Ганцаараа л амьдарсан нь дээр юм шиг…

90433188

Та бүхэнд өдрийн мэнд. Би 1 зүйл асуух гэсэн юм. Би ганц бие 1 хүүхэдтэй. 30 настай эмэгтэй. Хайртай хүнээсээ хүүхэд гаргасан. Бид суух боломжгүй. Гэр бүлтэй тэр хүн. Одоо надад 2 зам байна. 1 бол ганц бие хүүхдээ өсгөх хааяа хүүхдийнхээ эцэгтэй уулзаад. Эсвэл өөр залуутай суух. Би ганц бие амьдарсан нь дээр юм болуу гэж бодож байгаа. Хүний хүүхдийг чин сэтгэлээсээ хайрлах хүн ховор байх гэж бодоод. Ганц бие амьдарсан амьдрал үзсэн ах эгч  нараа зөвлөөч ганц бие амьдрах үнэхээр хэцүү юу? Нас залуу болохоор ч тэр юмуу амьдарч чадах юм шиг санагдаад. Найз нар маань ээж аав минь бүгд миний охин насаараа яаж ганцаараа амьдрах вэ? Хүмүүсэй танилцаж гадуур гар. Гайгүй залуу таарвал суу гэхийн. Гэхдээ хэн нэгнийг зориглоод хүүхдийнхээ эцэг болгоно гэхээр санаанд багтахгүй юм. Ганцаараа л амьдарсан нь дээр юм шиг…

cekc.mn дээр ирсэн захидал

24 Comments

  1. О says:

    эрчүүд бол новш. өчигдөрхөн хайрлаж энхрийлж байгаагүй юм шиг л амандаа орсон бүх муу муухай үгийг чам руу хайр гамгүй *үнэ төлбөргүй* цацдаг. хүний сэтгэлийн шархлуулж, зүрхийг зүссэнээ ойлгодоггүй малууд байхгүй юу. битгий хүнтэй суу … ялангуяа хүүхэдтэй эр хүнтэй ХЭЗЭЭ Ч БҮҮ амьдралаа холбоорой. Чи өөрөө л зовж дуусна. салах уу, яах вэ, Та 2-ийн дундаас хүүхэд гарсан бол чиний амьдрал золиослогдоно л гэсэн үг дээ. ядаж байхад Хадмууд бас л дарин дээр давс нэмдэг улсууд шүү. Хадам ээж, эгч нар …

  2. L.A says:

    Нээрээ залуу охидод хэлхэд хунтэй суухдаа хайрийн сайхан угэнд биш хунийг ни тал талаас ни сайн судалж бж суугаарай.Дараа ни хуухэддээ сайн аав сонгож чадаагуй дээ харамсдаг юм хувиа хичээсэн хунтэй таарчвал хэтсүү шуу.энд дагавар хуухдийн тухай яриагуй шуу.

  3. L.A says:

    За даа хэлхэд хуугээ томортол гантсаараа явсан ни дээрдээ.Хунтэй сууна гдг тийм ч амар зуйл биш хуний хуухэд байтгуй уурийнхуу хуухдийг хайрладггуй хун хорвоогоор дуурэн бноо.Нарантуятай санал 1 бна.

  4. narantuya says:

    хүний хүүхдийг өөрийнх шиг хайрлах хүн өвснөөс зүү хайх мэт хэцүү дээ.хүүхдээ нас бие гүйцэж биеээ даатал нь ганцаараа яв.тэгээд нэг цайны юмтай болохгүй юу даа.ер нь болох бүтэхгүй хар юмтай тарчилж амьдарснаас ганцаараа байсан нь дээр байдаг юмдаа.

  5. bayar says:

    Åð íü áîë õ¿í õ¿íèé õ¿¿õäèéã ººðèéíõ øèãýý õàéðëàíà ãýæ õýçýý÷ áàéäàãã¿é þì äàà.Õ¿íèéã õàéðëàíà ãýäýã áîë óõààíààñ áèø ñýòãýë ç¿ðõíýýñ õàìààðàëòàé àñóóäàë ø¿¿ äýý.Áè ÷àìä þó ãýæ çºâëºõ ãýýä áàéíà âý ãýõýýð ààâ ýýæýýðýý õ¿¿õäýý àñðóóë .òýãýýä ººðºº øèíý àìüäðàë çîõèîæ áîëîõã¿é þì óó.Òèéì õ¿ì¿¿ñ çºí人 ë áàéäàã ø¿¿ äýý.ýíý áîë õàìãèéí çºâ ãàðö

  6. Sonin l yum says:

    Сайн уу,
    Сэтгэлээсээ ярилцаад танилцая. gaantulga@yahoo.com

  7. BAt 2 says:

    ганцаараа амьдрах хэцүү гутрал араас чинь үргэлж дагана хүний нууц амраг насаараа явах болно хэцүүдээ

  8. Huaga says:

    Хэхэхэ, энэ асуудлыг хэг өдөр шийдээд насан туршдаа тэр шийдвэрээрээ амьдрана гэж юу байхав дээ. Амьдралын урсгалаар явж л бай.

  9. Special One says:

    ганцаараа амьдарсан нь дээр дээ хүүхдийг чинь сэтгэлээсээ хайрлаж чадах эр хүнийг олно гэвэл нас чинь гүйцэхгүй байх эрэгтэй хүн чинь өөр шүүдээ

  10. the phone says:

    ганцаараа амьдар.
    чи нөхөртэй боллоо гэхэд тэр чинь бас чам шиг 1нээс нууц хүүхэд гаргаад, хэдэх жилийн дараа тэд хоорондоо сууна.

