2 настай том хүн

Сайн байцгаана уу? Энэ удаа би удаан хугацаанд ажиглаж бодож байсан зүйлээ та нартайгаа хуваалцахаар шийдлээ. Бид энэ сайтад өөрсдийн амьдралд тохиолдсон зүйл, болохгүй байгаа нөхөр, эхнэр, зодоон цохион, бэлгийн харилцаа гээд л олон олон амьдралынхаа эмзэг сэдвийг хөндөж бие биенээсээ тусламж хүсэж зөвлөгөө авдаг. Нэг ёсондоо өөр хэнд ч хэлж чадахгүй эмзэг нандин нууц бүхнээ хуваалцдаг. Тийм ч болохоор энэ сайтын нэгэн уншигч болж хэн нэгний нууцыг хуваалцаж байгаадаа үргэлж баярладаг. Амьдралд тань байгаа асуудал нэгээр ч болтугай
хөнгөрч, танд ухаарал хүч тэнхээ унших бүрд чинь энэ сайт нэмэх болтугай гэж ерөөе.
2 настай хүүхэд үнэхээр өхөөрдөм байдаг. Хэн ч харсан хэлд орох гэж шулганаад л, тэнтэр тунтар алхаж байгаа 1  настангуудын хажууд бас ч гэж хөл нь чангарчихсан хурдан хурдан гүйгээд л, хэн бүхний хайрыг татдаг. Үнэхээр балчир болохоор өөрийгөө бүхний анхаарлын төвд байж халамжлуулж байгаагаа байх ёстой зүйл гэдэгт итгэдэг, за тэгээд анхаарлын төвөөс жаахан л гадуур гарах юм бол уйлж дуулж байгаа бүх авъяасаа шавхаж байгаад эргээд л анхаарлын төвд орж байж л санаа нь амарна, ер нь ч тэгэх учиртай юм. 2 настангуудад байдаг нэг айхтар зүйл б
ол маш том “БИ” төв. Хүүхэд болгонд энэхүү эго гэж нэрлэгддэг төв 1-3 нас хүртэл маш хүчтэй 4-7 насанд арай сул гэх мэтээр үргэлжилдэг. Би өлсөөд байна, би ядраад байна, би тэгээд, би ингээд… ийм үгийг та бид эцэс төгсгөлгүй сонсоно.Үнэхээр өхөөрдмөөр. 2  настай хүүхдийг хэн ч хэзээ ч чи яагаад дандаа би би гээд байдаг юм бусдыгаа бодоход яадаг юм гэж хэн ч зэмлэхгүй. Учир нь цаг нь болохоор бусдыгаа бодох сэтгэлд суралцаж эхлэх болохоор аав ээж нь зүгээр л тэр цагийг тайван хүлээж хүүхдээ харан баяр баясгалангаа нэмэн суудаг.
Гэтэл 2 настай том хүн гэдэг өхөөрдмөөр биш харин аймаар зүйл болон хувирдаг. Хаанаас нь ч харсан бие хаа царай зүс, өмсөж зүүсэн,  эхнэртэй хүүхэдтэй хүртэл байхыг нь харвал 2 настай гэж хэлэхээр биш боловч оюун бодолдоо 2-хон настай байх нь зөндөө. Мэдээж харахад том ч гэсэн тэр чинь 2-хон настай шүү дээ. Нөгөө айхтар том “БИ” төв толгойд нь яг хэвээрээ өөрийгөө бодох аминчхан үзэл нь насанд хүрээгүй болохоор маш хүчтэй хэвээрээ байж л байна. Олон олон эмэгтэйчүүд ийм “хүүхэдтэй” гэрлэснээс болж асуудалд ордог.Тийм  болохоор нөхөр маань зодÐ
�од байна, нөхөр маань араар тавиад байна, нөхөр маань уугаад байна, нөхөр маань тэгээд, нөхөр маань ингээд…. гэдэг эцэс төгсгөлгүй асуудалд бид ээрэгддэг. Энэ асуудлаас яаж гарахаа ч мэддэггүй. Эмэгтэйчүүд л юм болохоороо үр хүүхдээ бодоод эцсээ хүртэл тэвчиж амьдрах гэж чармайж байна гэж бодох авч нөхрийнхөө асуудалд туслахын оронд үглэж яншин, эсвэл хариугаа авч байгаа нь энэ гэж адилхан өөр хүнтэй явалдаж, адилхан ууж, эсвэл зодолдож зөвхөн тухайн үедээ л сэтгэл санаа өргөж засаж болох юу байна түүгээр л тэгс ингэс гээд л аргалаад ө
