Онигоо-1

evil-smiley-face

cekc.mn сайт өөрсдийн сайтны хэрэглэгчдэдээ зориулж шилдэг онигоонууд оруулж байхаар шийдлээ. Тэгээд доорхи онигоонуудыг орууллав. Таалагдсан онигоо байвал гарчигаар нь сэтгэгдлээ үлдээгээрэй… Мөн та бүхэнд бас шилдэг гэх мэддэг онигоо байвал манай “НИЙТЛЭЛ ОРУУЛАХ” булан руу илгээвэл би нийтлэе… Заавал эротик онигоо биш шүү!!!

Унтаад

Хоёр эмээ буудал дээр автобус хүлээн сууж байна гэнэ. Гэтэл автобус нь ирэлгүй нэлээд уджээ. Хэсэг хугацааны дараа нэг эмээ нь нөгөөдөө хэлж байна гэнэ:

-Энэ автобус ирэхгүй яачаваа. Бүр хүлээсээр байтал бөгс минь хүртэл унтаад өгөх юм байна л дөө.

-Харин тийм байх. Бөгс чинь унтахаараа айхтар хурхирдаг юм билээ. Сэрэхээр нь хэлээрэй цаадхандаа хөө.


Баталгаа

Эхнэр нөхөр хоёр  ярилцаж байна гэнэ. Эхнэр:

-Надад хайртай гэдгээ батлахын тулд чи юу хийж чадах юм бээ?

-Юу ч  хийж чадна. Дуртай зүйлээ хүс.

-За яахав тэгвэл нэг сар секс хийхгүй шүү.

-Болж байна. Нэг сар ноу секс.

-Тэнэгтээд байгаач. Чи битгий хэл би ч бүтэн нэг сар сексгүй байж тэсэхгүй ш дээ.

-Тэгвэл ч өөр шүү. Одоо асуудлыг өөрөөр тавиад үзье. Чи хэрэв намайг нэг сар чамтай секс хийхгүй гэсэн амнаасаа буцвал юу өгөх юм бэ?


Машин

-Аав аа, найз охиноо болзоонд урьсан юм аа, нэг орой машинаа зээлдээч.

-Тэг тэг. Гэхдээ бензингүй л байгаа байх даа.

-Зүгээр дээ, бид хоёр бензиний хэрэг ч байхгүй юм чинь.


Хүсэл ба хясал

Думаа хүүхэн үргэлж л поп Сараа шиг үс засалттай, дуучин Номин шиг хөхтэй, дуучин Сэрчмаа шиг биетэй болохыг мөрөөддөг. Гэвч хүсэхэд хясна гэдгээ одоо хүртэл дуучин Дэлгэрмөрөн шиг үс засалттай, Дэлгэрмөрөн шиг хөхтэй, Дэлгэрмөрөн шиг бие галбиртай хэвээр л явна.


Уруулын будаг

Нэг нөхөр ажлаа тараад гэртээ ирэв. Гэтэл духан дээр нь улаан зураас гарчихсан байна гэнэ.

Эхнэр:

-Заваан амьтан, уруулын будаг болгочихсон байна ш дээ, наад духаа.

-Уруулын будаг бишээ. Цус байхгүй юу. Харьж явтал микро аваарт ороод өөдөөс хараад сууж байсан хүний шүдийг нь цөм мөргөчихсөн юм.

-Нээрээ тийм л юм бол чи ч өнөөдөр азтай байна шүү.


Тамлалт

-За хэлэх үү үгүй юу чи?

-Үгүй ээ, хэзээ ч хэлэхгүй.

-Май чи. Ингэвэл хэлэх үү?

-Яа яа ааааа. Битгий зод л доо, гуйж байна.

-Тэгвэл чи зүгээр л хэлчих л дээ. Тэгээд л болоо.

-Би хэлж чадахгүй нь ээ. Өөр юу ч байсан яахав болж байна. Наадахыг чинь л хэлж чадахгүй.

-Өө бас сонголттой гэнэ ээ. Алив Гомбоо чи наадах нэг юмандаа үзүүлээд өг дөө.

-Аааа, аллаа, яа яа. Хэрэггүй л дээ.

-Тэгээд бушуухан хэлчихээч. Тэгээд л болно ш дээ.

-Би хэлж чадахгүй нь ээ. Дараа нь хүмүүсийн царайг яаж харах болж байна аа.

-Бусад хүмүүс яаж хараад яваад болоод байдаг юм бэ? Тэгэж л харахгүй юу. Эмзэг амьтан гэнэ ээ. Би бүр залхаж гүйцлээ. Гомбоо наадахыгаа асаагуураараа нэг сайн түлээд өг.

-Аааа, яа яа яа…. Хэрэггүй л дээ битгий шатаа. Би хэлье ээ.

-За хэлээ ч тэгээд.

-ТИЙМ ЭЭ, ЗӨВШӨӨРЧ БАЙНА, ТИЙМ.

