Цагдаагийн сэрэмжлүүлгийн ачаар од болсон хэрэгтэн

Энэ зураг дээрх залууг Мехи Аланте Лаки гэдэг. Тэрээр ердөө 20 настай боловч удаа дараалан гэмт хэрэгт татагдан баривлагдаж бас хоригдоод амжсан нэлээд туршлагтай гэж болохоор гэмт хэрэгтэн.

Түүнийг ээлжит удаагаа машин хулгайлан зугатаад баригдсаны дараагаар цагдаа нар зургийг нь сэрэмжлүүлэг болгож хэвлүүлсний дараагаар амьдрал нь орвонгоороо эргэж хэрэгтнээс модель болж хувирчээ.

Нүднүүд нь хоёр өөр өнгөтэй байсан явдал интернэт хэрэглэгчдэд ихэд таалагдсан тул царайлаг хэрэгтэн гэж нэрлэгдэн зураг олон мянган лайк авсны байна. Үүний дараа загварын агентлагууд мань эрийг сонирхон тун ашигтай гэрээ байгуулжээ.

Одоо тэрээр тэнсэнгээр суллагдан гэрээний дагуу ажиллаж байгаа юм байна. Энд тэнд шоудаж яваад тэнсэнгийн нөхцлөө зөрчин буцаад шорон руугаа явахаас ихэд болгоомжилдог юм гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.