Би халуун дотно гэр бүл бий болгохыг л хүсэж байна

73314

Миний бодлоор нөхөр бид 2-н хооронд нэг л сонин харьцаа үүсчээд байна /анх танилцсан цагаасаа эхлээл ийм байсан ч юм шиг/. Бие биенээ үл тоосон, хоорондоо өрсөлдөж тэмцэлдсэн, хэн нэгнийхээ мууг үзэх гээд ч байгаа юм шиг нэг л тийм сонин харьцаа. Харин нөхрийн бодлоор бол бүх юм хэвийн. Миний хувьд гэр бүл гэдэг бол эхнэр нөхрийн хооронд ямар нэгэн нууц байх ёсгүй, бие биенийхээ төлөө амиа өгөхөөс ч буцахгүй хайр халамжаа хэн хэндээ үнэн сэтгэлээсэ зориулж чаддаг жижиг ч гэлтгүй тулгарсан сайн муу асуудлаа харилцан ярилцдаг байх нь зөв юм болуу гэж боддог. Гэтэл манай гэрт тийм юм огт байхгүй. Манай нөхөр надтай юугаа ч хуваалцахыг хүсдэгүй. Ажил дээр ч  эсвэл гэр оронд нь найз нөхөдтэй нь холбоотой ямар нэгэн сайн саар явдалын тухай тэр огт ярьхыг хүсдэггүй. Дараа нь би тэр тухай нь өөр хэн нэгнээс сонсдог. Тэгээд ягаад надад хэлээгүйн бэ гэхээр чамд хэллээ гээд яадын, чамд ямар хамаатай юм гэдэг.  Тиймэрхү байдлаар сонин харьцдаг. Дээрээс нь надаас утсаар ярьсан жагсаалт мсж-нүүдээ хүртэл нууж устгадаг. Хэнтэй яриад байгаан, хэнээс мсж ирээд байгаан гэхээр хэнээс ч биш, чи тэрийг мэдэж яах гээв гээд л…

Би иймэрхүү юманд нь хааяа гомдсондоо ганцаараа байхада уйлж, эсвэл уурлаж, сүүлдээ өөртэй нь адилхан зан гаргадаг болсон. Бас тэр надад анхаарал халамж огт тавьдаггүй, тэгээд чи ядаж надад жоохон ч гэсэн сэтгэл гаргачиж байгаач гэхээр би ямар урьд нь авгай авч байсан биш яаж мэдэхийн гээд хачин хачин юм яриад /би ч бас урьд нь нөхөр авч байгаагүй шд/… Би нэг их өөртөө хайргүй хүнийг хүчээр дэргэдээ байлгаад царай алдаж гуйж амьдраад байгаа ч юм шиг. Тэгээд заримдаа бүүр ингэж сэтгэл зүрхэээрэ гуйлгачин шиг амьдарч байхаар салая гэхээр салахгүй. Тэгээд өөрөө эхэлж сонин сонин үг үйлдэл гаргачихаад би арга ядахдаа тэрийг нь дуурайгаад хүнд тэгж хандаж харьцах ямар муухай сэтгэлд сэв суулгадгыг аминдаа өөрт нь эргээд мэдрүүлчих санаатай адилхан зан гаргангуут чи ингэлээ гэж надруу уурлана. Хараад байхад тэр надад хайртай л юм шиг байгаан. Эсвэл би надаа хайртай гэж андуураад байдагийн болжу ёстой мэдэхгүй. Үнэхээр надад хайргүй бол би түүнийг хүчээр бариад байх хүсэл алга. /анхнааса л тийм бодолтой бсан/. Би үнэндэ юу гэж бодохоо яаж харьцвал дээрийг ч мэдэхээ байчаад байна. Би түүнтэй сайн ярилцаж ойлголцохыг хүсдэг ч тэр ярилцахыг хүсдэггүй. Би заримдаа 1-раа  байгаа үедээ юунд ч юм гомдож, гутарч, ганцаардаж уйлмаар санагддаг.