-За сайн байна. Ингэвэл ч өөр хэрэг шүү. За ингээд сүйт хархуу маань зөвшөөрлөө. Харин одоо сүйт бүсгүй та энэ залуутай гэрлэж, хайрлаж хүндэтгэн бүх насаараа үнэнч эхнэр нь явна гэдгийг хүлээн зөвшөөрч байна уу?


Эрэгтэй хүн

Эхнэр нөхөр хоёр. Хуримын анхны шөнө. Нөхөр:

-Ингэхэд чи надаас өмнө хүнтэй унтаж байсан уу?

-Үгүй ээ. Би чамаас өмнө нэг ч эрэгтэй хүнтэй унтаж байгаагүй. Харин чи?

-Чамаас одоо юугаа нуухав. Шуудхан хэлэхэд нэг эрэгтэй хүн байсан л даа.


Нэрээ хэл

-За та нээрээ хэл дээ?

-Гом-гом -мом-боо…

-Чи ч одоо эрүү юм уу хаашаа юм бэ?

-Би ч зүгээр л дээ. Аав маань ээрүү байсан юм.

-Тэгээд, чи зүгээр юм бол нэрээ зүгээр хэлээч.

-Уг нь ч тэгмээр л байна. Гэхдээ төрсний гэрчилгээ олгож байсан нийгмийн ажилтан нь аавын хуучин эхнэр нь байсан юм байхгүй юу.


Алтан загас

Өвгөн далайгаас алтан загас барьжээ. Тэгээд:

-Загасхан минь намайг ухаантайгаас ухаантай болгоод өгвөл чамайг далайд чинь тавьлаа гэжээ.

Алтан загас ч:

-Ок гээд өвгөнийг ухаантай болгочихоод хөвөөд алга болов. Гэтэл өвгөн алтан загасны хойноос ширтэснээ гэнэт:

-Пээ, би ч ёстой усан тэнэг, мал байжээ гэж уулга алдах нь тэр.


Эрчүүд ээ гэж…

Хэрэв эрчүүдэд сарын юм гэж ирдэг байсан бол цусны толботой өмд нь шивэртэй оймс шиг энгийн нэг үзэгдэл болж хувирах байсан нь гарцаагүй.


Анхаарлын бүс

Эхнэрүүд нөхөртөө “Чи ядаж 12-оос өмнө гэртээ гозойж байх ёстой шүү” гэж хэлдэг. Ингэхэд эрчүүд гол төлөв 12-оос өмнө, гэртээ гэдэг дээр нь голчлон анхаардаг бол эхнэрүүд нь “гозойх” гэдгийг нь илүү анхаарал татахаар хэлэхийг хичээж байдаг.


Загвар өмсөгч

-Загвар өмсөгч ба интернэт хоёр юугаараа адилхан бэ?

-Хэрэглэгч олонтай юм даа.


Сэнс

Хоёр загвар өмсөгч хүүхэн ярилцаж байна гэнэ.

-Ингэхэд нисдэг тэргэнд яагаад тийм том сэнс тавьдаг юм бол?

-Юу яагаад гэж нисгэгчийг хөлрүүлэхгүйн тулд сэрүүцүүлэгч болгож тавьдаг юм байхгүй юу.

-Худлаа битгий яриад бай.

-Нээрээ. Долоо хоногийн өмнө тэрбумтан Гомбоо намайг хувийнхаа нисдэг тэргээр зугацуулсан юм. Тэгсэн чинь яг газарддагийн даваан дээр нисдэг тэрэгийнх нь сэнс гэнэт эргэхээ байчихсан.Тэгсэн чинь хөөрхий тэр нисгэгчийнх нь хар хөлс нь яах ийхийн зуургүй цутгачихсан гээд л бодчих.


Гурван үе шат

Эрчүүдийн хөгшрөлтийн гурван үе шат.

1. Өвлийн өвөөд итгэдэг жаал.

2. Өвлийн өвөөд итгэдэггүй залуу.

3. Өөрөө өвлийн өвөө.


Зөвлөгөө

Хэрэв та засрашгүй хүүхэмсэг эр бол эхнэр авахдаа мангартуулахад хялбар хүүхэн сонгож авах хэрэгтэй.

Нөхөр чинь уух дуртай бол…

Уух дуртай нөхрийнхээ үнсэлтийг илүү тачаангүй, янаг болгохыг хүсвэл үнсэлцэхээсээ өмнө амандаа архи балгаж бай.


Андуурсан нь

Нэгэн удаа алтан загас тор шидээд далайгаас өвгөнийг барьжээ. Өвгөн чанга дуугаар:

-Алтанхан загасхан минь, чамд юу хэрэгтэй вэ? гэж асуулаа. Тэгтэл алтан загас гэнэт мөрөө хавчиж, толгойгоо маажаад:

-Ёстой чөтгөр бүү мэд. Би өвгөний дүрд огт тоглож байгаагүй болохоор үгийг нь мэдэхгүй юм аа гэх нь тэр.


