Гэрлэлт, түүнд тавигдах шаардлага, гэрлэлтийг бүртгүүлэх

1. Насны шаардлага

Дэлхийн ихэнх улс оронд гэр бүл болох насыг тогтоохдоо эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн насыг өөрөөр зааж өгсөн байдаг. Гэр бүл болох насны доод хязгаарыг судлан үзэхэд эмэгтэйчүүдэд 14-18, эрэгтэйчүүдэд 16-22 нас байхаар тогтоосон байдаг юм байна. Мадагаскарт 14 наснаас гэрлэж болохоор заасан байхад Хятадад эрэгтэй хүн 22 нас хүрч байж л гэрлэх эрхтэй аж.. Дээр дурьдсан насанд хүрсэн бол гэр бүл болох эрхээ эдлэх боломж хуулийн хувьд шууд үүсэх боловч зарим улс оронд тогтоосон насанд хүрсэн ч гэсэн заавал эцэг эхийн зөвшөөрөл авахыг шаарддаг байна. Манай улсын хувьд 18 насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хүмүүс гэр бүл болох эрхтэй байдаг.

2. Хүйсний шаардлага

Дэлхийн ихэнх оронд эсрэг хүйсний хүмүүсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг. Харин Швейд, Норвеги, Белги, Хойд африк гэх мэт улсуудад ижил хүйстэй хүмүүс гэрлэх эрхтэй байдаг.

3. 1 гэр бүлтэй байх шаардлага

Моногами, Полигами гэсэн гэр бүлийн хэлбэрүүд байдаг. Нэг хүн нэг л эхнэр болон нөхөртэй албан ёсоор гэрлэхийг гэр бүлийн моногами хэлбэр гэдэг. Полигами гэдэг нь нэгээс илүү эхнэр буюу нөхөртэй байхыг хэлдэг. Гэхдээ полигамийн хоёр хэлбэр байдгийн нэг нь эр хүн хэд хэдэн гэргий ёслон авахыг полигини гэдэг бол эсрэгээр нь нэг эмэгтэй нэлээд хэдэн нөхөртэй суухыг полиандр гэдэг байна. Харин эрэгтэй, эмэгтэй хоёр хоёул олон эхнэр нөхөртэй байхыг бүлэг гэрлэлт /group marrage/ гэдэг аж. Дэлхийн ихэнх улс оронд гэр бүлийн моногами хэлбэрийг хүлээн зөвшөөрөх болсон. Полигами хэлбэр нь шашны болон зан заншлын эрх зүй хөгжсөн орнуудад илүү  хадгалагдан үлдсэн байна. Үүнд Египет, Эритрэй, Малайз гэх мэт улсуудыг дурдаж болно. Манай улсын хувьд гэр бүлийн Моногами хэлбэрийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд гэр бол болох хүсэлт гаргасан хүмүүсийн хэн нэгнийх нь өмнө гэрлэсэн гэрлэлт хүчин төгөлдөр байх юм бол гэр бүл болгон бүртгэж авахаас татгалздаг байна.

4. Төрөл садан биш байх шаардлага

Гэр бүлийн тухай хуульд зааснаар садангийн хүн гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг хэлдэг бол “төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг хамруулдаг байна. Эдгээр хүмүүсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй.

5. Гэрлэгчид хуулиар биеэ биеэ асран тэтгэх үүрэг хүлээгээгүй байх шаардлага

Өөрөөр хэлбэл харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр, үрчлэгч, үрчлүүлэгч хоёр гэрлэх хориотой байдаг байна.

6. Гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй бол гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй.

Гэрлэлт бүртгүүлэх журам

Дээрхи шаардлагыг хангасан бол Монгол Улсын иргэд нь хоорондоо буюу гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй харилцан зөвшөөрөлцсөнөөр Монгол Улсад гэрлэж болно. Гэрлэлтийг төрийн байгууллага буюу сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгэдэг. Харин гэрлэлтээ бүртгүүлэхдээ гэрлэх хос заавал хоёул биеэр байлцах шаардлагатай байдаг.

Гэрлэлт бүртгүүлэхэд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Гэрлэхийг хүсэгчдийн хамтран гаргасан өргөдөл
  2. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх;
  3. Эрүүл мэндийн тодорхойлолт /өөрсдийн оршин суугаа газрын эмнэлгийн байгууллагаар шинжилгээ хийлгэсэн байна/.

Гадаадын иргэнтэй гэрлэх бол:

  • Өргөдлийн нотариатаар гэрчлүүлсэн орчуулгын хуулбар болон тухайн гадаадын иргэнийг харьяалсан улсын иргэний гэр бүлийн байдлыг харуулсан холбогдох бичиг баримт байх ёстой
  • Гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө өөрийн үндэсний хэл дээр бичсэн байна
  • Гадаадын иргэн нь харъяалах улсын иргэний бүртгэлийн байгууллагаас авсан тодорхойлолтыг элчин сайдын яам, консулын газраар баталгаажуулах, Монгол Улсын иргэн нь Иргэний баримтын төв архиваас авсан гэр бүлийн талаарх тодорхойлолт
  • Эрүүл мэндийн шинжилгээний бичиг /ДОХ, сүрьеэ, сэтгэц гэх мэт/
  • Гадаадын иргэн бол гэмт хэргийн талаар өөрийн харъяа улсын холбогдох байгууллагаас гаргасан тодорхойлолт
  • Монгол улсын цагдаагийн ерөнхий газрын ял шийтгэлгүй тухай тодорхойлолт
  • Гадаадын иргэний санхүүгийн чадавхийг тодорхойлсон нотолгоо /банк, үл хөдлөх хөрөнгийн баталгаа, албан газрын тодорхойлолт гэх мэт/
  • Оршин сууж байгаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Иргэний бусад баримт бичгийг хуулбарлан нотариатаар батлуулсан байх
  • 30×40 мм хэмжээтэй цээж зураг нэг, нэг хувь
  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал бүрдүүлнэ.

Гэрлэлт бүртгүүлэх.

  1. Гэр бүл болох талаар сайн дурын үндсэн дээр зөвшилцсөн байна.
  2. Эмнэлгийн үзлэгт орж, эрүүл мэндийн тодорхойлолт авна.
  3. Гэрлэлт бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсэн байна.
  4. Гэрлэхийг хүссэн өргөдлийг хамтран гаргана.
  5. Гэрлэлт бүртгэх байгууллагад биеэр очиж бүртгүүлнэ.
  6. Гэрлэлтийн гэрчилгээ авна. бүртгэлийн газраас гаргасан тодорхойлолт ;
  7. Насанд хүрээгүй хүнийг эрх зүйн бүрэн чадамжтай гэж зарласан нөхцөлд  шүүхийн шийдвэрийн хуулбар;
  8. Гэрлэхийг хүсэгч нэг нь өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай холбогдох баримт шаардлагатай болдог

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.