Нөхөртөө энэ тухай хэлэхээр тавлаад ч байгаа юм шиг сонин харьцаад ихэнхдээ хэрүүлээр дүүсдаг учраас би сүүлдээ үнэхээр түүнтэй ярилцаж учраа ололцохыг хүсэж байвч өөрийгөө бариад өөрөө өөртөө тэгээд хэрэггүй гэж хүчээр тулгадаг болсон. Хүүхэдгүй байсан бол заримдаа үнэхээр салаад хаа нэгтээ алга болмоор л санагддаг. Хэрэв хойд нас гэж байдгын бол би хойд насанда хэзээ ч хүнтэй сууж хүүхэд гаргахгүй гэж боддог болчоод байгаа. Миний угаасаа шоу цэнгээн архи тамхинд дургүй занг тэр үзэн яддаг юм шиг байгаан. Гэхдээ би тиймэрхүү юманд өөрөө дургүй ч гэсэн нөхрийгөө л лав өөр шигээ байлгах гэж хорьж бариад байдаггүй. Оройтоод ирэхгүй байсан ч яав ийв хаачив гэж асууж шалгааж араас нь утасдахгүйг л хичээдэг. Мэдэхгүй ээ амьдрал заримдаа үнэхээр утгагүй санагдахийн. Би яах ёстой юм бэ? Үнэхээр их ганцаардаж байна. Ийм байдалтай амьдарч байгаа нь миний буруугаас болоод байна уу эсвэл би ийм л азгүй хүн үү. Хүмүүсийн авгай нарыг хараад байхад нөхрөө байнга араас утасдаж шалгаагаал хаана хэнтэй юу хийж байгааг нь алхам тутамд нь байцаал байхийн. Би бас тэгэх ёстой юу. Одоо л гэхэд манай нөхөр найзийнхаа хуриманд очино гээд 2 хоног алга л байна. Хэзээ ирэхийг нь асуух гээд утас руу нь залгасан чинь утас нь салгаастай, ирсэн хойно нь яагаад утас нь салгаастай байсныг асуувал цэнэггүй болчихсон л гэж хариулна биз. Би байнга иймэрхү байдалтай амьдархыг хүсэхгүй байна. Би яавал дээр вэ? Юу хийх ёстой вэ? Хүмүүсээ, үнэхээр мэдэхээ байчаад байна. Би халуун дотно гэр бүл бий болгохыг л хүсэж байна. Надад туслаач.

cekc.mn дээр ирсэн захидал

28 Comments

  1. muugii says:

    ÷è ÿðàëöàõ ãýñýíèé õýðýãã¿é ÿìàð ÷ àìæèëò îëîõã¿é , á¿õ áîëæ áàéãàà ïðîöåññûã áè÷ñýí óðòààñ óðò çàõèäàë áè÷ýýä ¿ëäýý îäîî ÿàæ àìüäàð÷ áàéãàà , öààøäàà ÿàõ ÷è îîðîî þó áîäîæ èðýýä¿éãýý ÿàæ òºñººëäºã , òýãýýä ãýðòýý ààâûíäàà î÷îîä õ¿ëýýæ áàé , ÷àì óðóó ÿìàð íýãýí õàðèó õýçýý íýãýí öàãò èðíý , òýð èðñýí ¿åä áóöààä î÷èæ áîëîõã¿é , ÷àìàéã áàéõã¿é ÷ óðüäûíõàà àäèëààð õýñýã ÿâíà òýãýýä óéäíà áàñ çàëõàíà ýíý ¿åä áàãà çýðãèéí óõààðàë îðæ èðæ ìàãàäã¿é , óõààð÷ îéëãîæ áàéãààãèé íü ÷è ÿìàð íýãýí ñîðèëîîð øàëãàæ áîëíî, èíãýýä ¿íýõýýð îéëãîñîí áîë ýðãýýä àìüäàð ãýõäýý òà 2 ñàëæ òóñäàà áàéæ áàéãààã¿é áèçäýý ýíý 2 3äàõü óäààãàà äàâòàãäàæ áàéãàà áîë àìæèëò îëîõã¿é ãýõäýý ìîíãîëûí ìààíü íýã ãýð á¿ë ÷ ýëýã á¿òýí áàéãààñàé ãàæ õ¿ñýæ áàéíà , íàéç íü íýã èéìýðõ¿¿ ë þì çºâëºæ ÷àäàõ áàéíà , á¿÷ þì ñàéõàí áîëîõ áèç äýý àìæèëò õ¿ñüå

  2. сонирхогч says:

    яасан хүнд зөвлөгөөнүүд вэ? ихэнх нь л сал гэсэн байхын, хүүхдээ бодоод, өөрийгөө ч бас бод, ер нь сайн бодож байгаад ухаалаг шийдвэр гаргаарай… бүх юм сайхан болноо.

