймаар санагдсан. Тэр залуу ч гэсэн нүд салгахгүй өөдөөс ширтээд сүүлдээ 2-лаа эвгүй байдалд орчихсон. 5, 6-хан хоногт 2 биедээ их татагдсан байсан. Гарахын урьд орой тэр уулзъя гээд би ингэж болохгүй гэж өөрийгөө хориглосон ч чадаагүй хамгийн аймаар нь би ч, тэр ч хань ижилтэй тэр бүр 3 хүүхэдтэй. Гэтэл би тэнэг толгой ганцхан удаа учирчихаад тэрэнд бүр дурлачихсан бололтой. Нөхөртэй болоод бүтэн 7 жилийн турш ямарч эр хүнийг хардаггүй ганцхан нөхрөө л эр хүн гэж бодож явсан хүн 10 хүрэхгүй хоногийн дотор харь хамаагүй хүнд дурлачихдаг.

Яадгийн чи наадахтайгаа явж байгаад хүүхэдтэй болчих харин цааш нь даамжруулж болохгүй шүү гэж эгч сургаад. Би бүр яахаа ч мэдэхээ больчихлоо. Нөхөр, тэрний эхнэр хүүхдүүдийг нь бодохоор сэтгэл өвдөөд ор тас болъё гэхээр би өөрөө сэтгэлээ татаж чадахгүй юм. 7 хоногийн өмнө тэр ярьсан чамайг мартаж чадахгүй нь уулзаж болох уу гэж. Би учиргүй баярласан ч уулзаж зүрхлээгүй. Одоо болохоор очих минь яавдаа, ганц удаа ч гэсэн царайг нь харчихгүй гэж өөрийгөө зүхээд л зүхээд л зүхээд л… харамсаад л заримдаа бүр байж сууж чадахгүй болтлоо санахын. Тэрийг мартана гэдэг маш хэцүү, мартахгүй байх бүр хэцүү… Би яг одоо яах ёстой вэ? Та бүхэн минь сэтгэл харамгүй саналаа хэлж, зөвлөгөө өгөөч…

24 Comments

  1. dur says:

    Чи 100 наслахгүй ээ нэг л мэдэхэд чи 60 хүрчихсэн яг өнөөдрийнх шиг харамсаад сууж байна. Тэр залуутайгаа уулзаад ярилцаад үнсэлдээд бэлгэвчтэй ганц 2 унтахад яадагий.
    Нэг хүүхэн лам дээр ирж …ламб гуай би нүгэл үйлдсэн та аргалж ном уншиж өгөөч гэж..лам за яасан юм ярь гэж хүүхэн би нөхөрөө хуурч араар нь тавьсан гэжээ лам хэзээ тэр үү хүүхээ … аа олон жилийн өмнө гэж лам нар сар нь өнгөрөөд одоо зүгээр чи ариуссан гэж …хүүхэн үгүй ээ хаяа бодогдоод бодохоор сэтгэл гэгэлзээд байх юмаа гэжээ. ха ха ха

  2. minii bodol says:

    gui er, yasan ih busdiin zubulguu yatgalgiig sonsdog hunbe ain, uuriin uhaan bnuu, tiim l ih nuhurtuu unennch hairtain yum bol zawhairah zureh hurehuu ain. busdiin zuwulguu yatgalgaar dalimduulj ail ger uimuuldeg zabhai huuhenbe chi ain. hudlaa zoblon yarij, hun amitan yadiin teg geed bna gej uuriiguu haatsailj yag unendee busadtai zabhairch yawahiin tuluu yahaas ch butsahgui em be.

  3. best advice says:

    Нөхцөл байдлыг дүгнэж үзвэл нөхөр чинь чамд тийм ч хайргүй бололтой эр хүн чамд хайртай байвал ямар ч хамаагүй аргаар чамайг жаргалтай болгохыг хүсээд чиний хүүхэдтэй болъё гэсэн хүслийг дэмжинэ шүүдээ гэтэл тэгэхгүй байна ш д зөвхөн наад хүн чинь өөрийгөө л 100% чиний өмнө тавиад өөрийгөө л бодоод байна ийм хөгийн байхад чи эргэлзээд яахын бээ яг чамд цаашдын амьдралд нөхөр эсвэл хүүхэд 2ын аль нь чухал вэ, алинтай нь байвал илүү аз жаргалтай байх вэ гэдгийг эргэлт буцалтгүй шийдээд тэрнийхээ хойноос тэмц 38 нас гэдэг бол эмэгтэй хүний хувьд тийм ч залуу нас биш насны намар чинь ирэх дөхөж байна

  4. chi ichihgui l dee says:

    huuhed boloh eseh ni chinii l asuudal. Harin chi hen durtaigaasaa jiremsen bolchood odoonii nuhruuruu uuriiguu bolood ter huuhdee tejeelgeh tuhai bodood bh shig bn tee? Ichihgui yu?