нгөрөөгөөд байдаг. Тэгээд эргээд харахад гарсан үр дагавар нь улам муу улам бузар болж улмаар үр хүүхдүүд нь өөрийн мэдэлгүй тийм л амьдралын хэв маягаар амьдарч эхэлнэ. Ингээд л нийгэмд маань архичин аавтай охин архичин хүнтэй суудаг, архичин аавтай хүү архичин болж эхнэрээ яг адилхан зовоох гэх мэтийн асуудал газар авсаар байна. Энэ асуудлыг салалтаас өөр, үр хүүхдүүдээ өнчрүүлэхгүй байхаас өөр арга замаар шийдэж болохгүй юу? Гэр бүл гэдэг бие биедээ итгэж байж тогтдог гэж би боддог. Бүсгүй хүний зүрхэнд итгэл, эр хүний зүрхэнд хайр
байж байж амьдрал тогтдог гэж хаа нэгтээгээс уншиж байснаа санаж байна. Бодож үзвэл эмэгтэй хүн юманд амархан итгэл алддаг харин эр хүний амиа бодсон үзлээс болоод өөрийнхөө төлөө бусдыг ашиглах гээд байдаг занг гаргаж хэлсэн юм болов уу даа.
2 настай эр хүнийг том хүн болгож авна гэдэг амаргүй даваа. Түүнд цаг хугацаа асар их тэвчээр басхүү өөрийн гэсэн гэр бүлийн орон зай хамгийн чухал. Хэрвээ бүсгүй та өөрийнхөө аав ээжийнд эсвэл хадмындаа толгой хорогддог эсвэл танай гэрийнхэн болон танай хадмууд гэр бүлийн чинь асуудалд байнга хошуу дүрдэг бол танай гэр бүлийн хувьд өөрсдөө өсөж өндийж хамтдаа суралцах хугацаа тэр хэмжээгээр хойшлоод л байна гэсэн үг. Толгой хагаравч малгай дотроо, гар хугаравч ханцуй дотроо гэж нэг сайхан үг байдаг. Хэрвээ залуу та нэгэнт л хэн нэгэн Ñ
�үний сайхан бүсгүй үрийг эхнэрээ болгон авсан бол танай гэдэг айлыг би гэр бүл гэж дуудаж байнаа гэж ойлгоорой. Өөрөө толгой даан амьдрах санхүүгийн чадваргүй, эцэг эхийн хараат байдлаасаа гараагүй эсвэл ээжийнхээ үгнээс гардаггүй зан чинь хэвээрээ л бол та өрхийн тэргүүн хараахан болоогүй байна. Бүсгүй та юм л бол манай гэр аав ээж минь ах дүү минь гээд нөхрийнхөө олж ирсэн жаахан юмнаас гэр бүлдээ ядуу юм би л туслахгүй бол болохгүй гэсэн сэтгэлээ үргэлж байлгаж байнга илүүчилдэг хэвээрээ бол та тэр айлын эзэгтэй болоогүй байнаа гэ
сэн үг. Нэг ёсондоо нэг дээвэр доор орж нэг оронд л унтаж байгаа болохоос танай гэдэг айлын эзэний сэтгэл санаа гэртээ, эхнэрийн сэтгэл санаа ч гэртээ л байна. Ийм амьдралыг амьдрал гэх үү юу гэж дуудах вэ? Нэгэн гэр бүл болно гэдэг сэтгэл санаа хүсэл мөрөөдлөө хүртэл төрж өссөн гэр орноосоо тусгаарлаж эхнэртэйгээ нөхөртэйгөө нэгдэн санаа бодлоо хамтатгаж энэ 2 хүн үр хүүхэд гэгч зүйлээр амьдралаа өргөсгөн тусгаар амьдрана гэсэн үг. Би тэгж л ойлгодог. Монголчууд маань үнэхээр сайхан уламжлалтай. Ээж аавыгаа ах дүүгээ түшиж насан өндөр
