Энэ солиорол уу…

91786918

Сайн байцгаана уу? Миний захидал нийтлэгдэн та бүхэнд хүрэх өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө товчхон өөрийнхөө тухай бичье л дээ. Би энэ жил 25 нас хүрнэ, гадаадад нөхөртэйгээ мастерт суралцдаг бид ихэр хүүхдүүдтэй энгийн гэж хэлж болхооргүй сайхан гэр бүл. Бид хэн хэн маань гэр бүлдээ хайртай гэр бүлээрээ бахархдаг нэгэн. Миний хувьд бусад хүмүүс намайг дажгүй сайхан бүсгүй гэсэн үг их сонсдог. Би өөртөө ч гэсэн сэтгэл хангалуун байдаг, миний зан аашийн хувьд хатуу байр суурьтай гэхдээ бас дуу шуу инээд наргиа ихтэй, алиа хошин зантай, хөдөлгөөнтэй хамт олон ихтэй хүн. Муу зан мэдээж байлгүй яахав. Миний аливаа зүйлийг ухаж сэтгэдэг байдал (бид аливаа юмыг ургуулан бодох чадвар гэдэг дээ). Сүүлийн үед улам гүн гүнзхий болоод бүр сүүлдээ миний амьдралын өдөр тутмын амьдралд минь ихээхэн нөлөөлөөд байх боллоо. Энэ зан магадгүй миний мэргэжилтэй холбоотой байж магадгүй юм (төрийн тусгай ажлын нэг). Өөрийнхөө тухай товчхон гээд арай их юм бичихэв үү дээ? Би нөхөртэйгээ аль 18 настайдаа танилцаж  21-тэйдээ гэр бүл болсон. Түүндээ анх яаж дурлаж байсан шигээ одоо ч бас хайрлан дурлаж чаддаг. Би түүнийг амьдралдаа хэзээ ч хуурч үзээгүй тэр тухай бодохыг ч хүсдэггүй гэхүү дээ. Би тийм л нөхөртөө хайртай.

Миний нөхрийн хувьд гэж үү? Надаас 3 ах  дажгүй залуу. Түүний хувьд би түүний цорын ганц хайрт нь, би үүнийг нь мэддэг. Мэдээж надаас өмнө охидууд байсан гэхдээ зөвхөн надад л хайртай гэдгийн бидний хэн хэн нь сайн мэддэг. Товчоор хэлвэл бид төгс гэр бүл гэж бид боддог. Бидний амьдрал үргэлж шинээр гэрэлтэж байдаг, тэр минь намайг баярлуулах гэж зөндөө зүйл хийдэг би ч мөн адил. Сексийн амьдрал дээр үнэхээр төгс нь байдаг бол би түүнийг л гэнэ. Бусад гэр бүлийн хажууд бидний гэр бүл энгийн гэмээргүй сайхан гэр бүл, бусад эмэгтэйчүүдийн дэргэд миний амьдрал эмэгтэй хүн бүрийн мөрөөдлийн амьдрал, мөрөөдлийн нөхөртэй гэж боддог. Гэтэл миний ойр орчмын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд үргэлж тэд амьдарлыг бараанаар харах юм тэд хайр гэж байхгүй үнэнч эхнэр тэр тусмаа үнэнч эр хүн гэж хаач байхгүй гэх юм. Чиний нөхөр  чамайг хуурч л байгаа, битгий итгэ гээд л амныхаа зоргоор ярих нэгэн зөндөө. Нэг сайт ороод харахад л хүмүүсийн бичсэн захиа үргэлж араараа тавиулсан хуурсан хүмүүс байх юм. Эрэгтэй хүн бүр араар тавих ёстой мэт бичих юм. Араар чинь тавьж хуурч мэхлэхгүй бол тэнэг гажигтай эсвэл, сулралтай. эсвэл гаж гээд л ярьж бичих юм. Сүүлдээ би утгагүй юмнаас айх болов. Миний энэ амьдрал миний хайрлаж дурлаж байдаг хүн минь намайг араар тавих вий гэж үхтлээ айх боллоо. Сүүлдээ хий юм ургуулан хардах болов. Гэхдээ хэзээ ч миний нөхөр тэгэхгүй гэж би түүнд 100% итгэдэг  ч зарим муухай охид хүүхнүүдэд дургүй хүрэх юм айлын нөхөр эргүүлсэн айл гэр үймүүлсэн тийм хүмүүсээс хайртыгаа би харамлаад байх боллоо. Байхгүй хүнийг би ургуулан бодож, хийгээгүй үйлдлийг нь би хийсэн болгон төсөөлөн харж, заримдаа зүүдэлдэг боллоо. Нөхөртөө хэлхээр тэр минь хайр шингэсэн харцаар намайг ширтэн хэзээ ч тийм зүйл болохгүй чи миний цорын ганц гээд түүний чинь сэтгэлийн үг үйл хөдлөл 2-оор нь би мэдэрдэг ч дараа нь дахиад л тэнэг бодолдоо автан суух юм.