  5. hi says:

    За тэгхээр ийм байна. Энэ бол зөвхөн миний бодол шүү. 1 хүний амьдралын утга учир бол үр хүүхэд гэр бүл байдаг 2 хэдийгээр эхнэр нөхөр дахин олдох боловч яг чамайг чин сэтгэлээсээ хайралж халамжлах хэн нэгнийг олсон л бол алдаж хэрхэвч болохгүй.
    Миний бодлоор та 2 бие биеэндээ заяагдсан сайхан хос боловч хувь тавилангийн эрхээр үр хүүхэд заяахгүй байгаа нь харамсалтай байна. Одоо гэр бүлээ аварч үлдэх үр хүүхэдтэй болж аз жаргалаар бялхах нэг л арга байна. Гэхдээ чамаас асар их сэтгэлийн тэнхээ зориг шаардах байх шүү. Энэ бол 1 өөрийн бодлыг илэн далангүй хэлээд нөхрийнхөө дүүгээс хүүхэд ол. Мэдээж нөхөр чинь мэдэх ёсгүй шүү. 2 Энэ аргыг биеэр хийж зүрхэлэхгүй бол үрийг нь суулгуул. Үр дүнд нь хүүхэд чинь мэдээж нөхөртэй чинь адилхан байх нь тодорхой тул ямар нэг хардлага байхгүй. Хамгийн гол нь дүүтэй нь маш сайн ярилцаад нууцлалыг чанд сахих хэрэгтэй шүү. За амжилт

    • Nz says:

      Нууцалж юугаа хийнээ нууцлахлээр наадах чинь хууран мэхлэлт залилан болно olon tawan uggui ooriin duraar chinii durtai durgui hamaagyi bi huuhedtei bolno gj heleed shiid tegeed duugees ni ur suulguuldag yumuu urchilj awdag yumuu teegch hulsuldug yumuu arga hemjee aw

      OOR BUSAD HUNII TOGOORUU ONDOLZOH HEREGGUI

  6. PARTIZAN says:

    Xmm yachixsan amidral, xuwi tawilan be… Nuxurteiguu nii nuugvi yariltsad uur xvnees xvvxedtei boloy gj xelee….

  7. Гэрэл says:

    Ер нь туйлын зөв эсвэл буруу гэсэн зүйл амьдралд байхгүй шүү дээ. Чиний мэдрэмж, зүрх сэтгэл юу гэж байна, тэрийгээ л дага. Гэхдээ ямар ч хийсэн зүйлийхээ төлөө, эсвэл хийгээгүйнхээ төлөө ирээдүйд харамсахгүйгээр шийдээрэй.

  8. Comments says:

    Өөрийг чинь ашиглахаал бодохоос биш өөртэй чинь хамт амьдрах хүн дахин гарч ирэх нь юу л бол. Энэ дашрамд залуу эмэгтэйчүүдэд хандаж хэлэхэд эмэгтэй хүний ааш авир, бардам зан болон маяг нь дэнэдэхээрээ гэр бүл зохиох хугацаа нь холддог юм.

    • Sunjrahaa boli says:

      TSAANA CHIN SAY SAY EMEGTEICHUUD NUHURGUI YAWAAD BOLOOD BNA MEDEHGUI BAIGAA BOL AMJILTTAI MUNDAG YAWJ BAIGAA EMEGTEICHUUDIIG ZUGEERL HARCHIH NUHUR BOL UNENDEE PADGUI TEREND HARAMSAH UM BHGUI ITGEHGUI BAIGAA BOL OPRAH SHIG DERGEDEE SUULGAJ BAIGAAL ASUUGAAD UZEHIINMU HERWEE ENE YAWAA NASANDAA AZ CHIN DAIRWAL BARAG CHI OOROO 💯 aduslagdaad shine hun bolood torchihood garaad irne gj moriitssonch yahuu!!!

    • э says:

      эмэгтэй хүн гэж зөвхөн нөхөрт гарч хүүхэд гаргаад алдарт эх болох гэж төрдөггүй юм шүү дээ, өөр шунаж дурлах юм амьдралд зөндөө байна. орчин үед бол гэр бүл амьдралын гол утга учир биш болсон.

  9. kod says:

    яадаг юм уулз аа, тэрнээс хүүхэдтэй болсон ч яадгын. чи удахгүй 40 хүрлээ шд. 40 гараад хүүхэдтэй болох боломж бүр багасна. нөхөр чинь арай л явцуу бодолтой хүн байна, уужуу дотортой байсан бол тэр боломжуудыг зөвшөөрөх л байсан. юун 2уулахнаа өтлөх дэндүү амиа бодцын.

    • Comments says:

      Нөхөр нь зөвшөөрөхгүй байгаа юм биш үү, эсвэл болохгүй бол нөхрөөсөө сал сал.

    • Comments says:

      Эхнэрээн жирэмсэн болтол нь ашиглуулж ашиглуулчихаад жирэмсэлсний дараа нь хүний хүүхдийг өсгөж хүмүүжүүлнэ гэвэл ямарч эр хүн хүлээн зөвшөөрөхгүй тэгснээс нөхрөөсөөн салсан нь дээр. Хүүхэд үрчилж авч амьдралаа үргэлжлүүлсэн гэр бүлийн жишээ зөндөө л байгаа салахгүй гэвэл дээрх жишээгээр амьдрахыг нөхөртөөн санал болгодоо өөр юу гэхэв дээ, өөрсдөөн мэдэж дээ.