болсон хойно ч гэсэн ээж аавыгаа хаядаггүй зөвхөн азид л байдаг сайхан заншил манай оронд бол бүр ч хүчтэй. Тэглээ гээд үр хүүхэддээ хайраа илэрхийлэхдээ эхнэр нөхөр 2-ын харилцаан дунд орно гэдэг бол байж болшгүй бүдүүлэг хэрэг. Яг үнэндээ монгол ээж аавууд ч гэсэн үр хүүхдээ хараат байдлаасаа гаргах дургүй юм шиг. Та тэр сайхан залууг тэр сайхан бүсгүйг эрийн цээнд хүртэл өсгөсөн гавъяатан мөн боловч насан туршдаа таны үгээр тэр хүн амьдрах ёстой гэсэг үг ерөөсөө биш. Үр хүүхдээ тавьж явуулж суръя эцэг эхчүүд минь. Өрх тусгаарласан 2 н
астан маань амьдралд тулгарч байгаа асуудлаа чадан ядан шийдвэрлэх гэж байтал ээж аав гэдэг айхтар туршлагатай хүмүүс замд нь хөндөлдөн тухайн хүнд бодож, өөрөө алдаж байж сурах зай цаг ердөө өгдөггүй. Үр хүүхдээ зовж явахыг харахыг хүсэх эцэг эх нэг ч байхгүй боловч эцэг эх таныг хэрвээ та үр хүүхэддээ үнэхээр хайртай бол танаас хойш зовлонгүй амьдраасай гэж үнэхээр хүсч байгаа бол таныг амьд дээр тэдэнд өөрсдөө алдаж онож амьдрах боломж олго гэж зөвлөмөөр байна. Бидэнд “хэтэрхий” хайртай эцэг эх байдаг маань заримдаа 2 настай хэвээр
ээ байхад минь нөлөөлөөд байх шиг.
Залуу гэр бүлүүдэд дэмжлэг зөвлөгөө хэрэгтэй байх нь мэдээж боловч тэдний асуудлыг өмнөөс нь шийдэж өгөх нь зөв алхам ерөөсөө биш. Харин архи уудаг нөхөр эхнэрийн талаар бол хэлэх үг алга. Хэрвээ та архи уудаг гэдгийг нь мэдсээр байж суугаад танд хайртай болохоороо хэзээ нэгэн цагт засарна гэж бодож найдан хүлээж байгаа бол ёстой нөгөө “чоно махнаас гарна” гэгч болох биз ээ гэж л хэлэх байна. Гэхдээ асар их тэвчээрээр өөрөө хүсч шийдвэр гаргаж архинаас гараад гэр бүлтэйгээ сайхан амьдарч байгаа хүмүүсийг мэр сэр бас мэдэх юм байна. Бүсг
үй таны л сонголт.
Ухаан муутай эр хүн доодохдоо толгойгоо мэдүүлдэг. Өөрийн асар их үнэ цэнээр босгож, хөлсөө дуслуулан байгуулсан амьдралаа өөрийн гараар нураах ажил хийж байгаа хүнийг ухаан муутай гэхээс өөр юу гэх вэ? Эсвэл буруу сонголтондоо хөтлөгдөөд алдаа гаргаж байна гэж үзэх үү? Сайхны өмнө харц буруугүй боловч, таны ард танд хамаг л залуу сайхан нас, гоо үзэсгэлэнгээ бэлэглэж, удам залгаж танаар овоглох үр хүүхэд төрүүлж өсгөж байгаа эхнэр тань байгаа гэдгийг санаж яваарай. Таны босгосон амьдрал тантай нэг шөнийг өнгөрөөсөн бас л нэг ухаан муÑ
�тай эмэгтэйгээс илүү үнэ цэнэтэй байх болтгугай.
Бүсгүй хүн хүзүү эр хүн тэргүүн гэдэг. Бас хүзүү хаашаа эргэнэ толгой тэр зүг рүү л хардаг гэдэг. Эмэгтэйчүүд маань заримдаа толгой байх гэж хичээгээд байх шиг байдаг юм. 2 настангуудаа том болгож авъя гэж бодож байгаа бол тэдэндээ бодож төлөвлөгөө боловсруулах хугацаа өгөөрэй. Тэгээд эр нөхрөө би чамдаа итгэдэг, чи чадна гэж урамшуулаарай. Эр хүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээр тэд хэзээ ч амжилт гаргаж чадахгүй. Тэд бол тийм л хүмүүс.
Таны гэр бүлд аз жаргал эв нэгдэл нэгэн санаа бодлыг хүсэн ерөөе.

