Хүүхнүүдийн хүсэл

95567902

“Хүсээгүй” секс

Хэдийгээр хүүхнүүд хүч чадалтай нэгэн өөрийг нь эзэмдэхэд дуртай гэж ярьдаг боловч цагаа тулахад зөвхөн өөрт таалагдсан хүнтэй л загас наадуулах сонирхолтой. Түүний хүч чадал, булчин шөрмөс тийм ч их ач холбогдолтой биш гэдгийг сексопаталогичид тогтоожээ.

Хамгийн чухал нь загас наадуулах урлагийг хэр эзэмшсэнд л байдаг гэнэ. Гэхдээ бүсгүйчүүдийн сексийн тухай мөрөөдлийн нэгээхэн хэсгийг булчин нь зангирсан, том биетэй сайхан залууд эзэмдүүлж байгаа дүр зураг эзэлдэг. Энэ нь нэг талаар намайг хүсээгүй байхад тэр энэ ажлыг хүчээр хийсэн гэж өөрийгөө өмгөөлөх өнгөлөн далдлалт болох аж. Чухам хэнд ийн өврөө нээх “ёстой” вэ. Эхний ээлжинд дарга. Даргатайгаа энгэр зөрүүлэхийг хүсдэггүй бүсгүй байдаггүй гэнэ. Түүний дараа хэн нь мэдэгдэхгүй харь гаригийн гийчин, эсвэл харанхуй гудамжинд отож зогсоо зэрлэгдүү араншинтай залууг төсөөлж магадгүй.

Ижил хүйстнээ хүсэмжлэх

Хэрэв найз бүсгүй чинь ор хөнжлийн явдлынхаа хамгийн оргил хэсгээс нүдэнд харагдтал ярьж, өөрийн чадварыг гайхуулбал энэ нь таныг сексийн амьдралаа өөрчлөх цаг ирснийг тулгаж байгаа хэрэг огт биш. Тэр магадгүй өөрийнхөө мөрөөдлөөс хуваалцаж байж болно шүү дээ. Ийм байдал ялангуяа дотно харилцаат залуугаасаа сексийн таашаал авч чаддаггүй бүсгүйчүүлээс илүүтэй илэрдэг. Тэд эр хүнээс авч чадаагүй таашаалыг эмэгтэй хүнээс, найз бүсгүйгээсээ авч магадгүй гэж горьддог юм. Гэвч үүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлэх зоригтон тийм ч олон биш. Санаанд нь багтаж, нүдэндээ харагдтал төсөөлж чадсан ч тэд болохгүй гэдэг халхавчнаас гарч чадах нь юу л бол.

Санамсаргүй танил

Аян замд танилцсан нэгэн, санамсаргүй танил тэр ч байтугай багт наадам дээр нүүрээ халхалсан багтай залуу ч байж магадгүй. Хүүхнүүдийн хийсвэрлэн сэтгэх нь хэзээд эрчүүдийнхээс илүү байдаг юм. Санаандгүй юм болгон сэтгэлд үлддэг гэдэг ч ийм секс хэзээ ч хайр сэтгэл, гүн гүнзгий сэтгэл хөдлөлийг төрүүлдэггүй. Зүгээр л биеийн таашаалыг эдлүүлж магадгүй. Учир нь чи түүнийг хэн бэ гэдгийг хэзээ нэгэн цагт огт бодож байгаагүй. Түүнд сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж тэгтэл мэрийхгүй учраас өөрийнхөөрөө байж таашаал авч чадна.

Олон нийтийн газар загас наадуулах

Галт тэргэн дотор, цэцэрлэгийн модон сандал, албан өрөөний өргөн ширээн дээр гээд хаана ч байж болно. Гэхдээ энэ нь байнга айдас дагуулдаг. Хэн нэг нь харчих вий, үйлдэл дээрээ баригдаж хүмүүст мэдэгдчихвий гэдгээс эхлээд олон үр дагавар авчирч болох учраас тэр. Хэдий тийм ч олон нийтийн газарт загас наадуулахыг хүсдэггүй бүсгүй цөөн дөө. Харин сэтгэлдээ бодож байгаагаа ил гаргахгүй л болов уу.

Эрчүүд захирах хүслээ хэзээ ч тэвчдэггүй

Нууцаар харах

Эрчүүдийн мөрөөдөл, хийсвэрлэлийн тухай ярихад нууцаар харах тухай заавал ордог. Тэднийг хэрхэн загас наадуулж байгааг хэн нэг нь далдаас харж байгаа гэж бодвол тэр өөрийгөө ямаршуухан чадварлаг вэ гэдгээ нэг биш хүнд зэрэг мэдрүүлж байна гэж бодож чаддаг. Энэ үед түүнээс урьд өмнө гараагүй их хүч чадал ч илэрч магад. Үүний зэрэгцээ тэд бусдыг нууцаар харахаас хэзээ ч татгалзахгүй.