  3. boogii says:

    поох яг манай нухуртэй адилхан ум бн ш дэ би ч гэсэн наад зовлонг чини биэээрээ амсаж явна даа бусгуй мини амидралдаа гантс турсунийх хайрлуулж хайрлаж явах шиг жаргал хаа байхав дээ

  4. bhbj says:

    сайн уу. чи нухуруу хэтэрхий давараатсан бна муусайн эрчүүдийг битгий тоо, танай нухурт тсаана ни яг нэг хун бна 2 хоногоор гэртээ ирэхгүй бна гэдэг чин ойлгомжтой, чи тоохгуй хаяад уз буур болохгуй бол гантс амидрах залуу насаа ингэж утгагуй унгурууж болохгуйээ чамд уур сайн хани олдоно, чамд амжилт

  5. onna says:

    наадах чин оорийгоо чамаас илуу гээд бодсон хубиа хичээгч зан ! Надад ийм хун байсан юм шуу ,БАРАГ Л тоохгүй хаясан нъ дээр дээ. тэгэж байгаад л суулдээ өөрөө л салая гэнэ . Яагаад таарахгүй юм байна гэнэ

  6. enhee says:

    би ийм байдалд байсан. тэр яг ингэж надтай харитсдаг бсан. ууний тсаана ямар нэгэн хун бсан.танай нохорт ч бас бгаа г би мэдэж бна.би оорчлох гэж хичээсэн.юу ч оорчлогдоогуй. харин дараа н салсан.одоо би хуутэйгээ оорийнхоороо бж чадаж бна.найз ноходтэй ч болсон. ургэлж инээж оорийнхоороо жаргаж л явна гэж бодож бна.надад харамсаад бх зуйл бхгуй бна.би туунээс салж оор хун болсоноо мэдсэн. чи ч бас оорийгоо оор хун болгож оорийнхоороо жаргах хэрэтэй.

  7. haliuka says:

    угаасаа ийм амьдрал утгагүйшдээ. ярилцаж үзээд болохгүй бол салсан нь дээр байхаа. чамайг одоо хүндэтгэхгүй байгаа юм чинь хэзээ хүндэтгэх юм бэ. манай нөхрийн найзууд төрсөн өдөр нь болж байсан ч гэсэн гэр бүл үр хүүхэдтэйгээ бүгдээрээ очдогшдээ. хүүхдүүдтэйгээ нөхөр эхнэрүүд баяр тэмдэглэх хамгийн сайхан шүү. тамхи хүртэл татахгүй архиа хүртэл тааруулж уугаад сэтгэл тайван сайхан л байдгийн. хэрвээ манай нөхөр ингэж байсан бол би лав хүүхэдгүй дээрээ шууд салах байсан.

  8. jonie says:

    чи шал тэнэг одоо яая гэхэв хохь чинь гэхээс өөр хэлэх үг алга уг нь хорвоо дэлхий уужим яаж амьдрахаа сонгох эрх чамд байгаа шүү дээ

  9. Dungab says:

    нөхөр чинь өөр хүнтэйн байна ш дээ. чи өөрөө ингэж давруулсан байна. угаасаа хараад байхад гангалж гунгалаад , найз нөхөдтэйгээ гадуур гарчдаг. ажил төрөл хийгээд хамт олонтой байдаг эхнэрүүдийн нөхрүүд нь араар нь бараг тавьдаггүйн байналээ. гэртээ хүүхдээ хараал, үсээ арзайтал гэр орны ажил хийгээл суугаад байдаг , найз нөхөдтэйгээ ч уулзалддаггүй эхнэрүүдийн нөхрүүд жинхэнэ банзал байдийн бнлээ дээ. Даварцан байхгүй юү.

