Гэрэл зураг, сурталчилгааны Photolink агентлаг

logo

Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг нь улс орны ахуй амьдрал, аж байдал, хөгжил цэцэглэлтийг харуулсан гэрэл зургийн фондтой, мэргэжлийн өндөр түвшинд авагдсан гэрэл зургаар албан байгууллага, хувь хүмүүст үйлчлэх, захиалгат болон реклам сурталчилгааны зураг авалт хийх, компьютерийн эх бэлтгэл, офсет хэвлэлийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг.

Манай агентлаг үйл ажиллагаагаа эхлээд удаагүй хэдий ч өнгөрсөн хугацаанд шаардлагатай тоног төхөөрөмж, санхүүгийн хувьд богино хугацаанд бие даан тогтворжиж багагүй амжилттай ажиллаж байна.

Байгууллага хамт олны реклам сурталчилгаа, бараа бүтээгдэхүүн, ном танилцуулга тэмдэглэлт үйл явдлын зураг авалтыг мэргэжлийн өндөр түвшинд захиалгаар гүйцэтгэнэ.

PR-н “Чөлөөт Монгол” компанитай хамтран реклам сурталчилгааны цогц үйлчилгээг үзүүлдэг ба өөрийн студид содон өнгө төрх, шилдэг шийдэл бүхий өндөр чанартай зураг авалтыг хийдэг. Мөн зураг авалтыг хэвлэлийн эх бэлтгэл график дизайнтай нягт уялдуулж өндөр чанартай оффсет хэвлэлтэй хослуулснаар хэрэглэгчийн таашаалд бүрэн нийцэх хэвлэлийн бүтээгдэхүүнийг буй болгох боломжийг бүрдүүлж ажилладаг юм.

Агентлагийн гэрэл зургийн фонд нь 10000 гаруй түүхэн үйл явдал, нийгмийн амьдралыг харуулсан фото зургуудтай бөгөөд байнга шинэчлэгдэн баяжиж байдаг.

Захиалгаар болон худалдан борлуулах зорилгоор гэрэл зургийн цомог, ил захидал, мэндчилгээ, хуанли, зурагт хуудас хэвлэн гаргах ажлыг тогтмолжуулж байна.

Өргөн форматийн орчин үеийн фото хэвлэгчээр фото цаас, даавуу болон стикер дээр хэвлэх бөгөөд хувь хүмүүс албан газруудад чимэглэл сурталчилгааны зорилгоор бүх төрлийн хэмжээгээр хэвлэн өгч үйлчилдэг.

Агентлагийн гадаад харилцааг өргөжүүлэх зорилгоор мэргэжлийн зурагчдад зориулсан гэрэл зургийн аялал жуулчлалын сүлжээг буй болгож зураг авах онцгой нөхцлийг бүрдүүлсэн аялал жуулчлалыг тогтмол зохион байгуулахаар ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд манай агентлагтай дотно хамтран ажилласан Хаан гэр компаний NOMADS сүлжээ ресторанууд болон Кемпински Хаан палас, Палас зочид буудал, IRISH PUB pесторанууд MCS group, Mobicom, Skytel, Зоос банк, Монгол костюмс компани, Немо, Топ дизайн, BCI, Чөлөөт Монгол хэвлэлийн газрууд, Малын Индексжүүлсэн Даатгал төсөл, АЛТАЙ сүлжээ ресторан зэрэг байнгын түншүүд болон манайхаар үйлчлүүлсэн бүх харилцагчиддаа баярласан талархсанаа илэрхийлэхийн сацуу цаашид ч та бүхнийхээ итгэлийг дааж хамтран ажиллахдаа баяртай байх болно.

Манай хаяг: Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Нэгдсэн үндэсний гудамж-1, 21 байр.
Шуудангийн хаяг: Монгол улс. Улаанбаатар-210616, Шуудангийн хайрцаг-22.
Утас: 331666
Web: photolink.mn

1 Comment

  1. beegii says:

    ene balai zaraa zar.mn d taviachee, cekc.mn gesen webruu orchood zar taviad bh ym

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.