Төрсний дараа жингээ яаж хасах вэ?

9bcae4724092edb1f14a9eb96b5014.jpg_bef1e13b

Төрсний дараа таргалах нь бүсгүйчүүдийн дунд түгээмэл тохиолдох нь бий. Энэ тохиолдолд жингээ хасах хамгийн хялбар аргыг та хайж байна уу?

Жингээ үзсэний дараа таны жин хоёр дахин нэмэгдсэн байхыг хараад та сэтгэлээр унаж, хуучин хэвэндээ орохгүй байх гэж айж байна уу? Тийм бол та үүнийг өөрчилж чадна гэдэгтээ итгэж болно.

Өдөрт дор хаяж 10-12 аяга ус уу. Өөрийн уух дуртай  чихэрлэг  ундааны оронд шинэхэн  нимбэгний шүүс, содатай ус уувал өдөрт маш их калори хэмнэх болно.

Ямар нэгэн юм идмээр санагдсан үедээ самар, үзэм ид.

Хоолныхоо махыг маш нимгэн зүсч хэрэглэ.

Чихэртэй цагаан талхнаас татгалзаж, хар талх хэрэглэж занш.

Таргалуулдаггүй гэсэн хүнс болгонд итгэх хэрэггүй. Зарим нь маш их калоритой, ургамлын тос их агуулсан, амт үнэр оруулагч сироптой байдаг.

Түргэн хоолны ресторанд бургер, шарсан төмсний оронд салат захиал.

Цаг агаар таатай үед хөнгөхөн дасгал хий. Хүүхэдтэйгээ өдөрт  10 минут алх. Аажмаар цагаа уртасгаж, тогтмол хийж занш.

Өөрийгөө байнга хөдөлгөөнтэй байлгах арга эрэлхийл. Цахилгаан шатны оронд шатаар дээш, доош явган алх.

Хүүхдээ хөхний сүүгээр хоолло. Ингэснээр та өдөрт 500 калори хасах болно.

Фитнесс клубт элс. Өөр нэг найзтайгаа ээлжээр хүүхдүүдээ харах талаар тохиролц. Та завтай үедээ түүний хүүхдийг харж, харин таныг завгүй үед тэр таныг орлох болно.

Жирэмсний саруудад  таны жин хэр хугацаанд нэмэгдсэнийг санаж, жингээ хасахдаа мөн төдий чинээ хугацаа шаардана гэдгийг анхаарах хэрэгтэй.

SOURCE: news.mn

5 Comments

  1. zolko says:

    энэ шал дэмий зовлөгөө бнаа. ерн торчоод пэчэни боов нтр идэлгүй суутэй тсайгаа л сайн уугаад бxад xоxонд сайн суу орно бас нэмж таргалаxгви. угаасаа xууxэд томроx тусам аяндаа турна доо. гол нэ таргалуулаx юм идкв л бвал…

  2. jasmin says:

    гаргасан хуухдээ тэгээд хохоороо хооллохийн тулд ямар ээж энэ зоболгоог дагахийн бэ.

  3. hoorhon dambo says:

    сонирхоод уншсан чинь news.mn дээр байсан мэдээлэл байна би лав турахийг хүсвэл хоолоо сойгоод жоохон хөдөлгөөнтэй байхад л болдог

  4. Agnet says:

    тэр ч тийм шуу энэ жоохон худалаа нийтлэл байна унэхээр турах хамгийн амархан найдвартай арга бол 6 тсагаас хойш ум идэхгүй байх. уух ым бол чолоотэй ууж чадах хэмжээгээрээ л уу. дараа ин дасаад ирэхээрээ 5 тсагаас хойш ым битгий ид. би жирэмсэн болоод 28 кг нэмсэн одоо 25 кг хаычикхаад байна. хийсвэрээр торсон болохоор фитнэс авахгуй гэсэн тэгээд л би энэ аргийг сонгосон унэхээр ур дунгээ огсон шу бусгуйчуудээ.

  5. monda says:

    уучлаарай төрсний дараа хүүхдээ хөхөөр хооллодог бол дээр хэлсэн хүнсний зүйлс чинь бүгд хориотой юм байна.үзэм идхээр хүүхдийн гэдэс дүүрдэг.самар идвэл хүүхдийн цөс хөдөлж бөөлжиж гэдэс нь гүлгэнэ.нимбэгэ жимс зэрэг зүйл идвэл бас хүүхдийн гэдэс хиямарч гэдэс нь усархаг баадаг. би одоо өөрөө яг 2 сартай хүүхэдтэй.миний туршлагаас мөн эмч нарийн зөвөлгөөнд тулгуурлан энэ нийтлэлийн хоолны хэсгийг үгүйсгэж байна.яахав хүүхдээ хөхөөр хооллодоггүй бол дагаж мөрдхөд гэмгүй л зөвлөгөө юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.