72046441

Сайн байцгаана уу? Энэ удаа би удаан хугацаанд ажиглаж бодож байсан зүйлээ та нартайгаа хуваалцахаар шийдлээ. Бид энэ сайтад өөрсдийн амьдралд тохиолдсон зүйл, болохгүй байгаа нөхөр, эхнэр, зодоон цохион, бэлгийн харилцаа гээд л олон олон амьдралынхаа эмзэг сэдвийг хөндөж бие биенээсээ тусламж хүсэж зөвлөгөө авдаг. Нэг ёсондоо өөр хэнд ч хэлж чадахгүй эмзэг нандин нууц бүхнээ хуваалцдаг. Тийм ч болохоор энэ сайтын нэгэн уншигч болж хэн нэгний нууцыг хуваалцаж байгаадаа үргэлж баярладаг. Амьдралд тань байгаа асуудал нэгээр ч болтугай хөнгөрч, танд ухаарал хүч тэнхээ унших бүрд чинь энэ сайт нэмэх болтугай гэж ерөөе.

2 настай хүүхэд үнэхээр өхөөрдөм байдаг. Хэн ч харсан хэлд орох гэж шулганаад л, тэнтэр тунтар алхаж байгаа 1 настангуудын хажууд бас ч гэж хөл нь чангарчихсан хурдан хурдан гүйгээд л, хэн бүхний хайрыг татдаг. Үнэхээр балчир болохоор өөрийгөө бүхний анхаарлын төвд байж халамжлуулж байгаагаа байх ёстой зүйл гэдэгт итгэдэг, за тэгээд анхаарлын төвөөс жаахан л гадуур гарах юм бол уйлж дуулж байгаа бүх авъяасаа шавхаж байгаад эргээд л анхаарлын төвд орж байж л санаа нь амарна, ер нь ч тэгэх учиртай юм. 2 настангуудад байдаг нэг айхтар зүйл бол маш том “БИ” төв. Хүүхэд болгонд энэхүү эго гэж нэрлэгддэг төв 1-3 нас хүртэл маш хүчтэй 4-7 насанд арай сул гэх мэтээр үргэлжилдэг. Би өлсөөд байна, би ядраад байна, би тэгээд, би ингээд… ийм үгийг та бид эцэс төгсгөлгүй сонсоно.Үнэхээр өхөөрдмөөр. 2  настай хүүхдийг хэн ч хэзээ ч чи яагаад дандаа би би гээд байдаг юм бусдыгаа бодоход яадаг юм гэж хэн ч зэмлэхгүй. Учир нь цаг нь болохоор бусдыгаа бодох сэтгэлд суралцаж эхлэх болохоор аав ээж нь зүгээр л тэр цагийг тайван хүлээж хүүхдээ харан баяр баясгалангаа нэмэн суудаг.

Гэтэл 2 настай том хүн гэдэг өхөөрдмөөр биш харин аймаар зүйл болон хувирдаг. Хаанаас нь ч харсан бие хаа царай зүс, өмсөж зүүсэн,  эхнэртэй хүүхэдтэй хүртэл байхыг нь харвал 2 настай гэж хэлэхээр биш боловч оюун бодолдоо 2-хон настай байх нь зөндөө. Мэдээж харахад том ч гэсэн тэр чинь 2-хон настай шүү дээ. Нөгөө айхтар том “БИ” төв толгойд нь яг хэвээрээ өөрийгөө бодох аминчхан үзэл нь насанд хүрээгүй болохоор маш хүчтэй хэвээрээ байж л байна. Олон олон эмэгтэйчүүд ийм “хүүхэдтэй” гэрлэснээс болж асуудалд ордог.Тийм  болохоор нөхөр маань зодоод байна, нөхөр маань араар тавиад байна, нөхөр маань уугаад байна, нөхөр маань тэгээд, нөхөр маань ингээд…. гэдэг эцэс төгсгөлгүй асуудалд бид ээрэгддэг. Энэ асуудлаас яаж гарахаа ч мэддэггүй. Эмэгтэйчүүд л юм болохоороо үр хүүхдээ бодоод эцсээ хүртэл тэвчиж амьдрах гэж чармайж байна гэж бодох авч нөхрийнхөө асуудалд туслахын оронд үглэж яншин, эсвэл хариугаа авч байгаа нь энэ гэж адилхан өөр хүнтэй явалдаж, адилхан ууж, эсвэл зодолдож зөвхөн тухайн үедээ л сэтгэл санаа өргөж засаж болох юу байна түүгээр л тэгс ингэс гээд л аргалаад өнгөрөөгөөд байдаг. Тэгээд эргээд харахад гарсан үр дагавар нь улам муу улам бузар болж улмаар үр хүүхдүүд нь өөрийн мэдэлгүй тийм л амьдралын хэв маягаар амьдарч эхэлнэ. Ингээд л нийгэмд маань архичин аавтай охин архичин хүнтэй суудаг, архичин аавтай хүү архичин болж эхнэрээ яг адилхан зовоох гэх мэтийн асуудал газар авсаар байна. Энэ асуудлыг салалтаас өөр, үр хүүхдүүдээ өнчрүүлэхгүй байхаас өөр арга замаар шийдэж болохгүй юу? Гэр бүл гэдэг бие биедээ итгэж байж тогтдог гэж би боддог. Бүсгүй хүний зүрхэнд итгэл, эр хүний зүрхэнд хайр байж байж амьдрал тогтдог гэж хаа нэгтээгээс уншиж байснаа санаж байна. Бодож үзвэл эмэгтэй хүн юманд амархан итгэл алддаг харин эр хүний амиа бодсон үзлээс болоод өөрийнхөө төлөө бусдыг ашиглах гээд байдаг занг гаргаж хэлсэн юм болов уу даа.

