Залуучуудын дунд сэтгэл гутрал их байна

zaluus-Хүн амьдралыг яаж харна. Амьдрал тэгэж л харагддаг-

Санхүү, эдийн засгийн хямрал, нийгмийн бухимдал зэргээс шалтгаалж залуус стресст өртөх нь ихэсчээ. Мөн даамжирч, сэтгэцийн эмгэгтэй болох тохиолдол ч элбэг байна. Үргэлж айдастай, эсвэл бухимдалтай байх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна гэр бүлийнхэнтэйгээ харьцах харилцаанд ч сэв суулгаж байна. Үүнээс гадна бие биедээ итгэх итгэл алдрах болжээ. Энэ талаар “Сэтгэлийн толь” төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Х.Хандсүрэнтэй ярилцлаа.

-Иргэдийн дунд бухимдал хэр их байна, сэтгэл зүйчид хандаж ирж байгаа хүмүүсийн шалтгаан ихэвчлэн юутай холбоотой байна вэ?

-Монголчууд 1990-ээд онд сэтгэц бус биеийн эрүүл мэндээ боддог байлаа. Сэтгэл зүйн боловсрол гэдэг тухайн үед яригддаггүй байв. Харин 1996 оноос хойш манай оронд сэтгэл зүйн шинжлэх ухаан хөгжиж, боловсон хүчин ч бэлтгэгдэж эхэлсэн. Сэтгэл зүйн асуудал дотроо олон төрлийн учир шалтгаантай байдаг. Ялангуяа, уур бухимдлаа хэрхэн тайлах вэ, стрессээс хэрхэн салах зэрэг асуудал нийтлэг байна. Хүн бүрт хамаатай ажлын байрны стресс, сэтгэл санааны хямрал зэрэг нь том бэрхшээл болжээ. Үүний зэрэгцээ гэр бүлийн асуудлаар хосууд их ирж байна. Амьдралын хэв маягаас хамааран харилцан адилгүй асуудлаар хандаж байна.

-Өндөр хөгжилтэй орны иргэд сэтгэл зүйчид их ханддаг. Энэ нь төлөвшилтэй холбоотой байх. Харин манай иргэд сэтгэл зүйчид хэр нээлттэй ханддаг вэ?

-Энэ бол чухал асуудал. Хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөхийн тулд өндөр түвшинд ажиллах шаардлагатай. Манай төв барууны сэтгэл зүйн шинжлэх ухааны хэв маягийг баримтладаг. Гэхдээ монгол хүний сэтгэл зүйн онцлог, асуудлыг хүлээн авах чадварыг харгалздаг. Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх нь олон янз байдаг. Барууны оронд бол сэтгэл зүйч мэргэжил дээгүүр үзүүлэлттэй. Харин манайд хүчээ авч хөгжиж байгаа. Нийгэм хөгжихийн хэрээр хандаж ирэгсдийн тоо ч нэмэгдсэн. Хандаж ирсэн иргэдийнхээ нууцыг ч чандлан хадгалах ёстой. Эмч мэргэжилтнүүдэд хэлэх шаардлагатай болсон тохиолдолд тухайн хүнээсээ зөвшөөрөл авч, хөндлөнгийн гэрч байлцуулдаг.

-Хэд орчим насныхан сэтгэл зүйчид ихэвчлэн хандаж байна вэ?

-Насны хувьд гурваас 80 гаруй насны хүмүүсийг хүлээн авсан. Гэхдээ сэтгэл зүйчид дотроо чиглэл чиглэлээр ялгаатай. Хүүхдийн, спортын гэх мэтчилэн ялгаатай. Үүнээс хамааран насны хувьд, хандаж буй асуудал, ар гэрийн байдал, өсвөр насныхны харьцаа гээд бүх зүйл дээр нь анхаарал хандуулж зөвлөгөө өгдөг. Бүх насныхан зөвлөгөө авдаг. Гэхдээ ихэвчлэн залуу үе давамгайлж байна. Тэдний асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл гутрал хэр гүнзгий байна зэргийг судлана. Гүн сэтгэл гутралд орсон хүнтэй хэрхэн ажиллах зэрэгт янз бүрийн арга хэрэглэнэ.

-Гурван настай хүүхэд ирж байсан гэлээ. Хүүхдийн сэтгэл зүй хамгийн эмзэг байдаг. Тэдэнтэй яаж харилцах хэрэгтэй вэ?

