Би энэ бүгдийг тоохгүй өнгөрөөх ёстой юм болов уу

90789872

Сайн байцгаана уу та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргье. Би нэг юмны талаар та бүгдтэй саналаа хуваалцах гэсэн юмаа. Би одоо 31 настай, харин нөхөр 32-той нөхөртэйгээ гэр бүл болоод 9 жил болж байна. 1 охинтой. Манай нөхөр өмнө жилүүдэд хааяа нэг 2-3 сард нэг удаа ч юмуу найз нөхөдтэйгээ шоуддаг л байсан гэхдээ орой 23 цаг гэхэд гэртээ ирчихдэг байсан харин одоо бол шөнө 3-4 цагийн үед л ирдэг гэхдээ үргэлж шоуддаггүй хааяа явахаараа 2-3 өдөр дараалаад өдөр яваад шөнө согтуу ирдэг болсон бас утсанд нь янз бүрийн мессеж дуудлага энэ тэр ирдэггүй байсан тийм болохоор би ч нэг их юм хэлдэггүй байсан л даа. Харин өнгөрсөн хавраас утасруу нь янз бүрийн танихгүй дугаараас зөндөө дохино бас мессеж ирдэг болсон. Мессеж нь та хаана байна, та юу хийж байна, та надтай уулзах уу энэ тэр гэсэн байдаг. Үүнээс харахад та гэсэн байхыг бодоход охидууд л юм шиг байгаан. Гэхдээ олон охин байгаад байдаг юмуу нэг охин өөр утаснаас тэгээд байдаг юмуу гэдгийг мэдэхгүй юмаа. Тэгээд нөхрөөс асуухаар мэдэхгүй ээ танихгүй дугаар байна гэдэг эсвэл наадах чинь надад ямар ч хамаагүй гээд байх юм. Тэгээд дэмий юмнаас болж хэрүүл хийж байхаар гээд сарын өмнө утасны дугаараа сольсон. Дугаар сольсноос хойш бид 2 өдөр шөнөгүй байнга хамт байсан ерөөсөө салаагүй амралтын байдалтай байсан л даа.

Тэгсэн чинь харин өнөөдөр өглөө нэг дугаараас дохисон чинь нөхөр надаас нуугаад байхаар нь уурласаар байгаад утсыг нь авсан тэр хооронд 3 удаа дохиж байналээ тэгэхээр нь би буцаагаад залгасан чинь нэг эмэгтэй хүн байна уу гэхээр нь би байна хэнтэй ярих гэсийн гэсэн чинь шууд тасалчихсан. Уг нь нөхөр өөр хүнд утасны дугаараа өгөх боломж гараагүй л юм. Зүгээр эрэгтэй найзууддаа бол ийм дугаартай болсон гэдгээ хэлсэн л дээ. Тэгэхээр энэ найзуудтай нь холбоотой байж болох л юм. Уг нь өглөө тэр дугаараас дохиход тэгж сандарч утсаа булаацалдаагүй бол би янз бүрийн юм бодож хэрүүл хийхгүй л байх байсан. Манай гэр бүл эвтэй, хөгжилтэй бие биедээ хайртай, хэрүүл маргаангүй сайхан гэр бүл байсан. Харин хавраас хойш охидуудаас болсон иймэрхүү хэрүүл нилээд гарсан. Ийм муухай хэрүүл юугаа мэдэхгүй амар хялбар аргаар мөнгө олох гэсэн охидуудаас болоод байна уу эсвэл манай нөхөр ингэж эвдэрээд хүүхэмсэг болчихсон юм болов уу. Эсвэл манай гэр бүлд атаархсан хүмүүс иймэрхүү юм хийлгээд байдаг юм болов уу би уг нь хэнд ч хэзээ ч муу юм хийж, бодож, санаж явдаггүй л юм. Ингэж сэтгэлээр зовж явахаар өвчин тусаад биеэр зовсон нь дээр юм шиг санагдах юм. Өдөр нөхөр юу ч хэлээгүй утсаа орхиод гараад явсан одоо болтол ирээгүй л байна хаачсан юм бүү мэд. Би энэ бүгдийг тоохгүй өнгөрөөх ёстой юм болов уу. Нөхөртөө дэндүү хайртай болохоор гэртээ өмнөх шигээ тайван амгалан байхыг л хүсч байна.

