“Охины минь дурлах залууд илгээх захидал”

93189556

Сайхан цэцгийг ургуулах гэж цэцэгчин хүн cap, нар, оддыг шинжин, өөрийгөө умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчийг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь өхөөрдөн ширтэж суудаг гэсэн.  Би бол цэцэгчин хүн. Харин надаас тасарч, сэтгэлээс бүтсэн энэ цэцэг одоо өөр гэрэл рүү тэмүүлж байна. Эгдүүцэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ямархуу гоо үзэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрч байгааг чи одоо бахдан харж байна, Анх харахдаа л чи түүнд минь татагдсан бол түүнтэй үүрд үргэлжлэх болно гэдгийг сайтар тунгаагаарай. Тэгээд мянган жил ч байсан чиний тэр бахдал, чамд аз жаргал хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа бол түүнд минь гараа хүргэж болно.

Харин тэгж бодож байхдаа эвшээлгэх юм бол чи өөрийгөө андуурсан гэдэгт итгэ. Тиймээс анзаараагүй мэт царайлаад цааш явж одоорой. Түүнд минь горьдлого төрүүлэх хэрэггүй. Тодорхойгүй эхлэлийг тавиагүй л бол аз жаргалгүй төгсгөл ирдэггүй юм. Чамайг хайрлаг гэж би энэ жижигхэн хайрыг төрүүлсэн юм. Тэр хайрыг анзаараагүй өнгөрдөг байлаа ч нэгэн цогтой, халуун зүрхний гүнд маш олон жил чи хадгалагдах болно. Чамайг хадгалж, нандигнаг гэж би энэ ариухан сэтгэлийг ургуулсан юм. Агаарын салхи, амьдралын салхи, анхны хайрын салхи охиноос минь төгсгөлгүй ундарч байгааг чи нэгэнт мэдсэн бол түүнийг минь битгий ширгээгээрэй. Битгий уйлуулаарай. Нарны гэрэл нэвт харагдам бяцхан хуруугаа эсгэчихээд дуслах цусыг нь гайхан хараад “Ээж ээ, энэ юу вэ?” хэмээн асуусан тэр өдөр би огт танихгүй чамайг бодож зогссон юм шүү. Тэгээд үрийнхээ биеэс урссан тэр халуун’ шингэнийг угаалтуур луугаа дусаачихаад хамаад авчихаж чадахгүйдээ халаглаж байлаа. Харин чи тэгж чадаж байна уу? Чамайг хайрлаж байгаа энэ бяцхан халуун ертөнцийг би өөрийнхөө хайраас тасалсан юм. Тэр хайр нүдэнд үл үзэгдэх хэрнээ зүрхийг минь шатааж байлаа. Шатам халуун өртөнцөд минь хаалга, үүд гаргах гэж надаас энэ охин ургасан атлаа яг одоо гагц чиний төлөө л үхэхэд бэлхэн зогсож байна. Надаас тасарсан хэрнээ чам руу тэмүүлж, намайг дуурайсан хэрнээ чамайг хайрлаж байна.

Ялимгүй омголон боловч энхрий зөөлөн сэтгэл түүнд минь бий. Шазуур зууж харагдах боловч дотроо нулимс үерлүүлж, шантгар зөөлхен хамраараа хайр нэхэж байгааг нь би мэдэж байна. Чи түр зогсоод духан дээр нь үнс. Чимээгүйхэн эрүүг нь өргөөд уруулыг нь үнэрлэ. Ингэхийг чамд л би зөвшөөрч чадна. Инээмсэглэснийх нь дараа надад чи талархах болно. Хэзээ ирэхээ мэдэгдэхгүйгээр чи хаашаа ч битгий яв. Мөч, хором, цаг бүхний тоогоор тэр минь чамайг хүлээх болно. Тийм их хүлээлтийн цаана тоолж боломгүй горьдлого, тийм хэмжээний гомдол буцалж байдаг юм. Тэгээд эргээд ирэхэд чинь дүрэлзсэн их гал саваа нэгэнт хальж, дөлгөөн уярангуй зан хөлдөж ширгэсэн байх болно. Чамайг тийм халуун галд шатаж, тийм хүйтэн мөсөөр хайруулаасай гэж би хүсэхгүй байна.

Миний тарьсан цэцгийг муухай болговол махчин ургамал ч болж чадах. Харин хайр, гэрэл хоёроор тасралтгүй тэтгэж чадвал чиний дулаан тавлаг гэр орон мэт байж чадна. Тэрний нулимсыг арчих тоолондоо дотроо уйлдаг байсан ээж нь ганцхан чамд зориулан энэ мөрүүдийг тэрлэж байна. Хацрыг нь хорстол алгадаж ч үзээгүй хамгийн нандин дэлбээгээ одоо чиний мэдэлд шилжүүлье. Гараа сайтар угаагаад хаттал нь арчихаад нарны гэрэл элбэг хүрэлцэх тийм л газар луу түүнийг минь зөөгөөрэй. Тэр чамд яг өөр шигээ олон үзэсгэлэнт цэцгийг ургуулж өгөх болно. Тэднийг ч бас ягтүүн шиг минь халамжлаарай. Ингээд чиний ачаар би ч бас цааш үргэлжлэх болно.

