Төөрөгдөл, алдаанууд сексийн дайсан болдог

2264015_81206077

Секс гайхалтай хийдэг л бол сексийн талаар бүрэн мэдлэгтэй гэж хэлж болохгүй нь мэдээж. Дээхнэ үед зөвхөн эхнэр, нөхөр хоёрын шөнийн явдал байж, болж бүтэхгүй байсан ч тэсч тэвчсээр ирсэн ор хөнжлийн харилцаа нь өнөөдөр өдөр тутмын сэдэв болжээ.

Бараг л бага насны хүүхдэдээ энэ талаар мэдлэг, мэдээлэл өгч бай гэх нь холгүй болсон өнөө үед сексийн харилцаагаа сайжруулах, улам дотно болох олон аргыг хаанаас ч олоод мэдчихэж болно. Хэдий нээлттэй болсон ч зарим нэг төөрөгдөл өнөөг хүртэл хүмүүсийн дунд байсаар байгаа. Энэ бүхнийг засахгүй байх нь үл ойлголцлын бас нэг шалтгаан болдог гэнэ шүү. Энэ удаагийн “Нууцхан шивнээ” булангаараа сексийн төөрөгдөл, алдааны талаар таны чихэнд зөөлхөн шивнэхээр шийдлээ. Секст хөдөлгөөн л хамгийн чухал гэж боддог эрчүүд байдаг. Тэгвэл эмэгтэй хүнд ялдам үгнүүд юугаар ч сольшгүй үнэт зүйл болдог. Бас зарим эрчүүд сексийн өмнө хувцсаа хэтэрхий хурдан тайлдаг. Энэ нь ухаан мэдрэлгүй дайрч байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, дахин ойртох боломжийг ч хааж магадгүй. Сексийн өмнө заавал шүршүүрт орох хэрэгтэй. Энэ нь хамтрагчаа хүндэлж байгаагийн нэг илрэл юм шүү. Энэ бүхэн эрчүүдийн орондоо гаргадаг энгийн алдаанууд. Зөвхөн ингээд зогсохгүй ээ, цаана нь бас бий.  “Ажлаа дуусгаад” шууд тамхи татах эсвэл угаалгын өрөө рүү гүйдэг. Энэ бол бүдүүлэг зангийн илрэл. Харин ч бүсгүйгээ зөөлөн тэвэрч, энхрийлэх хэрэгтэй. Бас шууд буруу хараад унтаад өгвөл жинхэнэ хувиа бодогч болно шүү. Эмэгтэй хүнд дээшээ, доошоо зэргээр юу хийхийг нь заах хэрэггүй. Хүссэнээ хийж байж л хүслээ хангана шүү дээ. Компьютерийн хулгана шиг хөхийг нь байнга базах хэрэггүй.  Бүсгүйчүүдийг чин сэтгэлээсээ хайрла. Ялыг нь тэд л үүрнэ шүү дээ. Хариуцлага хүлээхээс татгалзахаа мэдэж байгаа бол анхнаасаа хүслээ хангах хэрэггүй.

Танд энэ бүх төөрөгдөл байгаа болов уу?

-Секс ямагт идэвхтэй чанарын илэрхийлэл

Үгүй шүү. Хүний зүүдэнд ч юмуу бие сэтгэлийн асар их жаргап цэнгэл эдэлж байна гэж сайн сайхнаар дүрслэн мөрөөдсөн үед л хамгийн эротик сэтгэгдэл төрдөг.

-Эрчүүд харилцаанд орсон үедээ л таашаал амсдаг

Худлаа. Эрэгтэй хүн шөнө эротик зүүд зүүдэлсэн үедээ ч үрийн шингэнээ ялгаруулан гаргадаг.

– Шаргал үстэй бүсгүйчүүд л нууц амраг байдаг

Нууц амраг үсний өнгөтэй ямар ч холбоогүй. Үс, арьсны өнгөөс үл хамааран дур хүсэл аяндаа л оргилдог.

– Тачаадах сэтгэл бол тодорхой амжилт

Худлаа. Өөрийгөө бүрэн тайвшруулж сул чөлөөтэй болгож чадсан хүн л жинхэнэ сексийн таашаалыг эдэлж чаддаг.

– Эрчүүд үргүйдлээс айдаггүй

Хэнтэй ч хамаагүй секс хийгээд явахад амар гэж үү? Үгүй шүү. Үр удмаа үлдээж чадахгүй нь эрчүүдийн хувьд маш том эмгэнэл гэдэг нь маргаангүй хэрэг. Тэд ямар нэг зүйл нотлохыг үргэлж хүсч явдаг учраас өөрийгөө чадвартай гэдгийг хэн нэгэнд харуулахыг мөн л хүсч байгаа.

– Ухаантай бүсгүйчүүд сексийн амьдралд тааруухан

Бас л биш. Хайр дурлалын нарийн нандин бүхэнд хандах хандлага тухайн хүний боловсролоос хамаардаг. Тиймээс боловсролтой бүсгүйчүүд энэ тал дээр арай л ухаалаг ханддаг.

– Хоромхон зуурын секс зөвхөн бүсгүйчүүдэд таалагддаггүй

Үгүй ээ. Бүсгүйчүүд тохиолдлын бүхнээс татгалзахыг хүсдэгтэй адил эрчүүд ч гэсэн жаргалын удаан нь дээр гэж үздэг.

