Монголын эрчүүдийн тухай өгүүлэх нь

erchuud.jpg-Монголчуудын дундаж наслалт 64 байдаг бол эрэгтэйчүүд 60.4 буюу эмэгтэйчүүдээс 6.5 хувиар бага насалдаг-

Айл гэрийн ноён нуруу, амьдралын гол багана эр хүн хэмээн монголчууд эртнээс гэрийн эзнийг хүндэтгэж ирсэн. Харин сүүлийн үед Монголын эрчүүд гундуухан байна. Тэдний олонх нь харь орныг зорьж, үлдсэн хэд нь хар дарсанд автах болжээ. Онгоцны ослоор арваараа, метилийн спиртэнд хордож бас арваараа… Монголын эрчүүд хүн бусаар амьдарч, зүй бусаар хорвоог орхиж байгаа нь эмгэнэлтэй. Өнгөтэй өөдтэй амьдарч, мэдлэг боловсролоо дээшлүүлж, улс эх орныхоо төлөө хийж бүтээж байгаа эрчүүд цөөнгүй байгаа нь мэдээж. Саяхан Монголын эрэгтэйчүүдийн холбоо санаачлан, Жендерийн тэгш байдлын үндэсний хороо, НҮБ-ын хүн амын сан хамтран Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар үндэсний чуулган зохион байгуулсан билээ. Тус чуулганы үеэр Монголын эрэгтэйчүүдийн холбооны гишүүд өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн юм. “Монгол Улсын төрөөс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх, тэгш боломжийг хангах, улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд жендерийн эрх тэгш байдлыг хэвшүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхэд анхаарч, хууль эрх зүй, олон нийтийн боловсролын хүрээнд олон чухал арга хэмжээг хэрэгжүүлсээр ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн байдалд тэгш бус байдал бий болж байна. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүл, нийгэм, улс төр эдийн засгийн амьдралд гүйцэтгэх үүрэгт сөргөөр нөлөөлөх байдал ажиглагдаж байгаа нь анхаарал хандуулах ажил болоод байна” хэмээн тэд онцолж байсан юм. Эндээс үүдээд эрэгтэйчүүдийн тухай хэдэн баримт сөхөж үзэв.

Эрчүүдийн боловсрол: Монголын эрэгтэйчүүдийн боловсролын байдлыг авч үзвэл /2006 оныхоор/ нийт суралцагсдын 52.5 хувь нь эмэгтэй, 47.5 хувь нь эрэгтэй байжээ. Мөн Ерөнхий боловсролын сургуульд суралцагсдын 51 хувь нь эмэгтэй, 49.0 хувь нь эрэгтэй, цэцэрлэгт 50.5 хувь эмэгтэй, 44.5 хувь нь эрэгтэй, их дээд сургуульд 60.5 хувь нь эмэгтэй, 39.5 хувь нь эрэгтэйчүүд суралцаж байна. Албан бус хэвшилд ажилладаг насанд, хүрээгүй хүүхдийн 64.3 хувь нь хөвгүүд тэдний 58.7 хувь нь сургууль завсардсан, 18 нас хүрсэн залуусын 12 хувь нь, цэргийн үүрэгт алба хааж буй залуусын 20 хувь нь бичиг үсэг тайлагдаагүй байна. Ер нь дэлхий дээр Монгол Улс хөвгүүдийн боловсролоор харьцангуй хоцрогдож байгаа гэнэ. Гэтэл бусад оронд эрчүүд илүү боловсрол эзэмшдэгээрээ жендерийн асуудал үүсгэдэг байна. Тэгэхээр Монгол Улс хүйсийн тэнцвэртэй биш байдлыг анхаарах болжээ.

Эрчүүдийн нийгмийн байдал: Өнөөдөр гэр бүл болж байгаа эмэгтэйчүүдийн 38.9 хувь нь өөрөөсөө бага боловсролтой эрэгтэйчүүдтэй сууж байна. Ийм гэрлэлтийн үр дагавар нь үзэл бодлын зөрөө, үл ойлголцол, үүнээс үүдсэн салалт болж хувирч байна. Тиймээс сүүлийн жилүүдэд салалт эрс өсч, бүр 41.9 хувьд хүрчээ. Гэтэл дээр нь нэрмээс болж ид хийж бүтээх, гэр бүлээ зохион байгуулах насандаа яваа ихэнх залуус харь оронд хөдөлмөр эрхэлж байна. Хамгийн ойрын жишээ гэхэд л Солонгос улсад 26 мянга гаруй гэрлэх насны залуус ажиллаж байгаа явдал. Энэ мэт харь оронд хар хөдөлмөр эрхэлж буй залуус, эрчүүдийн маань эрүүл мэндийн асуудал хамгийн түрүүнд хөндөгдөж байна.

