Хөхийг энхрийлэн таалах нь

42-18436874.jpgТаны хамтрагч чинь эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хамгийн мэдрэмжтэй, сэрлийн том цэг нь хүний хөх байдаг. Тиймээс хүний хөхийг зөв оролдож, энхрийлж, таалж сурвал та олон зүйлийг ардаа хийлээ гэсэн үг. Үүнийг уншаад, магадгүй амьдрал дээр хэрэгжүүлэх гээд оролдох үед чинь эхэндээ жаахан эвгүй байж ч магадгүй. Гэхдээ та өөрөө ч, хамтрагч чинь ч сексээс таашаал авах ёстой учраас үүнд хүрэхийн тулд олон зүйл сурах хэрэгтэй болно шүү дээ.
Олон эрэгтэй, эмэгтэй аль аль нь хөхөндөө тун мэдрэмтгий байдаг. Хөхийг оролдоход таашаал, эвгүйцэл аль алийг нь төрүүлж болно.

Зарим эмэгтэй хөхний нь толгойд шүргэх төдийгөөр зөөлөн үлээж, үнсэхэд сэрэл нь хөдөлж таашаал авдаг мөртөө алгаараа хүрч, зөөлөн атгахад их өвдөж ямар ч таашаалгүй болдог. Ийм эмэгтэйн хөхийг эрвээхэй сийлэх гэж байгаа мэт зөөлөн шүргүүлж энхрийлэх ёстой болно. Гэтэл зарим эмэгтэй хөхийг нь базаж чимхэж, чимхэж байхад ч ямар ч сэрэлгүй, зөвхөн хөхний нь толгойг асар хүчтэй хөхөхөд л таашаал төрнө. Түүнээс гадна эмэгтэйчүүдийн олонхид нь, ялангуяа жирэмслэлтээс хамгаалах эм уудаг бол сарын тэмдгийн үеэр хөх нь их эмзэг болох үзэгдэл ажиглагддаг. Тиймээс хайртай хүнийхээ биеийг сайтар судалж таарах түлхүүрийг нь олохыг хичээх хэрэгтэй юм.
Эрчүүд ч эмэгтэйчүүдийн адил хөхөндөө их мэдрэмжтэй байдаг. Зарим эрчүүд хөхийг нь зөөлөн илбэж, үнсэх, хөхөхөд сэрэл нь хөдөлж бэлэг эрхтэн нь сексэд бэлтгэгддэг байна.

Хэмжээ юу чанар уу?
Сексийн дур таашаал авах чадварын хувьд бэлэг эрхтэн, хэлүүний хэмжээ биш “чанар” буюу яаж ажиллаж байгаа нь чухал байдаг шиг хөхний товчны хувьд ч ямар хэмжээтэй нь чухал биш хэр зэрэг мэдрэмжтэй вэ гэдэг нь гол асуудал юм. Жижигхэн товч маш олон жижиг мэдрэлийн цэгүүдтэй байхад том товч ямар ч мэдрэмжгүй байх нь ч бий.

Товчны арьсыг тат
Хөхний товчийг мэдрэмтгий байдлыг нь нэмэгдүүлэхийн тулд арьсыг нь бага зэрэг татаж өгөх хэрэгтэй. Хуруунуудаа хөхний товчны хоёр талд товчинд бараг хүргэхээргүй тавиад дараа нь хөхөн дээр зөөлөн дарахад хөхний товчны арьс нь татагдана. Үүний дараа долоож, хөхөхөд улам мэдрэмтгий болдог байна.

Нааш нь цааш нь…
Уруулаа гуурс шиг түмбийлгээд хөхний толгойг үмхэнэ. Хөхөлгүйгээр, уруулаараа товчийг чимхсэн хэвээр нааш нь, цааш нь зөөлөн татаж түлхэнэ. Энэ нь автомаштины жийрэг мэт байх ёстой бөгөөд завсраар нь агаар орох ёсгүй. �?нгэхэд хөхөнд вакуумаар татаж байгаа болон даралт үзүүлж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Чихний омог, хэлүүг мөн ингэж өдөөж болно. Харин чихний омгонд энэ аргыг хэрэглэхдээ ээмэгтэй эсэхийг нь нягтлаарай.

Таван хуруугаар хөхний товчийг базах
Энэ аргыг хэрэглэхдээ гараа иллэгийн тосоор тословол илүү үр дүнтэй. Алгаа дэлгээд хөхөн дээр тавиад хуруунуудаа хооронд нь ижил хэмжээний, мөн бүх хуруунуудаа хөхний товчтой бас адилхан зайтай болгон байрлуулна. Ингээд гараа бага зэрэг өргөөд таван хуруугаар иллэг хийсээр хөхний товч руу ойртуулна. �?нгэсээр бүх хуруунууд хөхний товчин дээр ирэхэд таван хуруугаар товчийг зөөлөн чимхээд хамтрагчийнхаа хүссэнээр, эсвэл хэр зэрэг сэрэл нь хөдөлсөн байгаад тохируулан товчийг бага зэрэг дээш нь өргөж зөөлөн базахаа үргэлжлүүлнэ.