Би энэ сайхан гэр бүл, үнэн голоосоо надад хайртай нөхрөө нэг л өдөр алдчих вий гэсэн айдас байнга манайг дагах боллоо. Энэ солиорол уу… Надад зөвлөөч… Гуйж байна би сэтгэлээ засаж урьдынх шигээ амьдармаар байна.

cekc.mn дээр ирсэн захидал

46 Comments

  1. soliorol says:

    бүхнийг худлаа гэж бодох бас солиорол уу? мэддэг юмаа мэдэхгүй гэж бодох бас?

  2. bolor says:

    дэмий юум уншад тэгэж бгаа юум зүгээр л өөрөөрөө амидар.хүний юу гэхэн уамар хамаатай юум бэ

  3. Cleopatra says:

    У-н хэлдэг үнэн шүү.Хүүхнүүд нэгнэгэндээ нөлөөлдөг.Гэхдээ бас эрчүүд зүгээр байгаа нэгэндээ муугаар нөлөөлөх ч явдал байдаг.Эрчүүдийн яриаг сонсч байхад эхнэрээсээ өөр хүүхнийг хардаггүй нэгнийгээ их шоолж,явуулдаг юм байна лээ.Манай С авгайг,аагаа өөр хүүхэн үзээгүй дэлхий дээрх цорын ганц эр ч гэж байх шиг.
    Нийтлэл бичишч бүсгүйд хэлэхэд юу ч болоогүй байхад нөхрөө хардаад хэрэггүй ээ.Бусдын үгийг ч битгий тоо.Ийм сайхан амьдрал заясанд Брханд талархаж яв.Өөр юу гэхэв.

  4. NED says:

    Ийм сайхан амидарч байж дэмий юм бодож сэтгэлээ буу зовоо! Зугээр бгаа нөхрөө элдвээр гоочилж бгаад харин сэтгэлд н сэв суулгавдаа. Эр хун нэг сэтгэл н уруудвал тэр чигтээ бдаг юм шуу миний дуу. Муу хүмүүсийн үгийг сонсч negative energi оортоо бүү хуримтлуул. Сайхан амидралаа хайралж яваарай!

  5. namuun says:

    өөрт чинь зөвлөхөд энэ вэб дээр хүмүүсийг татахын тулд элдэв янзын өгүүллэг хүмүүс зохиож бичдэг юм байхгүй юу.уншихгүй байхыг зөвлөе.

  6. Hongor says:

    Жаргал даахгуйн зовлон гэдэг чини энэ шу.энэ сайхан амидралаа хайрлаж амидарда хо.

  7. Od says:

    Yeah hos-n helsentei sanal niilj baina. Zarimdaa gehdee tiim zuil bolson bol ter tuhai ni medeegui ongorson ni deer baidag yumaa. Ter ni hamaagui deer….
    Uchir hervee chi medeh yum bol chinii odoonii ene urguulan bodood shanalaad baigaa chine yu ch bish. Jinheneesee l shanaldag yumaa…..
    Yes the truth hurts, but it always beats the lies.

    Saihanaar tosoolood amidarsan ni deer ee hoo.

