Би доромжилж байсан бүх үгийг нь санаж байна

Сайн байнауу Та бүхэн мэддэгээ зөвлөөрөй. Би одоо бүр бүх зүйлээс залхаад байна. Нөхөр намайг ер хайрладдаггүй. Тэгсэн мөртлөө өчигдөрхөн урьдны зургийг хадгалаад байдаг хүүхнээ олсон юмуу эсвэл урьд нь олсон байсан юмуу их онцгүй зүйл олж харлаа. Пэйсээр тэр хүүхэнтэйгээ “Одоо хүртэл би чиний зургийг хадгалдаг. Яг одоо уулзая. Чи нэг найзаа би нэг найзаа аваад уулзая. Залуу насаа дурсая гэсэн яриаг олж уншлаа”.

Намайг үргэлж чи миний урьдны хүүхнүүдийг гүйцэхгүй гэж доромжилж байсан. Олон ч удаа доромжлуулж байсан. Би бүр дандаа өөрийгөө доромжлуулсаар одоо бүр дургүй үнэхээр дээд цэгтээ хүрээд сууж байна. Яахаа ч мэдэх юм алга. Зүгээр л дотор дүүрэн гомдол. Хайрыг энхрийллийг мэдрээгүй дэндүү удлаа. Одоо бараг 4 жил үнэхээр өөдгүй муу хүн юм.

Уурандаа яв гээд хэлсэн. Одоо явсан юм байлгүй гэрт байхгүй л байна. Би доромжилж байсан бүх үгийг нь санаж байна. Хэзээ ч ийм зүйлүүдийг мартаж болдоггүй юм байна. Зүгээр түрэгхээн мартаад сэтгэл санаагаа цэгцлээд авчихмаар байвч санаагаар болохгүй юм. Ийм байдалд орж байсан хүмүүс байвал зөвлөөрөй. Баярлалаа…

5 Comments

  1. Z says:

    Арчаагүй залуу вэ. Би хөдөөний амьдралаас өөрийнхөө толгойгоор зүтгэж гадаадад олон жил амьдарч бна. Энэ сайхан амьдралыг өөрийн хүчээр босгосон гэхгүй. Өнөөгийн энэ сайхан амьдралд намайг бүх талаар дэмжиж, миний дутууг гүйцээж яваа ханьдаа би маш их баярладаг. Ер нь хүний мөс чанар доо. Хүний удам чухал шүү !!!!!
    Жинхэнэ эр хүн бол тарчиг ядуу ч удам сайтай айлын охин аваад аз жаргалд хүрдэг бхгүй юу. Одооны залуус мөнгө харж суугаад тамд унаад бх юм амьсгаанууд арчаагүй шаарнууд

  2. oiloo? says:

    chi ch zugeer baigaagui l dee, dandaa boldoggui, butdeggui, mungu oldoggui, gachigdaj duragdaj bna, zovj bn gd bird tsarailaad bhaar chin er hun zalhana shd, hun gedeg amitan chin er em yalgalgui amar amgalang erj tavdagiim daa.

  3. Oogii says:

    Salsan l deer l bh ldaa ghdee huuhedt bol hetsvv l ym shg bn. Salsnii daraa erchuud neg negeeree garch irel horgoogool daanch setgeld taarah n algadoo anhnii amidral butehgv bolhoor 2dahi n 3dahi n salchij bolph ym chn gj bodogdod neeh bolgii ch gj bs bodohgv l bn ghdee negent bhgv boltson setgelig dahij tatah demii bhaa holdood heseg amidraad vzeldee tgl oor zaluuchuud garaal irne zaawal nohroosoo muu ug sonson barin amidrah hereggv gj bodjine

  4. fit says:

    доромжлуулан барин тэгээд мэлийгээд суугаад байсан нь чиний буруу шдээ. эмэгтэй хүн сэхүүн байх тусам эрчүүд гүйлддэг юм

  5. Эр says:

    Нэг мөсөн цэг тавь. Гуйгаад гувьшаад ирхээр н уучилж тэнэгтэв. Сохор үхэрт худаг бүү таниул. Энэ юу гсэн үг вэ гвэл тэнэг, ухамсаргүй хүнийг анхнаас н битий давраа. Улам даврад улам тэнэгтэд энэмууг яасанч яахав гэж бодоод бдаг юм шиг бгаан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.