Буруу залуутай болзож байгаагийн 4 шинж тэмдэг

dating-13452

Та хайж явсан хүнээ олж авсан гэж бодож байна уу? Хөвгүүдийн башир арганд хууртаж, буруу хүнтэй уулзаж байгаа юм биш биз. Гэр бүлийнхэн тань та хоёрын харьцааг зөвшөөрч байна уу? Хэрвээ доорх шинж тэмдгүүд та хоёрын харьцаанд илэрч байвал та хэнтэй болзож байгаа тал дээрээ ахин дүгнэлт хийж үзээрэй.

1. Та энэ дэлхий дээрх хамгийн гайхалтай залуу гэж бодож байгаа хүнтэй үерхэж байна уу?

Тэгвэл эхлээд танд баяр хүргэчихье. Гайхалтай залуусыг олоход заримдаа хэцүү байдаг. Хэрвээ та түүнийг олж авсан бол та ч бас хамгийн сайнаараа байхыг хүснэ. Гэхдээ хайр дурлалынхаа хөөрсөн сэтгэлд хэтэрхий автаад танд тохирохгүй гайхалтай залуугийн хэв шинжийг мартчихдаг. Юу гээч, хүмүүс хайр дурлалаас болоод жижигхэн зүйлийг маш том болгодог. Хэрэв танд ийм шинж тэмдэг илэрсэн бол магадгүй та буруу залуутай болзоод байгаа юм бус уу?

2. Таны гайхалтай гэж боддог залуу тань таныг өөнтөглөөд байна уу? Тэр таныг өөлж, шүүмжилдэг үү? Аливаа гаргасан саналыг тань хэрэгсэхгүй байна уу? Жишээ нь та бүжгийн дугуйланд явахыг хүсч байлаа гэхэд тэр таныг өөр сайхан санаа олсонгүй юу, цагийг үрэх гоё арга олжээ гэх мэт үгс цухуйлгадаг. Ийм залуу та хоёр цаашид харилцаа чинь хэдий чинээ гүнзгийрнэ төдий чинээ шүүмжлэх нь ихэснэ. Тэрнээс биш намжихгүй. Таныг ойлгож, таны мөрөөдөл санаа бодлыг чинь ойлгож, дэмжих хүн хэрэгтэй биш гэж үү?

3. Тэр хоцордог. Бүр ганцхан удаа ч биш, 2, 3-с ч илүү. Тэр болзоондоо маш их хоцордог бол тэр чиний цаг болон итгэлийг хүндэтгэж үзэхгүй байна гэсэн үг. Тэр сайн хүн биш байна гэсэн мэдрэмж аяндаа л төрөх болно. Энэ нь заримдаа тэр олон бөмбөгийг зэрэг агаарт хувиргаж байгаа мэт. Тэр хэдий чинээ их ажилтай, завгүй гэнэ, төдий чинээ араар чинь тоглоом тохуу хийж байна гэсэн л утгатай. Тиймээс тэр чамд тохирох хүн биш.

4. Тэр чамд өөрийнх нь дотоод амьдрал руу нэвтрэхийг зөвшөөрөхгүй. Түүний амьдралд чиний өмнө хязгаарлах хэдэн хэсгүүд байдаг. Магадгүй тэр спортоор хичээллэдэг, түүндээ дуртай ч түүнийх нь нэг хэсэг чамайг байлгахыг хүсэхгүй. Дотогшоогоо нэвтрүүлэхгүй байна гэдэг сайн харилцааны хэсэг хэзээ ч байдаггүй. Мэдээж хэрэг амьдралынхаа бүх хэсгийг чамтай хуваалцдаг хүнийг л чи илүүд үзнэ биз дээ.

3 Comments

  1. khongorkhon says:

    ҮНЭН БАЙНА

  2. beauty says:

    үнэн байхаа

  3. Radical says:

    Эсэргүүн надад санал нийлэх зуйл оноогийн Монголийн нийгэм, узэл бодлийн талбарт бараг олддоггуй л юм. Энэ нийтлэл харин унэн сонсогдох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.