Робинзон Крузо

-Даваа гараг болонгуут л би шууд Робинзон Крузо болчих юм аа.

-Яагаад?

-Баасангаа аймаар их санах юм.


Лавлах

-Байна уу? Энэ лавлах мөн үү?

-Түр хүлээгээд, устаа барьж байгаарай, би лавлаадахъя.


Санаа

Популистууд юунаас санаа авсан бэ?

Лифчикнээс. Учир нь лифчик нь:

1.    Зүүн ба баруун гэсэн хэзээ ч нийлэхээргүй хоёр талыг нэгтгэдэг.

2.    Зүгээр ч нэг нэтгэдэггүй сул дорой, унжсан нэгнийг өөд нь татаж гоё харагдуулдаг.

3.    Ингэснээрээ массын сонирхлыг соронзон мэт татаж, араасаа дагуулдаг.


Жирэмслэлт

-Танай хөршийнд чинь юу болоод байгаа юм бэ? Нэг хүүхэн төрж байгаа юм шиг л муухай дуугаар орилоод байх юм.

-Аан, тэгэж байдаг юм. Думаа хүүхэн төрж байгаа юм биш харин ээлжит удаагаа жирэмслэж байгаа нь тэр.


Ажлаасаа гарсан нь…

Нэг ажилтан нь нөгөөдөө хэлж байна гэнэ:

-Манай хэлтсийн дарга ажлаасаа гарах гэж байгаа юм шиг байна лээ.

-Чи яаж мэдсэн юм бэ?

-Өчигдөр харин намайг дуудаж уулзаад “Гомбоо, би тантай цаашид хамтран ажиллаж чадахгүй нь бололтой” гэж хэлж байсан.


Мэргэжлийн хэллэг

Программист залуугаас асууж байна гэнэ:

-Танай хэдэн хүүхдүүд чинь дандаа ингэж хэрэлдэж, маргаж байдаг юм уу?

-Аргагүй л дээ, өөр өөр версүүд юм чинь таарахгүй.

23 Comments

  1. нямаа says:

    Ухаан алдтал нь
    Дулмаачи наад нэг юмаа ухаан алдтал нь зодчихлоо шүү дээ. Энэ чинь өөрөө намайг ухаан алдтал нь бүлээд баына шдээ

  2. onigoochin says:

    burhan bagsh gelenmaanuudiig duudaad eregtei hvntei untsan bol erehtnee ene rashaanaar ugaa gejee getel neg gelenmaa baij baigaaraa bi amaa ugaagaathii gejee

  3. baragl says:

    neg arhichin er sanamsargui 9dawharaas unjildee tgd unaj bhdaa burhan mini namaig awraach bi dahij hezeech arhi uuhgui namaig gantsl udaa awraach gej burhanaas guijee harin unahdaa hogiin punker deer zuulhun gegch ni unjee.tgd bosj huwtssaa gowongoo deeshee neg harsnaa envvhen 2iin hoorond shal demii yum bodoh yumaa……

  4. baragl says:

    neeh ineedtei onigoo algoo 

  5. ээээ says:

    Sonin tsagiin garz, ymarch ineedgui husel hysal deer l ineelee busad n ch bishee

  6. zailaa says:

    bolioo ymar ch ineedgvi shss hairan tsag

  7. Ayur says:

    Gaigui l ym bna gehdee l t1

  8. æîíîí says:

    онигоо л юмдааа инээх зүйл бсангви ээ
    уучлаарай тэгж бгаад админ гоыийг табина биздээ

  9. billion says:

    хэхэ хөөрхөн л онигийнууд бнашдээ..кккк

  10. Orgil says:

    татаж уналааа…..

  11. j says:

    ямар ч утгагуй онигоонууд б.а. дараа гоыийг биочээрэ ок

  12. b says:

    таалагдсангуй сорру

  13. cool says:

    жинкэн дуффффффффффффффф

  14. joy says:

    ямар тэнэг юм бичдэг юм бэ.шал дургуй хурчлээ

  15. xongorzul says:

    -Sanaa
    -Husel hyasal
    -Robinzon Kruzo
    -Ajlaas garsan ni, mergejiliin helleg ni goe yumaa

  16. hehe says:

    алтан загас, ажлаас гарсан н 2 таалагдлаа

  17. ok says:

    Монгол эрчүүд бааранд бар буудалд бух гэртээ гөлөг гэнээ.

  18. leaf says:

    онцгуй онигоонууд бна

  19. ee says:

    Зарим нь алиа юм аа. Тэр Хүсэл ба хясал гоё онигоо байна хэхэ.

  20. Er hun says:

    тэгүүл чи мэдрэл юм байна.

  21. hehe says:

    хуучин бага байхад онигоо их уншаад инээдэг байсан одоо онигоо уншаад ганц ч нуурний хувирал гарсангуй. шит

  22. Samdan says:

    Bolj waaina 😀

  23. Gackt says:

    Жирэмслэлт н инээдтэйм ааа ха ха ха
    Ахиад зондоог табиарай Баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.