  10. bayraa says:

    манай ноxор ч адил юм бн эр хумуус гж тэнэг хумуус их бх юмаа

  11. nara says:

    Намайг жирэмсэн байхад манай нохор яг иймэрхүү зан гаргадаг байсан. би за яахавдээ би байнга ийм байхгуй гэж оортоо хэлдэг бсан. тэр оор хуухэнтэй явдаг байсан тэгээд торчоод жинхэн учираа олсон доо. ногоох н нохортэй хуухэн бсан тэгээд л бух юмиг орвонгоор н эргүүлсэн.ядийн бээ би залуу хун гантс залуу хараад суун гэж ю бсийн гантс хуухэд яавал гэж оор сайн хун олж авах хэрэгтэй шд. чи оортоо анхаарал тави, зугаал, ажил хий, тэгээд нуутс тай болсон ч зугээр тэр чин харин тоохгуй бвал салахгуй ю даа эмэгтэй хун байнга жоортой бх хэрэгтэй шдээ, эр хуний муухай сонсогдож бж магадгуй гэхдээ унэн уг шуу

  12. jagaa says:

    Муухай дээрэлхүү нохор бн да, оорийгоо яг ю гээд бодтсон дурак вэ! Хэд хоногоор салалаа гээд тусдаа бгаад уз тэгээд болохгуй бол салсан ни дээр юмуу,,,, гэхдээ бариж авч зодож нуддэггүй, гэр орноо тэжээгээд бдаг бол бас ч тийм дордтсон юм алга л бн,,,

  13. oogii says:

    Миний бодлоор нөхөрт чинь чамаас илүү хүн цаана нь байх шиг байна. Тиймээс чи аль болох өөртөө их анхаарал тавин, гоо сайхан хувцас хунартаа, одоогын байдлаа өөрчлөөд үз гэсэн санаа. Тэгээд нөхөрөө нээх тоохгүй дүртэй бай, хааяа найз нөхөдтэйгээ нийлэн оройт гэхдээ битгий хэтрүүл. Хажууд нь албаар мэдээгүй царай гарган утсаар өөр хүнтэй айлгүйхэн нууц юм ярьж буй мэт бол, жоохон нууцлаг бай ок. Хэсэг хугацаа өнгөрөхөөр байдал өөр болох боловуу гэж найдаж байна. Битгий учир шалтгааныг ольё гэх мэтээр яриа өд ямарч нэмэргүй, тоохгүй дүр гарга

  14. Anu says:

    Сайн байнуу, бусгүй минь чамд л гэж зөвлөхөд одоохон салсан нь дээр , Ингэж гайхаж эргэлзсээр нэг л мэдэхэд цаг хугацаа өнгөрч , та 2-ийн харьцаа хэвээрээ л байх болно. Чи эртхэн салахгүй яаваа гэж харамсах болно шүү. Тэгээд нөхөр чинь үнхээр чамд хайртай бол бас амьдралаа бодож байгаа бол чам дээр буцаад ирэх болно. Ирэхгүй бол тэр л биз, бүү харамс

  15. gerlee says:

    nuhur chinoor huntei bolchijee
    2 honog gertee anhaardaggui asuudaggui hun gej yu bsan yum
    bhgui hoiguur n ur huuhed ger oromd n yu ch tohioldoj boliishdee

  16. jeki says:

    нөхөрт но байнаа

  17. baldag says:

    ингэж тэнэгтэж байхаар салаач салмаар бгаа энэ тэр гэчэхээд чадахгүй байж хуцах юмаа

  18. saraanaa says:

