Харьд одож буй хацар гоо охиддоо анхаарлаа хандуулъя

1171094289_05_china_62909

Монгол эмэгтэйтэй гэрлэсэн хятадууд нутаг буцалгүй үлддэг

Жилээс жилд манай иргэд гадаадын иргэдтэй гар бүл болох нь нэмэгдэж байна.

Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн гаргасан судалгаагаар монголчууд дэлхийн 76 орны иргэдтэй ураг барилдсан байх юм. Энэ бол 1998 оноос гадаадын иргэдтэй гэрлэгсдийг тус төвд бүртгэж эхэлснээс хойших тоо. Өөрөөр хэлбэл 10 жилийн хугацаанд манай иргэд 76 орны 5139 иргэнтэй дэр нэгтгэжээ. ИБМУТ-д гадаадын иргэдтэй гэр бүлээ батлуулсныг бүртгэх болсон эхний жил буюу 1998 онд 44 хос бүртгэгдэж байсан бол өнгөрсөн жил 976 болж өссөн байна. Харин энэ онд 725 хүн харийн улсын бэр хүргэн болсон судалгаа гарчээ. Гэхдээ гадаадын иргэдтэй ханилсан хүмүүсийн 95 хувь нь манай хацар гоо бүсгүйчүүд байдаг юм байна.

Гэрлэгсдийн дийлэнх нь Солонгосчуудтай

Манай бүсгүйчүүд Солонгос иргэдтэй гэрлэх явдал сүүлийн үед ихсэх хандлагатай байгаа нь судалгаагаар харагдсан байна. Гадаадын иргэдтэй гэрлэгсдийн 3485 буюу 67,8 хувь нь тус улсын иргэдтэй гэрбүл болжээ. Мөн арлын Япон болон урд хөршийнхөнтэй гэрлэх нь нэлээд ихэссэн гэнэ. Түүнчлэн Герман, Англи, Швейцари зэрэг улсын иргэдтэй гэрлэгсэд ч дутахгүй олон байгаа юм байна. Гэтэл манай улс харилцаа холбоо бага зарим улсын иргэдтэй ураг барилдсан тохиолдол ч цөөнгүй байгаа аж. Хайр сэтгэлтэй болж хоорондоо ярьж ойлголцоод гэр бүл болж байгаа хүмүүс байхад бусдын зуучлалаар хань болох хүнээ ч танихгүй гэрлэх явдал цөөнгүй гарч байгаа. Тэр дундаа солонгосчуудтай зуучлалын хэлбэрээр олон хүн суудаг байна. Ийм маягаар гэрлэсэн эмэгтэйчүүд ямар нэгэн байдлаар хохирсон тохиолдол цөөнгүй гарчээ. Одоо нэг үеэ бодвол эмэгтэйчүүдийг зуучилж гэрлүүлэх тухай зар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэглээр гарах нь багассан ч хил дамнасан гэр бүл зуучлал амь бөхтэй байсаар байна.

Мөрөөдөл нь зовлон авчирчээ

Гадаадын тэрдундаа баян хүнтэй, үе мултарсан хөгшин байсан ч хамаагүй гэрлэх сонирхолтой бүсгүйчүүд олон болсон нь нууцгүй. Ийм гэнэн мөрөөдлөөр харийн бэр болоод зовлонд унасан нэгэн байхад жаргасан нь хүмүүс ч байгаа юм. Сайхан зүйл амлаж жаргаана гэж авч явчихаад эх орондоо очоод зарц боолын хэмжээнд байлгасан тохиол¬дол олон бий. Мөн залуу бүсгүйчүүдийн биеийг нь үнэлүүлж ашигласан хэрэг нэг хэсэг дуулиан болсон санагдана. Нэг жишээг дор өгүүлье. Хувь хүнээр зуучлуулан солонгос эртэй суусан А бүсгүй харьд очоод боол мэт болсон гэнэ. Уг нь өөрөөс нь тав ах, хувийн үйлдвэрийн газартай, боломжийн амьдралтай гэж бүсгүйд зуучлагчид нь танилцуулж зураг хөргийг нь хүртэл үзүүлээд Солонгос руу авч явсан байдаг. Гэтэл тэнд очиход үзүүлсэн зураг дээрхээс тэс ондоо хөгшин хүн байсан бөгөөд нэгэнт зардал чирэгдэл болж ирснээс хойш буцах боломжгүй гэснээр бүсгүй хувь тавилантайгаа эвлэрсэн байна. Түүнийг очсон цагаас нь эхлээд нөхөр, хадам эцэг эх нь байнга дарамталж хамаг ажлаа хийлгэхаас гадна тариан талбай дээр хүнд хүчир ажил хийлгэсэн гэнэ. Сүүлдээ бүсгүй тэсэхийн аргагүй болж монголд байгаа гэр бүлийнхэн рүүгээ хандсанаар амь мултарсан тухай ярьж байсан. Түүнтэй ижил зовлонтой монгол эмэгтэйчүүд тэнд олон байдгийг ч хууль хяналтынханд хэлсэн байдаг.

