Энэ хүн засрахгүй байх тийм уу?

002.tif

Сайн байна у? Танай сайтыг уншдаг болоод удаж байна. Би нөхөртэйгөө танилцаад 9 жил гэрлээд 3 жил болж байна одоо 2 настай нэг хүүтэй. Та нарийн бичдэг бүх л зовлон бүгд миний амьдралд байнаа зодох, архи уух, тамхи татах, касино тоглох гээд л… Дээрэс нь ажил хийхгүй (бид гадаадад амьдардаг л даа). Сүүлийн 2 долоо хоногт 4 удаа надад гар хүрлээ  Сүүлд нь намайг түлхэж унагаагаад миний нүүрэн дээр дэвсэлсэн бүр айлд зөндөө олон хүний нүдэн дээр би хүүхдээ аваад зугтаасаан. Угаасаа салах бодол сүүлийн үед их байсан ч шийдэж чадахгүй өдийг хүрчихсэн юмаа. Харин тэгж зодуулсаныхаа дараа яагаад ч юм эргэлт буцалтгүй шийдэх шиг боллоо. Гэхдээ бас л нэг юм чангаагаад сэтгэл тэгшрэхгүй юмаа… Тэгээд 2 хоногийн өмнө салий гэж хэллээ, өмгөөлөгчтэй уулзлаа харин тэр хүүхдээ надад өгөхгүй явбал ганцаараа яв гээд өнөөдөр намайг багалзуурдаж ална гээд багалзуурдаад би тэр харцнаас үнэхээр айсан. Тэр намайг алах юм шиг байнаа. Яаж салах уу? Цагдаад өгчий гэхээр тэр бичиг баримтгүй болохоор баахан зээл тавьж ирсэн хүн гэрт нь байгаа хавдартай өнөө маргаашгүй болсон аавыг нь бодохоор цагдаа дуудаад өгч чадахгүй миний хүн чанар чангаагаад байх юмаа.

Манай хадмууд надад их сайн надаас салвал хүүгээ гэж бодохоо болино гэж нөхөрт минь хэлдэг юм. Даанч тэд монголд болохоор утасны цаанаас юу ч гэсэн манай тэнэг нөхөрт ухаарах юм байхгүй юмаа. Би одоо яах уу? Энэ хүн засрахгүй байх тийм уу? Засарсан хүн мэдэх уу? Та нар надаас илүү амьдралын туршлагатай тул надад гэр бүлээ яах талаар зөвөлгөө өгөөч. Хүүхдээ өнчрүүлэхгүй гэсэндээ өдийг хүртэл өөрийгөө золиосололоо үүнээс илүү тэвчихгүй мэт санагдаад байнаа. Тэр хүн намайг хайрлахгүй байхад би түүнийг бодох ёстой юу? Яагаад ч юм монгол эмэгтэй хүний бүхнийг болгох гэсэн тэнэг зан тэрнийг цагдаад өгч чадахгүй байнаа надаа туслаач итгэл, жоохон ч гэсэн сэтгэлийн дэм хайрлаач…

Cekc.mn дээр ирсэн захидал

58 Comments

  1. beke says:

    унэхээр хайран амидрал бас хуурхий хуу бусд ни яхав дэ эргээд л уусж болох сасуудал ыр ни 2хуний дундаас хуухэд гарна гэдэг хайр ба сэxийн тод жишээ бх гэхдээ нэгийгээ тэгж бна гэдэг аймар юмаа би лав тийм байдлийг хэзээч хусдэггүй эхнэртээ унэхээр хайртай гэхдээ ямар нэгэн байдлаар ийм байдалд хурвэл эхнэр намайг нэг углуу сэрхэд ул мургуй алга болсон бвал би ууртуул гомдох бхаа ю ч болсон танид сайн сайхнийг хусэы амидрал чини дандаа ийм бхгуй бгуй дээ

  2. shuud says:

    энэ бичсэн хумуусийн хэд ни сал гэсэн бн?
    эндээс ым ойлгохгуй бн гэж у? хэзээзх хэзээч засрахгуй, сал