Хөхний товч долоовор, дунд хуруунуудын завсарт
Энэ аргыг хэрэглэх боломж нь хөхний товчны хэлбэр, хэмжээнээс хамаарна. Гараа аяга шиг хумбайлгаад хөхний товч нь таны долоовор, дунд хурууны завсар байхаар тааруулж бүсгүйн хөхөн дээр гараа тавина. Зарим хүний хувьд дунд, ядам хуруу юм уу эрхий долоовор хуруу ч байж болох юм. �?нгээд гараа өргөхөд чинь хөхний товч, хөх бүхэлдээ хамт хөдөлж байхаар тааруулж бүх хуруунуудаа нийлүүлэн атгана.

Хөхний товч шодой хоёр
Зарим эмэгтэй эр хүн хөхний нь толгойг бэлэг эрхтнийхээ үзүүрээр хөдөлгөж оролдоход сэрэл нь их хөдөлдөг байна.

Бүтэн таашаал
Хөхний нь товч, хөхийг нь илэхэд дуртай байдаг эмэгтэйчүүд эрчүүд хөхийг нь оролдохдоо дандаа бага цаг, анхаарал гаргадаг гэж гомдоллодог. Хэрвээ хайртай залуу, бүсгүйд чинь хөхийг нь оролдох таалагддаг бол үүнд бага анхаарч огт болохгүй. Хөхийг зөвхөн ганц товчийг нь биш, бүхэлд нь илж таалж, үнсэж, долоож хөхөж байх ёстой. Бас ганцхан хөхийг нь биш, үе, үе нэгээс нөгөөд нь шилжиж, хоёр хөхөнд хоёуланд нь “шударга хандах” ёстой шүү.

Гар, уруул хоёр
Харамсалтай нь бүсгүй чинь хоёр хөхтэй байхад та ганц амтай шүү дээ. Тиймээс та нэг хөхийг нь үнсэн таалж байхдаа нөгөө гараараа нөгөө хөхийг нь оролдож байх нь хайртад чинь илүү таалагддаг ч байж мэднэ. Эсвэл хөхийг нь гараараа илж байхдаа уруулаа биеийн нь өөр хэсгийг үнсэж байх нь илүү таалагддаг ч юм билүү? Хэрвээ та хоёр шинэхэн байгаад юу нь түүнд илүү таалагддагийг мэдэхгүй бол асуусан нь зөв юм.

Өөр өөр мэдрэмж
Заримдаа нэг хүний хоёр хөхний нэг нь нөгөөгөөсөө илүү мэдрэмтгий байх нь бий. Тиймээс хамтрагч чинь тэр илүү мэдрэмжтэй хөхөндөө илүү анхаарал тавиулахыг хүсч байж болох юм шүү дээ. Магадгүй ичиж зовоод шууд хэлж чадахгүй байгаа ч юм билүү? Тиймээс энэ тухай асуусан нь хэн хэнд чинь ашигтай.

Дулааны ялгаа
Амандаа хэрчим мөс зуугаад хөхийг түүгээрээ оролдох нь сэрлийг дээд зэргээр өдөөж өгдөг. Мөсөөр жигнэж хөрсөн хөхийг нь бол харин эсрэгээр халуун уруул, хэлээрээ оролдох нь жинхэнэ “галзуу” тачаал төрүүлнэ. Ингэж дулааны эсрэг, тэсрэг хэмийг ашиглах нь мэдрэмжийг хурцалж өгдөг.

Хөгжилтэй таваг
Хайртынхаа биеийг амттаны таваг болгох нь муугүй үр дүнтэй арга байдаг. Хөхний товчноос эхлээд гэдэс, хэвлий, заримдаа нуруун дээр янз бүрийн салат, жимс, амттан, мөхөөлдөс юм уу дусал дарс өрөөд түүнээсээ зооглох нь хэн хэнд нь гайхалтай мэдрэмж төрүүлдэг. Тиймээс залуу хосууд энэ аргыг хааяа хэрэглэж үзэх нь сексийн тоглоомыг улам амттай, сонирхолтой болгоно. Ялангуяа хөхний товчин дээр дусаасан дарс, юм уу мөхөөлдсөө амтархан идэх нь тун ч сайхан амттай болно.

Venera

2 Comments

  1. live6_for_u@yahoo.com says:

    ohidoo saihan enhriileltsej toglii (24tei zaluu)

  2. duf says:

    nice…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.