  10. Hhhhdbhh says:

    Huseleere ur huuhedgui bn gdg utga uchir alga. Er hun ur huuhed torood zan yg gardag za medehguimdaa bi law oor zaluustai uchirna etsesiin etsest hunii toloo amidarch bolnoo ooriinhoo toloo ur udmiinhaa toloo amidardag bhgui yu nudee ongoilgo

  11. Chimee says:

    Heneesch hamaagui huuhedtei boloo ail ger buliig harin bitii uimuuleerei yavj yavj emegtei hunl hohirno er humuus ih muuhai huvia hicheesen zantai uls uursdiiguul bodnu gehees uruuliig bodohgui yamarch sain uhaantai zaluu bsnch gesen uursduu urgui bol ehneree yaj iij hajuudaa bailgah gej hicheene harin ehner ni bolomjgui bol heev 1 yuch bodohguigeer uiluulaad hayad yavna tiim 2,3 erchuudiig medehiin bn

  12. aagii says:

    Za daa shal demii yum hiij bnadaa erthen bolison deerdee ene bol zovhon setgel hodlol hun er ni ooriigoo zahirch chadaj baih heregtei tegehgui bol zovlond unan shde ooroo ooriinhoo zovlong hun ooroo buteedeg shuu tsaad zaluu chin 3iin 3 huuhedtei ehnertei zaluugaar chi yu hiih gesiin be ter zaluu bol yahav amidralaa joohon zugaatai bailgah gej tiim yum hiij baigaa zugeer l hayaad oor yum bod nohorteigee sain yariltsaad huuhedtei boloh talaar bod gadaadad ochij ur suulguulj bolno shde sain shinjluulel dee.

    • Zochin says:

      Sandal niilj bn. Naadah chin tur zuuriin setgel hudlul. Eldev yanziin yum bodood tolgoi chin ergesen bn. Munguu tsugluulaad solongos yavj huuhedtei bol odoo ued butehgyue zuil bhgui bolson. Teneg yum hiij hajuudah hania zovooh hereggui. Hair chin ogt baihgui bolson bol salaad daraa ni amidralaaa bod.3 huuhedtei ehner huuhedtei Hines harin holhon yavaarai.

  13. Haluyn says:

    Yadiin uulzaad yavjl bail da ter zaluugaas huuhedtei bolsonch yaadgiin garaasaa hutluh urtei bn gedeg chin hamgiin az jargal baihgui yu nuhur chi 1l udur unaad ugvul chi yahiin ailiin huuhduudiig uhuurduud uuriinhuu ungursun amidraldaa haramsaad gantsaaraa buh nasiig barah ni bn shd nuhur chin ih huvia bodson hun yum baigaa gehed huuhed urguj avch bolno shd minii nz huuhen baidiin nuhurteigee suugaad 10 jil bolohdoo negch huuhedtei boloogui nuhur ni ur togtooh bolomjgui tegeed ehner ni albaar 1 zaluugaas huuhedtei bolj bsn nuhur bol zunduu oldono huuhed bol ahij oldohgui geed nuhur ni medeed salsanl da gehdee nz maani nuhruusuu salsandaa negch udaa haramsaj bgaagui odoo nuhriig ni hench toohgui ah dvv hamaatan sadan muutai ergeed nz huuhniig maani butsaj niilii gej guigaad bga suragtai bsn

    • You whore says:

      Ooriinhoo ami amidraliig l hun shig zow awaad yawchih huniig orowdoj yojloj bah tawaa hangaj suuhaar yoriin awgai we!!!

  14. Sarnai says:

    EGCH EEJ AAW URGELJ BURUU ZOWLODOG MINII AMIDRALDAA MEDERSEN GANTS UNEN ETSESEE HURTEL OOROO UCHRAA OLOH GEJ YAW HUNII OMNOOS L AMIDRAH AYATAI ZAAJ ZAAWARLAJ OORSDOO BUUN PROBLEM BAIJIIJ
    HUUHEDTEI BOLMOORL BGAAM BOL SHANTRALGUI OROLD TER NUHRIIN CHIN SANAA ERGEJ HUUHEDTEI BOLJIL TAARAA HUN ASAR AMINDAA HAIRTAI OORTEIGOO IJILHEN YUM GARGAJ UR UDMAA ULDEEHGUI GEED YAH YUM TEREND AIH YUM BHGUI

    GOLNI BUSDIIN AMIDRALD GAI BOLCHIWDOO ODII NASLACHAAD UHAANTAI L BAIGAARAIDAA
    CHAMAIG HUUHED GJ SHANALJ BHAD NUHURCHIN TEND OOR HUUHENTEI OROLDOOD HUUHED HIIGEED YAWJ BAIWAL YAHUU
    SAIKHAN L BISH BHDAA

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *