Гэрийн ажлыг хэн хийх вэ

88631686

Асуудалгүй айл гэр гэж байдаггүй. Аливаа гэр бүл, ямар нэг шийдвэрлэх боломжгүй асуудалтай тулгарч байна гэдэг тэнд эв түнжин, эвдрэлцэл, үл ойлголцол бий болох эх үүсвэр гэж үздэг.

Айл гэрийн өмнө тулгарсан ахуйн асуудлууд ямар ч хайрыг унтраах муу уршигтай. Тэр бүү хэл, гэр бүлийнхний харилцааг ч хүйтэн хөндий болгох чадвартай гэдэг. Тэгвэл гэр бүлийн тулгамдсан асуудлаа яаж шийдэх вэ? 

Эрчүүдийн дунд явуулсан судалгаа
Орчин үед ихэнх эрчүүд цагаан гартан болон хувирчээ гэсэн дүгнэлтийг судлаачид гаргасан байна. Энэ бол яах аргагүй үнэн юм. Өнөө цагт бол хот суурин газрыг эрчүүдэд үнэндээ хийгээд байх зүйл алга. Бэлэн халаалттай болохоор түлээ хагалах хэрэггүй. Худгаас ус авах ч шаардлагагүй. Учир нь өөрөө урсаад ороод ирнэ. Гэрт засвар үйлчилгээг хийх боллоо гэхэд заавал өөрөө алх хадаас барих хэрэггүй. Энэ мэтийг засварчин дуудаад л хийлгэчихнэ.
Ямар аягa шаазан, шал угаалтай биш. Тоос сорогч ажиллуулж, хувцас хунар угаалтай биш.
500 эрэгтэйчүүдийн дунд явуулсан судалгаагаар эрчүүдийн,
– 20 хувь нь хааяа нэг ор хөнжлийн даавуу угаадаг гэсэн бол,
-18 хувь нь угаасан юм индүүддэг гэсэн байна. Гэтэл эрчүүдийн
-Гуравны хоёр хувь нь амьдралдаа тоос соруулж үзээгүй гэжээ.
-Нийт эрчүүдийн 60 хувь нь юм угаах дургүй гэсэн бол.
-Нийт эрчүүдийн бараг 90 хувь нь амьдралдаа шал угааж үзээгүй гэжээ.
Эхнэр нөхөр хоёр хоёулаа алба хашдаг гэр бүлд ахуйн асуудал байдал иймэрхүү байдаг ажээ.

Ингэхэд эр нөхрөө яаж гэрийн ажилд сургах вэ?
Орчин үед эхнэр нөхөр хоёрыг тэгш эрхтэй хэмээн үздэг болсон. Тэгэхээр гэрийн ажил бол эхнэр нөхөр хоёрын хамтдаа хийх ёстой ажил болчихоод байгаа юм. Гэтэл эрчүүд гэрийн ажлаас хөндийрч зугтаасаар байна. Эр хүнээр гэрийн аар саархан ажил хийлгэх нь өрөвдөлтэй мэт боловч өрх гэрээ тэжээж чадахгүй хэрнээ гэрийн ажил ч хийх дургүй залхуу эрчүүд олширсоор байна. Үүнийг яаж зогсоох вэ.

Юуны түрүүнд яаж нөхрөө гэрийн ажилд сургах вэ гэсэн асуудал аяндаа урган гарч ирнэ. Ингэхийн тулд сайтар тунгаан бодсон төлөвлөгөө хийх хэрэгтэй. Жишээ нь,

-Эхнэр нөхрийн хийх гэрийн ажил ойролцоо хэмжээтэй байх ёстой.
-Гэрийн бүх ажлаа яг тэнцүү хувааж хийнэ гэвэл мэдээж нөхөр чинь цааргалана аягүй бол ч хийхгүй зөрүүдлээд суучихаж мэднэ.

Иймд,
-Гэрийн ажлаа байнгын болон түр зуурын гэж хоёр хуваа дараа нь,
-Эр нөхрийн хүний хийх ажил,
-Эхнэрийн хийх ажил,
-Хоёулаа хамтарч хийх ажил… гэх зэргээр гурав хуваагаарай.

Эхнэр нөхөр хоёрын хэн нь юу хийх вэ?
Эрчүүд тэргүүлэгч байх дуртай. Иймд эмэгтэй хүн түүний зиндаанд очих гэж зүтгэх хэрэггүй ч өөрийнхөө үнэлгээг дээшлүүлэх хэрэгтэй. Юуны түрүүнд эрчүүдэд,
-Хүнс цуглуулах ажлыг даалга.
-Хүйсээр хуваарилах боломжгүй ажлуудаас нөхөртөө өг. Жишээ нь:
-Хүүхдийн гэрийн даалгавар хийлгэх,
-Хүүхэдтэйгээ үзвэр үзэх,
-Амралтын өдрүүдээр нь зугаалах,
гэх мэт…

Энэ мэтээр зуугуу зуугуухан хийл ажлыг нь нэмээд бай. Гэхдээ шууд шал угаах, юм индүүдэх, аяга таваг цэвэрлэх ажил оногдуулж болохгүй.

Өөрт нь хамгийн хөнгөн мэт санагдах ажлуудыг хийлгэсээр яваандаа та эр нөхрөө гэрийн ажилд сургах болно.

/Хань/

4 Comments

  1. Lonsdale says:

    барицаад байлгуй тэгээд боломжоороо бие биенийгээ ойлгоод хундлээд завтай нэг н хийхэд болох юм бишуу?

  2. batnaa says:

    Би лав эхнэрээрээ долоо хоногт 1-2 удаа л хоол хийлгэдэг. Оороо эсвэл гадуур л хооллоно, бэлэн юм иднэ.

  3. super says:

    иймэрхүү гэрийн ажилд дуртай хүн гэж ер нь байх уу даа. албатай болохоор л хийцгээдэг биз дээ

  4. туулай says:

    хэрэгтэй юм бна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.