Монгол бүсгүйчүүдийг 3500 ам.доллараар “борлуулдаг” харь эрийг төрхөмд нь буцаалаа

БНСУ-ын иргэн Юу Сунг манай хууль хяналтын бай­гууллагынхан саатуулан шалгаж байгаад өчигдөр нутаг буцаалаа. Түүнийг Монгол Улсад дахин нэвтрэх эрхгүйгээр албадан гаргаж буй юм. Тэрбээр өнгөрсөн сард манай улсад жуулчны 30 хоногийн визээр орж ирсэн аж. Энэ хугацаандаа охид, хүүхнүүдийн “ангуучлалд” гарч Болор хэмээх охиныг БНСУ руу гаргах гэж байхад нь хууль хяналтынхан баривчилжээ. Юу Сунг өмнө нь Монголд иймэрхүү ажлаар дөрвөн удаа ирж, охидыг нутаг нэгтнүүддээ “бэр” буулгасан болох нь тогтоогджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эл солонгос эр өмнө нь дөрвөн бүсгүйг БНСУ руу авч явсан гэдгээ хүлээсэн байна.

Харин манай хууль хяналтынхан түүнийг дөрвөөр тогтохгүй эмэгтэйг авч явсан байж болзошгүй хэмээн тааварлаж буй юм. Гэр бүл зуучлалын нэрээр охидыг худалддаг сэжүүр хууль хяналтынханд бас олджээ. Учир нь Болорыг “БНСУ-д аваачин өндөр цалинтай ажилд оруулж өгнө” хэмээсэн гэнэ. Хууль хяналтынханд болохоор Юу Сунг “Гэр бүл болоход нь зуучилна” гэж Болорт хэлсэн байна. Хуулийнхан Болорын мэдүүлгээс үндэслэн түүнийг ийнхүү гэр бүл зуучлал болон хүний наймааны хэрэгт сэжиглэн шалгажээ.

Юу Сунг 1964 онд төрсөн. Эхнэр хоёр хүүхэдтэй, эцэг эхтэйгээ амьдардаг аж. Хоёр жилийн өмнө анх Мон­голд хөл тавьсан бөгөөд БНСУ-д хараар ажиллаж байсан монгол залуугийн урилгаар ирж байжээ. Ирсэн да­руйдаа Пак хэмээх нутаг нэгтэнтэйгээ танилцан түүнээс монгол бүсгүйчүүдийг өөрийн орны орлого багатай эрчүүдтэй гэр бүл болоход нь зуучлан мөнгө олох хялбар аргыг овжноор ашиглах санаа төржээ.

БНСУ-д буй нутаг нэгтнүүддээ “Монгол бүсгүйтэй суух сонирхолтой эр байна уу” гэсэн зар тараадаг байсан хэмээн мэдүүлжээ. Монгол эхнэртэй болохыг хүссэн нутаг нэгтнээсээ зуучлалын мөнгө хэмээн 3500 ам.доллар авдаг байсан аж. Гэхдээ дээрх зараа найз нөхдийн хүрээнд түгээдэг байсан тухайгаа мөрдөн байцаагчид ярьжээ. Тэр Алтан, Оюун, Сувд гэх нэртэй таван бүсгүйг БНСУ-д аваачсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэнэ. Гэхдээ түүний зуучлалаар Солонгосыг зорьсон охид хүнтэй суусан, хүний наймааны золиос аль нь болсныг холбогдох байгууллагынхан тогтоож чадаагүй бололтой. Манай улсын охид, бүсгүй­чүүд сүүлийн жилүүдэд гадаадын иргэдтэй гэр бүл болох явдал ихэсч буй. 1998-2008 онд нийтдээ 5286 хүн гадаадын иргэдтэй гэр бүл болсон байна. Үүнээс 3500 нь БНСУ-ын иргэнтэй суужээ. Энэ оны эхний арван сарын байдлаар л гэхэд 489 иргэн тус улсын иргэнтэй гэр бүл болсон байна. Манай Иргэний бүртгэл мэдээллийнхэн гэр бүл болох зөвшөөрлийн холбогдох бичгийг өгөхдөө зөвхөн тухайн хүний саналыг хар­галзан үзэдгээс өөр ямар нэгэн шалгуур тавиад байдаггүй аж. Тийм болохоор БНСУ- руу “хадамд” гарсан гэх бүртгэлтэй охид, бүсгүйчүүдийн хэд нь жинхэнэ “бэр” болж хэд нь хүний наймааны золиос болсныг таа­хын аргагүй. Энэ бол бодит тоо.

