Сайн байцгаана уу? Төрөөд дөнгөж 10 хонож байгаа хөхүүл ээж байна. Дотор минь багтаж ядсан сэтгэлийн гүн зовлонгоо хуваалцаж, та бүхнээс бодит зөвлөгөө, ухаарал авах гэсэн юм.
Миний хамгийн их шаналж байгаа зүйл бол завхай нөхрөөсөө авсан өнөөх аймшигт сэтгэлийн шархнууд минь төрчихөөд байхад ч үргэлж бодогдоод, толгойноос огт гарахгүй байна. Намайг тэр хэвлийдээ үр хүүхдийг нь тээгээд хамгийн эмзэг, хайр халамж хүсэж байх үед манай нөхөр өөр хүүхнүүдтэй орооцолдож, араар тавьж байсныг би өөрийн нүдээр үзэж, биеэрээ туулсан. Түүгээр ч зогсохгүй “Гичий, янхан, дурандаа өөрөө ирж жирэмсэн болчихоод” гэх мэтээр эмэгтэй хүний, эх хүний нэр төрийг минь уландаа гишгэж, хамгийн зэвүүн муухай үгээр доромжилдог байлаа.
Тэр бүх хар бараан дурсамжууд минь одоо хүүгээ хөхүүлээд сууж байхад ч мартагдахгүй, бодох төдийд л гол тасарчих гээд, өөрийн эрхгүй нулимс асгараад байх юм. Төрөх дөхөөд, хүүгээ гарснаас хойш манай хүн үнэн худлыг нь мэдэхгүй ч одоогоор шинэ төрсөн хүүгээ хараад их л халамжтай, сайн аав, сайн хань байх гэж хичээгээд байх юм.
Гэвч миний дотор үл итгэлцэл, айдсын маш том хана босчихсон байна. Төрсөн хүүхдээ хараад эр хүн үнэхээр ухаан сууж, засарна гэж байдаг уу? Эсвэл энэ зүгээр л түр зуурын жүжиглэлт үү? Над шиг ийм доромжлол дунд жирэмсэн үеэ өнгөрөөгөөд, дараа нь нөхөр нь засарч сайхан амьдарсан тохиолдол байдаг уу? Надад туслаач, би одоо яах ёстой вэ?