Энэ эхнэрийг яах вэ?

Тэвчих тусам даврана гэдэг болоод байна уу, бүү мэд. Би бол жирийн л залуу. Сургуулиа дүүргэлээ. Сургуульд байхдаа эхнэртэйгээ танилцаад хүүхэдтэй болсных уу амьдралд их л хичээж зүтгэж явдаг. Одоо хамт амьдраад тав дахь жилээ үзэж байна. Эхнэрээсээ өмнө эмэгтэй хүн гэж юу байдгийг мэдэхгүй явлаа. Эхнэрээсээ хойш ч эм хүн рүү ойртох завгүй, зайгүй, бодолгүй явна. Хүүгээ харахаар юун өөр хүүхэн холоо хэвт.

Даанч манай хүн намайг яг ямар байлгах гээд байгааг би ойлгодоггүй. Уг нь яг яривал би царай муутай биш, царайлаг. Би архи огт амсдаггүй, гэр бүлтэй болсноос хойш найзуудтайгаа уулзахаар гарсан нь гарын таван хуруунд сүмбэрлэнэ. Ажилдаа явна, гэртээ ирнэ гэсэн маршрутаас халих нь үгүй хүн.

Гэтэл манай хүн гэртээ суусных уу, аймаар ууртай. Ажил дээрээ утсаа авахгүй бол уурлана. Орой гэртээ ирээд ядраад жаахан дуугүй суухаар уурлана. Бүр хааяа зүв зүгээр байж байгаад л уурлана. Аргадахгүй бол тоглоом нь шоглоом болно. Сүүлдээ би энэ учир утгагүй их уураас нь залхаад дуугүй хаячихаар үглэж гарна. Ингээд уурласан үедээ алмас, мангас мэт аашилж намайг нүдний мухарт орсон хог мэт харна даа. Би нэг ч үг дуугарахгүй байх тусам улам гаарна. Тэгээд би аль болох ярилцаад гуйсаар байгаад тайвшруулахаар дараа нь “хань нь ёстой муухай зан гаргаад байна, уучлаарай” гээд л унана. Энэ байдал нь таван жилийн турш улиралд нэг удаа давтагдаж байна.

Тэгтэл нэг том асуудал гарлаа. Манай аав багахан өрөнд ороод би өөртөө байр авах гэж байсан мөнгөө өгчихөв. Үнэндээ би тэр мөнгийг өгсөндөө огт харамсахгүй байгаа. Яагаад гэдэг нь ч ойлгомжтой, тэр чинь миний аав. Харин манай хүн үүнд тун дургүй байж, эцгийг минь хувиа хичээсэн, хүүхдүүдээ бодохгүй гэх мэтээр хэлдэг болов.

Би залуу хүн, тэр мөнгийг олж л таарна. Эцэг эхэд өгсөн зүйлийг минь бүү буруушаа, өнгөрсөн хойно нь надад ачлах боломж гарахгүй гэж хэлэхийг хүсэвч энэ хүн даанч ойлгоно гэдэгт би 0% итгэлтэй байна. Ямар мөнгөнөөс болж гэр бүлээ үймүүлэлтэй нь биш чихээ дараад л яваад байна. Сүүлдээ багтраад, залхаад дотор давчдаад хэн нэгэнд бүх юмаа хэлмээр санагдах юм. Яг яах вэ?

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.