Гэхдээ энэ олон тооны цаана ямар нэгэн ноцтой хууль бус үйлдлүүд бий юм биш биз гэсэн бодол өөрийн эрхгүй төрж буй юм. Магадгүй тэд бүгд хадамд гарсан байж болох. Гэхдээ БНСУ руу хөвөрч буй охидын урсгалд өнөөдөр мэргэжлийн байгууллагын хөндлөнгийн хяналт тавьж, бүр цаашилбал төрийн бодлогын хэмжээнд анхаарах зайлшгүй шаардлагатай болоод байгааг энэ сэдвээр албаны хүмүүстэй уулзаж, бишгүй хөндөж байсан. Мөрдөн байцаалтын явцад солонгос эр гэр бүл зуучлалын бизнес эрхлээд зогсохгүй, зарим монгол охидыг “БНСУ-д цалин өндөртэй ажилд оруулна” гэж хэлэн өөрийгөө БНСУ-д жижиг, дунд үйлдвэр­лэл явуулдаг ажил олгогч хэмээн итгүүлдэг байсан баримт нэмж олдсон байна. Харин эл хэргээ Юу Сунг хү­лээн зөвшөөрөөгүй бөгөөд өөрийгөө зөвхөн гэр бүл зуучлагч гэжээ.Үнэндээ тэрбээр эх орондоо жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг эзэн бус барилгын компаниудад цагаар ажилладаг жирийн нэгэн болохыг тогтоогоод байна. Хууль хяналтынхан түүнийг шалгах явцад манай улсаас ямар нэгэн хохирогч гараагүй тул түүнийг Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийг зөрчсөн хэмээн нутаг буцаасан юм. Хэдийгээр гэр бүл зуучлалын хөлсөнд захиалагч талаас 3500 ам.доллар авсан гэж буй ч түүний эл үйлдлийг манай улсын нутаг дэвсгэрт болоогүй хэмээн хуулийнхан нутаг буцаах шийдвэр гарган дахин Монгол Улсын хилээр нэвтрүү­лэхгүй байхаар ийнхүү тогтсон байна. Хууль хяналтынхны ярж буйгаар гадаадын иргэдтэй монгол бүсгүйчүүд суулаа гэхэд заавал хүнээр зуучлуулаад байдаггүй. Сүүлийн үед зуучлалын шугамаар гэр бүл бологсдын гадаад урсгал нэмэгдээд буй нь ямар нэгэн хууль бус явдалтай холбон үзэхээс өөр аргагүй болсныг дээрх тоо давхар харуулж буй юм. Хэдэн жилийн өмнө хуучин “Од” кинотеатрын байранд “БНСУ-д өндөр цалинтай ажилд зуучилж өгнө” хэмээн Пак Юү гэх солонгос эр ирсэн охид, бүсгүйчүүдээс зургийг нь авч, худал үнэн анкет бөглүүлэн нутаг руугаа гаргаж хууль бус бизнесийн зорилгоор ашиглах гэж байсныг нь тухайн үед цаг алдалгүй хууль хяналтынхан илрүүлж байсан удаатай.

Манай улсад амьдарч буй солонгос иргэдийн дийлэнх нь өнөөдөр нутаг орондоо эрэн сурвалжлагдаж буй, хөрөнгө оруулагч нэрээр Монголд бүгэж, баар саун төдийхөн ажиллуулж, монголчуудын мөнгөөр хөнгөхөн баяжиж буйг бид санахад илүүдэхгүй. Дэлхий улс орнууд хил дамжуулан хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг нийтээр тэмцэж, үүнээс болгоомжлохыг сануулсаар байтал “Өөрийн хүсэлтээр гадаадын иргэдтэй гэр бүл болж байгаа юм аа” гээд энэ асуудалд хайнга хандаад суух биш гадаадад гарсан хойно нь ч хяналт тавихад яагаад болохгүй гэж. Тэгэхийн тулд манай улс Элчин сайдын яамдуудтай биш бил үү. Заранд хууртдаг гэнэн томоогүй охид эх орондоо эрхэлсэн ажилгүй нэг солонгос эрийн шуналаар 3500 ам.доллар хүрлээ. Энэ бусдын гар дамжин худалдагдах эхлэл биш гэж үү.

SOURCE: dailynews.mn

6 Comments

  1. Mimzy says:

    овоошт үнэд ороод ядаж 3500$ болчиж.

  2. javkhaa says:

    пизта энэ тэнэг хүүхнүүдийг яалтай билээ дээ. мөнгөний төлөө улаан нүдээ ухаж өгөхөөс буцахаа байчихсан. бүх юмыг биеэрээ эдэлж үзэхээс л өөр яах вэ дээ. тэгж байж л мөнгө гэдэг олоход тийм хялбар эд биш гэдгийг мэдэрнэ дээ чааваас.

  3. тэр охидууд нь ч гэж таарсан юмнууд. хялбар аргаар мєнгє олж ухаанаараа биш бєгсєєрєє амьдрах сонирхолтойв хэнийг нь ч мэдэхгїй байж сууна гээд л явж байдаг янханаас ямар ялгаа байхав дээ. тэгээд тэнэгийг нь ашиглаад гадны нохойнууд хоолоо болгож байхгїй юу. єєрєє олигтой байсан бол тэгэж явах ч гїй. хохинээ муусайн яшканууд.

  4. Erleg says:

    NUTAG RUU NI BUTSAADAG NI YAJ BGAAN!!! ALAAD TOLGOIG NI BUGS RUU NI CHIHEED RONALDINHO OOR USHIGLUULEHGUI!!! LAW SO HURTEL NISGENEE… KK

  5. mina says:

    unheer aimar ym aa iim balear ym bolj bolood baihad tur zasagan yu gaa haraj suudag bn aa

  6. the phone says:

    SEJIGTENEER TATAHGYI ALBADAN GARGAV GENYY. URD NI 4N OHIN GARGAJEE GESEN MURTLUU 5 BOLGOOD BICHSEN BHIIN. YNDESTEI YUM BICHIJ TAVIMAAR YUMDAA

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.