    хийсэн бүх зүйлд хариу нь заавал эргэж ирдэг…

  11. 5800 says:

    Хунтэй суу энэ чини хуний жам юм. Инхэж бодож болохгуй шуу? Яагаад гэвэл хуухдэд эр хуний амидралийн уг хэрэгтэй шу дээ? чамд тийм хун таарх байх гэж бодож байна Чи ттэрний тулуу амидар?

  12. jeki says:

    хүнтэй сууж л таарна хэнтэй гэдэг н чиний асуудал

  13. busgui says:

    би бас ганц биы ээж бсан одоо би нохортэй болчихсон сайхан л амидарч бн. гэхдээ заримдаа нохрийгоо миний хуухэдтэй муухай харицаад бн гэж боддог. гэхдээ л би л оороо тэгж боддог бх учир н оорийгоо эцэггүй хуухэд гаргасан гэдэгтээ маш их эмзэглэдэг блаа. сайн хун зондоо бий битгий санаа зов. амидрал чин баян шдээ

  14. Asiana.asie says:

    Олны үг оломгүй далай мэт агуу. Энэ монгол чинь ганц бие бүсгүйгээр дүүрэх нь. Хооёээ гарч муу ч бай сайн ч бай өөртөө таарсан нэг юм олж авсан нв дээр ш дээ. Хэрэлдээд зодолдоод амьдрал өөрөө гайхалтай ш дээ. Бөөн аз жаргал, зовлон зүтгүүр, саад бэрхшээл сайхан ш дээ. Хамгийн гол нь хүн гоё сайхныг бодож амьдрахыг хичээдэг ч тэс өөр зүйл гэдгийг ой ухаандаа суулгадаа. Өөр хэлэх зүйл алгоооо. Бурхан хэдий төгс боловч хүн өөрөө төгс биш юмаа. За тэгээд амжилт.

  15. Busgui says:

    Uyanga gej busgui bitgii hutsaach huuhed toruuleheer amidral duusdag yumuu.Huuhedtei ch gesen saihan huntei suuchihsan humuus zondo baina hol ochij hus.Huuhed toruuleheer harin ch amidral eheldegiin za.Teneg huuhen be.Huuhdiig nud uzuurleed.

  16. Ramirez Sanchez says:

    Мэдээж хэцүү болоод хэцүү гэж бгаа ш дэ!!!

  17. Uyanga says:

    яах гэж хүүхэдтэй болсын. энэ чинь тоглоом биш.хүүхэдтэй болохоосоо өмнө би яах гэж эхнэртэй хүнээс хүүхэдтэй болдог билээ гэдгээ бодох хэрэгтэй байждээ. одоо бүх юм өнгөрсөн. тэртэй тэргүй чамайг хэн ч тоохгүй. УБ-аар нэг ганц бие хүүхнүүд байна. сайн эрчүүд цөөн байна. чиний амьдрал бусдад нь сургамж болог.

  18. Shim Ae says:

    Би лав худлаа хэлж чадахгуй . Би лав хуухэдтэй хуухэнтэй сухгуй . Харин зарим ни сууж чадна энэ тэр гээл одоо худлаа романтик ум бичих байхдаа . Тэгтээ тэргүй монголоор дуурэн синглэ хуухнууд дуурэн байхад заавал хуухэдтэй хунтэй суудаг ни ховорл байхгуй ю !
    Сэрүүн зуудлэхийн оронд явдаг залуутай болоод хуухдээ хараад амдар !!

  19. Radical says:

    Хунтэй битгий суу. Хуухдэдээ хойт эцгийн царай харуулбал харамсаад барахгуй юм болж мэднэ шуу. Хожим нь хуухэд чинь чамд намайг ингэж зовоох гэж торуулээ юу, хойт эцэгтэй болгосноос алчихгуй яав даа гэх мэтийн сэтгэл сэрдхийлгэм юм хэлж байж мэднэ. Битгий оортоо болон хуухдэдээ гай учруул.

  20. Lonsdale says:

    Орхидос гээд кино-г олж үзээрэй хичнээн сайн хүн ч таарлаа гэсэн өөрийн удам залгах үр нь гарч ирэхээр кинон дээр гардаг хойд эх шиг зан гаргадаг юм. аз чинь таараад сайн залуу олдуул суучихгүй юу. Ер нь бол ганцаараа хүүхэд өсгөх маш хэцүү байхлдаа, маш их тэсвэр тэвчээр шаардсан ажил байх эсүүл дагавар хүүхэдтэй өөртэй чинь адил залуу байвал суучихгүй юу дөө. Сайн бодож байж шийдээ.

  21. Fire says:

    пээх, хүнтэй суухгүй хэр хол явхыг чинь харна аа

  22. zaluu says:

    за зүгээрээ 30 нас гэдэг чинь залуу нас шдээ. Чамд хань болж хүүхдэд чинь аав болох залуу олдоно оо.Хүн амьтантай уулзаж учирч бай л даа(унтаж хэвт гэсэн үг биш шүү).

  23. smile says:

    За ёстой цэвэр чиний шийдэх асуудал байна даа. Хүүхдийн чини эцэг чамтай хамт амидрахгүй ни тодорхой юм байна ш дээ, тийм болохоор чи бас өөрийнхөө амидралыг бодох ёстой юм биш үү. 30 нас гэдэг бас тийм ч залуу нас биш ээ. Эртхэн өөрийнхөө амидралийг бодох хэрэгтэй байхаа.

  24. bi bol bi says:

    яасан ч эрт санаа зовж бх юм бэ дээ. аяндаа болох л асуудал шд,насаараа ганц бие явах хэцүү бхаа,санаанд нэг л буухгуй бна. хулээж,харж л бх хэрэгтэй,хуухдийн эцэгтэй суухгуй нь тодорхой юм чинь сайн хунтэй таартлаа угаасаа ганц бие явах нь тодорхой л юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.