Хаш чулуу vр тогтооход тустай, дур тачаалыг бадраадаг

1656249876

Эртний Энэтхэг, Хягадын домч нар эр хvний бэлгийн чалхыг дээшлvvлэх зорилгоор эрдэнийн чулуу хэрэглэдэг байжээ. Бvх чулуу цахилгаан соронзон орон vvсгэдэг, ялангуяа эрдэнийн чулуу. Эрдэнийн чулуу энерги цацруулж, шингээдэг. Тэд хvнд эерэг ба сєрєг нєлєєлж, нэг бол бэлгийн дур хvслийг хєргєж эсвэл бадраадаг. Чулууг голдуу гоёл чимэглэл болгон зvvдэг ч эртний мэргэд нунтаглаж, жижиглэн дотуур уух аргыг илvv vр дvнтэй гэж vздэг байв. Орчин vеийн гомеопат щинжлэх ухаан эдгээр жорын ихэнх нь vнэний ортой гэдгийг баталжээ.

Сувд биеийг залуужуулах vйлчилгээтэй, ялангуяа бэлгийн чалхад сайн. Та сувдаа аяга усанд хийж хонуулаад єглєє уувал сул ч гэсэн vйлчилгээ vзvvлнэ. Ер нь та єєрєє бэлдэх гэснээс Хятадын ч хамаагvй сувдны экстратыг авч хэрэглэсэн нь дээр байх.

Ягаан болор дааврын “галзуурлыг” номхруулдаг. Бvтэлгvй хайрандаа шаналж буй хvмvvст тустай. Тvvнийг бас “тэвчлийн чулуу” гэдэг. Та тvvнийг алтан гинжинд хэлхэн, эгэмний хонхорхойд тааруулан зvvгээрэй.

Сарны чулуу, гэрэлт чимэг, аквамарин улаан шvр дээрхийн адил vйлчилгээтэй. Улаан шvр хардалтын донг бууруулах шидтэй. Эдгээр эрдэнийн чулуу бvгд Усан махбодийн энерги агуулдаг.

Гартаам, анар, бадмаараг зэрэг чулуу Гал махбодийн бол, харин нефрит, болор, хризолет, хаш зэрэг нь Хийн махбодийнх. Аль аль нь сексэд чухал хэрэгтэй. Эдгээрийг биед шvргэхээр зvvдэг, харин усаар дамжуулбал нєлєє нь бууруулна.

Хаш, нефрит чулуу vр тогтооход тустай, шунал тачаалыг бадраадаг. Эдгээр чулууг халааж, секс иллэг хийдэг, мєн идэвхтэй цэгvvд дээр тавьж бэлгийн сулрал, vргvйдлийг, бас эмэгтэйн бэлгийн хєрєлтийг эмчилдэг.

Оюу мэтийн эрдэнийн чулуунд ус хургэж огт болохгvй.

Маргад, ногоолин, хризопраз, гэрэлт чимэд зэрэг 30 орчим чулууг хайр дурлалд шидэт хvчээр нєлєєлдєг гэж vздэг. Гэхдээ гэрэлт чимэдийг (опал) зєвхєн тєлєгч, домч нар мєнгєн хvрээнд зvvх учиртай, бусад хvнд нєлєє vзvvлдэггvй.

Аквамарин гэр булийг эв эетэй байлгаж, аялалын vед гал халуун дурлалтай учруулна.

Александрит-Аз авчирч, хучиндvvлэхээс сэргийлнэ.

Очир алмааз-Хvсээгvй эрчvvдээс хамгаалж, эрvvл энх, хvч тамир, эр зориг бэлэглэж, гэр булд амгалан амьдрал авчирна.

Сувд-Хар цагаан хэл амнаас хамгаалж, хорон нvдний хорыг дарж, Аз дуудна.

Маргад-Хайр дурлал, оюуны ухааны, vнэнч шударга, итгэл найдварын чулуу. Тvvнийг алтан хvрээнд шигтгээрэй.

Сарны чулуу-Муу, хортой зуршлыг арилгаж, бие давхар эхийг хамгаалж, амархан тєрvvлдэг, мєн хар цагаан хэл амнаас сэргийлнэ.

Нефрит-Оюунлаг байлгаж, мэргэн ухаан хайрлаж, ажил vйлст амжилт авчирна.

Ягаан турмалин-Эр нєхрийг чинь янаг амраг болгож хувиргана.

Хризопраз-Мэргэн ухаан бэлэглэж, гэр бvлийн уур амьсгалыг халуун дулаан болгож, сексийн уран сэтгэмжтэй байлгаж, хvчирхийлэгчээс хамгаална. Тvvнийг мєнгєн хvрээнд суулгаарай.

Хув- Аз жаргалын, бас эрvvл мэндийн чулуу. Хvч тамир бэлэглэж, аз авчирдаг.

2 Comments

  1. Lonsdale says:

    сувд маргад 2 чинь харин дажгүй юм бишүү 🙂

  2. baldka says:

    Ундрам чулуу ямар нөлөөтэй вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.