cekc.mn дээр ирсэн захидал

36 Comments

  1. Erdenechimeg says:

    Одоо яая гэх вэ дээ нуудгайтай болсон байна чи нөхөртэйгээ илэн далангүй яриад үз болохүй бол өөрөө яав тэгээд наад нөхөрөө хашраа
    Эмэгтэйчүүд бидэнд эр олдохгүй хаачдаг юм

  2. busgui says:

    нөхөр чинь ямар нэгэн асуудалтай болсон байна. чи үнэхээр хайртай болохоор асуудлыг хүндрүүлээгүй юм байна. гэхдээ энэ зүгээрч нэг асуудал биш нөхөр чинь яаж магадгүй шдээ. аяхтайхан аргалж байгаад хайртай юу үгүй юу гэдгийг нь сайн асуугаад ярилцсан нь дээр байхаа

  3. hos says:

    тандаарай

  4. hos says:

    зүгээр одоохондоо урдийнх шигээ л бай… гэхдээ сэмхэн, бид энийг хийж чадна тэгээл учир ни олднооо

  5. odmaa says:

    ер нь бол хүмүүс янз янзын л юм хэлж зөвлөж байна л даа.Хэдийгээр эрэгтэй хүмүүс өөр хоорондоо адилхан байж болох ч хувь хүний онцлогийг нь харгалзах хэрэгтэй шүү.Нээрээ бас та өөрөө урьдахаасаа илүү гоё болоод л бай.Тэр нэг л өдөр анзаараад гайхна ш дээ.Яагаад ингээд гангалаад байна гээд л….Нэг их асуудал үүсгэхгүй байхыг хичээ.Хэрүүл тэмцэл хүний хүчийг л барахын нэмэр шүү дээ.Танд байгаа хамгийн том давуу тал юу гээч?Та бол гэрийн эзэгтэй,хүнд бэрхийг хамт туулж энэ амьдралыг нь босголцсон хань шүү дээ.Та нөхрөө нэг жаахан үймүүлээд байгаа өөрийнхөө хүүхэд гээд бодоод үз.Тэр амьдралын зарим юмыг өөрийнхөө гараар барьж үзмээр санагдаад л гэрээсээ гарсан тэнэг Иван гээд бодоод үз л дээ. Нэг л өдөр гэртээ ирдэг шүү дээ.тэгээд ч таны өрсөлдөгч нар чин хэн ч биш, зүгээр л нэг мөнгөнд дуртай охидууд байна ш дээ.Нөхөр чинь ч мэдэж л байгаа даа.Нэг их муу юм битий бод оо.Муу энерги дагуулдаг юм шүү.Танд аз жаргал хүсье.

  6. bolor says:

    уучлаарай эгчээ манай ноxор нууцтай болжээ. гэxдээ тэр танд бас амидралдаа xайртай бгаа болоxоор энэ байдлаа засахгүа бол босгосон амидрал чини нурлаа шүү гэдгийг ойлгуул
    тэр аргийг танаас илүүгээр xэн ч мэдэxгүй ш дээ тэгэx өөрийгөө сайн тордоорой 2 ийн xооронд xэрввл муул үр дүн аврчина шүү уxаалаг бай сайн тэмц

