Амьдрал үргэлж сайхнаараа байдаггүй түүнийг аль болох сонирхолтой байлгахыг хичээ

09157fe51b5a34d91df92cc5e9b18614

Хүмүүс бид ажил албандаа болохоор идэвх зүтгэл гаргадаг хирнээ гэр бүлийн амьдралдаа тоомжиргүй ханддаг. Энэ нь даамжирсаар гэр бүлийн гишүүдийн харьцаа нэгэн хэвийн уйтгартай залхмаар болдог төдийгүй элдэв ээдрээтэй асуудал хуримтлагдах нь ч бий.

Гэр бүлийн уур амьсгал хэдий чинээ эрүүл, халуун дулаан байна, тэр хэмжээгээр хувь хүний эрүүл мэнд, ажил төрлийн бүтээмж сайжирдаг. Өнөөдөр гэр бүл салалт, үр хүүхэд өнчрөх асуудал ямар хэмжээнд очоод байгааг бид мэднэ. Залуу хосууд хуримлахаасаа өмнө нэгэндээ бүгдийг найдчихдаг. Тэгээд л санаанд нъ хүрэхгүй болоод ирэхээр асуудлыг хурцатгах нъ бий. Иймд залуу гэр бүлийн хосууддаа зориулан доорх зөвлөмжүүдийг нийтлэж байна.

-Эхнэр нөхрийн хэн нэгэнд нь тохиолдсон өчүүхэн асуудал ч гэр бүлийн бүх гишүүдэд бүгдэд нь хамаарна гэдгийг бүү март.
-Эхнэр нөхөр хоёр аливаа асуудлыг хамтдаа шийдвэрлэж, мухардлаас гарах гарц хайж сурах нь гэр бүлийн уур амьсгалыг эерэг болгодог.
-Эхнэр нь Тэр бүлээ нөхөр нь л тэжээх ёстой” гэсэн байр сууринаас бүү ханд.

-Хэрэв эхнэр нь ажил хийдэггүй, гэрийн эзэгтэй байсан ч нөхрийнхөө ажил төрөл ямархуу явцтай, амжилт бүтээл хэр байгааг сонирхож үг хэлж, сэтгэлээр дэмжиж байгаарай.
-Эхнэр нөхөр хоёрын аль аль нь бие биедээ аль болох урмын үг хэлж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаарай.
-Байнга нэг зүйлээ бүү ярь. Урьд нь ярьж байсан зүйлээ дахин бүү ярь. Жүжиг, кино, сонирхолтой ном, яруу найраг гээд ярианы сэдвийн өнгө аяс, цар хүрээг ямагт өргөжүүл.

-Гэр бүлийн гишүүд заавал нэг нэг үүрэгтэй байх нь сонирхолтой биш. Үр хүүхэддээ хоол хийх дадал суулгаж, хүнс цуглуулахдаа юуг анхаарах ёстойг тайлбарлаж, байнга дагуулж явах хэрэгтэй.
-Гэртээ орж ирээд уур цухал чинь хүрээд байвал тавилганыхаа байрлалыг өөрчил. Үргэлж нэг хэвийн байршилтай тавилгыг хааяа өөрчлөх нь шинэ мэдрэмжийг төрүүлдэг.

-Хараа булаасан гоё өнгийн цэцэг тасалгаандаа тавь. Ажлаасаа ядарч ирсэн үедээ та гоёмсог, анхилуун цэцгийг хараад тайвширна.
-Ер нь гэр бүлийн амьдрал нь өөрөө цэцэгтэй адил юм. Үргэлж арчилж тордож байхгүй бол цэцэг гундахдаа амархан байдаг шиг амьдралыг бас гундаахгүй, сонирхолтой байлгах хэрэгтэй.
-Байнга шинийг санаачилж, өдөр тутмын амьдралаа сони рхолтой болго.

/Хань/

1 Comment

  1. Life is game says:

    унэн ум бичсэн байна. одор бурийн амдралаа сонирхолтой байлгах хэрэгтэй лдээ. Би амид цэцэг ширээн байлгах дуртай. сарнай болон гоу тод онгийн. харахаар тайвширдаг ум. Бас гоу анхилуун зоолон унэртэй лаа асааж дуртай бас тайвшрал огдог. Бас гэр орноо гоу дулаан онгоор будах тавилга хивсээ тохируулж тавихааар сайхан тайвширал огно. Бас али болох амралтийн одроороо бух зуйлээ орхиод хани ур хуухэдтэйгээ агаарт гарах умуу сайхан гоу restaurant-d хоол идэх хэрэгтэй.Энэ бугд эмэгтэй хуний санаачлага их ордог гэж боддог шуу. бас али болох нохор хуухдийн хамд гэр булийн тоглоом тоглох гэх мэт идэхтэй байх ни чухал гэж боддог. энэ бол миний л бодол шуу.
    Бух гэр булдээ сайн сайханийг хусэн эрөөэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.