  3. Casandra says:

    Уншссан чини онгорсон амидрал мини бодогдчихлоо. сало миний дуу, жун нэг хуухэдтэй байж жу ч биш би монголд байхдаа2 хуутэйгээ хахан л бол архи уусан уэд ни зодуулаад л жвдаг байла.Аав миний намайг омоорч зодлдож байж билээ, аавийгаа тзохиулчихаад л би дараа ни гуйгээд очиж байсан тэнэг дээ.Гэхдээ би нэг л одор шууд салсан ирэх болгонд ни тсагдаад дуудаж огоод, манай монголийн тсагдаад бас сайн хариутслагатай хумус байдиймоо, дуудахар шууд гаднас авад жвчихдаг байсан жм.Одоо миний 2хуу 2о хурч байна, удахгуй сургуулиа тогсонодоо. тэр 2ийнхоо толоо хийсэн жм , тэгэд ч болдог жм билээ. эр ни чи оорийгоо хайрлахгуй бол чамайг хэнч хайрлахгуй гэдэг унэн жм билээ шуу.Сал хуний нутагт хэтсүү ни хэтсүү гэхдээ хэлтэй устай биздээ, гэр булийн хучирхийллийн тов гэж байдаг жм тэнд очоод орогнож байх зуураа оор орон руу ч жмуу монгол руугаа бутсахуй жу дээ , миний дуу.

  4. Shuud sal! says:

    Hi.Chi bid 2iin amidral adilhan yum bna, chi erthen shig salsan ni deer de, eregtei hun neg gar hurvel bainga hurne shu de. Huuhedee bodood magadgui bas nohoroo zasarna gedegt itgeed hamt amidaraad bga baih. Bi ch bas nyalkh ohinoo bodood l nohriinhoo shiruun dogshin zang ni tevcheed baigaad l bna. Neg udaa gar hursen bol dahiad zaaval bur ulam hargis zodno gedgiig bitgii martaarai. Manai nohor ch bas manai geriiheniig haraad gar hurdegee bolison gevch neg l odor dahiad hurne gedegiig bi medej bga, tiim bolohoor urgelj dotroo aidastai ali boloh uuriig ni hurgehgui bhiig hicheedeg. Ene buhen mini udahgui neg odor duusna gedegt itgeltei bna. Shuud salaarai gej chamd zovloyo.

  5. chimgee says:

    xoxi ni sh dee shuud sal. eregtei xuniig xairlaj xereggui. xairlax tusam davardag garuud daa. bariad ugchix. tegeed xuuxdee avaad alga bol. ternii uriig bodoj zoduulj amidrax gejuu. yadargaa daa. emegtei xunii zaluu nas boginoxon shuu. neg l medexed xen ch tooxoo bolison yambiisan avgai bolno. terneesee umnu boli. uuriinxuuruu saixan amidar. xuuxedtei yum chine yundaa gancaarddag yum be.

  6. er hun says:

    зүгээр шууд сал.би яг танай нөхөртэй адилхан хүн байсан.манай авгай надаас салаад сайхан амьдарч бгаа.би салснийхаа дараал ямар тэнэг байснаа ойлгосон.эртхэн надаас холдож өөрийнхөө амьдралыг босгож бгаа экс эхнэртээ баяралдаг.салаагүй бол цаашаа юу ч болох бсийн одоо бодохоос айдгийн.

  7. Dondog says:

    Чи салсан н дээр дээ. Наад тэнэг чин нээрээ алж магадгүй. Энд бас адилхан тэнэгүүд байна.(би бас гадаадад амидардаг) Ууж, идэх, тоглох 3 нийлхээрээ хүн болохоо болиж байгаа н тэр. Алдаагаа ойлготлоо өдий биз. Эсвэл чиний нас хүрэхгүй. Эсвэл манайд ирээд байж болно. Эхнэр зөвшөөрнө. email ddondog@seznam.cz

  8. hair says:

    Эгчээ Та минь зүгээр өөрийгөө хүүхдээ л бод. САЛ.

  9. Anxaa says:

    хэтсүү л юум бна тоглоом шоглоом хийх хусэл алага тсагдаад ни ог тэгээд ухаарах биз

  10. Solongo says:

    сал л даа. тэгээд энд орж ирээд би сайн явнаа, сэтгэл мини сайхан байна гээд бич л дээ. энэ олон сайхан сэтгэлтэй хумуусийн сэтгэлийг бодоорой доо. тэгээд чи яхав ээ зодуулаад, тэсээд, энэнээс уур юм олж чадахгуй байж болноо, хуухдуудээ бодооч ээ. хамгийн гол ни хуухэд. чи бол унэндээ хаашдаа атганд ни ороод оюун ухаан чини самуурчихсан юм шиг бна. хуухдээ хайрлахгуй наад мутайгаа хамт байгаад байвал чамайг нээрээ ю ч гэхэв дээ, наадхийнхаа гарт ухэж хуухэд унчруулэв дээ л гэх бна.

