Хүүхдүүдэд нь их санаа зовж байна…

84172256

Сайн байцгаана уу. Танай сайтыг их уншдаг л даа. Би эгчийнхээ амьдралыг бодохоор л зүрх зүсээд байх юм. Эгч одоо 40 настай. 4 хүүхэдтэй. 2 томыгоо аваад нөхөртэйгөө АНУ яваад олон жил болж байна. Тэндээ 2 бага хүүхдээ гаргасан юм билээ. Явснаасаа хойш бидэнтэй огт холбогдоогүй. Нөхрийнх нь ах дүүгээс л юу болж байгааг нь алдаг оног сонсдог. Ээж маань их санаа нь зовдог. Сайн л яваа байгаа даа гээл. Гол асуудал нь эгч маань жоохон худал ярьдаг гэмтэй тэрнээс болж ээжтэй байнга хэрэлдэж мууддаг байсан. АНУ-д очоод олон хүнд худлаа ярьж мөнгө төгрөгийг нь авч залилсан хэргээр шоронд орсон юм. Тэгээд 2 бага хүүхдий нь америкийн хүүхэд асрах газар өгсөн гэсэн. Одоо тэгээд нөхөр нь 2 томтой нь байдаг сурагтай. Би ойлгохгүй юм нөхөр нь яагаад 2 бага хүүхдээ авч үлдэж болоогүй юм болоо. Тийм боломж бий юу. Эгч шоронгоос гарлаа гэхэд хүүхдүүдийг нь буцааж өгнө биз дээ. Тэр нөхөр нь одоо салж байгаа байлгүй дээ. Энэ талаар мэдэх хүн байна уу. Хүүхдүүдэд нь их санаа зовж байна. Баярлалаа.

секс.мн дээр ирсэн захидал

10 Comments

  1. suugii says:

    энэ талаар чи монголын гадаад хэргийн яамны консулын газар гэж байгаа тэндээс очиж лавлах хэрэгтэйдээ хө

  2. someone says:

    Хоёр бага нь Америкт төрсөн Америкийн иргэн болхоор нийгмийнхээ халамжинд авч байгаа юм. Эгчийн чинь нөхөр хичнээн салж байгаа ч гэсэн хүүхдүүдийнхээ талаар бодож санасан юм байгаа байлгүй дээ. Тэгээд бас та нар хөөцөлдөөд хоёр багыг нь Монголд авчирлаа гэхэд Америкт байснаас нь илүү байлгаж чадахуу? тэр хоёр хүүхдийн хувьд бол та нар өмнө хэзээ ч харж байгаагүй танихгүй хүмүүс шүү дээ…

  3. zochin says:

    Yuangaa gedeg huuhen mon bol ter chin aimshgiin huuhen dee uu ch hiihees butsahgui.
    mongold baihiin l bult bult usreed zalilan hiigeed yavdag bsan.ter nohor n ch bas yalgaagui ee hund garuud.

  4. Lonsdale says:

    Ээж аав 2н жаахан арчаагуй хумуус юм шиг санагдлаа . Миний бодлоор бол арчаагуй ээж аав дээрээ осож байсанаас Америкийн асрамжийн газар осоход ирээдүйд н хэрэгтэй боловуу? Тэгээд ч чи дуу н ч гэсэн монголд хэрэв хуухдуудийг н аваад ирвэл тэжээж тэтгэж чадахуу? Чадахгуй бол хуний амидралд иймэрхүү байдлаар ороод хэрэггүйл юм шиг санагдаад байна уг н. Торсон эгч чинэ ч гэлээ айлын амидралд битгий оролц тэгээд ч хуухэдтэй хумуус гадаадад байх унэхээр хэцүү . 2лаа зэрэг ажиллаж байж л хуухдуудээ хуний зэрэгт авч явна уу гэхээс ганц хун яагаад ч чадахгуй америк англид бол буур ч хэцүү сарийн юмуу жилийн орлогоноос хамаарч хуухдуудээ тэжээх чадвар байнуу байхгуй юу гэдгийг тогтоодог. 2 бага н тэндхийн иргэн учир монгол руу явуулахгуй бх иргэдүүд н учир улсын халамжинд авч бгаа юм . Америк дахи Монгол элчин сайдын яамны хуулийн зоблохоос лавлаж асуугаарай! Гэхдээ л 2 хуухэд асрамжиндаа байсан л ирээдүйд н тустай

  5. smile says:

    hi. usa-д 2 бага хvvхэд ни тoрсoн бол тэдний иргэн гэсэн vг шvv дээ. тэгээд л тэд нар иргэнээ асрамжиндаа авч бгаа юм. хэрвээ 2 том ни бас иргэн бсн бол бас л хамтад ни улс ни асрамжиндаа авах бсн.мон бас энд хvргэн ахийн чин орлого ни 4 хvvхэд тэжээхэд хvрэхгүй бсн бх талтай. харин гарч ирэхээр ни oгoх vгvйг мэдэхгүй юмдаа. хэрвэээ тэндхийн иргэн мон бол авах магадлалатайл юм.

  6. ul medeh says:

    танай эгчийг уянгаа гэдэгүү ахийг чин буувэй гэдэг мунуу

  7. emegtei hun says:

    яг үнэнгээ хэлэхэд сайн мэдэхгүй байна за тэгээд мэдээж Америкийн хууль нь чанга байлгүй дээ нөхөр нь тийм олон хүн тэжээх боломжгүй гээд 2 хүүхдийг асрамжинд өгсөн байж болох л юм. эцэг эхийн хайр халамжгүй гээд харийн нутагт байж байхаар уг нь нутагтаа авчираад өсгөвөл дээр юмсан. Ядаж муу ээж чинь баярлах байхдаа ач хараад. Мэдээж хүргэн ах чинь өмгөөлөгчтэй л байгаа. Та хэд тэр хүнтэй холбоо барина гэдэг бол хэцүү л байх. Харин хүргэн ахтайгаа холбоо тогтоогоод сайн ярилцаад үзээч.

  8. zaluu says:

    балдагаа за яахав дээ хаана хандахаа мэдэхгүй болоод л энд бичээ байлгүй дээ.Энэ захидлийг бичсэн хүнд гэж хэлхэд Америк-н элчин сайдийн яам,Монголийн гадаад хэргийн яамнд хандаач гэж хэлмээр бн.

  9. dejid says:

    teneg huuhen be huuhduudee hohiroogood.

  10. baldag says:

    гэр бүл нь мэдэхгүй бхад юу бэ зөв газараа бичээч наадах асуудал чинь хуульч, өмгөөлөгчийн хариулах зүйл бна штээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.