2 настай эр хүнийг том хүн болгож авна гэдэг амаргүй даваа. Түүнд цаг хугацаа асар их тэвчээр басхүү өөрийн гэсэн гэр бүлийн орон зай хамгийн чухал. Хэрвээ бүсгүй та өөрийнхөө аав ээжийнд эсвэл хадмындаа толгой хорогддог эсвэл танай гэрийнхэн болон танай хадмууд гэр бүлийн чинь асуудалд байнга хошуу дүрдэг бол танай гэр бүлийн хувьд өөрсдөө өсөж өндийж хамтдаа суралцах хугацаа тэр хэмжээгээр хойшлоод л байна гэсэн үг. Толгой хагаравч малгай дотроо, гар хугаравч ханцуй дотроо гэж нэг сайхан үг байдаг. Хэрвээ залуу та нэгэнт л хэн нэгэн үүний сайхан бүсгүй үрийг эхнэрээ болгон авсан бол танай гэдэг айлыг би гэр бүл гэж дуудаж байнаа гэж ойлгоорой. Өөрөө толгой даан амьдрах санхүүгийн чадваргүй, эцэг эхийн хараат байдлаасаа гараагүй эсвэл ээжийнхээ үгнээс гардаггүй зан чинь хэвээрээ л бол та өрхийн тэргүүн хараахан болоогүй байна. Бүсгүй та юм л бол манай гэр аав ээж минь ах дүү минь гээд нөхрийнхөө олж ирсэн жаахан юмнаас гэр бүлдээ ядуу юм би л туслахгүй бол болохгүй гэсэн сэтгэлээ үргэлж байлгаж байнга илүүчилдэг хэвээрээ бол та тэр айлын эзэгтэй болоогүй байнаа гэсэн үг. Нэг ёсондоо нэг дээвэр доор орж нэг оронд л унтаж байгаа болохоос танай гэдэг айлын эзэний сэтгэл санаа гэртээ, эхнэрийн сэтгэл санаа ч гэртээ л байна. Ийм амьдралыг амьдрал гэх үү юу гэж дуудах вэ? Нэгэн гэр бүл болно гэдэг сэтгэл санаа хүсэл мөрөөдлөө хүртэл төрж өссөн гэр орноосоо тусгаарлаж эхнэртэйгээ нөхөртэйгөө нэгдэн санаа бодлоо хамтатгаж энэ 2 хүн үр хүүхэд гэгч зүйлээр амьдралаа өргөсгөн тусгаар амьдрана гэсэн үг. Би тэгж л ойлгодог. Монголчууд маань үнэхээр сайхан уламжлалтай. Ээж аавыгаа ах дүүгээ түшиж насан өндөр болсон хойно ч гэсэн ээж аавыгаа хаядаггүй зөвхөн азид л байдаг сайхан заншил манай оронд бол бүр ч хүчтэй. Тэглээ гээд үр хүүхэддээ хайраа илэрхийлэхдээ эхнэр нөхөр 2-ын харилцаан дунд орно гэдэг бол байж болшгүй бүдүүлэг хэрэг. Яг үнэндээ монгол ээж аавууд ч гэсэн үр хүүхдээ хараат байдлаасаа гаргах дургүй юм шиг. Та тэр сайхан залууг тэр сайхан бүсгүйг эрийн цээнд хүртэл өсгөсөн гавъяатан мөн боловч насан туршдаа таны үгээр тэр хүн амьдрах ёстой гэсэг үг ерөөсөө биш. Үр хүүхдээ тавьж явуулж суръя эцэг эхчүүд минь. Өрх тусгаарласан 2 настан маань амьдралд тулгарч байгаа асуудлаа чадан ядан шийдвэрлэх гэж байтал ээж аав гэдэг айхтар туршлагатай хүмүүс замд нь хөндөлдөн тухайн хүнд бодож, өөрөө алдаж байж сурах зай цаг ердөө өгдөггүй. Үр хүүхдээ зовж явахыг харахыг хүсэх эцэг эх нэг ч байхгүй боловч эцэг эх таныг хэрвээ та үр хүүхэддээ үнэхээр хайртай бол танаас хойш зовлонгүй амьдраасай гэж үнэхээр хүсч байгаа бол таныг амьд дээр тэдэнд өөрсдөө алдаж онож амьдрах боломж олго гэж зөвлөмөөр байна. Бидэнд “хэтэрхий” хайртай эцэг эх байдаг маань заримдаа 2 настай хэвээр ээ байхад минь нөлөөлөөд байх шиг.