  11. ЗААВАЛ УНШААРАЙ says:

    БҮСГҮЙ МИНЬ ДЭЭ, ЧАМААС НЭГ ЮМ АСУУЯ. ЧИ ТИЙМ эсвэл ҮГҮЙ ГЭЖ ХАРИУЛАХ ЁСТОЙ. ГЭХДЭЭ, УУЛ НЬ, гэх мэт тайлбар сонсохгүй шүү. зөвхөн ТИЙМ эсвэл ҮГҮЙ гэж хариулаарай. Чи цаашидаа долоо хоногт нэг удаа ингэж зодуулсан чигээрээ 5 жил үгүй ээ 3 жилийн турш амьдармаар байна уу? Хүүдээ хамгийн хайртай ээжийг нь зодож байгааг 5 жил үгүй э 3 жилийн турш харуулж, хүүгээ тамламаар байна уу? Өөрийг нь зодсоноос ч хэцүү байдаг ш дээ тэд нарт чинь. Хэзээ зодох бол хэзээ доромлох бол гэсэн айдастай 5 жил, 3 жил өдөр болгон амьдармаар байна уу? Хэрвээ энэ асуултуудад ҮГҮЙ гэж хариулсан бол чи юугаа хийгээд цуг байгаад байгаа юм. хүн өрөвдөх талыг ярих юм бол чамайг л өрөвдөх болчихоод байна. САЛААЧ ЮУГАА ХҮЛЭЭГЭЭД БАЙГАА ЮМ БЭ

  12. LLg says:

    i hate your husband,bastard!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  13. hmmmm says:

    сал сал хүүхдээ бодлоо гээд байхын хүүхэдэд чинь ээжийг нь зоддог аавтай байснаас ухаантай ганц ээжтэй байхад хангалттай… хэрвээ салахгүй яваад байвал хүүхэд чинь чамайг үзэн ядна даа

  14. bi bol bi says:

    өө хөөрхий,юуг нь асуудаг байнаа мэдээжийн юмыг. салсан нь танд болон таны ур хуухдэд л тустай,хамт амьдарлаа гээд засрахгуй. харин ч хуухэд чинь ирээдүйд эцгээсээ улгэр дууриал авч өснө. ийм ирээдүйгүй амьдралыг зоригтой эцэслэх хэрэгтэй,хайран залуу нас.

  15. Bat says:

    Цагдаад хэлхээс буу гай гадний цагдаа нар чин монголийн новшийн цагдаа нар шиг биш хучирхийлэлд ортсон эхнэр хуухдийг сайн хамгаалдаг юм.

  16. Bat says:

    Эмэгтэй хумуус яагаад ийм т1 бдаг бна аа. Насаараа зодуулан барин ханилаад бдаг. Гайхах юм. Юун хуухэд вэ? тэртээ тэргүй амиа аваад явж чадахгуй хун яж хуухэд авч явах вэ?

    Зугээр л цагдаа дуудаад огчихооч. Оороо ухэх гэж байж юун хадамсаг юм бэ дэ. Манай хажууд яг танай нохор шиг ах байж билээ 3-н хуухэдтэй авгай хуухдээ зодоол, архи уугаал. 3н хуухэдтэй юм чин гээл бсан. 1 одор цагдаад баригдаад монголруу ачигдаад ногоо ах. Улдсэн эхнэр 3н хуухэд н одоо сайхан л амидарч бна шдэ. Гэр орноо тохижуулаал хуухэдүүд н жаргалтай зоригтойхон сал гэж хэлий дэ.

  17. ariunaa says:

    сайн уу.чамд энэ одрийн мэнд хургэй чамд би сал нийл гэж хэлж чадахгуйнээ энэ бол чиний шийдэх асуудал гэхдэ ганц юм хэлэхэд тэр бол хэзээч засрахгуй улам дамжирна хуний нутагт 2 биэ гэхгүй хун монголд ирээд чамайг буурч хайрлахгуй хамгийн гол юм бол чи өөрийгөө хайрла тэгж байгаад тууний гарт ухвэл чи болон хуу та2 л хохирон шуу тэгээд чи шороонд булагдаж тэр шоронд орж хуу чин өнчирөн шуу энэ бол гашуун болов ч унэн шуу амидралд ч тохиолдсон зуйл шуу за тэгээд эрүүлийг хусиэ чи зөв шийдвэр гаргаж чадна