Эрчүүдийн эрүүл мэнд: Монгол хүний дундаж наслалт 64 байдаг бол эрэгтэйчүүд 60.4 буюу эмэгтэйчүүдээс 6.5 хувиар бага насалж байна. 2006 онд 15.700 хүн нас барсны 52.7 хувийг эрчүүд эзэлж, эмнэлэгт 598.700 хүн хэвтэж эмчлүүлсний 40 хувь нь эрчүүд байна. Зурх судас, хавдар, осол гэмтлээр олон эрчүүд нас барж байгаагаас гадна мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөгсдийн 90 гаруй хувь нь эрчүүд байжээ. Мөн гэмт хэрэг үйлдэгсдийн дийлэнх хувийг мөн л эрчүүд эзэлж байна. 2006 оны байдлаар 18.253 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 4.8 хувиар өссөн бөгөөд 16.825 хүн гэмт хэрэг үйлдсэнээс насаар нь авч үзвэл 550 нь 14-16 насны, 1005 нь 16-18 насны, 7848 нь 18-30 насныхан. Үүний 944 нь оюутан, сурагч, 11891 нь ажилгүй хүмүүс байна. Сүүлийн жилүүдэд өсвөр насны хөвгүүд гэмт хэрэг үйлдэх нь ихэсчээ. Үүний зэрэгцээ ажилгүйдэл, ядуурал газар авч, үүнд мөн л эрчүүд “манлайлж” байна. Бэлгийн замын өвчин, тэр дундаа ДОХ-оор өвчлөгсдийн ихэнх нь эрчүүд. Хамгийн гол нь Монголд “эрэгтэйчүүдийн” гээд нэрлээд заачих эмнэлэг гэвэл хуруу дарам цөөхөн. Ганц нэг хувийн эмнэлэг нь жигтэйхэн өндөр төлбөртэй үйлчилгээ үйлчлүүлнэ. Гэтэл эрчүүд өвдлөө гээд эмнэлэгт мөнгөө бариад очих нь ховор. Тийм учраас дүүрэг, аймгуудын эмнэлгийн дэргэд эрэгтэйчүүдийн эмнэлэг нээн ажиллуулах саналыг, Монголын эрэгтэйчүүдийн холбоо дэвшүүлсэн билээ.

Эцэст нь, эрчүүдийн тухай: Монголын эрэгтэйчүүд нийт хүн амын 47.5 хувийг эзэлдэг. Тэд юу юугүй “Улаан ном”-нд орчих болоогүй л байна. Тэгэхээр эрчүүд маань хийморьлог байж, эр хүн болж төрснийхөө утга учрыг ухаарч, туг барилцдаггүй юм аа гэхэд тугалын бэлчээрээс холыг харж, тулхтай, ухаантай амьдраасай. Айл гэрийн ноён нуруу, амьдралын гол багана ЭР ХҮН билээ л.

Мэдээллийг unuudur.mn – с

8 Comments

  1. setgel sait says:

    Мийгаа зов хэлжээ. Эрчүүдээ гэж тэнэг юм юу гэд байнаа. Тэнэг мал мини амидрал мэдэхгүй байж. Гадаадийнхан арчаатай гэн уу ? Ёстой хамгийн арчаагуй эхнэр авж чаддаггуй борлогддоггуй новшнуудтай зуучлах товчоо нэрээр Торсон биеээ унэгүй тушааж , унэгүй янхан болсон хуухнуудтэй харизуулж Монголийн бух охид бусгуйчууд ийм болсон гэж хэлэх уу!!! Дугуй дугуйгаа олдог гэж Монголчууд яридаг чи олигтой биш болоол цээжээ дэлдсэн тэнэгүүдтэй учирдаг байх.
    Адилхан 1 орчинд 1 нийгэмд осчоод олон юм битгий яриад бай. Тэр саун масажний хэдэн янхан охидийг харчаад монголийн охид бугд янхан болсон гээд байвал чамд ямар байх уу малаа

  2. erchuud ee gej says:

    orchin ueiin erchuud ch dee. er hun shig bish jinhene novshnuud bolsii dee. neg bodliin orovdmoor. oorsdoo archaagui bolohoor arhcaataigaar ni gadaadiinhand mongol huuhnudee aldaj bgaa shde. arhichin huuhemseg ajilgui amitadaar ch yahiin bilee dee. tegeel neeh l tseejee deldsen teneg yumnuu. xaxaxaxa.

  3. Мигаа says:

    #

    Эрчүүд биднийг ийм байдал орсон нь хүүхнүүд та нарааас шалтгаалсан зүйл ч байдаг шүү. Ер нь нийгэм яг үнэндээ эрчүүдэд илүү харгис хатуу ханддаг. Жишээ нь хатуу гараар хөвгүүдийг барьж байх ёстой гээд хөвгүүдийг багад нь бие-сэтгэлзүйн дарамтанд байлгадаг. Сургууль соёлд болохоор охидийг эцэг эхчүүд охин хүүхэд хүний эрхэнд байдаг гээд хөвгүүдийг зөнд нь орхичихдаг. Бүр эрүүл мэндэд нь ч анхаарал тавьдагггүй шүү. Арчаагүй архичнаар нь дуудаад л нийгэм хүмүүс өөрсдийн явцуу бодлоосоо хөвгүүдийг ингэж хүмүүжүүлж бүтээгдхүүн болгочихоод том болохоор нь хэнигйгээ дуурайсан муу архичин бэ? гэж ад үздэг Аргагүй шүү бага балчир ахуйд нь тэгж хахир хатуу байдплаар хандаж ирчихээд хүнийг хайрлах ухамсар суулгаагүй юм чинь аливаа хүчээр шийдэж эхнэр хүүхдээ зовоогоод байхнь аргагүй шүү дээ Хонгорууд минь та нар энэ талаар ер нь бодож үзээгүй дээ.
    # migaa Says:

  4. b says:

    цэцэрлэгт 50.5 хувь эмэгтэй, 44.5 хувь нь эрэгтэй, tegeed uldsen 5% n yu bolj taarch bna aa??? ain?? manin bolj taarch baina uu?? bichij baigaa yumandaa anaaraacheeee

  5. Ñåêñýý ãýæ... says:

    Ýð õ¿í ýõ÷¿¿ä, ýìýãòýé÷¿¿ä òà íàðààñ ë òºðíº ø¿¿ äýý. Áàãààñ íü òà íàð ýð÷¿¿äèéã õ¿ëöýíã¿é íîîìîé áèòãèé áîëãî. Çîäîîí õèéæ áîëîõã¿é ãýíý, õ¿íòýé ìàðãàæ áîëîõã¿é ãýíý. Òèéì ýð÷¿¿ä ÷èíü ãàäíààñ äàéñàí îðîîä èðâýë àéãààä çóãòàõ þì áîëæ áàéíà óó. Îäîî õóæàà íàðò äýýðëýõ¿¿ëýýä ÿâæ áàéíà. ßëàíãóÿà îäîî ãýð á¿ë ñàëàëò èõ áàéãàà ¿åä ýõ÷¿¿ä ë õ¿¿õä¿¿äýý ýð ÷ áàé ýì ÷ áàé ººð äýýðýý àâ÷ ¿ëääýã ø¿¿ äýý. Ýöýã íü ÿàõàâ ìºí óäàëã¿é íýã õ¿¿õýíòýé ñóóìàð àÿäààä äîòíî õàðüöààãàà íýã ìºñºí òàñàëíà. Òýð õ¿¿õýí íü áàñ ë äàãàâàð õ¿¿õýäòýé íºõðººñºº ñàëñàí íýãýí. Çàðèì õ¿¿õí¿¿ä ìºíãèéã íü áîäîîä õóæàà íàðòàé ñóóæ ë áàéõ þì. Ýöñèéí ýöýñò òýð õóæààãèéí øýýñ ÷èíü ººðñäèéí ºâºðìºö ãåíäýý ºâºã äýýäñèéíõýý çàõèàñûã õàäãàëæ ÿâàà ãýäãèéã ìàðòàæ áîëîõã¿é. Õóæààãààñ õ¿¿õýä îëñîí áîë øóóä îáàðòîíä îð õ¿¿õí¿¿äýý. ýíý ýõ îðíû òóñãààð òîãòíîë ýðõ ÷ºëººíèé òºëºº áèäíèé ºâºã äýýäýñ öóñàà óðñãàí òýìöýæ àâ÷ ¿ëäýýñýí ãàçàð íóòàã þì ø¿¿. Ýíýõ¿¿ òóñãààð òîãòíîëîî áèä áèîëîãèéí íóóö äàéíààð àëäàõ ãýæ ¿¿ ?. Õóæàà íàðààñ îëñîí õ¿¿õýä òîìðîîä ÿìàð ñàíàà, àðàíøèí ãàðãàõ âý ãýäãèéã òààæ ìýäýõã¿é. Ò¿¿íä ÿìàð ãåí àãóóëàãäàæ áàéãàà âý ãýäãèéã ÿìàãò ñàíàæ ÿâ. Ìîíãîë ýõ îðíûã ìîíãîë, ààâ, ìîíãîë ýýæýýñ òºðñºí õºâã¿¿ä õàìãààëíàõºãæ¿¿ëíý ãýäãèéã ìîíãîë ýõ÷¿¿ä òà íàð ñàíàæ ÿâ.

  6. naya says:

    tai unen shuu

  7. Тай says:

    Эр хүн хэзээ д өрхийн толгойлогч байх ёстой. Түүний боловсрол муутай эсэх, эхнэрээс бага орлоготой эсэх хамаагүй. Эм нь толгойлсон өрх гэрийн ноён нуруу хэзээ ч тэгшхэн байдаггүй юм аа, чивэлт эмсүүдээ.

  8. AMAI -n aylal says:

    http://amai.dot.mn/ -r Amain gaixaltai aylaliin tuuxiig orj sonirxooroi zaluusaa. Amai ta bidend negiig bodogduulaxaar saixan aylal xiij baigaa shv.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.