Хүчирхэг хүүхнүүд

Эршүүд зантай бүсгүйчүүд таалагддаггүй гэж ярьдаг залуус олонтаа таардаг. Гэвч загас наадуулахад хэтэрхий эмзэг, ичимхий бүсгүйгээс өлсгөлөн бар шиг л дайрах захирч тушаах дуртай эршүүд бүсгүй таалагддаг гэдэгтэй мөрийцсөн ч болно. Эрчүүд бүсгүйдээ таалагдахгүй байх вий, түүнийг секст тааруу гэж хэлэх вий гэхээс үхтэл ичдэг. Тиймээс өөрийнхөө хүслийг өөрөө илэрхийлж, орон дотроо ч захирч чаддаг хүчирхэг эмэгтэйчүүдэд тэд татагддаг.

Хурдан бас оновчтой

Хүн төрөлхтөн үүсч бий болсон цагаасаа л үр удмаа үлдээх, таашаал авах зорилгоор загас наадуулдаг болсон. Чухам тэр үед буюу бөөн бөөнөөр сүрэглэн амьдрах үед тэдэнд тайван тавтай секс гэж байсангүй. Тиймээс эрчүүд хурдан, оновчтой байрлалд загас наадуулж өөрийгөө жаргаагаад л өнгөрдөг байж. Энэ нь эр хүнд байгалиас заяасан араншин. Гэвч хүн хөгжих хэрээр ганц өөрийгөө биш бүсгүйдээ таашаал өгөхийг эрмэлзэх болжээ. Иймд төрөлх араншиндаа биш нийгэмд захирагдаж хурдан бөгөөд оновчтой сексийг удаан тайван, оршил ихтэй рүү шилжүүлэхээс өөр арга байсангүй. Хэдий тийм ч эрчүүдийн нэг мөрөөдөл нь хугацаа алдахгүй хурдхан дур ханаж өөртөө таашаал авахад байсаар байх гэнэ.

Боол бүсгүй

Хүссэн цагт нь бэлэн байж, дуртай дургүйгээ ярьдаггүй боол бүсгүйтэй байхыг эрчүүд хүсдэг. Хэзээ ч тэр боолынхоо таашаал авсан үгүйг асуухгүй, түүнтэй адил хүсвэл авч, хүсвэл холдуулж болох тийм л бүсгүй эрчүүдийн мөрөөдөлд багтдаг. Эхнэр, эсвэл найз бүсгүйгээсээ шаардаж болохгүй, хаалттай хүслийг боол нь л биелүүлнэ. Энэ нь эрчүүдийн дарангуйлах, захирах мөнхийн хүсэлтэй холбоотой.

5 Comments

  1. saihan zaluu says:

    Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай “жү шин” буудалд буухыг урьж байна.манай буудлын онцлог нь 1.Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойр(шувууны үүр,хувцасны зах дэлгүүрүүд,барилгын материалын зах,компьютеийн зах,IKEA…)
    2.Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байна.Монгол хүлээн авагч байна.
    Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ, бyх төрлийн билет захиалж үйлчилнэ,бээжин-улаанбаатар ачаа ачиж үйлчилнэ,бээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явна.Мөн БНХАУ-с юу хэрэгтэй байна бүх зүйлийг хамгийн хямдаар шуурхай зуучилж ачуулж өгнө
    манай буудлын үнэ 180-230RMB
    ЗАХИАЛГА АВАХ УТАС: BEIJIN -13911824074 UB- 99683233
    zul_beijing@yahoo.com.cn
    хаяг:北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米

  2. хүн says:

    боол бүсгүй зөндөө байдагшдээ. надад бас тийм охин байгаа. би дуртай үедээ дуудаад мөнгө л байвал буудал аваад шууд…. та нарт ч бас байгаа байлгүйдээ

  3. how stupid advice says:

    харанхуйд отох зэрлэг араншинтай залууд дуртай нтр гэсэн худлаа мэдээлэл цацаж хүчингийн гэмт хэрэгт уриалан дуудахаа болиоч. Тэр гэмт хэргийн чинь хохирогч болсон охидуудын нулимс, зовлон барагдаж дуусдаггүй юм.

  4. p.mardai says:

    сүүлийн боол бүсгүй шиг бүсгүй байдаг болов уу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.