  18. muugii says:

    сайн уу. би өөрт тань сал гэж зөвөлмөөр байна.Өөрийг тань хүүхдээ орхиод явж чадахгүйг мэдээд тэгж байгаа юм. Нөхөр тань монгол биздээ. заавал хууль ёсоор салах албагүйшдээ. хүүгээ аваад өөрийнхээ болон хүүгийнхээ төлөө сайхан амьдрах ёстой. та хоёрыг бурхан харнаа. дүү нь хүнтэй суугаагүй хэдий ч таны нөхөр шиг авгайгаа зовоож амьдардаг хүмүүсийг мэднэ. таны нөхөр засрахгүй. одоо хүн дүрст адгуус болчихсон. хэн ч юу гэж хэлээд засал авахгүй. хадмууд тань муу л хүмүүс байнадаа. тэр аймаар хүнийг өөрт тань даатгаад өөрсдөө сэтгэл амар … өөрийг нь тан битгий сал гэдэг чинь өөрсөддөө лай хураахгүй гэж тэгж байгаа юм… та монголдоо ирж болохгүй юм уу??? за за та зөв шийдвэр гаргаж өөрөө болон хүүхдээ жаргалтай байлгаарай.

  19. ok says:

    Salsan ni deer um shig bna. a gexdee chamaig zugeer bxad chin zoddoggui bailgui dee. Ta 2-n dund taarch toxirxgui bgaa asuudal bna, alibaa zuil 2 taltai shuu dee. Chi end zuvxun tuuniig zodson gedgiig ni l bichsen bna. yunaas bolj yagaad tegsen gedgii bicheegui bna. Geendee ch bii goondoo ch bii. Gexdee ta 2 tsaashdaa taaraxgui uchraas salax l xeregtei bolj dee.

  20. lol says:

    amidar gehdee gantsaaraa hamgiin 1t gantshan ooriigoo tavi uragshaa

  21. baldan says:

    салаа сал. ийм эргүү малын төлөө хайран сайхан насаа золиод. танай нөхөр чинь хойд насандаа л засарч магадгүй.

  22. hen says:

    салсан нь дээрээ яаж ийм хүнтэй цуг байдгийн тэр аав нь бие нь тааруу байгаа нь жаахан тиймхэн л юм гэхдээ зүгээрээ. Чи сал чамаас саллаа гээд аав нь тэр дороо нас барчихгүй нь тодорхой. Чи хүүхдээ л гэж бодож байгаа бол ийм аймар зодоон нүдээнтэй байхад хүүхэд чинь яаж хүмүүжих бол чи сайн боддоо. Тийммээс ерөөсөө салсан нь дээр. Чи хаашаа юм түүнд зодуулах гэж энэ хорвоод төрсөн хэрэг үү. Ганц олдох насандаа сайхан л амьдрах хэрэгтэй байна бүсгүй минь. За тэгээд эргээд хэлээрэй юу болсноо. Сэтгэгдэл бичдэг бидний энэ хэсэг дээр хариу хүлээж байя САЛ БҮСГҮЙ минь чи сайхан амьдрах эрхтэй хүн шүү

  23. baagii says:

    салсан дээрээ.ийм хүн хэзээ ч хэлж байга шигээ хүн алч чаддаггүй юм.битгий ай.айгад байх тусам наад чин даварч байга юм.зоригтой бай.амжилт

  24. Degi says:

    Чиний бичсэнийг уншаад миний амьдрал бас л тийм байсан шүү гэж бодогдож байна. Би одоо болтол нөхөртэйгөө 2 хүүтэйгээ амьдарч 17 жил байна. Эрэгтэй хүнд залуу насандаа эхлээд тийм зантай байдаг юм шиг байгаан. Одоо чиний үзэж байгаа дараа нь юу ч биш болж хувирна. Өөрийнхөө эцэг эхэд энэ тухай хэлж ч байдахгүй зодуулж байх даа Охин үрээ гэртээ байхад нь хайрладаг монгол ухаан, эцэг эхийн хайрыг би мэдэрсэн. Би салаагүй, нөхөр маань урьдын шиг архи дарсанд хөлчүүрхэх нь багассан ч одоо хүүхэн эргүүлж зовоох болсон. Одооны хүүхнүүд ч айхтар ч болчихож, хүний нөхрийн халаасан дах мөнгийг сэгсрэх эрдэмд л суралцдаг юм шиг байгаан. Манай монгол эрчүүд бүхэн л иймэрхүү эхнэртээ дээрэлхүү, архинд дуртай, зугаа цэнгэлээс буцдаггүй нь үнэхээр эмгэнэлтэй. Үр хүүхэд маань ирээдүйд ийм болохгүй л байгаасай. Чамд гэж хэлэхэд үр хүүхдээ бодоод эмэгтэй хүн их тэвчээртэй байдаг ч над шиг амьдралаа битгий үрээсэй эцэст нь нөхөр чинь өөр хүүхэнд хайртай гэдэг үгийг бүү сонсоосой гэж л захих байна.

