Яагаад эмэгтэйчүүд архичидад татагддаг вэ?

42-16571164.jpgТэд бусдаас ялгаатай нь хүнд тал засахдаа гаргуун, жаахан гэлтгүй ямарч хүслийг биелүүлэхэд хэзээд бэлэн, туйлын үнэнч зэрэг яг л сайхан ааштай хүүхэд шиг байдаг тул тэдэнд өөрийн эрхгүй сэтгэл татагдан дасдаг. Харин дараа нь эрх дураараа хүүхэд шиг аашилж эхэлмэгц нь нэгэнт хаяж чадахаа байсан байдаг. Эрүүл байхдаа тэдэн шиг сайхан ааштай хүн энэ дэлхий дээр байхгүй гэж ярих эхнэрүүдийнх яриа их ээ.

Архичидыг сэтгэлийн тэнхээ муутай хүмүүс гэж яридаг. Үнэндээ архи эхний үед хүнийг тэнхээтэй, тэмүүлэлтэй болгодог. Харин зоригтой, тэмүүлэлтэй эр хүн нь эмэгтэй хүн бүрийн хүсэл мөрөөдөл байдаг. Аливаад санаачлагатай, ажилдаа амжилттай, цалин ч өндөртэй, бүтээмж сайтай, улам л олонтой нийцтэй, хүрээ өргөнтэй хүн болж хувирдаг. Сайтар ажиглавал энэ нь эцсийн дүндээ архи уухад л чиглэсэн байдаг. Эхэндээ ажил хийлээ – архи уулаа, дараа нь найзаас мөнгө гуйлаа – архи уулаа, эцэстээ хулгай хийлээ – архи уулаа хэлбэрт шилжин даамжирсаар төгсдөг.

Хэрэв зээ сүйт хархүү чинь нэлээд балгачихдаг, тэгээд яваандаа болих байх эсвэл засаад залаад, өөд нь татаад амьдрана гэж найдаж байгаа бол энэ горьдлого найдвараа одоохон хаяа. Итгэл найдвар эцсийн мөчид үхдэг гэж яридаг ч энэ нь лав архинд огт хамаагүй зүйл. Нэг удаа архичин бол насан туршдаа архичин гэдэг юм.

Хэрэвзээ нэгэнт тийм хүнтэй суучихсан бол боломжтой бол үтэр түргэн сал. Үр хүүхдээ өнчрүүлчихнэ гэж яридаг эмэгтэйчүүдэд хандан хэлэхэд ийм эцэг хүүхэддээ ямар үлгэр дууриал үзүүлэх үү? Үнэндээ эмэгтэйчүүд ганцаардахаас үхтлээ айдаг. Архичин-нөхөр нервийг чинь сорж, та түүний золиос байсаар амьдрал тань нэг л мэдэхэд хажуугаар чинь сүнгэнэн өнгөрөх болно шүү.

Харин цаашид амьдрах хүсэлтэй байгаа бол архи уухаа болитол нь гэр бүлээ цуцлуулалгүй тус тусдаа амьдар /хугацаагөө өөрөө тогтоо/, харин дахин ууж та мөн л салахгүй гэсэн шийдвэртээ үнэнч байх юм бол дээрх хугацаагаа 2 дахин нэмэгдүүл. Энэ нь цаашид хүүхэдтэй болох хүсэлтэй залуус хосуудад ихээхэн хамаатай. Учир нь ирээдүйн хүүхдийн генетикийн эрүүл мэндийн асуудлыг гагцхүү эр хүний бэлгийн эс л тодорхойлдог болоод тэр. Эмэгтэй хүний өндгөн эс аль охин эхийнхээ хэвлийд байх үед нь бүрэлддэг. Харин эр хүний бэлгийн эс ойролцоогоор 2 сарын дотор боловсордог. Иймд 2 сарын дотор биеийн эрүүл мэндэд асуудал үүсээгүй бол эр бэлгийн эс бүрэн дүүрэн эрүүл гэж итгэж болно. Эхийн өндгөн эс асуудалтай байсан ч ирээдүйн хүүхэд эрүүл бойжих бүрэн үндэстэй.

