Дөрвөн оронтой лавлахууд биеэ үнэлэгчдийг өөгшүүлж байна

86474751

Байгууллага хамт олны нэр, хаяг, утас, галт тэрэг, онгоцны цагийн хуваарь гээд олон талын мэдээлийг түргэн шуурхай түгээдэг хэмээн дөрвөн тоот төлбөрт утаснуудад манайхан ам сайтай байдаг. Хааяа нэг худал мэдээлэл хүргэж хэрэглэгчдээ бухимдуулдгийг эс тооцвол шүү дээ. Минут тутамдаа 350 төгрөгөөр тооцогдох эдгээр утаснуудад хоногт 4000-аас дээш хүн холбогдож хэрэгцээт мэдээллээ авдаг гэвэл та итгэх үү. Дээрх дуудлагуудын цаана биеэ үнэлэх асуудлыг массажист нэр доор зуучилдаг гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Шөнийн ээлжний ажлын цаг буюу 22 цагаас өглөөний 08 цаг хүртэл ирдэг дуудлагуудын бараг наян хувь нь массажист охидын утасны дугаар ирсэн дуудлага байдаг. Тэдний мэдээллийн санд ч 24 цагаар дуудлагаар массаж хийнэ гэсэн охидын утасны дугаар зуу зуугаараа өрөөстэй байдаг үнэхээр эмзэглүүштэй. 

Ханиад томуу гарч үйлчилгээний байгууллагуудыг 21 цагаас хойш ажиллахыг хориглоод байгаа энэ үед тэдний ажил бүр дэлгэрсээр. Учир нь баар, цэнгээний газрууд хаалгаа хаасны дараа энэ байдлыг овжноор ашиглан хууль бус үйлдлийн зуучлагч болон зугаацах газар, зочид буудал хүртэл зааж өгдөг болжээ. Оройн цагаар охидоор массаж хийлгэхээр согтуу эрчүүд утас цохин дуудаад, зальжин охидод эд зүйлсээ алдах тохиолдол ч их гардаг.

Харин иргээд өнөөх зуучилагч лавлах руугаа холбогдож гомдол мэдүүлэхэд “Хувь хүмүүс манайд олон төрлийн зар өгдөг. Тэдгээрийн л байдаг нэг тохиолдол учраас бид хариуцахгүй” хэмээн эрхэм үйлчилүүлэгчдийнхээ амийг эвтэйхэн тагладаг гэнэ шүү. Үүний бас нэг хэлбэр нь бусадтай танилцан найз нөхөр болох зар ажээ. Дээрхи лавлахуудын аль нэгт “холбогдон танилцах зар өгөх гэсэн юм” гэхэд хариуд нь “ямар зорилгоор танилцах вэ?” хэмээн асууна. Тэдний дунд санхүүгийн дэмжлэг авна, өгнө гэсэн “зорилт” мөн багтдаг юм. Ийнхүү далд хэлбэрээр телевизүүдийн чаттай адил үр дүн араасаа дагуулсан мэдээллийн лавлахуудад хяналт шалгалтыг нь зохих газрууд нь хийх цаг болжээ.

Өнөөдрийн монгол

1 Comment

  1. munguu says:

    ZAA ENEND CHIN EMZEGLEED BAIH ZUIL ALGA BNA UGAASAA BIYE UNELEGCH NARIIG HAANAAS L BOL HAANAAS L OLNO. HARIN CH MANAIH ENE ASUUDLAA HUULI YOSNII BOLGOOD BIYE UNELEGCH NARAA TSAG TUHAI BURT NI SHINJILGEEND ORUULAAD EMSIIN HUREELEN MAYAGIIN YUM BAIGUULAH HEREGTEI.
    BAS 1 YUM HELEHED BIYEE UNELEGCH AVSAN HUMUUS YUMAA ALDANA UU LUUVANGAA IDNE UU LAAGAA IDNE UU HEND CH HAMAAGUI ASUUDAL LAVLAHUUDAD CH HAMAAGUI TED HUSSENDEE UTSIIG NI AVCH UULZAAD YUMAA ALDAA BIZDEE. TERIIG NI TEGEED HUURHII LAVLAHUUD HARIUTSAH UU. ENE NIITLEL BICHSEN HUN HALTAR TSARAILSAN HUUHEN BDAG BHAA TEGEED NUHUR NI TUUNTEI SEX HIIHEES ZALHAAD CH YUMUU TSERVEED CH YUMUU ESVEL BUR SHIJIGLEED YANHAN AVDAG YUM BNALDAA.TEGEED YANHANAAS CH DOOR TER HUUHEN BIYE UNELEGCH NARTAI TEMTSEJ BGAA NI ENE YUM UU DAA. GJ L BODLOO.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.