  25. hnhn says:

    hi. er n salsan n deeree. iim hun hezee ch zasrahgui. manai egchiin nuhur ingej aimar zoddoggui ch gesen er n ih zawaan dandaa arhi uuna agsan tawina tegeed salgana geheer egch huuhdee bodood yawsaar bgaad 10 jil bolj bn. tegsen ehendee zoddoggui bsnaa suuldee 1 daraa n 2 tsohino tegeed odoo bur hutga ntr barij dairna. tegeed sayhan buun yum bolood egch maani uuruu ch zalhaad tegeed huuguud yawuulsan chin egch maani ih amar yum bn gej bnlee. huuhed n hurtel hunees aidag ih l emzeg aimhai bolchihdog yum bnlee
    huugee bodood salaa. ter eej aaw n sain bh yamar hamaa bgan shuud l sal

  26. bi says:

    9н шид н бурдсэн нохор вээ салсн л дэр бх да хадмудин хувид наад нохросо салсн ч гсн холбоото ачиг н уулзуулд хундлэд явж болно ш дэ бусгуй мн

  27. erlegiin elch says:

    эмэгтэй мини эртхэн салахгуй бол би чамайг хулээж байна шоо

  28. sanaa says:

    ер нь засарсан хүнийг би мэдэхгүй юм байна. Ийт хүн засардаггүй юм аа. салсан нь дээр дээ хүүхдээ аав шиг нь болгохыг хүсэхгүй л байгаа бол салсан нь дээр хол явах хэрэгтэй

    тэр хүн өөрийнхөө буруугаас ийм байдалд хүрсэн болохлоор та тэр хүнийг түүний эцэг эхийг бодох хэрэггүй. Таныг зодож занчихдаа таны талаар хүүхдийнхээ хүмүүжлийн талаар, таны аав ээжийн талаар бодоогүй л биз дээ

  29. pol says:

    aimshigtai yumaa herev medeej unen bol, bi lav zasarna gej bodohgui bna, chamaig geh johon ch gesen setgel bdag bol ingemeergui yumd aa, iim olon jil hanilchaad, salsan n deer bh, horvood hun bolj turnu gedeg chin zuunii uzuur deer shirheg buudai togtohtoi adil huv zaya gedeg bizdee, chamd amidral chin hairan sanagdahgui bna uu, uuriihuu tuluu temts, zutge, bolohgui bol mongoldoo ir, eruul bgaarai, amjilt

  30. adil busgui says:

    Би наад амидралийг чин туулаад ирсэн,би 2 хуухэдтэй 16 жил амидраад тэвчихээ байгаад алуулахийн даваан дээр эргэлт бутсалтгуй салсан, одоо сайхан л амидарч байна, ямар гоё тайван эрх чулуутэй, сэтгэлийн дарамтгуй гээч.Одоо би эргээд амидралаа харахаар маш их харамсдаг, хайран залуу нас, тсаг хугатсаагаа алдсан бдаг. Чамд зувлухуд эртхэн сал, яаж ийгээд хуухдээ аваад алга болоод уг, ууртуу итгэлтэй бай, эмэгтэй хунд хун чанар заримдаа гай болох уэ бдаг юм.Хун уурийгуу л бодохгуй бол чамайг хэн ч бодохгуй шуу. Зоригтой ууртуу итгэлтэй тэмүүлэлтэй бай, чамд амжилт хусиэ.

  31. mmmmmmmm says:

    ээээ яамар хэцүү хүн бэ, хүүгээ боджил байгаа бол сал даа хүүхэд чинь ухаан орох тусам наад хүнтэй чинь адилхан болвол яана. тэгж их зодуулчихаад бас цагдаад өгч чадахгүй байгаа юм уу хүн ер нь өөрийгөө бодох хэрэгтэй шүү дээ. нэг оронд байвал наад залуу чинь салсан ч чамайг зовоосоор байх болно шүү дээ тийм юм чинь наад залуугаа чөтгөр лүү нь зайлуул

  32. bavj says:

    Наадах чин xун мон уу.сал..