    Нэгдүгээрт чи нөхрийгөө дэндүү давруулж байна хаана юу хийж явааг нь байнга биш юм аа гэхэд орой үдшийн цагаар мэдэж бай ингэж болохгүй гэдгийг ойлгуул.
    Хоёрдугаарт Хүн бүр янз бүр байдаг юм өөрөөр хэлбэл амьдрал ер бодсоноор байхгүй байж болно чи ийм бна тийм байна намайг огт үнсэхгүй бна гэхийн оронд өөрөө байнга инээж гэртээ орж ирэхээр нь чин сэтгэлээсээ санасан хүн шиг тэвэрч үнсэж эрхэлж бай гэхдээ хааяа завгүй байхад нь ингэж болохгүй чи намайг үнсэж энхрийлсэнгүй гэж хэлэхдээ ууртай биш харин эелдэг ялдам байдлаар хэл би чинь эмэгтэй хүн болохоор чинийхээ энэ сайхан уруулаар үнсүүлж энхрийлүүлмээр байна гэдэг ч юм уу чи өөрөө аажим аажимаар түүнд үлгэр дуурайл болж зааж өгч бай гэсэн үг. За тэгээд ер нь эр хүн гэдэг чинь сайн удирдаж чадвал эрчүүд бидний атганд байдаг улс шүү дээ. Чамд амжилт.

  19. Lonsdale says:

    салсан нь дээр байхаа ёстой утгагүй амьдрал байна чи өөрөө залуу хүн өөр хэн нэгэнтэй танилцсан нь дээр байхаа.

  20. Уг нь ч says:

    Тэнэг нөхөртэй суусан хүн ч зовдог л юм шиг байна лээ дээ. Тэгэхээр эхлээд гэр бүл гэдэг дайны талбар биш гэдгийг л та хоёр ойлгохыг хичээ

  21. eni says:

    deed taliin zaluu sorry tanai ehner l tiim bhdaaa bi law tiim bish gehdee yu gej uchiraa olohgui showdaad bhaw ymar ch bsan nohorteigee tegsh l bdag aan harin zahidal bichigch busguid yu we tanai nohor 2honog hel chimeegui alga bolood naiziinh n hurim bolj bhad ehner bolson chi ywdaggui yumuu er oilgosongui chi yasam hultsengui yum be manai nohriin naizuud nohor law neg naiziinhaa hurim bolj bhad ger buleeree ywj uuj ideed l nargiad ywdag eostoi tanai nohriig chin surgamaar zaluu yu ugui yu

  22. Er hun says:

    Эхнэрүүд ер нь найз нөхөр цөөтэй, байсан хэд нь гадаад явчина, эсвэл хүүхэдтэй болоод уулзалдаж чадахгүй, тэгээд ганцаардаад гарч чадахаа байчина. Тэгээд эрчүүд бид чинь болхоор санаа таарсан хүн байвал сайхан найз болоод л гарч ороод грушик суллаад л явна. Тэгхээр эхнэр атраахаж эхлэнэ. Чи дандаа найзуудтайгаа гардаг би хүүхдээ хараад хоцордог гээд л. Тэгэхээр нь чи гар л даа би хүүхдээ хараад л байж байя гэхээр явахгүй, хань болох найз алга гээд л уйлагнаад л. Ер нь эмэгтэй хүмүүс найз нөхөдгүй, хоорондоо атаархаж, муудалцсан, араар нь юм ярьдаг гээд л хүнтэй олигтой нөхөрлөж ч чадахгүй өрөвдмөөр хүмүүс шүү.

  23. Dr. bold says:

    oo chi iim baidaltai udaan yaj yavah ve dee. bushuuhan salsan deer baih. chi uuriiguu hundeldeg baih yostoi tiimees odoo shuud sal. Tanai nuhur yag zasarcg haragdaach. esvel chamaig uur hun toohgui yumuu. chi tiim tsarai muutai huuhenuu? tiim bish bol gants amidrah amidarlaa uuriinhusseneeree uurtuu hairtai chamaig halamjilj chadah tiim l huniig olj av. bitgii tegeed shalchignaad ergej butsaad baigaarai. shuud sal za.

