Гэр бүл ба стресс

015

Гэр бүлд олон асуудал, стресс байдаг.Үүнийг мэдэх нь чухал бөгөөд стресс нь даамжирч олон асуудалуудийг бий болгодог. Стресс нь 2 чиглэлтэй:

1. Уруу татагдах /завхайрал, тамхи, архи, мансуурах бодис гэх мэт/
2. Хүмүүс өөрсдөө стрессийг бий болгодог.Эдгээрийг даван туулахийн тулд зөв шийдвэр гаргах хэрэгтэй.

Стресст оруулдаг зүйлүүд:
1. Санхүү / цалин хүрэхгүй, мөнгөө буруу зүйлд зарцуулах, зээл, өр гэх мэт/
2. Шашин / бурхан, аливааг сүсэглэх/
3. Хүүхэд / хүүхэдтэй болохыг үл хүсэх, үргүйдэл, олон хүүхэдтэй байх, хүүхэд харах үүнд эх ганцаардах, сэтгэл гутрах зэрэг олон сэтгэл зүйн сөрөг илрэл гарч болдог /
4. Боловсрол / сургалтийн төлбөр болон боловсролтой холбоотой асуудалууд/
5. Ажил / ажилгүйдэл, ажлийн дарамт, үүрэг, хариуцлага, орлого бага, хүнд ажил, цаг ихтэй ажил, жижиг бизнес гэх мэт/
6. Харилцаа / Хүн уур хилэнгээ хянаж чаддагүй бол өөрийгөө стресст хүргэж байна гэсэн үг./
7. Гэр бүлийн хүчирхийлэл / Хувь хүнээс үүдэлтэй стресс юм./
8. Бэлгийн амьдрал
9. Гадны нөлөө / Гэр бүл бусдаас зөвлөгөө авч болно, гэхдээ хэн нэгний дарамтанд амьдарч болохгүй.Тэдний зөвлөгөө дагахийн өмнө заавал гэр бүл дотроо шийдэх хэрэгтэй.Гэр бүлд хэн нэгний оролцоо хэрэггүй, асуудал байвал гэр бүл дотроо шийддэг байх хэрэгтэй. Гэр бүл нь биеэ даасан зүйл юм. Асуудал нь тэдний асуудал, шийдвэр нь тэдний шийдвэр байх ёстой.өөрсдөө анхнаасаа асуудалаа шийдэг байх нь энэ стресст өртөх нь бага. / хадам ээж, аав, ах, эгч, дүү, найз, бусад хүмүүс /
10. Гэнэтийн стресс /ажлаас халагдах, осол, өвчин, нас барах, завхайрал гэх мэт/ Гэнэтийн стрессийг хурдан хугацаанд гарах нь чухал. Хугацаа бүр нь янз бүр байдаг бөгөөд хамтдаа ялан дийлж, дэмжиж, урамшуулж байх хэрэгтэй.

Стресс нь ихэнхдээ бидний буруу үйлдэлээс болдог. / буруу шийдвэр / Стрессийг тайлахийн тулд зөв шийдвэр гаргах хэрэгтэй.

Стрессийг гаргах зарим аргууд:
1. Биеийн дасгал хийх / алхах, гимнастик хийх, витаминтай хоол идэх гэх мэт/
2. Хангалттай амрах / хөдөө явах, бусад өөр сонирхолтой зүйл хийх/
Аливаа асуудалтай стресс байвал тэр асуудалтай холбоотой асуудалаа хэрхэн шийдвэрлэхээ бодох хэрэгтэй. Стрессээ гэр бүлдээ оношлоод түүнээгээ ялан дийлж байх чухал.

Таны гэр бүлд сайн сайханийг хүсье!

1 Comment

  1. Kwanon says:

    Амьдралын утга учрыг олох тун амаргүй ч сайхан зөвлөмж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.