Залуу гэр бүлүүдэд дэмжлэг зөвлөгөө хэрэгтэй байх нь мэдээж боловч тэдний асуудлыг өмнөөс нь шийдэж өгөх нь зөв алхам ерөөсөө биш. Харин архи уудаг нөхөр эхнэрийн талаар бол хэлэх үг алга. Хэрвээ та архи уудаг гэдгийг нь мэдсээр байж суугаад танд хайртай болохоороо хэзээ нэгэн цагт засарна гэж бодож найдан хүлээж байгаа бол ёстой нөгөө “чоно махнаас гарна” гэгч болох биз ээ гэж л хэлэх байна. Гэхдээ асар их тэвчээрээр өөрөө хүсч шийдвэр гаргаж архинаас гараад гэр бүлтэйгээ сайхан амьдарч байгаа хүмүүсийг мэр сэр бас мэдэх юм байна. Бүсгүй таны л сонголт.

Ухаан муутай эр хүн доодохдоо толгойгоо мэдүүлдэг. Өөрийн асар их үнэ цэнээр босгож, хөлсөө дуслуулан байгуулсан амьдралаа өөрийн гараар нураах ажил хийж байгаа хүнийг ухаан муутай гэхээс өөр юу гэх вэ? Эсвэл буруу сонголтондоо хөтлөгдөөд алдаа гаргаж байна гэж үзэх үү? Сайхны өмнө харц буруугүй боловч, таны ард танд хамаг л залуу сайхан нас, гоо үзэсгэлэнгээ бэлэглэж, удам залгаж танаар овоглох үр хүүхэд төрүүлж өсгөж байгаа эхнэр тань байгаа гэдгийг санаж яваарай. Таны босгосон амьдрал тантай нэг шөнийг өнгөрөөсөн бас л нэг ухаан муутай эмэгтэйгээс илүү үнэ цэнэтэй байх болтгугай.

Бүсгүй хүн хүзүү эр хүн тэргүүн гэдэг. Бас хүзүү хаашаа эргэнэ толгой тэр зүг рүү л хардаг гэдэг. Эмэгтэйчүүд маань заримдаа толгой байх гэж хичээгээд байх шиг байдаг юм. 2 настангуудаа том болгож авъя гэж бодож байгаа бол тэдэндээ бодож төлөвлөгөө боловсруулах хугацаа өгөөрэй. Тэгээд эр нөхрөө би чамдаа итгэдэг, чи чадна гэж урамшуулаарай. Эр хүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээр тэд хэзээ ч амжилт гаргаж чадахгүй. Тэд бол тийм л хүмүүс.

Таны гэр бүлд аз жаргал эв нэгдэл нэгэн санаа бодлыг хүсэн ерөөе.

секс.мн дээр ирсэн захидал

21 Comments

  1. seki says:

    охид ягаад эр хунийг муулаад байдын болоо би буур гайхаад байхийн яс юмандээрээ эрэгтэй эмэгтэй хумуус биэ биэнгүйгээрээ байж чадку шд тийм юм чин биэ биэээ дэмжээд л явах хэрэгтэй шд 2ийн хооронд ингэж муулах шаардлага байхгуй л баймаарийн

  2. DAKA says:

    Энэ чинь харин юм бодогдуулахаар бичлэг болж

  3. Deedee says:

    huzuu haashaa ergene tolgoi tiishee ergene gej unen ug shdee. er hunii ard yamar emegtei bgaagaas er hunii hen bh shaltgaaldag um shuu. chi nuhruu ajlaasaa irehed ni misheel duuren turhtei hair duuren hartstai haluun tsai belen hooltoi ugtaj tsewer tsemtsger huwtsastai bardam yawuulj urgelj setgel sanaag ni urguj amar amgalan bailgaj chadwal yalalt chiniih bolno. ingej hicheesniihaa ur dund chi niigemd ezleh bair suuritai ner hundtei saihan nuhurtei bolno. harin urmiig ni hugalaad muulaad zehelzej zagnaad dooch ni hiigeed bwal yu bolohiig medej bgaa blgui dee.

  4. Slash says:

    ßààÿ ìàíàé õ¿¿õí¿¿ä òàñàð÷èõñàí ø äýý. Òýíãýðèéí àìüòàä.