  7. TTTTTTTTT says:

    дэндүү эрт эхлэж ба л даа. эр хун хэсэг хугацаанд ингэж явдаг юм шиг бгаан. би яг ийм бдалтай тулгараад даваж гараад бна, араас нь ухэлдээд мурдух шардлагагуй юм билээ,буун хэрүүл болоод уурийгуу стрэстүүлээд л дуусна. одоо зувхун ууртуу анхаарлаа хандуул,гангалаад л хэл уг хийхгуй бгаад бай,их л бодож сарийн дараа чи ягаад гангалаад бнаа,хуурхун болоод бнаа гээд л гуигээд бна араас ч. яг л тэгсийм шуу

  8. SAIHANBILGIIN SHAALTUUR says:

    Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай “жү шин” буудалд буухыг урьж байна.манай буудлын онцлог нь 1.Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойр(шувууны үүр,хувцасны зах дэлгүүрүүд,барилгын материалын зах,компьютеийн зах,IKEA…)
    2.Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байна.Монгол хүлээн авагч байна.
    Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ, бyх төрлийн билет захиалж үйлчилнэ,бээжин-улаанбаатар ачаа ачиж үйлчилнэ,бээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явна.
    манай буудлын үнэ 180-230RMB
    ЗАХИАЛГА АВАХ УТАС: 13911824074
    zul_beijing@yahoo.com.cn
    хаяг:北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米

  9. ёёё says:

    darkhadbuu.blog.gogo.mn

  10. хөх чоно says:

    нэг л зүйл хэлье дээ бие холдвол сэтгэл холдоно шүү хамаагүй хатуурхаж байж 2лаа харамсахаар зүйлд хүрэв ээ хэн нь ч хождоггүй л байхгүй юу ялагдах 1 тал чинь хүүхэд гэдгийг санаарай

  11. bat says:

    сайн байна уу. би бол 9 жил нэг хоолоо идвэл уйдна. өөрийг хайна. тэгэхээр өөрт чинь л байгаа юм бишүү.

  12. boy19 says:

    9н жил амьдарсан юм чинь бас бус зангийн мэдхин бгаздэ.жаахан айлгасан дээр бха. гэхдээ хэтрүүлэд дэмий биздэ. бүр эсэргээрэ муу зүйл болж магадгүй.

  13. bold says:

    Эрчүүд бүгд л явнашдээ нөхөр чин тэгэж утас энэ тэрээ өгөж жахан гэндсэх байнадаа мэдэгдэхгүй яалдаж чадахгүй аан оройтож байхад н юун санаа амар байж байсиймдээ одоо хөлд нь юм орчиж сайхан зохицуулаад яваад байхгүй

  14. solongoo says:

    миний бодол бол шаал өөр байна нэг ёсондоо нөхөр чинь ингээд хэсэг яваг харин чи үглэх хэрэггүй сайхан аашилж, сайхан хоол хийж эхнэр хүний үүргээ сайн биелүүлээд юу ч болоогүй юм шиг эрхлээд л байж бай. гадуур өөр охидуудтай уулзаад явахаар тэр охидууд нь нэг л сайхан ааштай энхийн цагаан тагтаа шиг л байгаа харин гэртээ орж ирэхэд нь гэрийн хувцастай ааштай ууртай эхнэр байх хэрэггүй. аяандаа тэднээсээ уйдаад тэдэнд байдаггүй чамд байдаг сайхан зүйлийг нөхөр чинь олж харах л болно амжилт!

  15. Star says:

    Хи хи

  16. Цэцэг says:

    Эмэгтэй хүн өөртөө хайртай, хатуу л байх хэрэгтэй байдаг юм билээ дээ. Уйлж дуулаад, хардаж сэрдэж гүйгээд амжилтад хүрдэггүй юм билээ дээ. Энэ байдлаа таслан зогсоо гэж нэг ярилцаад үз. Бусдыг бол биетээр үзүүлж, тэрнийг зовоо. Дотны найзтайгаа зөвлөлдөөд ч хамаагүй гадуур хүнтэй болз, оройт. Нөхрийгөө хардуул. Тэгж л нөхрийн чинь хөл татарна. Нөхөр чинь яахав больё л гэж таараа, нөгөө хүүхэн нь л салахгүй баахан чаргууцалдаж, та 2-ыг зовоох байх даа. Харин тэр үед нь ухаантайхан өөрөөсөө түлхчихгүйхэн шиг байгаарай даа