-Гурван хүүхэд ирж байсан. Эдгээр хүүхэд нас нь ижил ч бас л өөр өөрийн асуудалтай. Нэг нь хэт их хөдөлгөөнтэй, шөнө унтаж чаддаггүй. Нөгөөх нь их дуугүй, дотогшоо хүүхэд байсан. Гурав дахь нь хэт аймхай байв. Яагаад ийм төлөвшилтэй болсон шалтгааныг судлахад бүгд л гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой байсан. Аав нь “хэрвээ тэгэхгүй бол мангас ирнэ” гэх мэтчилэн айлгадаг байснаас болж тухайн хүүхэд аймхай болсон. Эцэг, эх хүүхдээ хэрхэн, ямар орчинд хүмүүжүүлснээс их хамаардаг.

-Сэтгэл зүйч хүний дотны туслагч болдог. Тэгэхээр сэтгэл зүйч хүн ямар байх ёстой вэ?

-Сэтгэл зүйч, сэтгэл зүйн төв ямар байхыг хянах тогтолцоо хомс байна. Үүнийг манай хяналтын байгууллагууд судлаж үзэх хэрэгтэй. Сэтгэл зүйч хүн мэргэжлийн түвшинд, судалгаа оношлогооны ажил хийдэг чадвартай байх ёстой. Гэтэл манайд мэргэжлийн бус, сонирхлынхоо дагуу ажиллагсад олон байна. Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх хугацаа хүртэл стандарттай байдаг. Гэтэл мэргэжлийн арга техник эзэмшээгүй атал хүмүүст зөвлөгөө өгч байна.

-Залуу гэр бүлүүдэд бэрхшээл их гардаг. Тэд чухам юун дээр алдаж, ямар асуудлаар ханддаг вэ?

-Залуу гэр бүлүүдэд гэрлэсний дараах 2-3 жилд бэрхшээл тохиолддог. Бид бие биенээ ойлгохоо больчихлоо, хэн нэгний анхаарал халамж суларсан гэх мэтчилэн олон бэрхшээл тулгардаг. Эсвэл хадам эцэг эхийн тааламжгүй харилцаа, хэн нэгэн нь бусдад татагдсан зэргээр олон янз. Үүнээс дүгнэхэд бие биедээ тавих анхаарал, итгэлцэл сул байна. Эндээс шалтгаалж нэг нэгнээ хардаж, асуудлаа нээлттэй ярилцаж чаддаггүй. Залуу гэр бүл бие биетээ итгэж, нээлттэй ярилцаж чадвал сайхан амьдрах үндэс болно.

-Хардалт нэг төрлийн өвчин. Гэтэл манай залууст энэ өвчин нэлээд тархсан байх?

-Зөвлөгөө авахаар ирсэн ихэнх гэр бүлийн нэг гишүүн нь эхэлж ирдэг. Юунаас болж зөрчилдсөнийг судлахад хардалт нөлөөлсөн байдаг. Хардалт бол өвчин. Тодорхой хэмжээнд байх ёстой ч ихэдвэл зөрчилдөөн үүсгэдэг.

-Эдийн засгийн болон эрүүл мэндийн хямрал хүнийг бухимдуулдаг. Үүнээс гадна залуус аливаа зүйлд бухимдалтай хандах болж. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Нийгмийн хүрээлэл, амьдрах орчин, ажлын хамт олон, гэр бүл зэрэг бүх зүйл хүнд нөлөөлдөг. Бүх хүнд зөвхөн эдийн засгийн хямрал эсвэл гэр бүлийн асуудал нөлөөлөөд хямраад байна гэсэн судалгаа байдаггүй. Хүний хэрэгцээ, сонирхол, хүсэл хандлагаас хамааран бухимдал нь харилцан адилгүй. Жишээлбэл эд баялаг, хөрөнгө мөнгөтэй хүн байхад тэр хүний хүүхэд нь элдэв хэрэг тарьдаг байж болно. Гэтэл нөгөө талд нь ядуу хүн байж байгаа. Хүн бүр нийгэмд болж байгаа сөрөг үзэгдэлд эерэг хандахыг хичээх хэрэгтэй.

-Хүн бүрийн асуудлыг сонсож, арга замыг заадаг сэтгэл зүйч өөрт тулгарсан асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Эмч хүн өвддөгтэй адил сэтгэл зүйчид бусадтай адил сэтгэл хөдлөлтэй. Асуудлаа шийдвэрлэж, биеэ эрүүл байлгах чадвартай байх хэрэгтэй. Өөрийн асуудлаа шийдвэрлэж байж бусдад туслана.

-Өдөр тутмын амьдралдаа бухимдалтай байгаа иргэдэд хандаж хэрхэн зөвлөх вэ?