  5. sony says:

    маш сайхан бичжээ. дээр эр хүнийг ч бай эмэгтэй хүнийг ч бай хог новш мэтээр үзэж сэтгээд байгаа хүмүүст хэлэхэд, чиний өөрийн чинь байгаа орон зай ямар байна, чи өөрөө тийм л хүмүүсийн хүрээлэлд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. чиний эхнэр, нөхөр новш бол чи өөрөө ч гэсэн новш гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. хэн нэгнийхээ сайн талыг байнга дөвийлгөн магтаж, урам итгэл өгч байдаг хэсэг найзуудыг, байхгүй хойгуур нь өөрийг нь өөр нэгэнд байнга муулж кайф авч байдаг өөр хэсэг найзуудтай харьцуулахын аргагүй шал өөр ертөнцүүд юм. энэ хоёр шал өөр ертөнцүүдийн ялгааг ойлгож байвал нэг хэрэг, ойлгохгүй гайхаад байвал хог новшон дотроо л байгаа нь тэр юм даа.

  6. Bayar says:

    Би энэ тэр гээд олон долоо юм бичээд яахав. Амидралын жишээг харуулсан сайхан юм бичижээ. Миний монголын аавын сайхан эрчүүд, ээжийн гоо бүсгүйчүүд дээ аз жаргал хүсиэ

  7. ddd says:

    хэ хэ энд бичсэн бүсгүйчүүдэд дандаа л болохгүи бүтэхгүй нь таараад байдын болуу.

  8. gerelt says:

    эр нөхөрөө хайрлаж бна,халамжилж бн гэж хүүхнүүд бид урдуур н орж гүйсээр бгад муу занд бас тэр 2 настай том хүн болгож хувиргадаг юм шиг надад санагддаг.он жил өнгөрөхийн эрхээр нэгл мэдэхэд эр нөхөр маан ямарч амидралийн идвэхгүй эхнэрийнхээ гарийг харсан хүн болж хувирсанг хараад түүндээ залхаж уурлаж бухимдаж эхэлдэг юм бнлээ. тийм болхоор хүүхнүүд мин бид эрчүүддээ итгэж эр нөхөр,эцэг хүний үүрэгийг өөртн итгэж орхиж баймаар юм шиг санагддаг юм.бүсгүйчүүдээ эр нөхөрөө бид өөрсдөө эвддэг асуудал байгаа шүү

  9. onm says:

    заза эр эм ялгаагуй л юм билээ дээ.. би эмэгтэй xунийг шутдэг xумуужилтэй байсан, эрчүүдийг дэндүү сайн мэддэг болxоор эрчүүдийг өө муусайн эрчүүд ингээд тэнэгтээд оxид xууxнуудээ гомдоогоод байx юм гэж дандаа боддог байж билээ, олон эмэгтэй xууxэдтэй айлд төрсөн болxоор тийм байx. тэгээд амидрал узээд ирсэн чинэ биш юмаа, эмэгтэйчүүдэд учир иx бий шуу. бур суулдээ эмэгтэй xумуус гэдэг чинэ ер ни эрэгтэй xунээс дор талдаа юм байна гэж боддог болсон. муулаx гэж бичээгүй шуу. гэxдээ надад л тэгэж санагддаг болсоноо л бичиж байна… надад ийм санагддаг болсон ни надад бас таалагддаггуй. гэxдээ ийм л xорвоо шуу дээ гэж боддог болсон.

  10. жирийн бүсгүй says:

    Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг бол эмэгтэй хүний дотор эр хүн эмээл хазаартай морьтойгоо багтана гэж хэн нэг нь надад хэлж байсан санагдчихлаа. Манай монгол эрчүүдийн дийлэнх нь жинхэнэ эрчүүд байдаг юм шүү. Харин үлдсэн цөөхөн хувь нь том болох гэж яваа нөхдүүд байдаг юм байна. Гэр бүл болсоноос хойш хэдэн жилийн хугацаанд бие биенийхээ ааш занг авч, нэгийгээ илүү сайн мэддэг болох зайлшгүй шардлагатай үе байдаг. Зарим хүн хурдан, зарим нь нэлээн хэдэн жил болж байж эвээ олж нэгнийгээ илүү ойлгодог болдог байх. Харин тэр новш гэж хэлэгдэж байгаа эрчүүд өөр хэн нэгнийг илүү хайрлаад бурхан мэт хүндлэгдэж яваа байх. Тэгэхээр хүнээ л зөв сонгох хэрэгтэй л дээ

  11. 10Q says:

    humuus guitset unshasan yum uu uneheer saihan surgamjtai meduushtei yum bichjee bayrllaa olon hund eniig unshuulnaaa

  12. marlaa says:

    Zaluu bitii gutar chi yag chamd tohiroh ter bvsgvigee oloogui bna,yag l ooriihoroo bai muu yumnaas hol bai suuld ni chi oorooroo baharhana,jiriin l neg oodgui emgtei hvniig gomdooson archaagui zaluus zondoo baina ted nartai zaaval adilhan baih albagui,zugeer l oorooroo bai eos surtahuuntai,oortoo itgeltei bhad bolno gej bodoj bna

  13. zaluu. says:

    харин тийм шүү.залуу27 той санал нэг бна.монгол охид бүсгүйчүүд их мундаг болжээ.нэх л их голж шилсэн.би ажилгүй биш ажилтай.уг ни ажла хийгээл ажил гэр гээл яваад бхад л чи юугаа чаддаг юм юу ч мэдэхгүй,хийж бга юм юу бга юм гээд бхаар сүүлдээ нэг л урамгүй болоод бна.