  17. No name says:

    Сайн уу?
    Уучлаарай хэлэхэд хэцүү ч нөхөр чини өөр эмэгтэйтэй холбоотой болжээ. Би яг л ийм байдалд жил болж байна.Ноднин хаврийг хүртэл бүх юм хэвийн байсан.Гэтэл одоо манай нөхөр яг л танай нөхөр шиг 2-3 хоногоор явдаг болсон.Одоо би бүр түүнд итгэхээ болисон. Гэхдээ би нэг үеээ бодвол тайвшираад нэг ёсондоо салвал сална л биз гэж уйлж дуулалгүйгээр харц дээгүүр байх болсон.Гэтэл байдал арай өөр болж байгаа шүү.
    Тийм болохоор хэтэрхий их доошоо орж хэрүүл хийлгүйгээр байдлийг али болох тайван харж хүлээцтэй байх хэрэгтэй шүү гэж зөвльө дөө.

  18. jiimaa says:

    nuhur chin araar chin tawiad bn sh dee oilgomjtoi bn.iim zaluusiig uzen yadjiin .yahaaraa ingej zawaardag bnaa

  19. setgel says:

    er hun tsaanaa huntei bolohoro zaval shono oroi irj ue ue garch yavj eheldeg yum tanai nohor medeej ohid huuhnudtei orotsoldoodl utsa hurtel bulaatsaldaj bga bhgui yu iim asuudlig erthen baga deer ni hashraahgui bol er hun chin davarch ognuu gehees sanaachlagaara bolino gej bhgui manai nohor shoudad orod irehere margash oroinos ni ehled l ohidud zalgad eheldeg medeej nohor zugeergui bolod l ted tegj bgaa iim ued bi shuud l oorinho hajuud yu heluulehiig hussenee heluulj dahij bitgii zalga gej heluulj oortoo ih anhaaral tavij eheldeg buh talaaraa ooriigoo saihan bolgono doo tegeed l iim ued changa argaar hashraaj bj l zasanuu gehes aigad bval yu ch oorchlogdohgui dahin davtadaad bval hetsu shde

  20. LADY says:

    medsen ch medehiig hvseegvidee medeegvi yum shig tsarailah ni hamgiin tom aldaa shv.erthen deer ni tas tsohihgvi bol asuudal ulam daamjirna.

  21. medled says:

    Огт энхийн цагаан тагтаа ч биш байгаа бололтой, гэхдээ ч бүүр чамаас нүүр бууруулаад амьдралаа үнсэлд хаясан шалз шиг хаяад явахдаа тулсан хэмжээнд нүд нь сохорчихоогүй байгаа бололтой. Тийм болохоор одоо чиний гарт хөзрийн 3 тамга, тэр охинд /охидууд ч юмуу/ хөзрийн 1 тамга байна даа. Их сайн бодож, нухацтай л хөдлөх хэрэгтэй. За ингээд:
    1, Бүх дотуур хувцасаа соль /Дандаа цагаан, хар, ягаан /янхан ягаан ч гэдэг шдээ/ өнгийн торон, хос дотуур хувцаснууд худалдаж ав. Бас яг тийм өнгийн оймсны татуурга авахаа мартваа.
    2, Зөвхөн баяр ёслолд явахдаа гоё цэвэрхэн дотуур хувцастай байна гэдэг чинь тэнэг хэрэг, орой ирээд юуч болоогүй мэт хажууд нь гоё хувцасаа гайхуулан хувцсаа соль.
    3,Үснийхээ өнгийг өөрчилөө. Арай залуу стилээр засуулж будуул.
    4, Тураа. Ердийн иддэг хэмжээнээсээ багийг идээд байл даа. Тэгээд өдөр бүр энэ чинь юу болвоо гэтэл ганган, залуу, сеху хувцасла. Богино юбка, энгэр задгай бариу цамц ч бас найс шүү.
    5, Сехийн байрлал, хэмнэлээ солиоо. Яаг л нэг ердийн маслотой талх идэж байгаам шиг битгий хандал даа. Хөхөж сураагүй ч юмуу хөхдөггүй бол хөхөж сур, гартаа барьж энхрийлж сур, бас эрэгтэй хүний цавь ар талын сүв орчмыг зөөлөн хазаж үнсэхэд ямар ч эр дуртай байдаг юм шүү.
    6, Эр хүнийг татах хамгийн шилдэг арга бол ходоод шүү дээ. Орой ирэхэд сайхан хоол, сайхан ааш, сайхан царай зүсээр угтаач дээ.
    7, За тэгээд хамгийн сүүлд хэлэхэд зөөлөн нь хатуугаа иддэг хорвоод аргаар л үзнэ шүү. Эр хүн гэдэг амьтан чинь яааг хүүхэд шиг. Эрч хүчтэй, омголон, ихэмсэг, шулуун шударга мөртлөө эмзэг, уярамтгай, зөөлөн, эргэмтгий, дасамтгай амьтан шдээ.
    За чадан ядан хувиасаа зөвлөгөө өглөө. Амжилт, танай гэр бүлд сайн сайхныг хүсье.

  22. kekeke says:

    энэ сайтад яаж хаяг нээдэг юм бэ? юу юу бичих шаардлагатай вэ?

  23. kekeke says:

    гхжцфртужцтружрту

  24. kekeke says:

    ene saitad yaj bvrtgvvldiin be?helj uguuch yu yu bichdgiin bol?

  25. үиүү says:

    заза эрчүүд дуугай л бай за. хүүхнүүд хоорондоо ярьж байхад орхи цаадуулаа. ядаргаатай юманд хошуу дүрж байхм

  26. setge says:

    нуа-тай болснл бндаа та 2 сэксийн тал дээр дутуу уйм хум бн тиймүү нуа-гийн амидрал нь дөнгөж эхэлж бга уйм бн нөхөртэйгээ сайн ярилцсан нь дээр блвуу хол явхаас нь өмнө

  27. xxxman says:

    Яахав дээ тэгж л байг л дээ. Эр хүн чинь байгалийн амьтан. Зориулалт нь тийм юм. Танай нөхөр ухамсартай бол хааяа 1 уулзчаа л өөр асуудал гаргахгүй явах болно. Ер нь тэр охидууддаа нээг их мөнгө, цаг үрэхгүйгээр хааяадаа ганц уулзчаад байхад юу нь болохгүй гэж.

  28. Lonsdale says:

    дэлбэртэл хэрэлдээд гарт таарсан болгоноороо цохиод бүх хувцасыг нь өгөөд амбаардаад гарга үсрээдл сарын дараа шалдаа буугаад орж ирнэ.одоо арга хэмжээ авахгүй бол оройтохоос гадна чамайг улам элэг барьна шүү! битгий хүлээ хатуу чанга бай сэтгэл зүрх чинь өмөрч унасан ч хатуу ханд чамаас угаасаа ч салахгүй салсан ч үүрдийх биш зуурдаар сална нөхөрт чинь ч буруу бгаа жаахан охидод ч тэр найзуудаас ньч болж бгаа

  29. Eegii says:

    Уг нь нөхөр өөр хүнд утасны дугаараа өгөх боломж гараагүй л юм. өгөх боломж гараагүй гэж юу бхав дээ. ну а тайл болсон бн даа

  30. the.phone says:

    яанаа найзаа, ,монгол залуугын хэлдэг үнэн шүү.
    надад олоон танилууд байдаг, ихэнх нь эрэгтэй.
    заримдаа би тэдэнд хэлдэг юмаа: та нарын ажил автоматаар явдаг байж болноо, авгай хүүхдээ яачихаад 7 хоногийн 5д нь ингээд шоудаад яваад байдаг юм бэ гэж.
    гэхдээ тэд хачин юм ярьдаг, юу гээч!
    энэ охидтой унтсан ч гэр бүл эхнэр хүүхдээ орхихгүй гэдэг юм. илэн далангүй ярилцаад үз болохгүй бол хохь нь шүү гэж хэлээд чадалтайгаар өөрийгөө таниул, баримт цуглуулаад үзүүл.
    яахлаараа эрчүүд гэхээр л ингэж явах ёстой гэж! баримттай болох амархаан санагдаж байна, барьчихаад дахин тэгэхгүй болтол нь зөөлнөөр дарамтлаад үзээч, бас чадаач!!!

  31. Seoul. zaluu says:

    монгол залуутай санал нэг бна.нөхөр чини болохгуй бга бол чи адилхан тэнэгтэх биш харин ч ухаантай харц дээгүүр зовхи ни өөдөө эмэгтэй гэдгээ харуулж чаддаг байвал чи ялна.хүүхнүүд чамайг адилхан явалдаад бай хариугаа тэгж авдийн гэж зөвлөх тэнэгүүд энд бий шүү.заавал чамайг гэхгүй шүү гээд хаяад явахгүй юу.ямар чиний амийг аваад үлдэж бгаа биш дэ.

  32. zymba says:

    олон xүний амнаас сонсож бсаан одоогийн оxидууд дэндүү задгай xуамдxан болсон гэдгийг.гэxдээ ямар ч айxтар овжин оxин блаа гэxэд эр xүн бас өөрийн гэсэн толгойтой бодолтой л бгаа тиймээс аль алиндаал бгаа даа гэxдээ гэр бүл гэдэг тийм ч амар зүйл биш гэдгийг xаруулж нөxөртөө нэг боломж олгосон нь дээр бxаа

  33. sony says:

    охидууд бол одоо үед зөндөө дөө. ганц нэг уулзчихаад, дараа нь хэрэг болвол залгаарай гээд хэлчихээр тэгээд ядаргаатаад байдаг юм. яг янхан биш мөртлөө, боломжийн ганц нэг ахтай болчихъё гэсэн охидууд зөндөө шүү дээ. би ч гэсэн бас сүүлийн үед эхнэртээ сэжиг авахуулаад байх шиг байгаан. ер нь бол хардаж сэрдэж утасыг нь шалгаж энэ тэр энэ байдлаас гарахгүй л болов уу. монгол залуугийн хэлсэнчлэн байвал харин хамаагүй дээр дээ.

  34. Xman says:

    Гээндээ ч бий гоондоо ч бий нөхөр чинь ч зүгээргүй юм байна амар хялбар аргаар мөнгө олох гэсэн охидууд ч байгаа байх

  35. muujgai says:

    тийшт

  36. Mongol ZALUU says:

    Зиак үнэнийг хэлэхэд нуа-тай болсон бололтой. Эмэгтэй хүний ганц алдаа нь нөхөрөө үргэлж засрана ахиж тэгэхээ болино гээд л хойноос шаргууцалдаад байдаг юм. Эмэгтэй хүн харц дээш байвал зүгээр ш дээ. Чи өөр xүнтэй орооцолдбол тэг тэг би харин чамайг гэхгүйгээр яваад өгч чадна (гэхдээ чадах эсэх ни чиний хэрэг) шүү гэдгээ харуулах хэрэгтэй тийм л байж эрэгтэй хүнийг засна уу гэхээс хүлээн зөвшөөрч, хэл ам хийж түүнийг түлхэнэ үү гэхээс засахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.