Хартай залуу дэмий юу?

200564911-002

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Би найзтайгаа найзлаад жил гаруй болж байна. Тэр маань сайхан залуу тамхи татаж архи уудаггүй, жаахан ааштай /хүмүүс л тэгээд байдаг юм надад тэгж санагддаггүй юм/ бас нэг гэм нь хартай. Энэ хардалтаас болж хэд хэдэн удаа хэрүүл гарч байсаан. Ганц нэг найзаасаа холбоо тасалж, танидаг эрэгтэй найзууд “сайн уу” гэж хэлэхээс санаа зовдог боллоо. Заримдаа эмэгтэй хүнтэй хардаад ч байх шиг санагдах юм. Би ч зөндөө хэлж байсан хүн хардаж болно гэхдээ битгий хэтрүүлээд бай гэж!

Одоо би 25 хүрч байгаа болохоор бас нөхөр хүүхэдтэй болохыг хүсэх л юм. /бид 2 сууна энэ тэр гэж ярьж байсан удаа бий/ Гэтэл найзууд маань хартай хүн хэрэггүй ээ чи л зовлон сүүлдээ чамайг зодно гэх юм. За найзууд юу гэх нь ямар хамаатай юм би л хайртай бол болоо гээд амьдралынхаа гол шийдвэрийг гаргачихдаг гэтэл дараа нь……?

Эсвэл энэ хүнийг засаад авах арга байгаа боловуу? Хүмүүсээ санал бодлоо бичээрэй. Та бүхэнд маш их баярлалаа!!!

секс.мн дээр ирсэн захидал

33 Comments

  1. зочин says:

    Хартай залуу үнхээр хэцүү би найз залуутайгаа маш олон жил болж байна. Эхэндээ сайхан л байсан харин хэдэн жил өнгөрсөний дараа үнхээр аймар болсон. Хардалтаас нь болж найз нөхөдгүй болсон ажлын эрэгтэй хүмүүстэй хардаж ажилаа ч тайван хийж чадахгүй болсон. Эмэгтэй найзтайгаа уулзах гэтэл хориглож худлаа эрэгтэй хүнтэй уулзах гэж байгаа биз дээ  гэж үндэслэлгүй гүтгэж. Хэд хэдэн удаа ч гар хүрж байсан. Хамгийн заваан нь хэзээ ч нүүр нүдрүү хүрэхгүй харин дандаа далд газруудад хөхрөөж боож гэмтээдэг байсан. Би одоо салж ч чадахгүй байгаа. Салмаар байдаг өдөрийн бодол шөнийн зүүд болж байна. Хэрвээ суухийн бол намайг гэрт хориол гаргахгүй болж магадгүй байх гэж би үргэлж айдаг. Киногаар зүйрлэж хэлвэл Лардима шиг л тэрнээс дор. Үнхээр хэцүү шүүү дэмий гэж хэлмээр байна. Би сонголтондоо өдөр бүр харамсаж байдаг: Хардах бол хайрлаж байгаа шинж биш шүү

  2. khkh says:

    хардалт бол өвчин. гэхдээ хуухэд гаргасний чин дараа зугээр болох н бий. таалагдаж байвал амьдар. наад залуу чин харин таалагдахгуй бол сал

  3. Îòãîî says:

    Одоо суугаагүй байж ингэж хардаж чамайг сэтгэлийн зовлонд унагаж байгаа бол эртхэн хүүхэдгүй байгаа дээрээ салаад өөрийгөө бодсон дээр гэж зөвлөх байна даа.Хар гэдэг чинь ер нь эдгэхгүй өвчин шүү.Би нэг хүүхэдтэй.Нөхөртөө хий хардуулахын зовлонг би яс махаараа мэдэрсэн.Үнэхээр хэцүү байдаг юмаа.Заримдаа ингэж хий хардуулсанаас өөр хүнтэй болмоор санагдах ч үе байдаг юм шүү.