  33. melody says:

    ийм хүн засарна гэж байхгүй байх эгэртэй хүн ернө засарна гэж байдаг уйм уу?миний ээж ч гэсэн намайг жоохон байхад ааваас минь салсан би одоо ээжийнхээ буянд сайхан амьдарж сайхан сургуйлд сурж бна аа.эртхэн дээр нь энэ муухай хүнээс салаарай.хүүхэд өнчөрлөө гээд нээх их зовдогүй юм бна.

  34. one says:

    zasrahgui ee. ovgon bolson hoinoo ch chamaig eldej hoono.minii nagats ah tiim hun baidag.yag heveeree.emgenee eldej hoogood bagalzuurdaad.

  35. Dr. bold says:

    busgui mini dee salsan deer gej helmeer bna. chamaig nuuren deer chin devselsen geheer udahgui hevtert ortol chin zodoh ni dee. tegeed chi ter duraakt zoduulaad tahir tatuu bolchuul huug chin hen asrah ve? deerees ni chi hend ch hereggui hun bolno. hen ch chamaig toohgui chi shuuud naadhaasaa zaigaa av. Tsagdaad uguud nutag ruu ni zailuul. harin chi uuruu Mgl-d irj bolohgui shuu. ter chamaig oroj bgaad alna. SHUUUD SAL BUU ERGELZ.

  36. Lonsdale says:

    өөн тийн цагдааг бариулж болохгүй шүү наад хүн чинь хэзээ нэгэн цагт өшөө энэ тэр авч тэнэгтийшүү, тэгээд хадам аав ээж 2-тоо санаа зовох юу байхав дээ яаая гэхэв хүний ээжийг аавийг бодож явж бгаад нэг өдөр үхэвээ

  37. Lonsdale says:

    жаахан хүүхэдтэй юм чинь өөр улс руу хүүгээ аваад гараач ямар ч улсад очсон бай чи няéх хүүхэдтэй болохоор маш сайн орчинд хүлээж авах болно яадаг ч байсан гэсэн одоохондоо эвлэрээд байжий тэгээд жаахан боломжийн мөнгө хийчээд наад газраасаа гараач! швецарь, бельги, англи , франц гэсэн улсад хүүхдийн тэтгэлэг орон байраар хангадаг юм билээ. Миний бодлоор хал балгүйхэн зүгээр л хүүгээ аваад гараад алга болчих харин өөр газар очоод нэр усаа өөрчилж шинэ хүмүүстэй таньлцахаа мартаваа! Наанаасаа ч явахдаа элдэв дутуу сайн найз энэ тэрдээ хэлэлгүй шууд голор! За амжилт наад муу араатнаасаа цэвэрхэн салаарай,

  38. www says:

    ер нь зодуулж зодуулж дээрэлхүүлчээд зугтааж яваад байхдаа яахав дэ,аягүй бол араас чинь мөшгөж ирээд алчуул яанаа.санамсаргүй баригдаж бгаа болгоод бариад өгчөөч.тиймэрхүү хүнийг (хүн гэнээ хүн биш бна)өрөвдөж яадаг бнаа

  39. sal says:

    Сал гэдэг дээр ни ямар ч эргэлзээгүй саналаа өглөө.

  40. p.mardai says:

    НЭГ Л ӨДӨР ЧИ ЦОГЦОС БОЛОХ ЮМ БАЙНА ДА.

  41. hair says:

    зугээр л сал өөр хэлэх үг алгаа. аймаар юм. олонхийн саналийг хүндэтгэ… манай зарим тэнэг эрчүүд ийм ш дээ. зэвүүн байдаг байхгүй юу. монголдоо байсан ч адилхан гадаадад байсан ч адилхан. эмэгтэй хүнээс гараагүй юм шиг новшнууд