-Асуудлыг шийдэх олон гарц, зөвлөгөө байдаг. Бүх хүнд тохирох ганцхан шилдэг жор гэж байдаггүй. Хүмүүс сэтгэл зүйчид хандаж асуудлаа шийдэх албагүй. Хүн амьдралыг яаж харна, амьдрал тэгж л харагддаг. Улирлын чанараас шалтгаалан сэтгэл зүйчид хандан ирэх иргэдийн тоо янз бүр байдаг. Зуны улиралд хүмүүс амардаг бол, хавар намрын улиралд бухимдалтай, асуудалтай иргэд олноор ирдэг. Бороо орсон ч сайхнаар хүлээн авах хэрэгтэй. Бүх зүйлийг өөдрөгөөр харвал амьдрал сайхан байх болно.

Нийгмийн толь

5 Comments

  1. bayraa says:

    Nadad aid as mash iheer ilereed baidag yum oir  oirhon Hairtai 2 huneesee salsan Yuma odoo big set gel sudlaachtai uulzmaar bn hayg utsaa ogooch haan ochwol deer weee

  2. secret says:

    сайнуу би танай сайтийг суулд байнга уншдаг болсон. бас маш их таалагдаж байгаа хун болгонд л оор оорийн гэсэн асуудал бх юма. миний хувид гэвэл би 19 настай хааяа маш их сэтгэлээр унадаг энэ уэд надад маш их хэтсүү яахаа мэдэхээ байчихдаг. магадгүй би өөртөө итгэлгүй байх. хуучин салсан нз залуугаасаа болж одоо болтол маш их гомдож уйлдаг хүмүүс бүгд л одоо март гэдэг боловч би одоо болтол туунийг мартаж чадахгүй байна бас надад бусад хүмүүсийн дундах миний нэр хүнд маш чухал ямар нэгэн хэрүүл маргааний дараа би өөхийгөө яахаа мэдэхээ байчихдаг энэ үэд бас маш хэцүү байдаг би өөрийгөө яг яах вэ туслаач

  3. beauty says:

    залуу минь чи залуу бна дөнгөж 23. бүү гутар. юуны түрүүнд чи найз нөхөд гэх мэтэд хэлж болохгүй. зүгээр эмчид ханд!!! сайхан зөвөлгөө ав. бас жинхэн хайртайгаа, чамайг хайрлах бүсгүйг ол. тэр чамд туслана. болохгүй зуйл гэж үгүй. би бодохдоо чинийх сулпал биш байх. зүгээр л чиний түр зуурийн айдас байх гэж бодож бна. түүнийг чинь уужим, сайхан сэтгэлтэй эмэгтэй, эмч 2 л зугээр болгоно. чамд амжилт! гол нь санаагаар бүү уна! өөдрөг байгаарай.

  4. Galaa says:

    ta buhen helj ugch tus bolooch..
    bi 23 tai zaluu Minii huvid setgel gutral suuliin 2 jil bnga dagaastai Setgel sanaani huvid unheer hetsuu bdag Yalanguya ene sex n asuudl dr Shuudhan helhed belgiin sulraltai gj ch helj bolno Tegeed bodhoor Uhmeer sanagddag uh gj ch oroldj uzsen .. chaddaggui ium bn lee Uruu uurtuu setgel sudlaach uuruu uuriiguu odoogr taivshruulaad l Hen ch namaig medhgui bgaa argaan baraad bichij suuna .. yadj l setgelde hadgallgui bichign dr buulgaj jaahn ch gsgn taivshraliig avhiig husej bn Nadad yamr ih muruudl yamr ih husel temuulel Tuuniihee tuluu temtsej surch humuujij Eruul mend bolovsrliig 1 t tavij udii hurlee getel Ene asuudlaas bolj buh ium utga uchirgui bi yah gj amidrch bgagaa ch medhgui suulde bodoh tusam hetsuu Urgeljiin ium bodoostoi Ajil hiihd unheer daramttai nzuudtaigaa uulzad saihn yariltsaj suuhd ch hetsuu medeej erchuud uulzaad emgtei hunii talr sex n talr yarihgui bn gj ugui … Setgeldee taarsn unheer saihn busguitei uchiraad yamr saihn amidrl g bosgondo gj muruudj blaa odoo ter bugd ugui Sex gheer aidag bolsn uurtuu ch yamrch itgelgui bolsn Nzuud min namaig uneldeg getl iim asuudltaig tusuulh chgui yavj bgaa Helmeer bsan ch helehiig husdeggui Buur gaihj hotsrono biz za za bicheed bval bicheed l baimaar bn setgel 1 jaahn ongoij ch bh shig ingej l uuruu uuriigu emjilch suuh iumda .. eor n tegj bgaad uuriihnu buh tuulj ungruulsn amidrl g devtertee buulgaj uzne .. bi 1 l iumiig oilgsn hun yamrch uied setgeliig ih hadtai l bh eostoi gj ..

  5. jeki says:

    үнэн бол сэтгэл зовж байна шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.