  4. mgl says:

    xартай бол чамд хайртай байна гэсэн үгээ.би эрэгтэй л дэ би бас хартай.тийм хүнд чи итгэл өгж чадахгүй бнаа тэгээд л чамайг буруу бодоод бгаан. чи яабалддаггүй л бол тэрнээс юүнаас ни айгаад бгаан бэ.чи бас xайртай бол хардуулах бас сайхан бгаа биз дэ.гэхдээ нөгөө талаас зарим эмэгтэйчүүд харгүй хүнтэй суугаад янхандах бодолтой байдаг болхоор харанд дургуй бгаан.. тийм биз дэ эрчүүдээ

  5. ÅÑ¯Ñ says:

    Хайртай учраас сална гэдэг амарг¿é . ӨӨрөө боддоо

  6. emegtei says:

    Bi ch gsn iim nz zaluutai.Mash ih hartai.Bid 2 bie biedee mash ih hairtai,yneheer haluuhan hosuudiin neg gj boddog.Getel myanga hairtai haluun blaa geed itgel gedeg yum bhgyi bol hardalt heryyl yrgeljilseer bdg yum bnlee…Medkuu suuval tsaashid yaahiig gehdee hartai hyn bolgon barij avaad zodno gedeg bol hudlaa.Ug n hyn n zoolon hyn bol hezee ch zodohgyi.Gehdee setgel zoviurtai shanalgaatai bhaar ingej hardaj bahar barij avaad zodoosoi gj bodogdoh ye bdg.Erchyyd ch bai emegteichyyd ch bai uhaantai hardaj baigaachee bitgii heterhii hardaj hairtiigaa tamd unagaarai!

  7. EnjoyFace says:

    би хартай ч арай зодож байгаагуй юм б.на. ккк салах эсэхээ ффрфф шийдсэн ни дээр байлгуй дээ яүаандаа гайгуй болох хун ч байга ш дэ. мэдэхгүй юм бнфф уучил

  8. BTK says:

    найз залуу чини хардах биш,харин чи өөрөө л хардуулах зуйлийг ни хийгээд бна гэдэтг итгээрэй!!!чи найз залуугаа яг юнаас болж хардаад байгааг ни мэдэхгүй бол чи туунд хайртай биш юм байна…чи өөрөөсөө БИ ТҮҮНД ХАЙРТАЙ ю??? гэж асуугаад үзээрэй!!!жоохон хатуу биччихлээ хүлтсэл өчиэ :)тус болоход хэзээд бэлэн шүү!!! :):):)

  9. hi says:

    íààä õ¿í ÷èíü ºâ÷òýé õ¿í áàéíà, ÿâààíäàà çîääîã áîëíî ãýäýã ÷ ¿íýí, õàð áîë õ¿÷èðõèéëëèéí íýã õýëáýð, äààìæðààä ÷àìàéã á¿ð èë¿¿ äàðàìòàëäàã áîëíî. ýðòõýí ñàëñàí íü äýýð, íàäàä èéì ÿâäàë òîõèîëäîæ áàéñàí, áè îäîî òýð çàëóóã áîäîõîîð ¿çýí ÿääàã.

  10. gerel says:

    сайнуу ямар ч шалтгаангуй хардаж байгаа бол тэр хун чин харын овчтэй тийм хун засрахгуй ээ яваандаа зоддог болно тийм хунд оороос н илуу хартай галзуу наад цаадхийг мэдэхгүй ичих булчирхайгуй хунл таарна

  11. zahidaliin ezen says:

    Enkhee-д тэгэхээр би ямар характертэй байж болохуу? өөрийгөө хардуулахаар ямар зан чанар байж болох вэ? чи урьд нь ямарө зан чанартай байсан бэ? түүнийхээ талаар бичээч please

    Мөн Т бишээ Д байна 🙂

  12. Enkhee. says:

    Сайн байна уу.Ер нь юу л даа.Чи хардахаас нь айгаад байгаа бол чамд өөрт чинь их учир байгаа юм байна.Манай нөхөр анх намайг секунд болгонд хардаад байдаг байсан юм яагаад гэхлээр би өөрөө хүн хардуулах зан характертай байснийг сүүлд олж мэдсэн л дээ.Тэгээд түүнийгээ ойлгоод сонин зангаа засчихсан чинь манай нөхөр юун хардах улам хайртай болсон.Ер нь эмэгтэй хүн өөрсдөө зөв ярьж зөв хөдөлж баихгүй бол нөхөр бүү хэл эмэгтэй найз нар ч хардах тал гардаг юм шүү.Тийм болхоор найз минь салж сарнихаасаа өмнө өөрийгөө засах хэрэгтэй.Анхаарал тавьсанд баярлалаа.