  42. UJIN says:

    Засарахгуй хун бна аа. Салаа оорийгоо бодсон дээрээ гэхдээ чимээгүй байж бгаад нэг л одор яваад ог мэдээж араас чини ална хядна гэж гуйнэ, тийм учраас сайн тооцоолж бгаад салаад яваарай оор хот танил хунээс тусламж гуй болох биз наад амитнаа даврааж болохгуй. нэгэнт чамайг хундлээгүйгээс хойш салсан ни дээр битгий эргэлзээрэй хун нэг л амидардаг шуу дээ. Эсвэл Монгол руугаа буцсан ч яах вэ дээ? хунд дээрлэхүүлж болохгуй шуу дээ. Чамайг зоддог хунийг юунд ни оровдох вэ дээ ар гэрийн ч оровдох хэрэггүй оорийгоо, хоорхон хуугээ бодоод дариу салаарай битгий наад хунтэйгээ зууралд саля гэж олон хэлсний ч хэрэггүй нэг л хэлсэн бол болоо. Эцсийн эцэст эмэгтэй л хун хохирдог шуу дээ. Аытайхан тооцоолж бгаад ойрийн хугацаанд салаарай за гуйж бна. Хэрэлдэж хэрэггүй хангалттай улам л чамайг зодно. Чимээгүй бэлдэж л бгаад л яваад ог.

  43. fiance says:

    ер ни боломжийг тааруулж бгаад эртхэн салсан ни дээр дээ. Нэг л өдөр наад хүнийхэ гарт ни үхэх бх шүү. Манай нэг танидаг эгчийн дүү ни нөхрийнхөө гарт гадаадад бхдаа алуулсан. Нөxөр ни алчаад өөрийнхөө амийг бас хорлосон гэсэн. Тэгэж хүүхдээ өнчрүүлж, хүний гарт үхсэнээс, 1аараа хүүхэдтэйгээ санаа амар амидраад явсан ни дээр биш үү. би ингэж бодож бна

  44. unshigch says:

    ёоой салаа

  45. зүгээр бизээ says:

    хүн чамайг хайрлахгйү байха чи хүниг хайрлаад байдаг бурхан у.у..

    бүсгүй минь чи мишок биш шүү дээ.. өөрийгөө бод амьдралаа бод..

  46. йыбө says:

    ОДОО ТҮҮНИЙГ ӨРӨВДВӨЛ, ХОЖИМ НЬ ӨӨРИЙГӨӨ ӨРӨВДӨХ БОЛНО ДОО. ТЭР ҮЕД ЧАМД ЯМАР Ч СОНГОЛТ БАЙХГҮЙ БАЙХ БОЛНО.

  47. Sarnai says:

    ямар аймаар………. вэ?
    эмэгтэй хүний нүүр лүү дэвсэж байдаг, юунд нь асуугаад байгаан шууд салаачээээээээ…………одоо байтлаа хүний нутагт нөхрийнхөө гарт үхэх гэж бгаам биш биз дэ, яанаа ямар аймаар юм вэ?
    дуугүйхэн хөөцөлдөх юмаа хийж ажлаа амжуулаж байгаад нэг өдөр л хүүхдээ аваад алга блчих нзаа, наадах чинь амаараа шороо үнхээд үхэг….кккк

  48. deegii says:

    hi yasan ih tewcheer we nvvr n deeree dewslvvlcheed odoo yah we salah uu gej asuuj bdag.medeej salsan n deer chamd ch hvvd chin ch bas.ter mungu olood uwchtei aawdaa uguhgvi l bg biz de medeej chamaar tejeelgej bgaa archaagvi amitan.tsagdaad duudaad uguu bi bas gadaadad amidardag gehdee zarim tohioldold bariulsan ch butsaagaad tawichihdag ym b le.ene teriigee sain bodoj tootoj bgaad duudaad ugchih gehdee chi uur hotruu yawsan n deer de.tanidag hvn bg bol.

  49. jonie says:

    чи худлаа бичээгүй л бол, энэ бүхэн чинь үнэн л юм бол юугаа хийгээд тэнэгтээд байгаад байгаа юм бэ. энэ бүхнийг хүлээн зөвшөөрөөд тэвчээд байгаад байна аа гэдэг чинь чиний ухаан муутайн л шинж дээ хө. эсвэл чамд өөрт чинь ямар нэг но байна уу. бараг л но байгаа байх дөө. тиймгүй бол юу л боллоо гэж сайн дураараа шоронд эсвэл тамд байгаа юм шиг ингэж амьдархав гэж. салаад, нөхрийгөө хохь чинээ гээд амьдарч чадахгүй бол чи өөрөө хохь чинь дээ.