  14. marlaa says:

    2nastai er hvntei uchraaguidee aimr ih bayrtai bna,…minii hani jinhene mongol erd l baidag tiim saihan judagtai unench shudarga saihan zaluu.,ene niitleliig unshaad buur ch ih uram zorig orj bna,mash saihan niitlel baina tsag zavaa gargaj olon niited sain message ilgeej bgaad bayrlalaa

  15. zaya says:

    бүгд ч арай тийм биш л дээ гэхдээ ялангуя монгол эрчүүд ихэнх нь иймэрхүү гэдэгтэй санал нийлж байна аа. Би Би Би л гээд байдаг шүү.Эрчүүд минь дээ !!!

  16. uram says:

    сайхан нийтлэл байна. Ухаантай хүмүүст нэгийг бодож хоерыг тунгаагууштай зүйлийг бичжээ. Бүсгүйчүүдээ эр нөхөрөө, найз залуугаа дандаа магтаж өөдрөг ихийг бүтээх эрч хүч энерги сэтгэлийн амар амгаланг өнөөдрөөс эхэлж бэлэглэцгээе???
    МИНИЙ МОНГОЛЫН ХӨВГҮҮД БҮГДЭЭРЭЭ ЗОВХИ ӨӨДӨӨ ТЭНГЭРТ ТЭМҮҮЛЭХ ХАНГАРЬД ЛУГАА АДИЛ ХИЙМОРЬ ЦОГТОЙ БАЙХ БОЛТУГАЙ.
    ЭРЧҮҮДЭЭ та нар шүү эмээлтэй морь шиг эрвэлзэж дүүхэлзэж яваарай
    Хамгийн сайхан залуу хаана байна ХАЛХ монголд л байдаг юм шүү охидуудаа ???????????

  17. manduulai says:

    өөрстэй чин таарсан эрчүүдээр бүх эрэгтэй хүнийг төсөөлөж болохгүи биздээ.Амьдарлаа аваад сайн сайхан яваа эр хүнийг алийг тэр гэхэв.Эмэгтэйчүүд ч гэсэн гэр бүлээ хуураад өөр хүнтэй явалдаад л арай хийж босгосон амьдарлаа нураах алхам ч хийдэг шдээ.Нийт гэр бүлийн хууралт эрэгтэй эмэгтэй хүмүүс 50% 50%н хувьтай байдаг гэж судалгаа байдаг. за за тэгээд тухайн хүнээсээ л болох байх.Би энэ хүнтэй санал нийлж байна.Их монголын эрчүүд мин өрх гэрийн тэргүүнүүд мин ухаантай байж улсаа хөгжүүлэе гэж уриалмаар байна.

    Уулын нөмөр биенд байдаг
    Ухааны дээд нь сэтгэлд байдаг
    Хайрийн гал нь цээжиндээ байдаг
    Хан тэнгэр шиг та монгол эр хүн…

    http://www.mandah87.bblog.mn эрчүүдээ шагайгаад үзээрэй.

  18. zaluu 27 says:

    Хэрвээ эрчүүд(эсвэл эмэгтэйчүүд)бүгд новш гэж бодож түүндээ итгэж явдаг тэр хүн новшийн эр хүнтэй(бүсгүйтэй) л сууна. Энэ бол баттай зүйл. Учир нь сайн хүн таарсан ч чи түүнийг новш болгож байгаагаа мэддэггүй.

  19. Bold says:

    Арай ч бас эрчүүдийг тэгэж хэлж болохгүй ээ. Эрчүүдийг хэр зэрэг муугаар илэрхийлнэ төдий зэргээр өөрийнхөө хүрээлэн байгаа орчин, зэрэглэлийг илтгэдэг юм шүү бүсгүйчүүд ээ.

  20. emmy says:

    яг унэн новш новш бас нэг новш

  21. õõõõõõõõ says:

    тэгэхдээ эрчүүд чинь хайр даадаггүй новшнууд ш тээ тэдэнд итгэж болохгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.