  13. hehe says:

    НЭГЭЛ ТАНИЛ ХҮН БАЙНА ДАА. Т…… мөн үү?
    салчих өө тэр нь дээр дээ

  14. bbbbbbbbbb says:

    gexd neg ym xelexed xairt xun xart gdg unen shu ter namg huurch bsan bolohoor l bi xardsan bas salsan tuund unexer ix xairt bsan boloxoor namg bitgii xuuraasai gj bodsondoo uurlaj xarddag bsan ter unexeer nadad itgel ugch chadaagui emegt xun bga baidlaasaa l todorhoi bdag shd tgd l erchuud bid xarddag xarin itgel ugch chadval nasnii cini xair ter shuu!

  15. bbbbbbbbbb says:

    bi bas ix xartai ovchin ym shg bnle tgd naiz oxinoo 2 udaa zodoj baisan odoo salcihsoon

  16. ER HYN says:

    Эргүүлээд өөрийг сайн гэгч нь хардах хэрэгтэй шдээ бүүр залхтал нь тэгвэл хардалт ямар хэцүү болхийг өөрөө ойлгох байлгүй. Хартай хүн……

  17. ttt says:

    ehleed yagaad hardah bolson be gedgiig chi ooroosoo hai.
    chinii naiz nohod baigaa baidal omsson zuusenee neg erguuleed har.

  18. emegtei hun says:

    obama, er hun 2-оо та 2 өөрсдийгөө энэ хүүхэний оронд нэг тавиад үзээч чамайг үхтэлээ ажлаа хийгээд, зөвхөн эхнэртээ үнэнч байгаад ирэхэд чинь эхнэр чинь чамайг хэнтэй банзалдаж байгаад ирэв гээд хардаад хэрүүл хийгээд байвал яахуу? чи эхнэртээ тайлбарлаж хэлсэн ч гэсэн хардаад байвал яахуу? айн гэм хийгээгүйн төлөө хардуулааад байх тийм сайхан гэж үүү юмыг бас нөгөө талаас нь бодоод үзээрэй

    дахиад нэг юм хэлэхэд монголын бүх эмэгтэйчүүд тийм энгэр султай биш шүү уучлаарай нөхөр хүүхэдээ сайхан аваад явж байгаа сайхан эмэгтэйчүүд зөндөө байгаа байх шүү бид нар чинь сайхан амьдрахын тулд гэр бүл зохиодог биздээ

  19. bat-n bichseniig dahin oruulab says:

    Сайн байна уу? би эрэртэй л дээ. Би анх эхнэртэйгээ танилцаад их харддаг байсан. Одоо бол тийм биш, засарсан гэхүү дээ. Ер нь бол манай хүн зассан бас би эхнэртэй хайртай болхоор түүнийгээ алдахгүйн тул өөрийгөө засаж чадсан. Энэ бол салах шалтгаан бишээ. Чамд тэвчээр хэрэгтэй, тэгээд л найз залуу чинь чамд хайртай бол болно доо.
    Ер нь хүүхэд гарчихбал харддаггүй юм байна лээ.
    За амжилт хүсье

  20. Obama says:

    Эрчүүд нэгдмэл байр суурьтай бай л даа. Яахав хардаа л биз. Юун суртэй юм бэ? Өөрийгөө л сайн ойлгуулахгуй юу. Өөрөө л мэдэх хэрэг ш дээ. Ер нь эмэгтэйчүүд өөрсдөө асуудлийн эх нь байдаг шүү дээ. Хардахаар л байдалтай биеэ авч явдаг юм байлгүй дээ, чи өөрөө. Эмэгтэйчүүд та нарыг хардахгүй, халамжтай , гэр бүлдээ үнэнч, ажилтай, амьдралтай явж байхад та нар эр хүний сэтгэлрүү ус цацаж эр эргүүлээд эхэлдэг биз дээ. Харин араар чинь тавиад, хардаад байж байхад л та нар нэг эмэгтэй хүн шиг, эхнэр хүн шиг байдаг шүү дээ. Асуудалын эх үндэс нь би юм болов уу гэж нэг удаа ч болов бодоод үзээхээ.