зохиолч Х.Болор-эрдэнэ

21 Comments

  1. гоё шүлэг бна даанч надан зохихгүй бна би гэртээ жилийн 4 сар ни л бдаг бусдад ни дандаа ажилтай гэртээ байдаггүй.But, I will be at my home with my preious after i won this game i’m sure

  2. ddd says:

    хүүдээ том болохоор ни уншуулнаа,бичээд авчияа.

  3. tuulai says:

    муу ээж минь намайг энэ хүнд өгөхдөө ингэж бодож байсан болов уу… нулимс гарчихлаа. ээжээ охиноо уучлаарай.охин нь зүтгэсээр байгаад буруу л хүнд оччихсон юм шиг байна даа…

  4. Vera says:

    Унэxээр гоё бичжээ 🙂

  5. gunj says:

    ёоооооооооооооо гайхалтай уйлаал уйлаал байлаа найз залуудаа уншуулах хэрэгтэй юм бна.

  6. жигүүр says:

    Энэ зохиолч харвал бидэнд боломжтой бол өөрийнхөө бүтээлээс танилцуулаач? Үнэхээр биширч байна. Боломжтой бол энэ хаягаар холбогдвол их баярлана шүү? jigvvrt@yahoo.com

  7. Том хүн says:

    Бас л аймаар хэлж байгаам шүү \аймаар\ байна шүү! Ийм хадамтай болох юмсан тэгвэл ч тэр тасалсан цэцгээ сайхан ургуулна аа. Өглөө орой болгон услаа л, салаалуулаа л, гоё ваар сав авч өгөө л, нар салхинд гаргаа л, бусад цэцэгчидээс хамгаалаа л, аянга мөндрөөс авраа л, тасарсан салаануудыг нь хажууд нь суулгаж хамт арчлаа л ер нь өөртөө цэцэг тасалж авмаар болж байна шүү! хэхэ баярлалаа ийм сайхан гэгээн бодол төрүүлсэнд тэр зохиолч эмэгтэйд.

  8. Том хүн says:

    Бас л аймаар хэлж байгаам шүү аймаар шүү! Ийм хадамтай болох юмсан тэгвэл ч тэр тасалсан сайхан ургуулна аа. Өглөө орой болгон услаа л, салаалуулаа л, гоё ваар сав авч өгөө л, нар салхинд гаргаа л, бусад цэцэгчидээс хамгаалаа л, аянга мөндрөөс авраа л, тасарсан салаануудыг нь хажууд нь суулгаж хамт арчлаа л ер нь өөртөө цэцэг тасалж авмаар болж байна шүү хэхэ баярлалаа ийм сайхан гэгээн бодол төрүүлсэнд тэр зохиолч эмэгтэйд.

  9. bi says:

    Гайхалтай сайхан бичжээ.Болор-Эрдэнээ баярлалаа. Эрчүүддээ хэлэхэд энэ бас эхнэрийн чинь ээжээс чамд бичсэн захидал гэж бодож уншаарай.Чиний охин чиний үр байхад эхнэр чинь бас л ээж аавын үр гэдгийг дахин нэг санаарай.

  10. busgui says:

    Үнэхээр гоё бичжээ. Ээжийгээ санаад, ээж мини ч бас ингэж боддог байхдаа гэж бодоод полк,өөрийн эрхгүй хоолой зангираад уйлчихлаа. Гоё юмаа. Баярлалаа.

  11. би нь байаа says:

    ээжийгээ саначлаа, гэхдээ хөөрхий ээжүүд маань арчилж ургуулсан цэцэг нь хэнд эхлээд очиж байгааг мэддэг юм болуу даа

  12. MUUNUU says:

    болороо эгч маани унэхээр гайхалтай та нар нийтлэлдээ зохиолчийн нэрийг дурдаж бутээлийгн нийтэлсэнд талархжийна !!!

  13. benny says:

    Bi yag odoo nz ohindoo hairtai gj hellee.

  14. erhemseg says:

    Yneheer saihan yag uilah shahlaa…Eej byhen l ingej helmeer l bdg bh.Hediigeer iim uran yaruu ilerhiilj dyrslehgyi ch setgel dotorh n yag l yyn shig bgaa daa.Byh hyn l hynii nandin erdeniig eej aavaas n avdag.Er em geltgyi.Hynii nandin erdenyydiig nandignaj yavaarai hymyysee.

  15. p.mardai says:

    та нарт таалагдаж байна ууу тэгвэл дахиад бичээд өгье л дө хэ хэ хэ

  16. ss says:

    yamar goe bichsen yum be!!!barag eej ogchiin geed nz zaluudaa ogchmoor zahia beensht hehehe…

  17. nyamhuu says:

    унэхээр сайхан бичсэн б.на.

  18. Zorigo says:

    Гайхалтай… Хэлэх үг алга

  19. Xongorzul says:

    Huvuuddee sain zahinaa hoo

  20. erika says:

    ñýòãýë õºäºëãºì ñàéõàí ºã¿¿ëëýã… õè÷íýýí óíøààä ÷ óéäàõã¿é… ñàéõàí íèéòëýë áàéíà 🙂

  21. Kwanon says:

    Гайхалтай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.