Сургалтанд сууснаар татгалзаж эхэлсэн

Дээрх шиг зүйл газар авахаас сэргийлж гадаадын иргэдтэй гэрлэгсдийн дунд сургалт явуулдаг болсон нь ач тусаа өгсөн байна. ИБМУТ хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран энэ талаарх мэдээлэл, хууль эрхзүйн зөвлөгөө, очих гэж байгаа тухайн улсын ёс заншил,хууль журам болоод эрх ашиг нь зөрчигдвөл хаана хэрхэн хандах зэргийг сургалтаараа олгодог байна. Одоогоор энэ сургалтыг зөвхөн Солонгос иргэдтэй гэрлэх гэж байгаа хүмүүст явуулж байгаа гэсэн. Уг сургалтад хамрагдсан зарим эмэгтэйчүүд гэрлэхээсээ хүртэл татгалзсан тохиолдол гарч байгаа тухай албаны хүн ярьж байна. Мөн ИБМУТ-ийнхөн гадаадын иргэнтэй суух гэж байгаа тухайн хосуудын материалыг аваад 30 хоногийн дараа хариу өгдөг болсон нь тэднийг нэгнээ таньж шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой болсон байна. Гадаадын иргэдтэй гэрлэх талаар тус төвд өдөрт 10 гаруй хүн ханддаг гэсэн.

103 хүн гэрлэлтээ цуцлуулжээ

Дээрх тоо бол гадаадын иргэдтэй гэр болсон хүмүүс энэ онд гэрлэлтээ цуцлуулсан байдал юм. Үүний шаптгаан нь ихэнхдээ зан заншил таараагүй, виз гарахгүй байдгаас болдог гэж ИБМУТ-ийн Гадаадын иргэдийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн Т.Отгонбаяр хэлж байна. Ер нь хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудаас Хүйсийн тэгш эрхийн төв эрчимтэй ажилладаг гэхэд хилсдэхгүй. Тус төв 1903 гэсэн “Итгэлийн утас” утас ажиллуулдаг болсоор удаж байгаа. Энэ онд гэхэд дээрх утсаар 92 хүн хандсан байдгаас 66 нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид болон тэдний ар гэрийнхэн холбогдсон байдаг байна. Харин 11 нь гэр бүл зуучлалаар солонгосчуудтай гэрлээд эрх нь зөрчигдсөн гомдол мэдээлэл байжээ. Тэдэнд хуулийн зөвлөгөө өгч тухайн улсад байдаг хамтран ажилладаг хүний эрхийн байгууллагуудтай холбож өгсөн гэнэ. Ер нь ийм байдлаар хохирогч болсон эмэгтэйчүүд тэр болгон хуулийн байгууллагад ханддаггүй байна.

Учир нь манайд энэ талын хууль эрхзүйн орчны зохицуулалт байхгүй, хохирогч өөрөө гэмт хэрэгтэн мэт байдалд ордог, мөн уг хэргийг үйлдэгч нар хуулийн хариуцлага хүлээсэн нь цөөн байдгаас хохирогчдод итгэл төрүүлэхгүй дуугүй өнгөрөхөд хүргэдэг гэнэ. Энэ нь дээрх байдлаар хүний эрх зөрчигсдөд таатай орчин болдог нь өнөөдрийг хүртэл гэр бүл зуучлал нэрийдлээр хүний наймааны асуудал амь бөхтэй байсаар байгаад хүргэж байна. Хэдийгээр дэлхий нийтээрээ даяаршиж байгаа энэ үед гадаадын иргэдтэй ураг барилдах ньтухайн хүний эрхийн байдаг л асуудал боловч зарим тал дээр анхаарал болгоомжтой хандахгүй бол болохгүйг өмнөх гашуун жишээ харуулж байгаа юм. Хүн хэлэхээс наашгүй гэгчээр энэ сэдвийг хөндөж сануулж байхгүй бол мартагнаж хараа хяналт суларсныг гэмт этгээдүүд ашиглах гэмтэй. Монголчууд бид аливаа юмыг нэг хэсэг дуулиан болгож байгаад удалгүй мартагнадаг нь ч энэ асуудлыг шийдвэр гаргах төвшинд ярьж анхааралдаа авахгүй байгаад нөлөөлж байж юм.

SOURCE: Монголын мэдээ

3 Comments

  1. kimss says:

    ХЭЛЖ ЯРИАД ОЙЛГОХГҮЙ ЮМНУУДЫГ ЯАЛТАЙ БИЛЭЭ.ЭИЭ САЙТАД СО ХҮНТЭЙ СУУХ ХҮСЭЛТЭЙ ОЛОН ОХИД ХҮҮХНҮҮД Л БАЙНА Ш ДЭЭ.БАС БОЛООГҮЙ ЭЭ МОНГОЛ ЭРЧҮҮДИЙГ БОДВОЛ СОЁЛТОЙ БОЛОВСРОЛТОЙ ГЭЧИХЖЭЭ.БОЛОВРОЛ ЭЗЭМШСЭН СО ЭР ЯГ ТЭДНИЙГ ТООЖ ХАРАГДААЧ,СОЁЛТОЙ ГЭНЭ ШҮҮ МАНАЙХНААС ДОЛООН ДОР ЮМНУУД ОДОО ЯАЯ ГЭХЭВ ДЭЭ САЙН ХҮНТЭЙ ТААРВАЛ АЗ НЬ,МУУТАЙ НЬ ТААРВАЛ …….ХОРИОД Ч ДИЙЛДЭХГҮЙ ДЭЭ

  2. Hmmmm... says:

    yur n bol uur irgenshiltei huntei hamt amidarnaa gedeg bol ih hitsuu baimaar yum. yadaj l heliig n buren surch oilgoh heregtei bolno bh. teged l soyl yos zanshil geed l… bas nuguu talaasaa hairtai baij bolno adilhan humuus. unheer l ter hunteigee jargaltai baij chadaj baiga bol boloh l bh.

  3. Register says:

    Muu lalaruud

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.