  21. Er hun says:

    Хахаха,…хардалт овчин юм уу?Би овчтэйм бн л даа тэгвэл! Нэг л юм хэлиэ!Оороо зугээргүй болохоороо чамайг хардаж байгаан.Энэ бол яг унэн. Хэрвээ чи тэрнийгээ хуурдаггуй ни унэн,хуурахгуй ни унэн бол хардахаас юунаас ни айдагийн,халамжтай ажилтай арчаатай дээр ни ухаантай залуу бол олон юу гэж хэлэх ни хамаагуй суухгуй юу! Яваандаа нохор чини чамайг тийм бусгуй биш гэдгийг чини мэдэхээрээ хардахаа болино. Угаасаа хайр майр гэсэн худлаа уран панаал чини цаг хугацааний л асуудал,удахгуй та 2 хааядаа гадуур найз ноходтэйгээ онгороож байх ни зугээр юм бн энэ тэр гээд ухаараад ирнэ!25 нас нэг их хунтэй суугаад байхаар нас биш,гэхдээ монголчууд бид цоохон насалдаг,дээр ни эмэгтэй юм чини суувал суухгуй юу доо хоо!

  22. bi says:

    hurdhan salarai bodoj ergelzeh yum erduu bhgui,manai 2 egch iim baliar hartai yumnudtai suuj yaj zovj bsniig bi medne odoo ted maani salaad setgel amar taiwan amidrach bn,tegehde l hereggui yumnudtai suuj neg neree 2 bolgoj ur huuhde unchruulse.chi huuhedgui bga dree shuud sal.naadah chin daamjiraad chamaig alj ch medne odoo bol ehlel n yavj bgan bna!!!!!!!!!!

  23. ee says:

    huue t1 ee humuusiin zovolgoog dagaach mangar

  24. Lonsdale says:

    хартай хун хардаад эхлээд хэрэлдэнэ дараа зоддог болдог юм бна лээ шуу хайртай хун хартай гэж шал худлаа хар гэдэг чинэ овчин юм бна лээ шуу би ч бас яаг нэг ийм залууг танина эхнэр ни ёстой оровдолтэй амидрал хуухэд шуухад болоогуй дээрээ шууд сал чи л дараа ни маш ихээр зуовно шуу за амжилт!

  25. bat says:

    сайн байна уу? би эрэртэй л дээ. Би анх эхнэртэйгээ таниöààä èõ õàðääàã áàéñàí. Îäîî áîë òèéì áèø, çàñàðñàí ãýõ¿¿ äýý. Åð íü áîë ìàíàé õ¿í çàññàí áàñ áè ýõíýðòýé õàéðòàé áîëõîîð ò¿¿íèéãýý àëäàõã¿éí òóë ººðèé㺺 çàñàæ ÷àäñàí. Ýíý áîë ñàëàõ øàëãààí áèøýý. ×àìä òýâ÷ýýð õýðýãòýé, òýãýýä ë íàéç çàëóó ÷èíü ÷àìä õàéðòàé áîë áîëíî äîî. Åð íü õ¿¿õýä ãàð÷èõáàë õàðääàãã¿é þì áàéíà ë ýý.
    Çà àìæèëò õ¿ñüå

  26. boloroo says:

    сайн байцгаана уу. Энэ хардалт гэж арай л дэндүү зүйл. Би үүнийг үзэн ядаж байна.Манай нөхөрийн хар гэж арай дэндүү нээрээ л үүнийг уншихаар яг л тийм байдаг өвчин юм байнах гэж бодож байна.санаанаасаа элдэв зүйл зохиож тулгана. бодохоос аймаар.үүнээс болж сайн сайн энгийн мэнд мэдээд өнгөрдөг найзуудааса хөндийрч байна.яваанда ганцаар болох юм шиг байна оо.Тэмцээл сүүлдээ за төвөг гээд л хэрүүл болохоос залхасаар аясаар байсаар байтал хүмүүсийн өмнө ч инээдтэй байдалд их орлоо. Тэгэхээр наад залуугааса хөндийрсөн нь л дээр болов уу.Хартай хүн хэцүүшдээ.Өөрөө сайн бодоорой.