Эмэгтэйчүүд ээ! Сайхан ааштай, сэтгэл татам, зоригтой, авхаалж самбаатай, ажил хэрэгч, зорилго тэмүүлэлтэй, сэтгэлийн хат тэнхээтэй гэх мэтийн шинж бүрэлдэсэн эр хүнийг эрдэнэ гэхээс яахав! Гэхдээ энэ бүгд хар усгүйгээр л олдоосой билээ дээ!

Литвак М.Е “Архидалт” нийтлэлээс

Мэдээллийг www.103.mn – c

14 Comments

  1. Shudnii emch says:

    Хүмүүс учиргүй өөрсдийгөө өмөөрч гэнэ. Энд хааяа баяр ёслолоор ёс болгож уух, эсвэл амралтын өдрөөрөө ганц пиво уух тухай яриагүй байна. Шалтаг л олдвол ууж байдаг , уусан идсэнээ шингээж чаддаггүй хүүхэн шуухантай орооцолддог, эр бяраа эхнэр хүүхэддээ гаргадаг ,агсам согтуу тавидаг зоддог нүддэг гээд өчнөөн л юм байгаа биз дээ энэ сайтад.ИЙмэрхүү хүнд гаруудыг л хэлээд байгаа юм биш үү. Гол нь архинд донтсон хүмүүс архинд орсоноо огт хүлээн зөвшөөрдөггүй, бүх л буруу бусдынх, чи л муу учраас би архи ууж байна, чи л муу учраас зодуулж байна гэж үздэг их муухай. Эмэгтэй хүн нөхрөө архи уулаа гэж зэмлэж байгаа бол эрчүүдийн боддогоор Даварч байгаа юм биш, харин таны эрүүл мэндийн төлөө, хамтдаа босгосон амьдралынхаа төлөө, танд хайртайдаа л хэлдэг юм шүү, эрчүүдээ. Уурлаж ундууцалгүй ухааны цараар асуудлаа шийддэг байгаасай.

  2. aankaa says:

    bi neg zaluutai taniltsaad 2sar boloh gej bna,ter ih arhind durtai,nadtai hed heden udaa sogtuu bhda auulzsan,sogtohooroo l huuchin ehnerluugee zalgaad l,bi tuuniig oilgohgui yumaa,ene zaluutai eldviin yum boloogui deeree salya aaaaaaaaaaaaaaaaa

  3. eegii says:

    Би чинэ архи ууж яваад л энэ нууц амраг өвгөннтэйгээ салж хагацахаа боличихсон юм ш дээ Одоо тэгээд амидарсан ч юмгуй халамжлуулсан ч юмгуй нэр сэвтээд хоцорлоо

  4. ReallyBigFish says:

    tehdee uuna gedeg bol dundaa neg shil yum tavichaad 50-n ayaga bariad toirch suuh bish shuu. zugeer l neg lonh pivo , kokteil, konyak bariad yaraad zogsoj bdiin hehe

  5. ReallyBigFish says:

    tiimee minii amidardag gazar l gehed avtusnii zogsool deer bdag jijken tuts hurtel arhi pivo zardag. Ted delguur supermarket-in gadaa uugaad zogsoj l bdiin. teglee geed ted asuudal uusgedeggui. zuv hereglevel zugeer shdee

  6. эр хүн says:

    хүүхнүүд архичинд илүү их татагддаг болхоор л монгол залуус маань ууцгаагаад байгаан. за тэр балайрах яахав би их олон орноор явж үзсэн. архи уудаггүй хүн амьдралдаа харсангүй. нүдээ нээгээд хар гадныхан бүр их архиддаг. гэхдээ тэрийгээ архидалт гэж хэн ч ад үздэггүй. монгол залуусыг архидлаа гээд байх юм. тэд чинь ганцхан та нарын араас гүйх гэж төрөөгүй. архи муу талтай ч бас сайн тал их байдаг юм. Ундааны дээж шүүдээ. одоо энэ нийгмийн ядуурал бухимдлаас болж уучхаараа бие биендээ агсам тавиад байгаа болхоос олон мянган жил зөв хэрэглэж ирсэн ард түмэн юм шүү. хүүхнүүдэд захихад гадаад залуус бүр 7 дор шүү. заза та нар ойглох биш