    Medeh shaardlagagui zuilee medeh gej hicheesnii hereggui…. ter tuhai zugeer l mart… Goodluck…

  8. hos says:

    сайн уу? би ч бас чамтай нас чацуу юм бн. чи муу юм бодоод байвал чамд ирээд наалдчихна шүү

  9. ohin says:

    би тантай санал нэгтэй байна.мини найз залуу ч гэсэн надад маш их хайртай.надаас оор хун байхгуй гэдгийиг ни ч мэднэ.гэхдээ найз охидууд гэд хумуусийн хэлхийг сонсохлоор энэ сайхан жаргал алга болчихвий дээ гэж их санаа зовдог.надаас оор хунтэй болчихвий гэж их харамладаг.надад маш их хайртай гэдгийг ни мэддэг мортлоо.

  10. Êmegtei says:

    Хий юм ургуулан хардаг боллоо гэсэн чини юу гэсэн үг вэ? Солиорлын шинж тэмдэг биш үү?Үнэнээсээ хэлж бгаа бол эртхэн сэтгэлзүйчид хандсан ни дээр бх аа.

  11. Sarnai says:

    Тиймээ, Тимбэрийг дэмжиж байна, би ч сүүлийн үед энд орохоо болиод байгаа, дандаа хүмүүсийн зовлон сонсоод байхаар муу энерги их авдаг гэсэн,
    захидлаын эзэн чамд зөвлөхөд чи муу энерги авчээ, энд байнга битгий орж бай, бүгдийг нь битгий уншиж бай л зөвлөе!!

  12. setge says:

    нөхөр чинь биш харин чи өөрөө нэг тиймэрхүү бодол санаандаа тээж яваад бга уйм бишүү чи наад бодлоо хаяцан дээр бхаа та2 амжилт

  13. Timber says:

    Энэ секс.мн -г нээх унших хэрэггүй юм шиг байгаа юм уншаад байхаар хайртай хүн чинь бас тийм юм шиг санагдаад л уур хүрээд байдаг юм шиг байна лээ. Ер нь хэрэггүй вэб дээ, ганц ч олигтой нааштай нар гийсэн бичлэг байхгүй ядаж байхад баахан гарууд худлаа юм зохиогоод бичээд байхыг нь яана гээ!!!

  14. maral says:

    ургуулж бодоод бичтсийн бишу? ккк, за араар нэг ч тавидаггуй эр байвал нээрээ хорвоо мөхөх байлгуй дээ

  15. Tuya'S says:

    Алийн болгон айж амидрах гэсэн юм бэ? Энэ дэлхий дээрх бүх зүйл хэзээ ч хэн нэгнийх байдаггүй, хүн болгон бгаа бүхнээ хэзээ нэгэн цагт алддаг.
    Тийм болохоор чи бгаа бүхэнээ хамт бгаа цаг мөчид ни л хайрлаж, алдахад ч гэсэн бэлэн байж чадсан цагт л чи наад айдаснаасаа салах байх.
    Чи хорвоо ертөнц агуу уудам, хүний амидрал богинохон гэдгийг мартсан бололтой.

  16. badarchin ba says:

    км

  17. mikki says:

    gadaadad baigaa yum bol neg ih tiim yavdal tohioldohgui shdee,chi ch ger bulee tugs gej bodoh ni araggui. jinhene chanariig ni eh orondoo ireed l tanih bolno doo. chi mongold ireed amidarval iim bodoltoi yum chine tesehgui yum baina daa,amidral chin tam boloh yum baina.tegeed ch nuhur chin end zugeer baihgui ni lavtai.
    gadaadad bhad yahavde,mongol erchuud jigteihen sain saihan aav nar l baina shuu dee.eh orond ni shalgah heregtei.
    tegeed ch chi iim yavdal tohioldvol tesehgui huuhen baina,amidral surgaad ugnu duu.naiz huuhnuudiin chine heldeg unen unen.

  18. мөнгөө says:

    хэхэ шал юмтайн. хийх юмаа олж ядсан юм

  19. o says:

    У-д эмэгтэй хунийг аз жаргалтай бхад би дуртай.эхнэрээ хайрлаж ябаарай ягл энэн шиг ургэлж итгэлтэй бгаарай чи ч бас бусдийн ятгалганд орж болохгуй шуу чамайг дэмжиж бн

  20. mo says:

    100 xувь итгэдэг юм бол тэгж бодоxгүй л бсн даа. Итгэж байгаа чинь үнэн юм бол итгэсэн шиг итгэ. Илүү юм бүү бод. Зүгээр л урагшаа жаргалаа даагаад амьдар.

