Сэрэл байтугай, сэтгэл ч хөдлөхгүй…

Сайн байцгаана уу. Сэтгэлээ нээж, та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм. Би гадаадад байж байгаад найз залуугийнхаа төлөө, түүндээ маш их хайртай байсан болохоор тэндхийн бүх зүйлээ орхиод Монголдоо хүрээд ирсэн юм. Гэтэл намайг ирэхээс өмнө манай найз залуу стрип клубийн охинтой явалдаж, бүр шинэ оноо хүртэл хамт гаргасан байсныг би юу ч мэдэлгүй ирчихсэн байсан.

Ирээд 5 сарын дараа л энэ аймшигтай үнэнийг мэдсэн. Зүгээр нэг орон байрны хуурамч харилцаа үүсгээд өнгөрөх биш, ирээдүйд хамт амьдарч, үлдсэн амьдралаа цуг туулна гэж чин сэтгэлээсээ бодож байсан болохоор шууд орхиод явж чадаагүй. Тэгээд дахиж ийм үйлдэл гаргахгүй гэсэн амлалтыг нь аваад, ганц удаа уучлаад өнгөрөөсөн юм.

Гэтэл саяхан дотор нэг л сэжиг төрөөд байхаар нь өөр фэйсбүүк хаягнаас түүн рүү бичээд үзлээ. “Найз охинтой юу, уулзах уу?” гэж асуутал өөдөөс “Найз охингүй ээ, уулзъя, тэгье тэгье” гэж авдаг байгаа. Одоо надад үнэхээр хэцүү байна. Гэртээ очоод хажууд нь байхаар, над руу ойртож дотно харилцаанд орох гээд унахаар сэтгэл зүй маань маш хүнд болчихдог. Сэрэл байтугай, сэтгэл ч хөдлөхгүй, зэвүүцмээр санагддаг боллоо. Би одоо яах ёстой вэ, туслаач…

4 Comments

  1. Малыг хөөгөөд явуул лалар вэ

  2. gerel says:

    Энэ захидлуудыг үнэхээр хүн бичдэг эсэхийг мэдэхгүй юм, гэхдээ хариу бичлээ 🙂
    миний нэг найз байдаг юм. одоо хоёр дахь амьдралаа зохиосон. эхний эхнэрээсээ нэг тиймэрхүү (өөр хүнтэй холбогдсон) шалтгаанаар өнөөх нь орхиод одсон. хэдий хүүхэдтэй байсан ч гэсэн. гэтэл саяхан удаах нь бас нэг тиймэрхүү утгатай юм цухуйлгаж байна.
    ер нь хэцүү дээ. эмэгтэй хүн өөрийг нь уучлах тусам эрчүүд ер нь даврах тайвшрах маягтай байдаг шиг. хэдийгээр би эр хүн ч гэсэн.
    нэг алдааг дахин давтаж байгаа бол тэгээд хэзээ ч зүрхэнд *ааж магад л гэж харсан зөв болов уу. энэ бол хүсэх ирээдүй биш байх.

  3. buuk says:

    ганц удаа уучлаад өнгөрөөсөн юм. genee er ynhaniig uuchildag ni chinii ulnii uhaanii shinj er ni anhnaasaa iim hun songodog ni chi amidrald boloogui bnaa l gd bgaa

    өөр фэйсбүүк хаягнаас түүн рүү бичээд үзлээ. “Найз охинтой юу, уулзах уу?” гэж асуутал өөдөөс “Найз охингүй ээ, уулзъя, тэгье тэгье” гэж авдаг байгаа genee chi buruu bdj bsan bgaa biz tgheer chi ugaasaa hun tanidaggui hun tanih tuwshnii naad tsaadhaa ergetsuulj bdh uhaan dutuu l gsn ug iim gutamshigtai bdld orchihood yhuu gd bga a chmg uneheer uruwduh ym daa gadaadad bsan ym bol jhn uhamsar uhaan suuhgui dee huuhenm tosgonoos ywsan ch tosgon huuhnees ywsangui ee gj chi tm l tuwshnii hun ym daa

  4. Баяраа says:

    Салаад хаяад гадаад дахь амьдралаа буцаагаад босгоод ирээдүйгээр өөрийгөө бодоод явсан нь дээрээ. цаг хугацаа өнгөрөх тусам наад банзал пиздагаа мартана. эр мундсан биш. захын нэг золбин эр янхан л байна. юунд нь татагдаж хайрлаж дурладаг юм. шууд хаяад яв. жирэмсэн болоогүй дээрээ. хүүхэдтэй болвол хаяал явах гар байна наадах чинь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.