  50. beauty says:

    эргэлт буцалтгүй сал! хуудээ бод. хүн чамд тийм муухай хандаж байхад чи яаж тэсч чадаж бна. тэсэх тусам чамд хэцүү болно. наад новш чинь улам галзуурна. салаад сайхан амьдараарай. чи чаднаааа!

  51. the.phone says:

    совест гэгч өөрт хэрэггүй зүйл болон хувирдаг юмаа.
    хүн чамд тийм муухай хандаж байхад чи өөртөө хайртай байж өөрийгөө хамгаалалдаа,
    сайн ч мууч хүүгийн чинь эцэг, хамтийн амьдрал та 2н дунд байсан болохоор сэтгэл чинь хорогдох нь мэдээж.
    зориглон байж салаа, эргээд харахад ямар ухаантай зөв шийдвэр гаргасанаа мэдэрч өөртөө баярлах болно шүү.

  52. Гочоо says:

    Цагдаад өг. Энд ирж эцгийнхээ хөлийг хучиг. Бас тэр нөхөр чинь монголд амьдраад үзэг. Чи тэгээд сайхан сэтгэл гаргаж байгаа нь энэ гэж байгаад хожим харамсаад барахгүй юм болов?

  53. gerel says:

    Юун даварсан гар вэ, Ухтлээ зодуулан, дарамтлуулан аймшиг, Хуухэдэд чинь асар муу дуурайлал, Хуу чинь эцгийг дуурайвал яан,Олон удаа гар хурч байгаа юм чинь ингээд тэснэ гэж Юу байхав дээ,Монго цуглуулж аваад наад хотоосоо яв, Хуутэйгээ сайхан амьдар, Сэтгэл амар тайван байвал бух зуйл аяандаа болж бутжил таараа, Ийм удаан хугацааны турш тэвчээртэй зан гаргасан Юм чинь, Аливаа юманд тэвчээртэй зоригтой байх болно ш дээ,Хуугийнхээ ирээдуйг бодоод сал, Чи естой тэвчээртэй бусгуй юм

  54. Saturn says:

    салсан н дээр дээ

  55. bada says:

    Shuud sal.Ter huniig bodoh hereggui.Tsagdaa edert n uguh heregtei.Tertee tergui naad hun chin olson munguuruu uuj idej kazinodood duusdiin bishu.Aaw eejdee nemer bolj bgaa ch yum bhgui.Neg iim ug baidiishd Uruwduud baigaa bol ehleed uuriiguu uruwd gej.Bodoj tsuhulgui uuriiguu bolood huugee bodood naad zerleg raatnaasaa hurdan salaarai

  56. bi says:

    Би хондлонгийн хун учраас шууд сал, нийл гэж хэлж чадахгуй н. Тэгэхдээ ийм хунтэй байнга хамт байж тэвчинэ гэж юу байхав. Миний бодлоор чи тэр хунийг амидралаасаа гаргаж чадахгуй байвал чи оороо ор сураггуй яваад огвол тэр хаанаас олж чадахийн. Хэчнээн мэдээллийн эрэн зуун ч гэсэн энэ олон хумуус дунд шингэж алга болж болно шдээ. Тэгээд дараа ни яахаа шийдэж болноо доо.

  57. mongol says:

    салсан н дээр дээ, нэг л өдөр хүү чин ийм амидралтай хүн болгохгуйн тулд, ийм хүнээс хүн салсандаа дараа н харамсдаггуй юм даа, харин ч эртхэн салахгуй юугаа хийгээд байгаад байсийн бол гэж бодно доо.

  58. khaliuna says:

    сайн байна уу? би чиний захиаг уншлаа.гэхдээ чиний туулсан амидрал ямар хэцүү байгаааг мэдэж байна. чи гадаадад байдга бол бас хэцүү л байгаа юм байн. гэхдээ чи алийн болгон болгон ингэж амидрах юм. эртхэн дээрээ сал. чи хуухдээ бодоод ингээд уучлаад амидрана гэдэг бутэшгүй зуйл.тиймээс чамд гэж зөвлөхөд салсан ни дээр. нэгэнт л гар хурсэн бол чамд ахиад зөндөө хурнэ,тэр чин улам ширууснэ. тийм хун хэзээ ч засардаггуй юм,засарна ч гэж бодохгуй гээд боддоо. аймаар байгаа биз. би ч бас чиний амидралийг туулсаан,одоо салаад л амидраад л болоод л байна,хамгийн гол ни чи одоо л шийдэхгүй бол чи ингэээд л энэ чигээрээ байгад л байна шдээ. сал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.