  21. aagii says:

    надтай адилхан юм.надад ч бас ийм зуйл тохиолдоод бгаа.ийм бодлоо толгойноосоо абч хаяяа ч гэсэн чадахгуй бн.миний нохор ч гэсэн сайн хун л дээ.гэхдээ энэ бусгуйгээс ялгаатай ни манай нохор нэг хуухэнтэй ургэлжийн холбоотой бсан юм.найз гээд майл бичээд бдаг эхэндээ би анзаардаггуй байлаа.суулдээ би уурладаг болж нохор маани нуутсаар бичдэг болсон.тэгээд амралтаараа монгол хариад ирсэн.ирээд би одоо хуртэл олон сар шаналж бна .нохортоо хууртагдсан гэж бодоод.туунийг гадуур ябсан /одорийн тсагаар ч бай/ тэр хуухэнтэй уулзсан бх гэж бодоод.дандаа цуг ябж бх мини ч яалаа гэж бодох болсон.бодох тусам шаналаад нохортоо хуртэл муу уг хэлдэг болсон.тэр уэд монголд бхад дэмий амаа ангайлгаад ганцааранг чини ябуулж чадахгуй ч гэж хэлж чадахгуй ,би ч бас найз ноходтэй уулзах хэрэг гараад тусадаа 2,3н удаа ябсан юм.хэрвээ тэр уэд ни цугтаа бсан бол ингэж бодож шаналахгуй ч бсан юм болоб уу хэрүүл гарахгуй бсан бхаа гэж харамсах юм.гэхдээ хэзээ нэгэн цагт монголдоо очно тэгэхээр тус тусийнхаа ажлийг хийгээд ябна тэхээр яаx болоо гэж айх боллоо.томчуудийн амидралаас айж бна гэхүү дээ.хааяа юу ч болоогуй гэж оортоо итгуулэхийг оролдох юм тэгсэн ч чадахгуй.нохор маани тийм ябдал бхгуй тийм ябдал гарах ч угуй гэж хэлдэг.гэсэн ч би итгэдэггүй.эмэгтэй хуний собин гэж бдаг бол тэр ни монголд бх уэд мэдрэгдэж бсан.нохортоо маш их гомдсон.хариултийн олох гэж олон хунээс асууж узсэн,ийм зуйл бичсэн сайт их орох болсон.зорилгоо мартчихсан юм шиг.суулийн уэд /омно ни тэнэг хэрэг гэж бодож бсан л даа/оор хунтэй ябаад узий ,оортоо таалагдсан хун ббал тэр уэд би бутсахгуй гэж бодох болсон.хурдан бх тусмаа сайн юм шиг санагдаx болсон.тэгбэл би хэрбээ би тийм зуйлтэй нуур тулбал тэсээд гарна гэж бодох боллоо.энэ хатуу эртөнцөд дасан зохицох бх гэж бодох болсон.урд ни хун хардана гэж мэддэггүй бсан.нохортоо унэнээ л хэлчих тэгээд чин сэтгэлээсээ уучлалт гуйбал бугдийг мартаж чадна гэж хэлж узсэн.гэвч хэлэхгүй юм.тийм юм бхгуй,бсан бол би хэлчихмээр бна гэнэ.тэгээд юу ч сонсож чадахгуй бгаадаа уур хурэх боллоо та бухэн ч бас бодож бгаа зуйлээ бичнэ уу
    бусдийн бичсэн зуйлийн доор бичих ни соёлгуй зуйл гэж боддог ч оорийн эрхгүй бичмээр санагдаад биччихлээ дээрх эмэгтэйд нохороо шалгаад узбэл яасийн гэж зобломоор бн .ягаад ингэж бодогдох болсийн урид ни бодогдож бсан уу шалтгаан ни ю юм бэ оортоо асуулт табиад узээрэй .юу ч бхгуй ор хоосон бол эртхэн март

  22. У says:

    Чи яг манай эхнэртэй адилхан юмаа. Манай эхнэр 9 сартай хүүгээ хараад гэртээ байдаг. Хааяа хаяа юм их ургуулан бодож хардана аа. Яг л чам шиг юм байна дө. Юунаас үүдэлтэй гэхээр бас л чамтай адилхан тэр найзууд нь гэж хэдэн шулмууд тархийг нь угаагаад байдаг юм. Яахав дэ найз залуусдаа араараа тавиулсанаа салж саринсанаа яриад л эрчүүд бүгд адилхан энэ тэр гээд л хуцдаг юм шиг байгаан манай эхнэр намайг тийм биш гэсэн чинь хэзээ нэгэн цагт чамайг араар чинь тавих л болно эрчүүд авгайгаа араар нь тавихгүй байна гэж байдаггүй юм чи тэрийг хар л да энэ тэр гээд л нэг хүнээр жишээ аваад их хуцдаг юм шиг байгаа маа. Надтай таарахгүй байгаа юм би тэд нартай нэг таарах юм бол бургаад өгнөө л гэж бодож байгаа.

  23. Radical says:

    Ингэж айм байгаа чинь ойлгоход бэрх бишээ. Хуурч мэхлэхгүй бол эрэгтэй хун гаж, сулралтай энэ тэр гэсэн хогийн узэл байдаг. Дандаа тийм биш гэсэн жаахан ч гэсэн итгэл чамд оорт чинь болон гэр булд чинь хэрэгтэй шуу. Эрэгтэй хунийг ер нь их муу хун гэж уздэг. Эмэгтэй хунийг хуурч мэхлэж зовоох тавиланд торсон оодгуй болон азгуй амьтад гэсэн узэл илт харагдаж байна. Ихэнх нь ер нь тийм талдаа байхоо. Гэхдээ чамд 1000000 ийн 1т тохиолдох хосгуй нохор заяасан ч байж болно. Яаран санаа зовж айдаст автагдаад хэрэггүй ээ.

  24. lam says:

    Та жаргал даасангуй !! Одоо хүсээд байсан зүйл чинь ирж зовлонд учрна!

  25. busgui says:

    Emegtei min chi urid n duulj bgaagyi yu? Hyn yu bodno tyyniigee duuddag gedeg…Chi odor shonogyi naad adiin bodloo bodood nohroo hardaad eldev yum urguulj bodood bval bieleh magadlal todii chinee l osno gsn yg…Nohor chin myanga chamd hairtai gsn ch hen negend ooriin medelgyi tatagdah ye ireh ch yum bilyy.Demii yum bodohiinhoo orond nohroo halamjlaad oortoo anhaarch bolovsorson n deer!

  26. sony says:

    наад эргэлзээгээ авч хая. тэгээд ирээдүйдээ, нөхөртөө бүрэн төгс итгээд амьдар. яахыг цаг хугацаа харуулна. энэ хорвоод чи дахин давтагдашгүй шиг, та 2-ийн амьдрал ч гэсэн дахин давтагдашгүй шүү дээ. заавал бусдынхтай адилхан болох албагүй. тэгэхдээ бусдын гуниг зовлонг бага ч болов ойлгож, түүнд нь тодорхой зайнаас хүндэтгэлтэй хандаж байх нь алдааг давтахгүй байх шилдэг арга юм. эцэст нь хэлэхэд янз бүр болж байж нөхрөө гомдоовоо.

  27. Man says:

    ßìàð íýãýí ãàé çîâëîí õýëæ èðäýãã¿é õèéñ÷ èðäýã ãýäýã. Òýð çîâëîíã ººð äýýðýý áèòãèé äóóä.Áîëîîã¿é ç¿éëèéí òºëºº ñýòãýëýý á¿¿ çîâîî. Ýëäýâ ÿíçûí õ¿ì¿¿ñèéí çîâëîí ãóíèã, á¿òýëã¿é àìüäðàë, çàâõàé ÿâäàë áè÷ñýí þì óíø÷èõààä ñýòãýëýý õÿìðààãààä áàéäàã õ¿íèé íýã áàéíà. Òèéìýðõ¿¿ ç¿éëèéã ººðòºº õ¿íäýýð òóñãàæ àâààä ººðèé㺺 ñòðåññò îðóóëñàí õ¿í áàéíà. Ñýòãýë ç¿é÷èä õàíäàõ þì óó ýñâýë ýíý á¿õíýý ìàðòàæ ººðèé㺺 òàéâàí áàéëãà.