  24. S Zaluu says:

    яг унэн эр хун яг унэн хэлсэн бна гэхдэ чи бас тэгээд гэртэ суугаад биах хэрэггүй чи ажил хий хамт олонтой бол гарч орж сур чини амидралийн хэв маяг чин нохортой чин таарахгуй бна шдэ манай эхнэр яг чам шиг хуухэн ум бна гэхдэ би хонуутаар гэрээсээ явдаггуй эээ

  25. Muu nuhur says:

    Ýðýãòýé÷¿¿ä/íºõð¿¿ä ýõíýð¿¿äòýéãýý óãààñàà ñàéí ÿðèëöàæ ÷àääàãã¿éøäýý.. Æíü: Ýð õ¿í çóðàãò ¿çýæ, íîì óíøèæ íýã þìàíä àíõààðëàà òºâëºð¿¿ëæ òàðõèà àìðààäàã áîë ýìýãòýé÷¿¿ä ÿðüæ áóó õàëæ òàðõèà àìðààäàã þì áèëýý. Ìèíèé õàðñíààð áîë íºõð¿¿ä ýõíýð¿¿äòýéãýý îëîí æèë õàíèëñíèéõàà äàðàà îëîí ç¿éëñèéí òàëààð íýýëòòýéãýýð ÿðèëöäàã áîëäîã þì áíà ëýý.
    Ãýõäýý òàíàé íºõºðò ÍÎ áàéãàà áàéõàà, ìóóõàé õàðüöàæ, ìåññåæýý íóóæ, ãàäóóð äîòóóð èõ ÿâäàã áîë ÿã ÿìàð àñóóäàë áàéãààã íü îëæ èëð¿¿ëýõã¿é þó.. Ìàãàäã¿é àìðàãòàé ÷ áîëöèéìóó.. Õýðâýý ¿íýõýýð ÷àìàéã õàéðëàæ õàëàìæèëäàãã¿é íü èëýðõèé áàéâàë ñàëàõ ë õýðýãòýé. ¯ð õ¿¿õä¿¿äýý áîäîîä ìóó íºõðòýé àìüäàð÷ áàéãàà ýìýãòýé÷¿¿ä èõ çîâëîíòîé õàðàãääàã. Á¿ãä çàëóó äýýðýý ñàëàõã¿é ÿàâ äàà ãýæ ÿðüöãààäàã þì áèëýý.

  26. er hun says:

    чи бид 2 адил юм бна. гэхдээ би эрэгтэй л дээ. эхнэр маани яг ийм зантай. хэрүүл хийгээд ч нэмэргүй ярилтсаж суугаад ч нэмэргүй би али алинийг ни туршиж үзсэн бүүр дэлбэртлээ уурлаад сална гээд сар тусдаа амидраж үзсэн нэг хэсэг гайгуу байснаа буцаад л нөгөө зан ни гарч эхлэдэг юм оо. зүгээр л өөрийг ни тоохгүй бгаа юм шиг хаячих хөөцөлдөх хэрэггүй давж гарах гэсний хэрэггүй зүгээр л үл тоо тэгэхээр гайхдаг юм уу яадаг юм арай санаачлагтай болдог юм билээ…

  27. Er hun says:

    Бага сага хардах хэрэгтэй. Анхнаасаа чи оороо хунд хайртай болно гэдгийг мэдэлгүй байж байгаад суусийн биш уу?Нохор чини бол чамд хайртай байсан,яагаад гэвэл урид ни чам шиг тийм даруухан хуухнуудтэй уулзаж учирч байгаагуй учраас чамаас нэг тийм гоё онго торх мэдрэгдсэн учраас. Гэтэл яг хамт амидраад узсэн чини оор байсан. Чи бол нэг их оорчлогдохгуй байх, харин нохор чини оорчлогдоод чам шиг болбол та 2ийн амидрал сайхан болноо. Уг ни зоолон ни хатуугаа иддэг хорвоо,нохор чини жаахан даруулгатай болох учиртай. Харин ингээд оорчлогдохгуй байвал чи лав нууц амрагтай болох байх хэхэхэ,… одоохондоо санхуугийн тал дээр асуудал уусээгүй байгаам бна л даа,… нохор чини нэг том алдаа гаргаж байж л ухаарах байх.

  28. Цэцэг says:

    Хувиа хичээлтийн туйл байна. Хэрүүл хийгээд ёстой хэрэггүй шүү. Урд урдаасаа харж суугаад, тайван хэдэн үгээ хэлчихээд салаад яв. Чамд хайртай бол нэгийг бодно. Үгүй бол эртхэн салсан нь дээр. Ийм хүн чамайг өвдөж зовлоо гэхэд чамд хань болох уу? Энэ талаар нэг бодож үзээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.