  7. Sunday Glamour says:

    Za musain arhichin pizda nar oorsdigo omoorchde.Arhi amsdaggvi zarchimch bolowsroltoi erchvd mash olon.Oorsdingo ochvhen hvrend biti setge malnuda .hododo zaxirch chaddgui ym vzegvi malnud bolowsrol soyol xvmvjil gj yuch bhgvi4jil neg mu surguli nertei baishind irtsbvrtgvlj salgalj ard ni garhig bolowsrol ged bodtson.Hvmvjil hvni genid baidag ta nar musain ajilchin angin haltar hvhdvd yun ter soyol bolowsrolig medkui baisar nasan etseslene

  8. ÕÀ ÕÀ ÕÀ says:

    Ñîãòóó ààâàà ¿çýí ÿäñààð áàéãààä õàð óñûã æèãøäýã õ¿í áîëîîä òºëºâøöºí áàéâàë ÿàõ óó? Ýåðýã òàë ÷ áàéíà ñºðºã òàë ÷ áàéíà. Ãýõäýý çààâàë çîâîîõã¿éãýýð ë óõààíòàé õ¿í áîëãîõ þìñàí.

  9. Migaa says:

    Охид хүүхнүүд өөрсдөө архи тамхи хэрэглэдэгүй, төлөв төвшин монгол залуучуудыг үнэлдэггүй. Тэгсэн атлаа Монгол эалуус ийм тийм архичин, Монгол эрчүүд хүүхнүүддээ гологдож байна ч гэх шиг. Гадаад хүнтэй сууна ч гэх шиг Энэ веб хуудаснаас гараад үзээрэй Эрчүүдийн тухай үнэн боловч хатуу үг гэж нийтлэл оруулсан өөрийн толгой дээр байгаа өвсийг олж харахгүй бусдын толгой дээрхи тэмээг олж хардаг нэгэн хонгорхон амьтаны нийтлэлийг уншаарэй

  10. Jack says:

    Yostoi zorilgotoi ch baij chadahgui ni ee. zugeer baisan ch arhichin ai….. neg yum helhed huuhnuuded shalig ertei suusnaas arhichintai suu gedgiin…. shailgiig zasal boldoggui harin arhiig boliulj boldog yum……ter ta naraas shd

  11. Ñåêñýý ãýæ... says:

    Çà îãò àðõè àìñäàãã¿é ýð õ¿íèéã îëíî ãýâýë õýö¿¿ äýý. Ãîë íü èõ óóäàã óó áàãà óóäàã óó ãýõýýñ õàìààðíà

  12. naya says:

    tegvel bi esteger rhi uugad dontood baigaa ehnereesee bolood galzuurah ni……tegvel bi yah yostoi ve??? arhi uuhaara agsam sogtuu taviad.. arhi ni garahaar yariltcah geheer ug duugarch ogohgui … tegeed bi uahbolj bna . zovhon erchuud ingedeg gejuuu????ugui shuu chi ch bas orooson dugui ni shd

  13. er hun says:

    gadaadiin hunii bichsen yum orchuulj tavihaa boliul yasiin bid chini mongolchuud shde. amidraliin orchinoos avhuulaad nileed yum oor shuu de.

  14. ada says:

    lag lag yum bichih yumaa. Odoo bur zorilgo temuuleltei hun ch gesen adgin amitan boloh nee de. Uudaggui hun yor n bdag yum u? Hmagin gol n oorin gesen uhaantai zrhia zohitsuulaad l hergeldeg bol boloo yum bishu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.