– Эр хүнээс л үрийн шингэн ялгардаг

Төөрөгдлүүдийн нэг нь . Эмэгтэй хүнээс ч гэсэн зарим булчирхай ялгарч гардаг. Гэхдээ бага хэмжээгээр л дээ.

– Эрэгтэй, эмэгтэй хоёр ямагт зэрэг дур тавих ёстой

Энэ хэзээ ч бүтэшгүй зүйл гэдгийг амьдрал баталдаг ч хүмүүс ингэж бодсоор л байдаг. Эмэгтэйчүүд энэ тал дээр хамгийн “харамч” нь.

Хилэнц, нум, сексийн гайхалтай харилцагчид болж чадна

Төрсөн жил амьдрал зохиоход чухал нөлөө үзүүлдэгтэй адил орд ч сексийн харилцаан дахь зохилдлогоог илэрхийлдэг байна. Жинлүүрийн орд гэхэд ихэр, арслан, хонь зэрэгтэй гайхалтай нийцдэг бол мэлхий, үхэртэй харшилдаг гэнэ шүү. Өөрөөр хэлбэл сэтгэл санаа хэдий нийлсэн ч  амьдралын чухал хэрэгцээ болсон секст дайсангууд гэсэн үг. Энгэр зөрүүлэх харилцаа нийцэхгүй, бие биедээ таалагдахгүй байгаагаас олон хос салдаг гашуун үнэн амьдрал дээр тохиолддог. Тиймээс таны төрсөн орд ямар ордтой сексийн жинхэнэ хамтрагч болж чадахыг эндээс мэдэж аваарай.

Хонины орд

Хумх болон арслан, ихэр нум зэрэг ордуудтай сексийн гайхалтай зохилдлогоотой. Харин хилэнц, загас, мэлхий үхэр зэрэг ордныхноос хол байсан нь дээр.

Үхрийн орд

Охин болон матар, мэлхий, загасны ордтой ор хөнжилдөө сайн зохицно. Хонь, хумх, ихэр зэрэг ордуудтай тохирохгүй. Мөн үхэртэйгээ ч нийцэхгүй.

Ихрийн орд

Үхэр, жинлүүр, хумх, арслан, мэлхийн ордныхонтой эвээ олж, таашаал авахад илүү хялбар байна. Харин охин, нумынхантай таарамжгүй учраас болж өгвөл сэтгэлээрээ дотносох хэрэггүй. Ихэр ихэртэйгээ нийцэл сайтай.

Мэлхийн орд

Арслан, хумх, ихрийнхэнтэй дээд зэргээр зохицно. Жинхэнэ секс хамтрагчид болж чадна. Харин жинлүүртэй таарамж муутай шүү.

Арслангийн орд

Мэлхий, жинлүүр, ихрийнхэнтэй сексийн харилцаа тогтоовол сайн. Бас хонь болон матар, үхрийн ордтой нийцнэ. Харин хилэнц, хумхтай таарахгүй.

Охины орд

Матар, үхэр, арслан, охинтой сайн нийцнэ. Харин нум, загас, ихрийн ордтой зохицохгүй гэнэ шүү.

Жинлүүрийн орд

Ихэр, арслан, нум, хумх, хоньтой сайн нийцнэ. Мэлхий болон үхэртэй холбоо тогтооход таагүй учраас үзээд алдъя гэж бодох ч хэрэггүй.

Хилэнцийн орд

Мэлхий, охин, матар, нумынхантай, урт удаан хугацаанд аз жаргалтай амьдарч чадна. Сэтгэл санаа таарамжгүй үед ч секс эвлэрүүлэгчийн үүргийг гайхалтай гүйцэтгэнэ. Харин хонь, ихэр, загасны ордтой үл нийцнэ.

Нумын орд

Хумх болон нумтайгаа нийцэхгүй. Загасны ордтой сексийн тал дээр сайн нийцнэ.

Матрын орд

Үхэр, матар, загасны ордынхонтой нийлэмжтэй бол хонь, ихэр, арслан, жинлүүрийнхэнээс хол байсан нь дээр байх. Нэгэнт зохицохгүй харьцааг эхлээд ч хэрэггүй биз дээ.

Хумхын орд

Жинлүүр, хонь, ихрийнхэнтэй нийлэмжтэй сайн учраас харилцаа тогтооход төдий чинээ хялбар байх болно. Мөн матартай ч муугүй шүү. Харин хилэнц, охин, мөн хумхтайгаа үл нийцнэ.

Загасны орд

Хилэнц, үхэр, загас, ихэртэй сексийн хувьд гайхалтай тохирсны хэрээр гайхалтай хос болно. Охин, жинлүүртэй таарамж муу байх учраас сексийн харилцаа тогтоох гэж яарсны хэрэггүй.

Улаанбаатар Таймс

4 Comments

  1. х says:

    ихэр бол новш

  2. hhhhhh says:

    ëàâ ë 2 èõýð õîîðîíäîî òààðäàãã¿é ë þì áàéíà ëýý

  3. sanaa says:

    энэ зурхай яг унэн боловуу

  4. yum asuuya says:

    zaluusaa ene zurhai chin yag unen yumuu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.