  28. khongorkhon says:

    тийм зовлонго өөрлүүгээ дуудаад байгаа юм уу хаашаа юм. жаргалтай байвал тэгээл тэр жаргалаараа л амьдраач дээ ядаргаатай юм.

  29. eegii says:

    жоохон бн даа

  30. the.phone says:

    яагаад байхгүй зовлонг агаараас шүүрч авч ирээд байдаг байнаа.
    зовлонгүй, жаргалтай сайхан амьдралаараа зүгээр амьдарч чадахгүй заавал 1 проблем байлгах гээд байдаг, муу л байна даа.

  31. Dr. bold says:

    yu geed soliorood bgaa mal ve? P chin

  32. LADY says:

    hi.bi lav soliorol gj helehgvie.hairtai bol hartai gdg bz de.gol ni bh yostoi hemjeeneesee heterch bolohgvi.nohortoo itgej l bgaa bol yun d sanaa zovhov de.

  33. Хайртай хүндээ итгээ. Араар тавьдаагүй Эр хүн бас байдаг юм шүү гэдгийг үргэлж бодож яв. Хүн болгон адилгүй. Атаархсан хүний үгэнд битгий ор. Хэрвээ нөхөр чамд хайртай нь мэдрэгддэг бол түүнд өөр ямарч эмэгтэй гоё болж харагддаггүй юм шүү гэдгийг сайн ойлгож ав. Аз жаргал хүсье.

  34. unshigch says:

    бодоогуй юмийг н бодуулж байна дараа н харамсав даа

  35. medled says:

    Амьдрал чинь сайхан л байгаа юм бол дэмий юм бодож, сэтгэж, элдэв сайтын салсан нийлсэн явсан балай юм уншиж цаг нөхцөөж байхаа болиоо. Өөр юм хийж цагаа нөхцөөгөөч дэ. Адгийн наад зах нь хичээлээ сайн хий.

  36. nomin says:

    цахирмаагийн хэлсэнтэй санал нийлж бна .чи
    өнөөдрөөрөө сайхан амидар илуу дутуу юм бодоод хэрэггүй ээ

  37. sss says:

    chi yamar heregtei gej eldev yum unshij iim saihan busdaas iluu amidraldaa sev suulgeh geed baigaa hun bee manai mongolchuud l iim bolhoos bish gadaad zaluuchuud iluu amidraliin une tseniig uhaarsan humuujil saitai humuus baidag yum hun. chi eldviin yum bodoh hereggui nohortoo itgeel yav ingej hardah n neg yosni setgetsiin ovchin boldog yum chiniih yag ehelj bn suuldee bainga hyamrana tosoologdono nudend haragdana bur hurts helbertee ch orj bolno, teheer chi iim saihan bolj baigaa amidraliig yamar ch hereggui yumanaas bitgii suitge. chamaig urgeljluulen saihan amidraarai gej husey bas oortoo itgeltei baigaarai amjilt

  38. Дусал says:

    Амны бэлгээс ашдын бэлэг гэдэг шүү дээ. Муу юм бодох тусам хүн тэрийгээ дууддаг гэдэг. Тийм учраас надад тийм юм тохиолдохгүй л гэж бодож яв. Гэхдээ хэт тэрэндээ автаад, хэзээ л тийм юм тохиолдохгүй юм шиг бодож явж болохгүй. Хүмүүст бас битгий миний нөхөр намайг хэзээ ч араар минь тавихгүй, тавьдаггүй ч юм уу тийм юм ярьж бай. Найз нар чинь атаархаж байна шүү дээ. Гол нь хүний амьдралд юу ч тохиолдож болно, хичнээн 100% итгэж байгаа нөхөр чинь ч алдаа гаргаж болно, тийм учраас аливаа асуудал үүсэхэд тухайн үед нь л бэлэн бай, өмнө нь битгий муу юм бодож тэрийгээ дуудаад бай. Гэхдээ зарим хүүхнүүд манай нөхөр намайг хэзээ ч араар минь тавьж байгаагүй, би нөхөртөө 100% итгэдэг гэж олны өмнө ярьдаг, гэтэл бодит амьдрал дээр нөхөр нь 1 хүүхэнтэй явдагийг тэр хүүхнээс бусад нь бүгд мэддэг, дотроо бүгд хөөрхийдөө энэ эмэгтэй, ингэж нөхөртөө итгэж байгаа нь сайхан юмдаа гээд л бодоод өнгөрдөг. Тэгэхээр тэр эхнэр нөхрийн араар тавилтын талаар битгий ярь. Битгий элдэв муу юм бод.Магадгүй чи энэ хүүхэн шиг олны дунд ийм юм ярьж нөхөртөө араараа тавиулсан хүүхнүүдийн атаархалыг төрүүлдэг байж болох юм.