  27. ++ says:

    Хардалт бол өвчин. Шинжлэх ухаан хөгжиж бна хардалтийн эсрэг шинэ эм гаргаж авахаар эрдэмтэд ажиллаж байгаа. гэхдээ халдваргуй хэхэ

  28. 247 says:

    Хардалт бол өвчин шүү. Одоо ингэж байгаа бол суусан хойноо чамайг өөрийн өмч хөрөнгө шиг л байлгах болно. Гадуур дотуур гаргахгүй гаргасан ч дараа нь санаасаа юм зохиож хэлж яриад л тэгээд л хэрүүл эхлэнэ шүү дээ. Хардалтаас болоод чамд гарч хүрч болно. Тиймээс бараг дэмий байхаа даа

  29. sss says:

    чамд л гэж хэлэхэд шууд сал. учир н би умну н яг чамшиг ийм хартай найзтай байсан унэхээр хэтсүү. ямарч аз жаргал байхгуй. боон сэтгэлийн дарамт бгаа биздээ. тэгээд би тэр хардалтаас н залхаад суулдээ юн хайр мантай салхийн туус болдог юм бнлээ. тэгэнгүүт тийм хумуус чин салж угухгуй.унэхээр хэцүү. аз болж тэр гадаад явж бид 2 арай гж салсан. анх гадаад явчихаад хуртэл утасний цаанаас намайг хардана. найз охидуудтайгаа гадуур явж бсан ч одоо хари би хагас цагийн дараа гэрлүү чин залгана харитсан бгаарай гэнэ. тэгэд хариагуй бвал ахиал буун хэрүүл унэн хэцүү. чи одоо л шууд сал. унжиж гуйсан ч гэсэн хамаагуй. учир тэднүүс чин тэгэж улдээчихээд ахиал хардан . суулдээ зодно. би биэрээ мэдэрсэн хун одоо тийм юмнаас хол бхыг хусдэг.заза чамд амжилт. тэгээд салсний дараа бол сайн залуу олддог юм бнлээ. миний одооний найз залуу унэхээр сайн. чамд ч бас ошоо сайн залуу олдоно гэдэгт найдаж бн.

  30. busgui says:

    Чи ууруу мэдэж байгаа юм биш уу

  31. Carlo says:

    Суухаасаа umnu medej, ingej zuvulguu awdag chi harin aztai bn. Shuud salaarai. Yu ch bodoj, ergelzeh shaardlagagui.

  32. Asiana.asie says:

    Хэцүү л юм байна. Одоо өөртэй итгэлгүй байгаа хүн чинь ирээдүйдээ яаж итгэх болж байна. Аан. Бодоод үз л дээ. Энэ эмэгтэйчүүд яахлаарай өмнө ийм итгэлгүй байж байгаад суучихаад салсаны дараа нь өөртэй итгэлтэй болдог юм бэ. Сонирхолтой л юм. Амьдралын энэ бэрхшээлийг туулж чадахгүй бол больсон нь дээр. Аж жаргалтай сайхан амьдарна л гэх юм. Хэрүүл уруул, зодоонгүйгээр амьдрал сайхан гэж жүү. Ингэж сайхан жаргалтай амьдарч байгаа хүмүүс зөндөө л байна ш дээ. Гол чи тэр байдлыг яаж хүлээж авахаас шалтгаална ш дээ. За тэгээд сайн бод. Амжилт

  33. sgd says:

    би эрэгтэй л дээ. гэхдээ зарим эрчүүд арай дэндүү хартай юм аа. Энэ бол өвчин. Эмэгтэй нь янз бүр болоод яваад байвал хардалгүй л яахав гэхдээ зүгээр байхад нь хардаад, найзуудаасаа хүртэл сална гэдэг бол утгагүй. манай найз бас яаг чам шиг байдалд орцон байгаа. миний зүгээс хэлэх үг бол хурдан салаа. чи яамар нэгэн асуудал үүсгэхгүй байгаа юм шиг байна. ингэж хардуулж амьдрана гэдэг хэцүү. нээрээ л хэдэн жилийн дараа ЗОДОХ байх даа. ямарч үндэслэлгүйгээр хардаж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.