  39. saruul says:

    чи одоогийнхоо амидралд сэтгэл хангалуун л бгаа бол элдэв сайтанд ороод ю хийх вэ, уурийнхуу л амидрал л даа. янз бурийн бурийн юм ургуулж бодоод, хэзээ нэгэн тсагт уурт ни ийм юм тохиолдох юм шиг. хэтэрхий гунзгий бодох юм. нэг бодлийн чи хэтэрхий завтай юм шиг, санаа зовох юм бараг бхгуй болотой. хун санаагаараа гэдэг шиг дэмий болоогуй юм бодож битгий сэтгэлээ зовоо. бгаа амидралаа улам илуу хайрлаж яав л даа.

    нэг бодлийн чи их сэтгэлийн худулгуунтэй гэмээр. хумийсийн бичсэн зуйлийдийг уншаад хэзээ нэгэн тсагт надад ийм зуйл учрах вий гээд их л болгоомжилдог бололтой.зугээрээ сэтгэл амар бай нухур чин ч бас сайн бололтой. та бухэнд аз жаргал хусиэ

  40. karm says:

    хэрэгтэй хэрэггүй юм уншиж хогон мэдээлэл цуглуулахаа болихгүй юу даа. Тэгээд ч хүний хэлсэн болгонд сонссон болгондоо итгэж байх хэрэггүй.

  41. soliorol says:

    энэ солиорол мөн байна аа.

  42. hero says:

    худлаа юумыг олон ярихаар үнэн болдог гэж яаг наадах чини шүү. эртхэн өөрийгөө засаж абсаны дээр шүү.

  43. Ani says:

    Xэтэрxий ургуулан бодоод Тэрэндээ итгэнэ гдг Солиорол блгүй яаxав. Дэмий юум бодож бие э зовооxоор Тайван бай. Короче Цаxирмаа зөв xэлсэн бна.

  44. ARANAA says:

    миний бодлоор чи их эмзэг сэтгэлтэй юм бна юм бүхнийг дандаа өөр дээрээ тусгаж авдаг болоогүй юмийг болсон болгож төсөөлж байга юм чинь болсон хойно нь чи галзуурах юм бна. зарим нэг зүйлийг сонсон ч сонсоогүй юм шиг харсан ч хараагүй юм шиг өнгөрөж сур юм бүхнийг сэтгэлдээ нийцүүлж амьдарна гэвэл хорвоог барахгүй шүү.

  45. hair says:

    бараг л өвчин дөө. ургуулан бодоод түүндээ итгээд энэ бол нэг төрлийн өвчин. гэхдээ чи амьдралдаа сэтгэл хангалуун юм байна. муу атаархуу хүмүүсийн яриаг битгий тоо. хүн болгон адилгүй. чамд аз жаргал хүсий

  46. cahirmaa says:

    чам шиг хүмүүс олон байдаг гэхдээ тэд энд тэнд сайн сайхан яваагаа ярьж бичдэггүй тйим хэрэгцээ байдаггүй болохоор тэр. Харин тэр хууртаж мэхлэгдсэн хэцүүдсэн хүмүүс л энэ тухайгаа бусдад ярьж сэтгэлээ онгойлгож тусламж хүсдэг юмаа. Чи өнөөдрөөрөө энэ сайхан амьдралаараа л амьдар хэзээ нэгэн цагт болох ч уу үгүйч үү юмны хойноос одоо шаналах хэрэг юу байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.